ШУА-ийн Техникийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж “Сарт гол цэцэн вангийн хошууны шастир оршвой” шинэ номоо өлгийджээ. Зохиогчтой шинэ бүтээлийнх нь тухай ярилцлаа.
–Таны номд Сартуул түмний түүхийг өгүүлсэн байна. Номоо бичихийн тулд түүх их судалсан байх даа?
-Сартуул гэдэг нь Дундад Азиас олзлогдож ирсэн хүмүүс. Чингис хааны байлдан дагуулалтын үед авчирсан гар урчуудаас гаралтай гэсэн яриа хүмүүсийн дунд их тархсан. Энэ яриа хэзээ гарсан нь мэдэгдэхгүй. Үүнд хариу өгье гэж бодоод ном бичихээр түүх судалж эхэлсэн. Үүнээс би нэг дүгнэлтэд хүрлээ. Газар нутгийн, ихэс ноёдын түүх үлддэг. Харин ард түмний түүх бараг үлддэггүй юм байна. Социализмын үед эсрэгээрээ ард түмэн түүхийг бүтээдэг гэж ярьдаг байлаа. Тиймээс газар нутгийнх нь түүхийг нь ард түмэн, газар нутаг, ихэс ноёдтой нь хамт оруулъя гэж бодоод гурван боть шастир болгон нөхдийн хамт бүтээлээ.
–Одоогийн Завхан аймгийн аль сумд Сартуул түмэнд хамаарах вэ?
-Сартуул хошуу буюу Сарт гол цэцэн вангийн хошууныхан бол Манжийн үед Халхын өрнө замын зүүн шарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Засагт хан аймгийн Сэцэн вангийн хошуу гэсэн албан ёсны нэртэй явж иржээ. БНМАУ-ын эхэн үед Хантайшир уулын аймгийн Цэцэн Сарт уулын хошуу хэмээн нэрлэж явсан юм билээ. Одоогийнхоор Завхан аймгийн Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Сантмаргаз, Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэйн Баянцагаан баг, Яруу, Увс аймгийн Завхан сумын зүүн талын Цагаан түнгэ багийнхныг бүхэлд нь Сартуул гэж нэрлэсээр ирсэн юм билээ.
–Гурав дахь ботио та ард түмний түүх гэж онцолж байсан. Ямар учиртай юм бэ?
-Түүхийн ухааны доктор Д.Мөнх-Очир түүхийн төв архивт суугаад хүн амын тооллогын материалуудыг судалж ном болгож байсан юм билээ. Би түүнийг нь үзээд манай хошууныхыг монгол бичгээс шинэ бичигт хөрвүүлээд өгөөч гэсэн санал тавьснаар 1929 оны хүн амын тооллогын бичгийг шинэ бичгээр ном болгох боломж олдсон юм. Энэ бол ард түмний түүх. 1929 онд 18252 хүн тус хошуунд байжээ.
Ар халхын эзэд нь Батмөнх даян хааны отгон хүүгийн удмынхны буюу Жимсхэн хатнаас төрсөн Гэрсэнзийн долоон хөвгүүн юм.
–Энэ бичигт танай хошууг юу гэж нэрлэдэг байсан тухай тодорхой бичиж үү?
-Манай хошууг Цэцэн вангийн хошуу буюу мянган тайжтай түмэн сартуул гэж нэрлэсээр иржээ. Мянган тайжийн угийн бичгийг 1915 онд хийсэн юм байна. 30 гаруй метр урт нугалсан бичиг Монгол Улсын Үндэсний төв архивт байхаар нь кирил рүү хөрвүүлүүлсэн. Мөн түүхийн үнэт өвийг хамгаалах зорилгоор хуулбарыг архивт өгөхөөр бэлтгэж байна. Энэ шастирыг бүхэлд нь түүхийн төв архивт өгнө. Энэ бол ноёдын түүх юм. Ингээд газар нутгийн түүх, ард түмний түүх, ноёдын түүхийг багтаасан шастирыг бүтээлээ.
–Таны бүтээлд халхын долоон хошууны тухай бичсэн байсан. Сартуул түмэн эдгээр хошуутай ямар холбоотой юм бэ?
-Түүхийн эх сурвалжид тэмдгэлснээр XVI зууны үед Баянмөнх даян хаан отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн долоон хөвгүүнд Ар халхыг хуваан өгснөөр Халхын долоон хошуу үүссэн гэж үздэг. Ингэж хуваахад Тангуд, Сарт гол отог Гэрсэнзийн зургадугаар хөвгүүн Далдан хөндлөнгийн эзэмшилд очсон байна. Сарт гол вангийн хошуу нь халхын долоон хошуунаас ганцаараа бүтэн үлдсэн хошуу. Би бодохдоо ард түмэн ноёноо ухаантай цэцэн цэлмэг учир газар нутгаа бүрэн авч үлдлээ гэсэн логикоор цэцэн гэж хүндлэн нэрлэжээ гэж ойлгосон. Ингээд Цэцэн вангийн хошуу гэдэг нэртэй болжээ.
–Сартуул гэдэг үг Сарт гол гэсэн үгнээс үүсэлтэй гэж бичсэн байна?
-Дундад Азиас ирсэн гэдгийг няцаахын тулд Сартуул гэдэг үг хаанаас гарсан тухай судаллаа. Завхан аймгийн нутагт Сар гэдэг нэртэй толгой буюу одоогийн бидний шүтэн бишэрдэг Сар хайрхан гэдэг талын жаахан уул бий. Энэ хайрханы урд Сарын хар ус, Сарын булаг гэж хоёр булаг байдаг. Мөн Сар хайрханы урдуур Завхан, Тээлийн гол, Хар нуур гээд олон голын бэлчир бий. Энэ газрыг Сарт голын газар гэж нэрлэдэг байжээ. Үүнийгээ нотлох баримт олохын тулд дахин түүх судалсан. Баталгаагаа ч олсон. Мөн “Шар тууж” номд ч Сарт голын тухай тэмдэглэн үлдээж. Энэ мэт олон баримт байна. Харин жинхэнэ үндсэн баримт нь 1700 гаруй оны үед бичсэн “Илтгэх шастир” түүхийн сурвалжид энэ тухай тэмдэглэснийг түүхчид олж өгсөн. Энэ ном нь Манж нар өөрийн эрхшээлд орсон Монголын ноёд, тайж нарыг нарийвчлан бүртгэж, одоогоор бол товч намтар буюу анкетийн бүртгэлд оруулж, хяналтдаа байлгадаг байж. Шастирын 61 дүгээр зүйлд “Угтаа Сэрэн ахай Сарт голын газарт сууж, цагаар нийлүүлж алба барьж маш бишрэлтэй эетэй бөлгөө” гэж бичжээ. Үүнийг манж, монгол,хятад хэлээр бичсэн байдаг.
–Тэгээд яагаад Сартуул болчихсон юм бэ?
-Оросын эрдэмтэн Г.Е.Грумм Гржимайло анх Шинжлэх ухааны эргэлтэд Сартуул гэдэг үгийг оруулсан байдаг. Тэрээр 1926 онд бичсэн номондоо Батмөнх даян хааны хөвгүүдэд өмчлүүлсэн отгуудын тухай дурдсан байна. Тэнд сартуулууд нь Дундад Азиас ирсэн хүмүүс байж магадгүй гэж бичсэн байж. Энэ хүн Сарт гол гэдэг үгийг сартагол, сартагул, сартол гэж гурван янзаар биччихэж. Гэхдээ орос хүн шүү дээ. Хуучин монгол бичиг мэддэг байсан, үгүйг нь мэдэхгүй юм. Манайхан энэ хүний бичсэнээр л бичээд байж. Харин түүхийн ухааны доктор З.Лонжид гуай надад манай хошууны Жалчингомбоцэдэн ноёны тамга бүхий бичиг архивт байгаа гэж зааж өгсөн. Жалчингомбоцэдэн ноёноос Жалханз хутагтад бичсэн захиандаа хувийн тамгаа даржээ. Тамга нь “Сарт гол цэцэн вангийн гарын тэмдэг” гэсэн бичигтэй байсан. Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ.
Хэдийгээр хошуу нутаг Сартуул гэсэн нэртэй болсон ч бичиг баримт, тамган дээрээ Сарт гол гэдгээрээ явдаг байжээ.
–Энэ ноёны тухай та дэлгэрүүлж яриач. Ямар учиртай хүн бэ?
-Батмөнх даян хаан Чингисийн 15 дахь үеийн ачинцар, Халхын эзэн Гэрсэнз Жалайр хунтайж 16 дахь үеийн ачинцар юм байна. Харин Сарт голын цэцэн ван Жалчингомбоцэдэн нь Чингисийн 29 дэх үеийн ачинцар. Ингэхээр Халхын эзэн Гэрсэнз хунтайжийн 14 дэх үеийн ачинцар болж байгаа юм. Үүнээс харахад Сарт гол сэцэн вангийн хошууны засаг ноён, тайж нар боржигон овогтой, хиад ястай, Чингисийн угсааны алтан ургийн тайж нар болох нь тус хошууны ноёд тайж нарын угийн бичгээс тодорхой болж байна.
–Гэрсэнз хунтайж хөвгүүддээ газар нутгийг ямар зарчмаар хувааж өгсөн юм бол?
-Тухайн үед эрэгтэй хүний удам л бүртгэгддэг байж. Тайжийн л удам бол гуйлгачин байсан ч тайж гэж тэмдэглэдэг байсан юм билээ. Энэ үед манай Монгол эмгэнэлтэй түүхийг үзэж байсан. Монголын хаан ширээг залгах хан хүү өнчин хүүхдийн төвшинд хүртэл төр доройтож байжээ. Одоогийн эрх мэдэлтнүүд суудлаа булаацалдаж байгаатай адил. Батмөнх даян хаан өөрөө өнчин хүү. Мандухай сэцэн хатны тусламжтайгаар Монголын хаан ширээг өндөр төвшинд гаргасан гэж түүхэнд бичсэн байдаг. Кино ч байдаг шүү дээ. Ар халхын эзэд нь Батмөнх даян хааны отгон хүүгийн удмынхны буюу Жимсхэн хатнаас төрсөн Гэрсэнзийн долоон хөвгүүн юм. Тухайн үед хамгийн ашигтай нутаг Өвөрмонгол байжээ. Дулаахан, худалдаа наймаа хөгжсөн. Энэ газрыг Мандухай сэцэн хатны хүүхдүүдэд, харин бага хатны хүүхдэд Ар халх ногдсон юм билээ. Одоогийнхоор бол Баянхошуу гэсэн үг. Гэрсэнз хунтайж 36 насандаа таалал төгссөн. Дахин хуваахдаа бага хатны хүүхдэд бүр зах руугаа нутгийг хуваарилсан байдаг. Тэгэхээр том хатны хүүхдүүд илүү эрх мэдэлтэй байсан нь энэ хуваарилалтаас харагдаж байна.
–Сарт голын нутаг одоо ямар нэртэй болсон бэ?
-Он цаг өнгөрөх тусам газар нутгийн нэр өөрчлөгддөг юм байна. Одоо “Хаяагийн булаг” нэртэй болчихсон. Хоёр аймгийн зааг учир хүмүүс нутаглах нь бага байна.
–Нутгийнхаа үнэн түүх, гарал угсаагаа мэддэг хүн одоо ховор байх аа?
-Манай нутгийн хамгийн үнэн түүхийг найруулагч Л.Ванганы аав Б.Ламжав гуай бичсэн байдаг. Энэ хүн бичиг үсэгтэй, мундаг хүн байж. Хожим нь хэлмэгдэж, цаазлуулах дөхөж. 10 гаруй жилийн ял хүртэл авч байсан гэдэг. Энэ үедээ “Хуучин Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны тойм байдлаас” гэсэн дурсамж тэмдэглэл бичжээ. Үүнд “Цэцэн гэдэг нь уулын нэр, сартуул гэдэг нь усны нэр” гэж бичсэн байдаг. Харин би “цэцэн” гэдэг үгийн ноёнд өгсөн цол гэж ойлгосон. Энэ хүний дурсамжийг уншвал манай нутгийн түүхийг мэдэж болно.
–Таныг хошуу нутгийнхаа тухай дууль бичүүлсэн гэж сонссон?
-“Гоёлоо өмссөн ээж”-ийг зохиосон Б.Дагвадорж гуайгаар “Аргалан дуутын дууль” гэсэн дууль бичүүлсэн юм. Өөрийнхөө судалж, мэдсэнийг ярьж өгөөд Д.Цоодол гуайн “Харамчийнхан” шиг дууль бичээд өг гэсэн хүсэлтийг минь эрхэм зохиолч ах минь биелүүлсэн. Энэ дуулийг өргөтгөвөл роман, кино ч болж болно. “Цэцэн ноёд нь товлож нэрлэсэн таван жаахан толгойн дунд Цэнхэр тэнгэрийг мөрлөн ханхайх таван их харйхан нэг хотол оо” гэж Сартуул түмний тахин шүтдэг байсан уул, Манжид цаазлуулсан Цэдэнжав ноён болон манай хошууны түүхийн товч хураангуй хэлбэртэй тууль болгох гэж л оролдсон хэрэг.
–Энэ бүх мэдээлэл манай үндэсний архивт тодорхой байдаг юм уу?
-Монголын түүхийн гол эх сурвалж нь эзэн Чингис хаанаас угсаатай алтан ургийн ноёд, тайж нар, баатар дайчин эрсийн удам угсааны түүх шастир юм. Ноёд тайж нарыг уг эхийг олон хэлбэрээр хөтөлж, угийн бичиг болгосон байдаг юм байна. Эдгээр нь төв архив, Үндэсний номын сан болон бусад газрын сан хөмрөгт хадгалагдаж байдаг.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Dundad Aziin Kirgizyyd l gej sonsson! Dur durandaa tyykh oorchildgoo boli! Khalkhuudaas shal oor tsaraitai , muu sanaatai, shunal ikhtei khymyys l bdagdaa! Ochirbat, bagabandiigaa khar! Ikh khool kharsan guilgachin shig gedsee khagartal idej bgaa bizdee! Tsaash ni yarikh uu bolikh uu?
Чиний өвөг эцэг чинь урдаас цагаачилж орж ирсэн гэж сонссон. Тэгээд хөөрхий хужаагаараа дуудуулж хавчигдаж байгаад ардчилсан хувьсгал гарч замбараагаа алдах үед хот газар шингэж овог нэрээ солиод хамраа сөхцөн одоо бүр сургаар хүн муулж гутаадаг болоо юу.
ЯАДАГ ЮМ.ДУНДАЖ АЗИАС БАЙХААР ЯАДАГ ЮМ.ДӨРВӨД БАЯД САРТУУЛУУД ЕР НЬ ЦАРАЙ ЗҮС САЙТАЙ УХААН СИЙРЭГ НЬ ҮНЭН
Яахав дээ , судалж л байг. Тэртээ тэрэнгүй ястан үндэстэнгүүд дээрээс , Тэнгэрээс тамга дардастай байдаг юм.Онгод Тэнгэрийг нь буулгаад ирэхээр хэлээд өгдөг юм. Ямар хиад боржигон гээд хэлсний зоргоор болчих юм биш. Харин хаа очиж онгод тэнгэр байхгүй улс чинь нанхиадууд. Тийм ч болоод урд зүгийн гарвалтай улс лам хуварга л биш бол Шүгдэн энээ тэрээ гээд гүйгээд байдаг гэж сонссон юм байна. Монгол удмын улс бол бүгд дээр ээ Тэнгэртэй явдаг.
162.243.27.162 оо Сансар судлал,21 зуун, science чиний балай солиотой донгосохыг узээд огиудас хурэх юм
Энэ дээр нэг жунгаа удмын юм боож үх лээ . Зува зува жунго рэн гэж хэлье хаха.Сарнаас өөр хаана ч бууж үзээгүйг ээ мэдэхгүй бас сансар судлал болчихож хаха.Саран дээр ээ очиж хуцаа чи
Omkhii hujaa bish l bol , sartuul baisan ch er n yaadag yum be.
Худал унэн нь мэдэхдэхгуй баахан туух судалсан хумуус энэ академийхан.
Тэгээд судлахгүй яалгах гэсэн юм. Судалдаг нь тусдаа, уншдаг нь тусдаа, харанхуйн тусдаа явж бай.
Ene tuukh sudalsan mundag khun khoshuu geed l yariad baikh yum. Hoshuu gedeg ugnii garal uusel, utga aguulga yuu bolokhyg meddeg bol uu?
Дур дураараа туух зохиодог болжээ. Сарт гол гэж байсан. Тэр голын нэрээр нэрлэгдсэн монголчууд гэнэ. Одоо Хаяагийн булаг гэдэг жижигхэн булаг байдаг гэнэ. Бухэл бутэн отог хошууны ард тумнийг тийм жижигхэн булагийн нэрээр нэрлэгдэнэ гэж байхгуй. Газар усны нэрээр нэрлэгдэнэ гэвэл ихэвчилэн уул хайрханы нэрээр нэршинэ. Тэгэхдээ ихэвчилэн тахилгатай шутэж тахидаг хайрханыхаа нэрээр нэрлэгдэнэ. Ямар ч алдар хундгуй жижигхэн булагийн нэрээр юу гэж бухэл бутэн ард тумэн нэрлэгдэхэв. Ус ихтэй олонгазраар дамжин урсаж хун малыг тэжээж тэтгэж байдаг томоохон гол морон бол бас яая гэхэв.
сартуулууд хиад ястай нь юу л бол.очирбат,багабанди гэсэн жигшүүрт хулгайчуудыг харахад өлөн нүдэлсэн, сувдаг шуналтай, люмпэн язгууртай хог шаарнууд гэдгээ батлаад байгааг яах гэж байна.Боржигин овогт хиад яст хүн бол уг язгуураа бодож Монгол улсын төлөө алтан амиа зориулахаас биш эх орон ард түмнээсээ хулгай хийх сэжгийн ёс зүйгүй байх ёстой.Сартуулуудаас монголд хор хүргэдэггүй хужаа хамаагүй дээр харагдаж байна.
66.181.180.115 тэнэгт: Халх 4 аймагт Засагт хаан мөн ордог юм. Тэгээд ч буриад Энхбаяр, захчин Элбэгдоржоос харин сартуул Очирбат, Багабанди нар хамаагүй дээр Ерөнхийлөгч байсныг түүх гэрчилж байна.
Ovhirbat hujaagiin ur udam Bagabandi sartuul geed bgaa 2 laa hovdog shunahai oodgui humuus dee.
ppah chi yostoi shan avlaa daa
Өнөөдөр энэ бол ямарч ач холбогдолгүй зүйл. Бас нэг жаалгын үзэл нэмэх хандлага. Одоо монгол гэж нэг үндэстэн бий. Түүнийгээ гайгүйшиг байлгах үүрэгтэй.
Mongol gej 1 l yndesten bii! Malnuud khiree ugaaj chadakhgyi baij jalga dov bulaatsalddagaa boliod , odoo byr Chingis khaanaa bulaatsaldakhnee! Zavkhand 3 goliin belchir Onon moron , Burkhan khaldun gej uul bgam bish bi! 1 mengetei khulgaich bas Uvs khyn ch gekh shig drmiired bsan! Oigyi shunaltai, khujagAs dor omkhii sanatai nokhdyyd bdagiig l sain medne! Z aimgiinkhan!
ha ha ha. bitgii uurlaa hogshoon. Ig udamaa sain medehgui bol hari elegten bidniig dooglono shu dee
Пүрэвдорж гуай уул нь инженер байсан шиг санагдаж байна. Түүх шастир судлаад мэргэжлээ өөрчилж байгаа нь нэг талдаа сайн гэхч юмуу. Гэхдээ наад хариуцсан ажил чинь хир үр дүнтэй байгаа юм болдоо. Ажлаа сайн хийхгүй хоббигоо голлоод байвал альч үгүй амьтны доог болох байх шүү.
Пурэвдорж гуай тайм байдара гээд Юу оорчлогдох аж ? Эмнэлэг -Хооох Энэ Чингисийн удам а унэгуй эм огоорэй Хоое Jeep унасан барлагууд -Ээ бурхан минь Далай-лама Гэрсэнзийн удамыхан суугаад яв Та гээл эхлэлэх уу ?
Монгол 21 зуунд ирсэн уу 3хан сая хун Сайн бод
Сартуулууд монголчуудаас сэтгэл санааны хувьд болон оюун санааны хувьд арай л өөр санагддаг шүү. үүнийг юугаар тайлбарлах болж байна?
Д.Пүрэвдорж та түмэн амьтны элэг доог болсон ном гаргасан байна. Сартуулаас ирээдүйд эрдэмтэн судлагч төрж таны энэ номоос ихэд ичнэ дээ.
ХАВЧИГ ХАМАРТАИ НОГООН НҮД ЧИНЬ ориг цус холилдоогүи САРТУУЛ ХҮНИЙ дүр төрх юм бишүү ЗА БАС ШӨЛНИЙ НИТЭГИЙГ цус гэж болно САРТУУЛ ХҮН ЗААВАЛ АВЧ ХАЯДАГ ЧИНЬ хаанахын ёс билээ МУСАЛЬМАН хүн ЦУС ЦЭЭРЭЛДГИЙН улбаа болуу.ТАНГУД САРТУУЛ 2 нийлээд АР ХАЛХЫН 7 ОТГЫН нэг отог болж явдаг. СҮҮЛД ХОШУУ БОЛСОН халх 7 хошуу гэж. НОЁН НЬ даян хааны удамаас тавигдалгүи яахав.АЛБАТУУДЫН АСУУДАЛ ЯРВИГТАИ ШҮҮ дундад ази хавиас ирсэн ч баиг ТЭД ХАЛХ ХӨӨН ар халх гэдэг чинь ГАЗАР НУТГИЙН БАИРШИЛ стратегийн оилголтоор гарсан нэршил юм БАТМӨНХ ДАЯН ХААН АНХ 6 ТҮМЭН МОНГОЛЧУУДАА НЭГТГЭЭД ТУС БҮРИЙГ НЬ МАГТСАН БОЛОН ОНЦЛОГЫГ ДУРДСАН МАГТААЛД ДУРДАГДСАН БОЛОИ . тариа тариулхаар авчирсан ч гэгддэг ТАНГУДЫГ нь сарлаг маллуурхаар авчирсан ч гэдэг МОНГОЛ ГАЗАР ДАСАН ЗОХИЦСОН тангад НОХОИГ НЬ монгол банхар гэдэг ш дээ. ХАЛХ ОТОГТ БАС УРАМДАХ ДУУГ УРИА БОЛГОСОН УРИАНХАИ НЭГ ОТОГ ҮЛДСЭН БАИДИЙМ.одоогийн ОРОС ЦЭРГИЙН УРА ШҮҮ ДЭЭ зэв сүбээдэин урианхаи гэдэг дээ . ӨВӨР ХАЛХ 5 ОТОГ зүүн мөнголд баисан нь ОДООГИЙН ӨВӨР МОНГОЛЫН ЗҮҮН ТАЛ МАНЖТАИ ХИЛЛЭДЭГ ШАХУУ жаруд баягуд үжээд хонгирод гэдэг отгууд орно МАНЖИД хамгийн түрүү нэгдсэн холбоотон нь гэхүү дээ АР ХАЛХ бусад отог нь ИЛЖГЭН ҮНЭГЭД нэг отог ХҮРЭЭ ХОРОО ЦООХОР нэгдээд нэг отог ЖАЛАИР нэг отог Бэсүд нэг отог гэх мэт.БҮРЭГХАНГАИХАН чинь үжээдүүд баих шүү ЦООХОР ОТГЫН ЦОГТ ТАИЖИЙНХАН ЭЗГҮИРХЭД ӨВӨР ЗҮҮН НУТГААС НҮҮН ИРЦГЭЭСЭН Ч ГЭДЭГ батлага-н аавынхны удам АРХИВТ БАИГААГААР БОЛ ТАНГУД ХАЛХ гэцгээгээд баидаг чинь сарлагтаи нутгийнх бол оргүи юм биш л болуу АИН ууг нь МОНГОЛ ГАЗАР ШОРООН ДЭЭР МОНГОЛ АХУИГААР АМЬДАРЧ МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРИЛЦАН БУИ ХЭН Ч БОЛОВ МОНГОЛ ХӨӨН эх орон нэгтэигээр хамт амьдардаг КАЗАХ ТҮМНИЙГ ЭС ТООЦВОЛ тиймээ: УЛИРСАН БАЛАРСАН ОТОГ ОМОГ ХЭНД ХЭРЭГТЭИ ЮМ.ТӨВ ХАЛХУУД АХ ШИГ алсын хараатаи БАИЖ СУРМААР ЮМ олон МОНГОЛЧУУД НЭГДЭЭД ЦУГЛААД БАИГАЛЫН ХЭРЭМ БОЛСОН элсэн далаин араар ШИВЭР ТАИГЫН өмнүүр ГАДНЫ ХҮЧНЭЭС ЗАИДУУ НУТАГТАА халх МОНГОЛОО гол болгон тусгаар МОНГОЛ УЛСАА баигуулсан сан. нэмээд ХОВДЫН ХЯЗГААР ДАРЬГАНГА ХӨВСГӨЛЫН УРИАНХАИ ДӨРВӨД ДАЛАИ ХАНАА нэгтгээд оирд өвөрлөгч буриадуудтаигаа хамт ХАЛХАА түшин улс болцгоосон бусуу СҮҮЛИЙН ҮЕД ЖААХАН ХҮҮХЭД ШИГ ЭНЭ ТЭР ОТОГ ОВОГ ХАЛХ ДӨРВӨД ӨВӨРЛӨГЧ ГЭЖ ТАЛЦАХ БОЛЖ тэнэгээ л нотлож баина гэдэг болохнуу БИД МОНГОЛЧУУД ТЭГЭЭД Л ХАВААСАГ
Ер нь олон жил сартуул олонтой нэг ангид сурч сартуул багшаар ном заалгаж сартуул еронхийлогчоор удирдуулж явахад зовхон хуний тухайтад авч узвэл цапай зус яриа хоороо зан заншил санаа бодол шунал хусэл маш их олон чанараар халхуудаас ялгардаг юм дав монгол тумэнд багтаж бгаа энэ олон угшилтангуудийн чин санааг чин хуслийг жинхэнэ монголийнхоо толоо ухэх зэрэг чанаруудийг энэ нийгэм Мон сайхан ил гаргаж байнадаа халх тумэн Минь хулээцтэй ухаантай харж байцгаа ямарч байсан энэ жижиг
хахахаха хуцваааа
Пүрэвдорж чинь өөрөө орон гаран хүн шүү дээ.Ааш зан нь хүртэл этгээд.Сартуул гаралтай юм байна .
Дундад азиас ирсэн сартуул гэдэг бол үндэсгүй худал яриа. Баруун галхууд шүү дээ та нар бол.
naad nomiig chini haanaas olj avch boloh ve.Helj ugnu uu.
Тэгвэл Чингисийн үед Хорезмоос олзолж ирсэн Уран дархчид Кавказойд Дундад Ази төрхтэй хүмүүсийн үр сад хайчсан юм бол та хэлээч.