Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрд авах шийдвэр дахин гаргасныг “Монголын Зэс” корпораци эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна. Монгол Улсын Дээд шүүх арванхоёрдугаар сард тус үйлдвэрийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргасан ч энэ сарын эхээр Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг хэлцэл хийж авах замаар “Эрдэнэт үйлдвэр” компанийг 100 хувь төрийн өмчит компани болгоно гэж зарласан. Гэсэн хэдий ч талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй болохыг “Монголын зэс” корпорациас мэдээлсэн байна. Энэ үеэрээ Засгийн газрын энэ шийдвэрийг хуулийн хүрээнд түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар олон улсад “Монголын зэс” корпорацийг төлөөлж буй “Омниа Стратеги” хуулийн фирмтэй уулзахаар Лондонд ирэх үеэр нь “Ройтерс” агентлагийн сурвалжлагч түүнтэй уулзсан юм. Тэрээр “Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч олон улсад ч хамгаалах болно” гээд “Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” гэлээ. Дэлхийн уул уурхайн томоохон компани “Рио Тинто” групп Монголын Оюутолгой зэсийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа. Оюутолгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг бол тус компанийн 51 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг юм. “Монголын Зэс” корпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан ч парламентын зарим гишүүд уг худалдан авалтыг эсэргүүцэж, тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан байна. “Монголын Зэс” корпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн мэдэгдсэн. Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-т хувийн компанийн менежмент орсноор ашигт ажиллагаа сайжирч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн оны эхний хагас жилд “Эрдэнэт үйлдвэр” компани төсөвт өмнөх жилтэй харьцуулахад дөрөв дахин их хэмжээний татварыг төвлөрүүлжээ.
Д.Чимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
эрдэнэтийг монголын мал царайтай ард түмэнд өгч болохгүй олигархи ХХБ болон элбэгдорж нар л авах ёстой гэж гадныхан тархи угааж байна
Эрдэнэтийн 49% ДЭЭРЭМ дээр үгээ хэлээ Женкөө!!!!! Тэгвэл таныг дэмжие!!
Эрдэнэтийн 49 хувийн улсын мөнгөөр цохичисон нь баримт тавим нотлогдож буй юм бишүү. Тэгвэл энэ эрүүгийн зууны луйвар болно.
Яах ч аргагүй Женко бол Хүзүүгүй хүний Зараал гэж харагдаж байга. Зи Жениөөр тоглож биана дөө. Харин Эрдэнэтийн 49% дээр бол Женк ёстой алалцаж байгаад авна гэсэн бодолтой байх шиг. БҮТЭХГҮЙ шүү дээ.
Эрдэнэт vйлдвэр100 хувь монголын тор, ард тvмний мэдлийн омч хоронго байх естой. Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдан луйвардаж хувьдаа авах гэж шунахайран улайрч байгаа хэсэг бvлэг этгээдvvд хар амиа бодохын оронд ард тvмнийхээ нийтлэг эрх ашигийг бодох хэрэгтэй.
Яах ч аргагүй Женко бол Хүзүүгүй хүний Зараал гэж харагдаж байга. Зи Жениөөр тоглож биана дөө. Харин Эрдэнэтийн 49% дээр бол Женк ёстой алалцаж байгаад авна гэсэн бодолтой байх шиг. БҮТЭХГҮЙ шүү дээ.
гадаадын хөрөнгө оруулалт гэж хуцах юм олон жил хуцлаа хаана байна тэр өгөөж нь дандаа луйварчид нь орж ирээд луйвардаад л байж л байна,өөр нэмж оруулж ирэх гээ юу
Tur na umchuu medej bolohgui yuu...
2016 онд 1 тендер зарласын гэсэн. 2017 онд +500 нээлттэй зарлан худалдан авалтаа хийсэн. Зүгээр бараа материалын худалдан авалтаас 15 тэрбум төгрөг хэмнээд, тэрүүгээр нь 4 цэцэрлэг 2 сургууль барих ажлыг төлөвлөгөөндөө орууаад явж байсан нь лөө лөө болж байх шиг байна даа. Улс төртэй холбоотойй 500 компанийн захиралуудыг уурлуулчихсан бололтой.
Яах ч аргагүй Женко бол Хүзүүгүй хүний Зараал гэж харагдаж байга. Зи Жениөөр тоглож биана дөө. Харин Эрдэнэтийн 49% дээр бол Женк ёстой алалцаж байгаад авна гэсэн бодолтой байх шиг. БҮТЭХГҮЙ шүү дээ.
Ройтерс ийм мэдээг хамаагүй цацахгүй л дээ. Манай хэдэн балайнууд очиж ийм мэдээ цацахыг санал болгодог юм.
Зарлал: Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх /харвалтын дараах г.м/ үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн ЛИ ЭР КАН /ОМЕГА КОМПЛЕКС/ бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
засссссс хуцааааа хуц!!! захилгаар ганц мэдээ оруулсийм үүү яасын, ЛУЙВАРЧИД ААА!!!
Засгийн газраас байна уу өөр хариуцлагатай газраас энэхүү мэдэгдлийн ЗӨВ хариуг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөхгүй бол Би бол хэлтэй устай надад хамгаалт байгаа гээд биеэ тоосон нөхдүүдээр эх орноо доромжлуулаад баймааргүй байна. Наад нөхдүүд чинь зүгээр ЛУЙВАРЧИД шүү дээ.
Эрдэнэтийг эх орондоо ирж бн,авах гэсэн чинь мөнгө дутаад гэхээр нь иргэн би багагүй мөнгө нэмэрлэсэн.би мөнгөө хаанаас буцааж авах вэ.өгөх үү үгүй юү энэ засаг.Тэр үед улс хямралд нэрвэгдсэн гээд иргэдд ч бас төр за Сагтаа бөгжөө,мөнгөө хандивлах хөдөлгөөн өрнөж бсн.эрдэнэтийг авахад бищ хямралаас улсаа гаргах гэж.кккк
Tarhi ugaagaad ehelee hamag bayaalagaa hamd ter tusmaa luivarchidad og geh yum tolgoigyi hymyys hetsyy yum
Bitgii xutsoo. Dandaa l neg iim gadnii xorongo oruulagch xarj bna gex shig XADNII MANGAAGAAR ailgaxaa boli.