sonin.mn
У.Хүрэлсүхийн Засгийн газрын 60 хувийг У.Хүрэлсүх өөрөө, 40 хувийг М.Энхболд мэдэж томилохоор болсон тухай зарим хэвлэлд мэдээлж байна. Энэ тохироо өнгөрсөн баасан гаригт хийгджээ.
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын тохиролцоог эсэргүүцсэн байна. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ талаараа дуулгаж, “…Зарчмаасаа ухарч М.Энхболдын фракцтай нийлж Засгийн газраа бүрдүүлэх гэж байгаа дэмжихгүй байна” гэсэн байна.
 
Тэд маргааш Ерөнхий сайдад бичгээр албан шаардлага хүргүүлэх юм байна.