sonin.mn
Ердѳѳ жил гаруйхны ѳмнѳ “Ид шид”- ийг мѳрѳѳдѳж, түүнийгээ бүтээхээр зориглож байсан залуус 6 сар гаруй хугацааны дараа тэр мѳрѳѳдлѳѳ бүтээсэн юм. Ѳѳрсдийн мѳрѳѳдлѳѳ бусдад зѳвѳѳр ойлгуулж, тэднийг ятган дэмжүүлж, ѳѳрсдѳѳ үлгэрлэн бүтээнэ гэдэг тийм ч амар биш. Гэхдээ энэ залуус бидний нүдэн дээр бүх л жаргал зовлон, баяр гунигаа хуваалцаж, мэдээллээ ил тод байлгаснаар 1 тэрбум 21 сая орчим тѳгрѳгийн ѳртгѳѳр Улаанбаатар хотын Баянхошуунд “Хүүхэд Хамгааллын Тѳв” ийг бүтээсэн нь үнэхээр ид шид байлаа.  Зүгээр ч нэг барилга биш, үлгэрийн юм шиг барилга, ид шидийн юм шиг орчин, хүүхдүүд бүү хэл томчууд бид ороод л ѳѳрийн эрхгүй инээмсэглэмээр халуун дулаан орчин. Алив зүйлийг хийхдээ бусдад мундаг болж харагдах гэж бус, хийж бүтээж байгаа бүхэндээ жижиг гэлтгүй сэтгэлээ шингээж бүтээсний илрэл нь энэ. Зүгээр л яриад уриалаад байх биш, ѳѳрсдѳѳ гараараа бас сэтгэлээрээ хѳдѳлмѳрлѳн бүтээж байгаа залуусыг монголчууд бид хэрхэн дэмжиж чаддагийг тэд нотлов. Ихэвчлэн бухимдалтай цѳхрѳнгѳ сэтгэлгээний орчинд тэд итгэл найдвар, баяр бахадлыг тѳрүүлсэн нь ѳнѳѳгийн Монголын нийгэмд гэрэл гэгээ болон тусч байна. Үүний тѳлѳѳ тэдэнд талархахгүй байж хэрхэн болох билээ.
“Ид шидийн орон” г ингэж бүтээж чадсан хэдий ч цаашдаа тогтвортой ажиллах боломжийг хангах гэдэг түүнээс ч амаргүй. “Мориндоо мордоод дэлхийг эзлэх амархан ч, мориноосоо буугаад тѳр улсаа тѳвхнүүлэх амаргүй” гэдэг шиг “Ид шидийн орон” ы халаалт цахилгаан, хүүхдүүдийн хоол хүнс, ажиллагсадын цалин гээд тасралтгүй урсах зардлуудыг шийдэх хэрэгтэй болно.  Мико, Билгээ, Жавхаа, Тэлмэн дѳрвѳн залуу энэ асуудлыг шийдэх боломж олохоор АНУ г зорьсон юм. Ч.Ганжавхлан 2 жилийн ѳмнѳ АНУ ын хотуудаар явж цаасан дээрх мѳрѳѳдлѳѳ тайлбарлан “Хэрвээ бид үүнийг босгож амжвал та нар урсгал зардалд нь тусалж чадах уу?” гэж учирлан ѳѳрийн хувилбраа санал болгож байсны үргэлжлэл нь энэ удаагийн тэдний аялал байв. Сиэтл хотоос эхэлсэн энэ аялал Сакраменто, Сан Франциско, Лос Анжелэс, Лас Вегас, Денвер, Чикаго, Вашингтон ДС, Нью Иорк хотуудаар машинаар аялах аялал болон үргэлжилсэн. Очсон хот болгондоо уулзалт хийн тайлангаа тавьж, тѳслүүдээ санал болгож байсан 23 уулзалтууд амар байгаагүй ч, амжилттай болсон. Мѳрѳѳдлѳѳ бодит ажил болгосон тэднийг дэмжих монголчууд олон байлаа. Ѳдѳржин машинаар давхиад ядарсан хэдий ч очсон газар бүртээ уулзалтаа л чухалчилж байсан тэдний сүүмийсэн хэрнээ баяртай царайг би Чикагод ажлаар очихдоо харсан.
Аливаа санааг ажил хэрэг болгохдоо бусдад найдалгүй зѳвхѳн ѳѳрийн биеэр очиж уулзан тайлбарлаж ойлголцоно гэдэг амжилт олохын эхлэл гэдгийг би сайн мэддэг болохоор тэднийг дэмжиж байсан. Тэд АНУ д ажиллаж амьдарч буй монголчуудад юу санал болгосон гээч. Бидний бүтээсэн “Ид шидийн орон” д хүүхдүүдийн аюулгүй, баталгаатай, чанартай сурч хѳгжихѳд нь та ѳдрийн 1$, сарын 30$, жилдээ 360$ ѳгч дэмжиж тусалбал бид хамтдаа “Ид шид”-ээ үргэлжлүүлж чадахаар байна гэж л санал болгосон. Энэ бол хандив бус, хамтын ажиллагааны санал юм. Энэ бол боломжтой бас үр дүнтэй санал. Хүн бүрийн дотоод сэтгэлд “Энэ залуусын бүтээсэн ид шидийг бид хамтдаа үргэлжлүүлж байгаа юм” гэдэг итгэл хамгийн ѳег мэдрэмж. Ийм хамтын ажиллагаанд хамтран ажиллах баг хамгийн чухал. “Лантуун дохио US” ТББ ын залуус, түүний цогт бѳгѳѳд мятрашгүй удирдагч М.Дэлгэрцогт энэ аялалыг маш сайн зохион байгууллаа. Цаг хугацааг хэрхэн тѳлѳвлѳж, уулзалтуудыг хэрхэн товлож, үр дүнг яаж хянаж байгааг мэдрээд би тэднээр үнэхээр бахархсан. Бас л мундаг сайн баг, итгэл зүтгэлээрээ нѳхѳрлѳсѳн сайхан залуус. Тэдний энэ удаагийн зорьсон аялал уулзалтууд амжилттай болсонд би ч баяртай байгаа. Энэ тѳсѳл бас л сайн эхлэл. “Монголдоо жаахан ч атугай бодит зүйл хийхсэн” гэж хүсдэг гадаадад байгаа олон монголчуудад үр дүнтэй боломжийг олгож байгаа. Сайхан сэтгэлээс үүдсэн сайн тѳслийг хамтдаа дэмжиж ажил хэрэг болгох нь монголчууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагааны эхлэл байх болно.
“Ид шидий орон” ыг бүтээсэн “Лантуун дохио” TББ ын залуус зорилгоо биелүүлээд Монголдоо буцлаа. Тэдний ѳмнѳ олон ажлууд олон зорилгууд байгаа. Тэд ѳнѳѳгийн Монголын нийгэмд зүрх сэтгэлээрээ сайн үйлсийг бүтээж яваа залуусын тѳлѳѳлѳл. Мэдээж амаргүй байх хэдий ч ямар нэгэн сайн үйлсийг мѳнгѳ, ашиг тооцохгүйгээр чин сэтгэлээ зориулан бүтээж болдог гэдгийг ѳнѳѳгийн залууст үлгэрлэн ойлгуулж тэднийг нэгтгэж байна. Тийм болохоор би тэднийг “Монголын сайн ирээдүй” гэж хардаг. Тэднийг магтаалд ташуурч зорилгоосоо хазайхгүй, доромжлолд гундаж зорилгоосоо ухрахгүй гэж итгэж байна. Тэд Монголын ирээдүйг бүтээхэд олон залуусыг нэгтгэж хамтран ажиллаж чадна. Энэ л хамгийн, хамгийн, хамгийн чухал нь юм шүү дээ. Чин хүсэл, чин сэтгэл байх аваас зорилго багаддаггүй юм билээ.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах