“Цэвэрч монгол” төслийн “Жорлонгоо өөрчилье” аяны хүрээнд “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
–Таныг ном бичих хэмжээнд хүртэл том асуудал болсон жорлонг өөрчлөх санаа хэзээ төрсөн юм бэ?
-Гадагшаа аялж эхэлснээс хойш монголчууд бид их муухай жорлонд бие засдаг юм байна гэж бодогдох болсон. Гадаадад хөдөө хээр явсан ч жорлон нь гоё байдаг учраас боломжийг олж харах, өөрчлөх нүд нээгдсэн. Тэгээд л жорлонгоо яаж өөрчлөх үү, яаж засах вэ, юу хэрэгтэй юм бол гээд сонирхож эхэлсэн. Аяллаар явж байхдаа жорлонгийн, хогийн савны зургууд дарснаа 2012 онд “Миний лоби” номондоо оруулж байсан. Гэхдээ тэр бол жорлонгоо өөрчлөх тухай бүрэн судалгаа биш, зөвхөн сонирхлын хэмжээнд авсан зургууд юм. Тэгээд ч хууль эрх зүйн орчин байдаггүй гэдгийг УИХ-ын гишүүн болсон хойноо мэдсэн. Улсын төсвөөс Сангийн яам мөнгө хуваарилахдаа УИХ, Засгийн газрын тогтоолтой, хуультай зүйлд эхний ээлжинд мөнгө гаргах ёстой. Төсвийн хуулийн дагуу жорлон гэдэг зүйлд мөнгө гаргах хууль эрх зүйн орчин байгаагүй.
БОАЖ-ны сайд болсоны дараа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эхний ээлжинд жорлонгоо өөрчилье. Аялагчид, гадаадынхан ирэхэд кемпүүд, зам дагуух жорлонгоо шинэчлэхээр мөнгө гаргуулах гэж улсын төсөв дээр мөнгө хөөцөлдөж үзэхэд жорлон гэдэг үг ямар ч хуульд байхгүй учраас байнга тогтвортой мөнгө гаргах боломжгүй, хөрөнгө оруулалт хийх, эх сурвалж муутай байсан. Хөрөнгө оруулалтыг ятгахад хэцүү. Ямар ч хууль эрх зүйн орчингүй болохоор нийгэм даяараа жорлонгоо мартжээ гэдгийг ойлгосон. Тэгээд хуульд өөрчлөлт оруулахаар ажилласан. Хог хаягдлын тухай хууль санаачлахдаа жорлонгийн асуудлыг оруулж ирсэн. Төрд олон жил ажилласан дунд төвшний хүнд сурталтнуудтай их тулгарсан. Хамгийн том хүнд суртал бол тухайн үеийн УИХ-ын Байнгын хорооны ажлын албаны зөвлөхүүд жорлон гэдэг үгийг хуульд оруулахын эсрэг тэмцэж эхэлсэн. УИХ-ын хурлын гишүүд дэмжээд байхад захиргааны төвшинд эсэргүүцээд байдаг.
–Жорлон гэдэг үгнээс болоод уу?
-Тийм, үгнээс нь болоод тэр. Тэгээд ийм сонин эсэргүүцэл төрд байдаг юм байна гэж мэдээд улс төрийн хүсэл зориг гаргаж тухайн үеийн Засгийн газартай хамтарч ажилласнаар жорлон гэдэг үгийг хуульд үлдээж чадсан. Уг нь бүхэл бүтэн бүлэг байсан. Гэвч бүлгийг хасч хоёр, гуравхан заалт үлдээсэн.Тухайн үеийн БОАЖ-ны сайд Н.Батцэрэг тэр заалтуудыг хувиргахгүйгээр үлдээсэн. Дараа нь Д.Оюунхорол сайд дэмжсэнээр эдгээр заалтуудыг үлдээсэн. Хэд хэдэн Засгийн газар дамжиж арайхийж жорлон гэдэг үг хуулиар зохицуулагдахаар болсон. Хууль нэгэнт гарсан учраас хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох ажлыг өөрөө хийхээс өөр аргагүй учраас судалгаа хийж мэдээлэл цуглуулсан. Олон улсын хурал зөвлөгөөнд олон ч удаа суусан. Судалсан зүйлүүдээ Монголд хэрэгжүүлж болох хувилбарт оруулж ном гаргая гэж шийдээд “Жорлонгоо өөрчилье” номоо гаргаж чадсандаа баяртай байна.
–Номонд олон төрлийн жорлонгийн стандарт байна. Одоо яаж ажил хэрэг болгох вэ. Хууль стандартыг хэрэгжүүлэхийн тулд төртэй хамтрах уу?
-Манай төслийн гол зорилго төрийнх байна уу, төрийн бус байгууллага байна уу, айл өрх үү, албан байгууллага, аж ахуйн нэгж үү гэдэг нь хамаагүй. Шийдвэр гаргаж энэ асуудлыг шийдвэрлэе гэж байгаа бүх хүнд зориулсан. Мэдээллийг нэгтгэж ном болголоо. Номоо хүн бүхэнд хүргэх үүднээс олон хувь хэвлээд улс даяр түгээнэ. Хүмүүс жорлонгоо өөрчлөхөөр шийдвэр гаргахдаа мэдлэг, мэдээлэлтэй байгаасай гэж зорилго тавьсан. Иргэн болгон өөрийнхөө жорлонг өөрчлөхийн тулд хэдэн төгрөг зарцуулах санхүүгийн шийдвэр гаргана. Хэзээ гаргах цаг хугацааны болоод ямар технологи хэрэглэх талаар шийдэл гаргана. Жорлон гэдэг цаашдаа ямар бизнес болдог юм. Ариун цэврийн талаарх тогтвортой шийдвэр гаргана. Шийдвэр гаргах явцад нэг ч иргэн, баг, сум, аймаг хаягдах ёсгүй. Бүгд оролцох хэрэгтэй. Хэрэв оролцож чадахгүй бол нэг хэсэг нь манлайлагч болж явах ёстой юм. Нэг суманд төр нь манлайлагч болж байхад нөгөө суман дээр нь нутгийн зөвлөл нь манлайлж болно. Бас нэг суманд жирийн иргэд хоршоо байгуулаад манлайлагч болж болно. Эсвэл бизнесийн нэг байгууллага манлайлагч болж болно. Орон нутаг бүхэнд манлайлагч нь өөр байж болно. Гэхдээ орон нутаг болгонд зайлшгүй хийх шаардлагатай.асуудал учраас манлайлагч нарт нь хэрэгтэй мэдээллийг нь эхний ээлжинд хүргэж өгөхийн тулд мэдээллийг хурдан түгээдэг сүлжээг бий болгосон.
–Сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Эхний сургалтаар орон нутагт зөвлөхүүд бэлтгэсэн. Зөвлөхүүдээр дамжуулж орон нутагтаа жорлонгоо өөрчлөхийг хүсч байгаа талуудад түргэн шуурхай мэдээлэл өгөхийг хүссэн. Мөн 50 орчим сургалтыг 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулна.
–Номонд Монголд хийсэн “Тал нутгийн тансаг жорлон”-г би уншсан. Яагаад тансаг гэсэн юм бэ?
-“Хонгор говь” жуулчны бааз гадныханд жорлонгоо сурталчилдаг. Тэд “Та манай Монгол Улсад очоод нүүдэлчний маягаар амьдарна. Тэнд хашаа, байшин байхгүй. Тэнд цементэлсэн ямар ч багана байхгүй. Бүх зүйл нь нүүлгэн шилжүүлж болдог. Гэрийг нь ч, жорлонг ч нүүлгэн шилжүүлнэ. Та зуны турш манай баазад амраад буцахад нэг ч хог үлдэхгүй, нэг ч жорлон үлдэхгүй. Таныг буцсаны дараа манайх бүх гэр, жорлонгоо хураагаад аваад явна. Тал нутаг тал чигээрээ малынхаа бэлчээр болоод тансаг чигээрээ үлдэнэ” гэж сурталчилдаг. Монгол гэрээ хураадаг шиг жорлонгоо хурааж болдгоор хийсэн. Хурааж ашигладаг жорлон нь нүхээ сэлгэж ашигладаг. Аялагчдынхаа даацанд зориулж нүхээ жижигхэн ухдаг.Тэгээд нүүхдээ нүхээ булаад эрүүлжүүлдэг. Дараа жил ирэхэд лаг нь хөрсөндөө бордоо болоод хөрс нь эрүүлжсэн байдаг. Тэдний үнэ таван одтой буудлын үнэтэй ижил өндөр. Хамгийн гол нь тал нутгийн онгон зэлүүд газар хамгийн эко, тав тухтай байдалд та бие засна гэж л сурталчилдаг.
–Зуны улиралд ашиглаж болох технологи номонд нэлээн байсан. Харин өвлийн улиаралд ашиглах нь соруулдаг, үртэс, хөөсөөр шахдаг гээд байсан?
-Сургалтанд ирсэн зөвлөхүүд маань хөрсөө бохирдуулахгүй, тав тухтай байлгахын тулд суултууртай жорлон тохирно гэсэн санаа ноёлж байна. Хямдхан өртөгөөр соруулдаг жорлон хийе гэх юм бол бетондох, цагираг суурилуулж болно, зузаан гялгар уутаар доторлож болно. Энэ бүхнийг манайд туршсан. Туршиж үзсэн хямд өртөгтэй загвараар ямар ч айл жорлонгоо өөрчлөх боломжтой гэсэн хувилбарыг илүү сонирхож байна.
–Жорлонгоо өөрчилнө гэдэг цогц эко бизнес гэж ойлгож байлаа?
-Ер нь бол ариун цэвэр бол бизнес юм. Жорлонгийн өөрчлөлтийг нэг удаагийн компанит ажил хандив тусламжаар хийх биш нүд хуурсан зүйл гэдгийг олон туршлагууд харуулсан. Нэг айл, нэг гудамж жорлонгоо өөрчлөхөд хөрсний бохирдол арилахгүй. Өвчлөл буурахгүй. Ер нь эрүүл мэнд, газрынхаа хөрсийг бохирдуулахгүй байх асуудлаа нийтэд нь шийдье гэвэл нийтээрээ жорлонгоо өөрчлөхөөс өөр гарц байхгүй. Нийтээрээ жорлонгоо өөрчилье гэвэл асар их мөнгө хөрөнгө шаардлагатай. Тэгэхээр бидний жорлонг хэн өөрчлөх гэж мөнгө өгөх вэ дээ. Анхнаасаа жорлонгоо өөрчлөх үйл явц, өөрчилсөн жорлонгийн ариун цэврийн үйлчилгээ хийх бүх үе шат нь тогтвортой удаан хугацаанд ажиллах зорилготой хувийн хэвшлийн оролцоотой хийх шаардлагатай. Тийм учраас “Жорлонгоо өөрчилье” номоо бичихдээ давхар бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ гэдгийг загвар бүр дээр нь тайлбарлаж өгсөн юм. Үүгээр Start tap компаниудыг ариун цэврийн бизнест олноороо ороосой гэж хүсч байна. Алдагдалтай ариун цэврийн бизнес хийж буй төрийн болон хувийн компаниуд үйлчилгээгээ орчин үеийн хэлбэрт шилжих тухайд энэ номноос санаа аваасай гэж бизнесийн олон санааг тусгасан.
Орон нутагт тогтвортой ариун цэврийн бизнес хэрэгтэй. Гадаадын ямар ч компани хийх боломжгүй, учир нь орон нутгийн нөөц дээр ажилладаг. Нөөцийг ийш тийш хөдөлгөх, боловсруулах бизнес. Ялгадас биологийн түүхий эд. Энэ түүхийн эдийг боловсруулах цоо шинэ салбар бий болж байна. Хүмүүс жорлон цэвэрлэх бизнес гэж тусад нь ойлгодог. Гэтэл биологийн түүхий эд цэвэрлэх шинэ салбар үүсч байна. Тиймээс биологийн мэргэжилтэн, хөрөнгө оруулалт санхүүжилтийн ухаалаг шийдэл гаргах санхүүгийн мэргэжилтнүүд энэ салбарт орж ирвэл орчин үеийн шинэ салбар бий болох юм. Ерөөсөө жорлонгоо өөрчлөх маш олон оновчтой санааг судалгаан дээр тулгуурлан бичсэн учраас миний ном хүн бүрт гарын авлага болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Жорлон нутагшуулах ??????????????????
v
ХӨГИЙН МУУ ХУТГУУР АВГАЙ . МӨНХБАЯСГАЛАН ТА 2 НИЙЛЭЭД "ДОРЖЗОДОВ II " ГЭДЭГ КИНООГ ОО ХИЙГЭЭЧ . ЭЛБЭГДОРЖИЙН ӨМХИЙ БӨГС ДОЛООГЧ.ЯДАРСАН МОНГОЛЧУУДЫГ ТОХУУРХААД СУРЧИХСАН ГИЧИЙ. ЖОРЛОН ЯРИХААС АА ӨМНӨ НААД ТАРХИ НЬ ДОТОР БГАА БААС АА ЦЭВЭРЛЭЖ СУР АА !
ХӨГИЙН МУУ ХУТГУУР АВГАЙ . МӨНХБАЯСГАЛАН ТА 2 НИЙЛЭЭД "ДОРЖЗОДОВ II " ГЭДЭГ КИНООГ ОО ХИЙГЭЭЧ . ЭЛБЭГДОРЖИЙН ӨМХИЙ БӨГС ДОЛООГЧ.ЯДАРСАН МОНГОЛЧУУДЫГ ТОХУУРХААД СУРЧИХСАН ГИЧИЙ. ЖОРЛОН ЯРИХААС АА ӨМНӨ НААД ТАРХИ НЬ ДОТОР БГАА БААС АА ЦЭВЭРЛЭЖ СУР АА !
bataar bsan odoo jorlon bolloo
Энэ бид хоерт жорлонгоос еер менге олчих ажил байхгуй болждээ.Бусдын бизнесийг еерийнх болгох гэж увайгуйтэж марзагнахаар нехрийнхее еверт унхэлзэг долоож суумаар юм даа.
ene neg jujigchin avgai erenkhiilegchiin songuuliin yeer yaj soliorch bailaa 4jil said khiikhdee bataar yarisaar baigaad duussan odoo ukhtlee jorlon yaraad duusakh baikhdaa
Гэхдээ экологи асуудлаа ярихгүй байж болохгүй хийж чадах юмаа хийгээд эхэлсэн нь зөв Ер нь Монголчуудыг хөгшин залуу гэлтгүй эко боловсрол олгохгүй бол горьгүй болжээ.Хотын гудмаар хог,нус цэрээ хаях хотын гоё хүмүүс,хар амиа хичээн нүүрс дугуй шатаах иргэд,2-3 машинтай гэр бүлүүд гадаа зогсохдоо машинаа унтраалгүй нормальдах жолооч гээд л бүгд л хар амиа хичээсэн иргэдтэй улс Аргагүйдээ дээшээ гарахаараа худлаа ярьцгаан гарчихаад буруу зүйлийг хориглож тэмцэж чадахгүй НАМ гэсэн Оюунлаг улсууд нь хувиа хичээгээд өөрсдөө л хөрөнгөжөөд байхаар ядуус нь мөнгөгүйдээд амиа хичээхээс өөр гарцгүй болсон байх юм энэ 27 жилд
хэнд ч хэрэггүй ур дүй муутай зохиол шар ногоон гавьж энэ тэр гэж цаас үрж байхаар наад жорлонгоо ажил болго доо. амжилт хүсье.
Жорлон Оюунгэрэл.
нойл ариун цэвэрийн өрөө гэх юм даа
tegeed yamar sanaa devshuulee ve? zurag eskiz baina uu? hooson yariad buun mungu olno gej bodson uu. Ene baina geed zagbaraa uzuuleech..... chadah uu chi deeguur sebeed.... odoo jorlon seveed lllll
Ногоон нүдэн лам гэж галзуу хүний өдрийн тэмдэглэл бичсэн авгай биз дээ энэ чинь
хэрэгтэй санал байнб.
Manaihan yasan ch uchyyhen muu bodoltoi hymyys bdag yumbe Commentuud ichmeer yum Jorlon bol mongoliin gol problem bizdee Bie zasdaggyi hyn bhgyi bmaar Ene chuhal problemiig barij avsand talarhaj bna
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Энэ монголд улэмж тулгамдсан асуудлын нэг болсон ба зов зуйл сэдэж хийж бгаад баяр хургэж амжилт хусэе. Дэмжиж бна. Цаг нь болсон, гадныханд шоолуулж ханасан бхаа.
жорлонгоо шинэчлэнэ гэсэн санаа нь сайхан. Бусдаар авах юм алга даа. вриун цэвэр бизнес ч гэх шиг...арга ядсан юм ярих юм даа
Өөрөө монгол, амеркийн жорлон юм чинь, ганц хийж чадах ажил чинь мөн. Олон юм чалчиж явахаар жорлондоод сууж байх чинь ёстой зөв.
Энэ асуудлыг оносон байна, болж байна, хийх хэрэгтэй юм. Яаж ?
Biye zasah gazar gej yaridag shuu dee. Yamar muuhai buduuleg ug hereglene ce? Arsai bolovson ugeer yarih uhaan alga uu? Mongol heliig iim yaduu haragduulah gej dee.
Жорлон хэрэглэдэггүй байгалиасаа өнөөх нь битүү хүмүүст бол энэ нэг их хамаагүй асуудал л даа.
Бие засах газар............
ОДОО жорлонгоор бизнэс хийх нь,идэх юм дууссан бололтой
танд амжилт хүсье бүү шантар амжилт амжилт
Yorzgor shudtei jorlon Oyungerel bolj de, khuurhii.
Take That - How Deep Is Your Love - Чиний хайр хир гүнзгий вэ Tudutudu Түдүтүдү Tudutudu Түдүтүдү I know your eyes in the morning sun Би мэднэ, чиний нүд өглөөний наранд I feel you touch my hand in the pouring rain Би мэдэрдэг, чи миний гарт хүрч байна аадар бороонд And the moment that you wander far from me Мөн чи надаас хол тэнэж явсан цаг үе I wanna feel you in my arms again Би чамайг мэдрэхийг хүсэж байна, миний гаранд дахиад And you come to me on a summer breeze Мөн чи надруу зуны сэвэлзүүр салхинд ирэхэд Keep you warm in your love then you softly leave Чи хайраа халуунаар нь хадгал тэгээд чи зөөлнөөр орхи And it's me you need to show Мөн энэ бол би, чи харуулах хэрэгтэй How deep is your love? Чиний хайр хир гүнзгий вэ? How deep is your love, how deep is your love? Чиний хайр хир гүнзгий вэ, чиний хайр хир гүнзгий вэ? I really need to learn 'cause we're living in a world of fools Надад үнэхээр хэрэгтэй ‘яагаад гэвэл бид тэнэгүүдийн дэлхий дээр амьдарч байна’ Breaking us down when they all should let us be Тэд бүгд биднийг хамт байлгах хэрэгтэй байхад, биднийг салгасан We belong to you and me Бид хамтдаа чи болон бид I believe in you Би чамд итгэж байна And know you're the door to my very soul Мөн мэднэ чи бол хаалга миний үнэхээр сэтгэлрүү You're the light in my deepest, darkest hour Чи миний гэрэл миний хамгийн гүнзгий, харанхуй цагт You're my savior when I fall (When I fall) Чи бол миний аврагч намайг, намайг унаж байхад (намайг унаж байхад ) And you may not think that I care for you Мөн чи бодохгүй байж болно, чамд санаа тавьж байна When you know down inside that I really do Чи дотор талыг мэдэхэд тэрийг би үнэхээр хийсэн And it's me you need to show Мөн энэ бол би, чи надад үзүүлэх хэрэгтэй How deep is your love? Чиний хайр хир гүнзгий вэ? How deep is your love, how deep is your love? (Oh) Чиний хайр хир гүнзгий вэ, чиний хайр хир гүнзгий вэ? (Өө) I really need to learn 'cause we're living in a world of fools Breaking us down when they all should let us be Надад үнэхээр хэрэгтэй ‘яагаад гэвэл бид тэнэгүүдийн дэлхий дээр амьдарч байна’ тэд бүгд биднийг хамт байлгах хэрэгтэй байхад, биднийг салгасан We belong to you and me Бид хамтдаа чи болон бид You're the light Чи бол гэрэл You're my life Чи миний амьдрал (When I fall) And you may not think that I care for you (Намайг унахад) Мөн чи бодохгүй байж болно тэрийг би чамд санаа тавьж байна When you know down inside that I really do Чи дотор талыг мэдэхэд, би үнэхээр хийсэн And it's me you need to show Мөн энэ бол би, чи надад үзүүлэх хэрэгтэй How deep is your love? Чиний хайр хир гүнзгий вэ? How deep is your love, how deep is your love? Чиний хайр хир гүнзгий вэ, чиний хайр хир гүнзгий вэ? (Өө) I really need to learn 'cause we're living in a world of fools Надад үнэхээр хэрэгтэй ‘яагаад гэвэл бид тэнэгүүдийн дэлхий дээр амьдарч байна’ They're breaking us down when they all should let us be Тэд бүгд биднийг хамт байлгах хэрэгтэй байхад, биднийг салгасан We belong to you and me Бид хамтдаа чи болон бид Tudutudu (How deep is your love) Түдүтүдү (Чиний хайр хир гүнзгий вэ?) So, how deep is your love? (Tudutudu) Тиймээс, чиний хайр хир гүнзгий вэ? (Түдүтүдү) How deep is your love? (Tudutudu)(How deep is your love) Чиний хайр хир гүнзгий вэ? (Түдүтүдү) (Чиний хайр хир гүнзгий вэ? ) So, how deep is your love? (Tudutudu) Тиймээс, чиний хайр хир гүнзгий вэ? (Түдүтүдү) How deep is your love? (Tudutudu) Чиний хайр хир гүнзгий вэ? (Түдүтүдү)
mash chyxal ajil baina.delxiin yls ornyyd ene asyydlaa zov shiidsen. manaix odoo shiidex estoi.xamgiin gol ni olon niitiin gazar jorlontoi baix. mon restaurant alban baigyyllagyyd xyssen xyn bolgond jorlongoo yne tolborgyi xereglyyldeg xyyli jyram batlax estoi.
Соёл гэдэг жорлон биш. Урлаг гэдэг чиний ногоон нүдэн лам биш.
та бүхэнтэй яаж хамтарч ажиллаж болох вэ?