sonin.mn
Сая гаруй оршин суугчидтай монголын нийслэл дэлхийн олон сая хүн амтай асар том хотуудтай харьцуулбал агаарын бохирдлоор хэдэн арав дахин илүү байгааг би цаг уурын нөхцөл ба газар зүйн байрлалтай  шууд холбож үздэг. Энэ бол мэргэжлийн бус зөвхөн сонирхогчийн хүрээний дүгнэлт гэдгийг дурдвал зохино. Дэлхийн цаг уурын аль ч бүсэд оршин байгаа мега хотуудын байрлалыг ажиглахад ийм хотууд ихэвчлэн их далайн эрэг хөвөө буюу их мөрний ай сав дахь нам дор газар оршин буйг харж болно.  Их хотууд их уулсын дунд буюу бэл хормойд байх нь нэн ховор бөгөөд тийм хотуудын агаарын бохирдлын индекс харьцангүй дээгүүр байр эзэлж байх шиг санагддаг.Эдгээр том хотууд оршин суугчидийнхаа ахуйн дулааны нөхцөлийг хангахын тулд манай нийслэл шиг их хэмжээний хатуу тулш зарцуулах нь бага байдаг. Гэвч нэгэн доор бөөгнөрөн оршиж буй олон сая хүний ахуйн хүрээний болон аж үйлдвэржилтийн, авто машины их урсгалын улмаас үүсэх бүх төрлийн бохирдлууд байгаль газар зүйн зөв тогтоцыг сонгон байршсан тул хялбархан сарнин оддог болов уу гэж би боддог. Энд байгал цаг уурын хэд хэдэн хүчин зүйлүүд эерэг ба сөрөг нөлөө үзүүлж байдгийг онцлон дурдалтай.
 
Их усны мандал ба хуурай газрын хооронд үүсэх “бриз салхины” агаарын идвэхтэй конвекцийн эерэг нөлөө. (салхины сарниулах  үйлчлэл)
Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс үүсэх агаар мандлын доод давхаргын “королис салхины” урсгалын агаарын бохирдлыг саринуулах эерэг нөлөөлөл. Дүн өвлийн их хүйтрэлтийн үед манай нийслэлийн газар зүйн “тогоонд” их даралтын орон тогтонших бөгөөд тойрон байх өндөлөг уулс королис салхины урсгалыг саатуулан барьж сөрөг нөлөөлөл үзүүлдэг.
Агаар мандал дахь “туйлын ба харьцангүй чийгшлийн” өндөр хэм хэмжээ. Тэр нь  агаарын бохирдол ба тоосжилтын дэгдэлтийг саатуулан барих эерэг нөлөөлөл үзүүлдэг. 
Их хотын оршин буй газар нутгийн ургамалжилт, ой модны бүх төрлийн бохирдолтыг шингээн бууруулах эерэг нөлөөлөл. Тэдгээр их хотуудын ногоон нөмрөг жилийн 9-12 сарын турш бүх төрлийн бохирдолыг шингээн авч хүчилтөрөгчийг нөхөж байхад манайд  энэ хугацаа дөнгөж 4-5 сар байх ба ногоон нөмрөгийн хэмжээ маш ядмаг байна.
Нарны гэрлийн цацрагийн долгионы ойлт ба шингээлтийн “альбедо”гийн салхи үүсгэх эерэг нөлөөлөл.
Газар зүйн рельефын онцлогоос шалтгаалан агаар мандалд үүсэх инверсийн давхаргын сөрөг нөлөөлөл.
Дээрхи зургаан эерэг ба сөрөг нөлөөллүүдийг өөр хооронд нь нягт уялдаатай судлан үзэвээс дэлхийн их хотууд ба улаанбаатарын агаарын бохирдлын харьцуулсан үзүүлэлт ба ялгавар бүрэн тодрох боломжтой. Миний дэвшүүлж байгаа санал нь; Улаанбаатар хотын бэсрэг бүс нутагт нарны гэрлийн цацрагийн “альбедогийн” ялгавар бий болгох замаар орон нутгийн хэмжээнд салхи үүсгэж улмаар улаанбаатар хот байрлах газар зүйн “тогоо”-ны инверсийн давхаргыг саринуулан зайлуулах  арга юм. Үүнийг салхины хамгийн тогтуун үе буюу их хүйтний мөчлөгийн үед хаврын эхэн үеийнхтэй адил аядуу зөөлөн (3-5м/с) салхи үүсгэх байгууламж байгуулах замаар  хэрэгжүүлнэ.Байгууламж нь нарны цахилгаан станц,нарны гэрлээр дулаан бий болгох коллектруудын холимог бүрдлээс тогтох ба дулаан үйлдвэрлэлийн (пассивный) хэлбэрийг нэмэгдүүлэхийн тулд туйлын хар өнгөтэй нийлэг даавуун хийцтэй (selective coating) дэлгэцүүдийг сөөлжүүлэн байрлуулж ашиглах замаар хэрэгжүүлнэ. Байгууламжийн байршил ба ерөнхий  хэмжээг  дулаан ба салхи гаргах чадлын тооцооллоор тогтооно. Салхины хурд ба хүч нь дулаан үүсгэх цөм голомт буюу станцын төвөөс гадагшлах шатлуурт (градиентад) хөврөгдөх урсгал явагдах зарчимд үндэслэгдэнэ. Байгууламжийг байгуулах газар нь салхины зонхилох чиглэлийн дагуу буюу Хоолтын даваа орчимд байх нь зохимжтой. Ийм байгууламжийг барьж ашиглахад эдийн засгийн их зардал шаардагдахгүй  ба нарны цахилгаан эх үүсвэрүүд нь зохих хугацаанд зардлаа бүрэн нөхөх боломжтой.
 
                  Л.Лхагва