Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн ордыг цогцоор нь "хөдөлгөх" төсөл боловсруулснаа УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, хэлэлцүүлээд буй билээ. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн санал, зөвлөмжийг тодорхой хэмжээгээр тусган, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болжээ. Уг төсөлд "Эрдэнэс Тавантолгой” төслийн 50 хувь, тэр дундаа 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэд, 20 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгохоор төлөвлөжээ. Мөн Тавантолгой нүүрсний ордыг богино хугацаанд их хэмжээгээр экспортлохын тулд дэд бүтцийн асуудлуудыг тусгасан байна. Тухайлбал, төмөр зам, авто зам, эрчим хүч, усан хангамж, уурхайн ТЭЗҮ-г шинэчлэх, баяжуулах зэрэг ажлуудыг хийх аж. Засгийн Газрын боловсруулсан уг төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан бөгөөд тэрээр ч дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үүнийг нотолж, "Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Тавантолгойн төслийг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж, нэгдмэл байр суурьтай байгаа. Таван Толгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ дахь МАН-ын бүлэг, ҮАБЗ-өөр төслийг хэлэлцэн дэмжсэн. Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа." гэжээ.
Засгийн Газрын албан мэдээнд энэ тухай: "Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм.
Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр боллоо.
Хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байна.
Ингэснээр Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болно. Мөн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна. УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээр боллоо." гэсэн байна.
М.Чойжал
Сэтгэгдэл0
Гоё доо гоё
Жон Корлеоне чамд гое санаа шидэе ! Австралийн нүүрсний уурхайд ажлын хэсгийг сэмхэн илгээж , тэсэлж дэлбэлж усанд автуулаач ! Тэгвэл ч хужаанууд нүүрс авъя гээд шаагиад ороод ирнэ. Оросоос баахан пуужин зэвсэг техник авсан юм гэлүү ? Манайх чинь янкуудыг тун удахгуй амбаарддаг болж ШХАБ-д элсэх гэж байгаа гэсэн байхаа
ОКККК
Гоё доо гоё
Ни Хао ! Вэй Шмаа ? Хаола Хаола . Хао пэняао БаоТаолГао ! Ху Рэ СуХао !
Ovoo doo.
TT-g ugaasaa tur ezemshij bgaa shd. Turd bgaa yumiig turd avna geed bhiin oilgohgui yum.
hurdan ehluuleechee. Busad uls oron hugjuud bhad hereldeed suugaad tsag aldaad bh um. 50% идээд ,50 % ийг нь бусдын төлөө зориулаачээ
Оросын жүжигчин хүргэний тухай АНУ-н хэвлэлд: //www.washingtonpost.com/world/asia_pacific/mongolias-president-a-former-world-judo-champion-wrestles-with-some-major-problems/2018/06/15/15cfc8f2-68cb-11e8-a335-c4503d041eaf_story.html
40 саяар торгуулаад зүв зүгээр үлдэж байгаа хүн чинь тэгэлгүй яадаг юм. Аягүй бол 10 хувь нь энэнийх болно шүү гэсэн тохироотой л явж байгаа.
Яаж л ходрох гэж байгаа болдоо ухэр монголчуудыг
Hyataduud TT.n nuursiig hezee ch ih hemjeegeer une osgoj abahgui ..Shanhaid Mongol elssench ooriin nutag deeguuree TT.n nuursiig ih hemjeegeer hezee ch teeberluulehgui ..yamar neg shaltag heleed manai nuursnii vagoniig gatsaashaa medne..ene batalgaatai unen shuu hu.jaa giin snaag bid barahgui ee...
Hyataduud TT.n nuursiig hezee ch ih hemjeegeer une osgoj abahgui ..Shanhaid Mongol elssench ooriin nutag deeguuree TT.n nuursiig ih hemjeegeer hezee ch teeberluulehgui ..yamar neg shaltag heleed manai nuursnii vagoniig gatsaashaa medne..ene batalgaatai unen shuu hu.jaa giin snaag bid barahgui ee...
5 толгойг эргэлтэнд оруулах энэхүү ажил улс эх орны тусгаар тогтнолтой тэнцэх үнээр бид бүхэнд олдож байна. Оркуудын бөөс жанхуу бүхэл бүтэн 8 жил Монголын эдийн засгийг хорлосон!!! Жанхуу Баттулга өөрийн зарц болох урвагч дүлзэн ухнатай тохиролцож нийт ашгийн 10 хувийг авах, дээрээс нь хятадаас орж ирэх 1 тэрбум долларын зээлийг мөн хувааж авахаар хоорондоо тохиролцсон. Жанхуугийн дараагийн алхам бол Монголыг Орос Хятадад зарж, ШХАБ-д элсүүлээд УИХ-г тарааж, урвагч дүлзэн ухнын ЗГ-г огцруулаад өөрийгөө хэмжээгүй эрхт Ерөнхийлөгч гэх хуулийг жудогийн тамирчдаас голдуу бүрдсэн шинэ УИХ-р нэн даруй батлуулах!!!
Манайхан юу г нь хийхгүй, дандаа гадныхан барьж байгуулна, эсвэл гадны хүүтэй бодлого шингэсэн зээл тусламжаар гэхээр гунигтай. Манай төрийнхөн л дундаас нь жаахан хусах байх даа. Түрүүчийн зам юу боллоо, хэн мөнгө хуслаа, баригдсан нь хариуцлага хүлээл үү, дэвшлүү?????
Мах комбинатаа ходруулсан талх чихрээ ходруулсан баянголоо ходруулсан томор замаа ходоуулсан сайншандаа ходруулсан одоо сэрэмжтэй л байгаарай
ХЯТАДУУДАД ХОДРУУЛСАНАА БИЧЭЭЧ МОНГОЛ ХҮН АВСАН БОЛОХООР УУР ЧИНЬ ХҮРЭЭД БАЙНА УУ ЧИ ӨӨРӨӨ ХЯТАД ЮМУУ
Тавантолгойг идэх гэж байгаа юм байна. Дараа нь Баяр,Баярцогт шиг олон дарга Ганцад морилох байх даа.Шоронгоо одооноос эхлэн томруулж байх хэрэгтэй шүү.
TT ingeed Jenco luivarchnii karmaind oroh emgenelt huvi zayatai yum baijee!!!!!!
Хөдөлгөнө гэж юу яриад байнаа
ТӨР УЛСЫН НИЙТЛЭГ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НЭГЭН НЭГ ЗҮГТ НЭГ САНААТАЙ НЭГДЭН АЖИЛЛАХ НЬ МОНГОЛ УЛСЫН ЯЗГУУРТ ЭРХ АШИГМӨН ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
Zuunbayn-hanga-mandliin zamiig hoich ueiinhendee uldee ted ireiduid shiidverleh ni zuitei Odoo chuhal ach holbogdolgui