sonin.mn
Эмэгтэйчүудийн эрхийг хамгаалах энэ өдөр бид Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Мөнх тэнгэрийн хурай" хэмээх шинэ уран бүтээлээ толилуулаад удаагүй байгаа юм.
 
-Шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулаад удаагүй байна. Дууны шүлгийг таны нөхөр УИХ-ын гишүүн С.Жавхлан зохиосон байсан. Энэ дуу хэдий хугацаанд бүтсэн бэ?
 
-Дууны аялгууг бараг хоёр жилийн өмнө хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбатаас авсан. Тэгээд манай нөхөр аялгуун дээр нь шүлгээ бичиж эхэлсэн. Ингээд бараг жилийн өмнө шүлэг дуу маань бэлэн болчихсон байсан. Клипний зураг авалтын хувьд өвөл байвал илүү гоё байх гэж бодсон. Ер нь миний хувьд өвлийн улиралд зураг авалт хийх дуртай байдаг.
 
-Нөхөр тань таныг мартын наймнаар хэрхэн баярлуулдаг вэ?
 
-Мартын найман бол манай гэр бүлийн хувьд өргөн хүрээнд тэмдэглэдэг баяр биш. Энэ баяраар нөхрийнхөө гарын хоолыг зооглож, гэр бүлээрээ амарч өнгөрүүлдэг. Бас найз бүсгүйчүүдтэйгээ хамт гоё тоглолт үздэг.
 
-Хамгийн сүүлд найзуудаараа хэний тоглолтыг үзсэн бэ?
 
- Корпорэйтэд зохион байгуулсан Б.Лхагвасүрэн гуайн тоглолтыг үзсэн, Энэ жилийн хувьд Бөхийн өргөөнд болох тоглолтод оролцох учраас ямар нэгэн тоглолт үзэж амжихгүй байх.
 
-Нөхрөөсөө эмэгтэйчүүдийн баярын дурсгалтай ямар бэлэг авч байсан бэ?
 
-Дурсгалтай бэлэг гэхээр яг одоо санаанд орж ирэхгүй байна. Ер нь төрсөн өдрийн бэлэг л санаанд байна. Хөөрхөн, гоё бэлэгнүүд авч байсан.
 
-Ээжтэйгээ хамт угтсан мартын наймны дурсамжаа хуваалцана уу?
 
-Ээж минь энэ баярын өдөр хотод надтай хамт байж чаддаггүй. Хэрвээ хамт байвал ээжийгээ гоё баярлуулахыг хичээдэг.
 
 
 
 
 
С.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин