7-р сарын 6-нд, БНХАУ-аас АНУ-д экспортолж буй 34 тэрбум долларын өртөг бүхий бүтээгдэхүүнээс гаалийн нэмэлт татвар авах тухай АНУ-ын тогтоол албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. БНХАУ хариуд нь “тоо хэмжээ, чанар”-ын хувьд адил арга хэмжээ авахад бэлэн байна. Ийнхүү Америк, Хятадын худалдааны дайн эхлэх гэж байна.
Дайтагч хоёр тал хоёулаа хохирох нь мэдээж хэрэг юм. Иймээс Хятад улс худалдааны дайн хийх хүсэлгүй, түрүүлж алхам хийхгүй. Учир нь худалдааны дайнд ялагч гэж үгүйг БНХАУ сайн мэднэ. Хятад, Америкийн худалдааны дайн эхэлмэгц БНХАУ, АНУ хоёр хамгийн ихээр, мөн хүн төрөлхтөн зохих хэмжээгээр хохирч таарна. Гэвч АНУ-д гурван хүн тэгж болохгүй байна. Тэд АНУ-ын заналхийллийн эрхийг хамгаалах, хувь хүнд хэт эрх өгөх, хувийн эрх ашиг олохоо АНУ-ын компани, иргэдийн эсэргүүцлийн дуу хоолой, ард түмнийхээ аз жаргалаас дээгүүр тавьж байна.
Дональд Трамп, Роберт Лайтизер, Петер Наварро зэрэг Цагаан ордны “гурвал” тэдний хэлсэнчлэн “Америкаас олз хайсан” худалдааны бүх түншдээ гаалийн татвар нэмэх замаар дайн зарлаж байгаа ба тэдний гол бай нь Хятад улс юм.
Энэ бол санаанд оромгүй хэрэг биш. Трампын хувьд бүх зүйл сонгуулийн төлөө. Тэр сонгуулийн үед “иргэний төлөө” гэсэн уриа хашхирч, жадныхаа үзүүрийг Хятад руу чиглүүлэн, “Америкийн ажлын байрыг Хятад улс булаалаа, би эргүүлж авна” хэмээж байлаа. Тэр Цагаан ордонд орсныхоо дараа, бүх бодлогоо амлалтаа биелүүлэхэд чиглүүлэн, олонхын санал авч, 11-р сард болох дунд хугацааны сонгуулиар БНН-ын байр суурийг бэхжүүлж, өөрийн улиран сонгогдох замаа засахын төлөө юм. Америкийн өнгөрсөн, одоогийн гадаад дотоод бүх бодлого “түүнд үйлчлэх ёстой” болохоос биш тэр энэ бодлогыг баримтлахын төлөө биш юм. БНХАУ түүний амлалтаа биелүүлэх дайны гол талбар болж, Трамп худалдааны салбар дахь “наймааны урлаг”-ийн давуу талаа ашиглан, “Америкийг дахин агуу” болгохыг мөрөөдөж байна.
Үүний тулд Трамп “үзэл бодол нэгтэн”-ээ цуглуулах хэрэгтэй болсон тул “Худалдааны хаан” гэгдсэн Лайтизер, “Хятадын заналхийлэл” гэгчийг хөөрөгддөг Наварро нарыг олж авсан байна.
Лайтизер бол Америкийн “301 тоот шалгалт”-ын гол “дизайнер”, урьд нь ган, автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой олон улсын худалдааны 20 гаруй хэлэлцээнд оролцсон хүн. Түүний санаачилгаар 1985 онд Японтой “Талбайн гэрээ” гэгчийг байгуулснаар тэр нэрд гарчээ. 1999 онд, “ДХБ-д Хятад улс элсэх нь Америкийн хувьд том заналхийлэл бөгөөд худалдааны асуудлаар БНХАУ-д буулт хийж байна” гэж Лайтизер шүүмжилж байлаа. Энэ удаагийн Хятад, Америкийн худалдааны маргаан эхэлмэгц тэрээр маш идэвхтэй “ханцуй шамлан” оролцсон юм. Тэр Хятад, Америкийн тохиролцсон худалдааг тэнцвэржүүлэх тухай санамж бичигт “сэтгэл дундуур” байгаа ба БНХАУ-д дарамт үзүүлэх замаар “бүтцийн чанартай өөрчлөлт” хийлгэн, Хятад улсын хөгжлийн замналыг өөрчлөхийг санаархаж байна.
Наваррогийн хувьд, 2018 оноос өмнө тэр Хятад улсад ирж байгаагүй юм. Хэдийгээр цахилгаан эрчим хүчний чиглэлээр бэлтгэгдсэн хүн боловч дам олдсон материалд тулгуурлаж “Хятадын заналхийлэл” гэгчийг хөөрөгдөн, БНХАУ-ыг дайснаар төсөөлсөн ном хэвлүүлжээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш “Хятадын заналхийлэл” гээгчдээ автан, судалгаа гэгчийг хийснээр АНУ-ын улс төрийн тогоонд чихэлдэн орж, тус улсын Холбооны мөрдөх товчоо, АНУ-БНХАУ-ын эдийн засгийн аюулгүй байдлын хяналтын комисс, Конгресс зэрэг байгууллагад БНХАУ-ыг дайрсаар ирсэн юм. Энэ нь Трампын нүдэнд өртөж, түүний бодлогын зөвлөх болжээ.
АНУ-д ийм гуравхан хүн Хятадтай худалдааны дайн хийх санаатай байна. Тэд хамтран ажиллах болсон нь маш тодорхой. Трампын хувьд зөвхөн сонгуулийн санал, нам хоорондын маргаан, “Худалдааны хаан” гэгдсэн Лайтизер дахин “амжилт” гаргахыг хүсэж, харин Наварро 10 гаруй жилийн турш зохиож баяжуулсан сэдвээ практикт хэрэгжүүлэхийг хүсэж байна. Энэ гурвын санаа нийлж, тус тусын эрх ашгийг хөөцөлдөж байна. АНУ-аас БНХАУ-д чиглүүлсэн худалдааны дайд гурван хүн тус тусын хөдөлмөрийн хуваарьтай болж, Трамп ерөнхий командлагч болж, нийгмийн сүлжээгээр тушаал буулган, Лайтизер манлайлан довтолж, “Хятадын худалдааны саад” гэгч тайлан гаргаж, гэрч болов. Харин Наварро зөвлөх болж, түүний бичсэн “Death by China” ном Америкийн худалдааны дайны “бодлогын эх сурвалж” болж байна.
Үндсэрхэг үзэл, худалдааг ивээх үзлийг баримтлагч Цагаан ордны “гурвал” Америкийн дээрэнгүй үзлийг дээд цэгт хүргэн, ялж ялагдахын аз туршсан тоглоом тоглохыг хүсэж байна. Гэвч тэд Хятадыг сайн мэдэхгүй, өрөөсгөл үзэлтэй юм. Тэдэнд сул тал маш их бий. Трампад худалдааны дайн хийх туршлага байхгүй, бизнесийн салбарт сурсан хууран мэхлэх, дарамтлах аргаараа Хятад улсыг айлгах гэж оролдож байна. Энэ бол бяраа мэдэхгүй оролдлого юм. Лайтизер “Талбайн гэрээ”-ээрээ нэрд гарсан ч Хятад бол Япон биш, 2018 он ч 1985 он биш тул түүний туршлага, арга барил нэгэнт үеэ өнгөрөөсөн. Наваррогийн хувьд “Хятадын эдийн засгийн түрэмгийлэл” гэгчийг сурталчлан ухуулсан ч энэ нь хоосон яриа төдий юм.
7-р сарын 4 бол АНУ-ны тусгаар тогтнолын өдөр юм. Тус улсын 200 гаруй жил явуулсан “чөлөөт худалдаа”, “нээлттэй нийгэм” зэрэг бодлого Трампын засгийн газрын үед нуран унаж, АНУ-ын уламжлалт үнэт зүйлийн үзлийг Цагаан ордны “гурвал” бусниулж орихлоо. Өнөөгийн АНУ “ганцаардмал үзэл”, “битүүмжлэгдсэн нийгэм” өөд явж байна. Зарим хүн АНУ “доройтож эхэллээ” хэмээн үзэж байна. Энэ хэний буруу вэ?
Эх сурвалж: mongol.cri.cn
Сэтгэгдэл0
USA taigaa l hudaldaanii dainaa hiinee biz mgl- chuudiin tarhiig hajuugaar bitgii hudal medeelleer ugaa l data sonin.mn chin China site bolchihson yumuu
Ene odoo yu bicheed ehelvee.!!!!
Худалдааны дайнд Хятад улс аль эрт ялсан. Америкийн бүх хөнгөн үйлдвэрүүд борлуулалтгүй болсон. Ялагчтай хөрш зэргэлдээ байдаг бид маш том азтай. Шанхайн Хамтын Ажиллагаанд элссэнээр Монголын Эдийн засаг Санхүүгийн тусгаар тогтнол баталгаажна
Захиалгат бичлэг
Худалдааны дайн хийгээд Хятад ялагдаасай гэж 3 сая Монгол хvсэж байна.
Zuv
mongol.cri.cn : "Гэвч АНУ-д гурван хүн тэгж болохгүй байна." гэнээ ???
Худалдааны дайнд зөвхөн Хятад ялаад байгааг дэлхийн улс орнууд ухаараач.
Yun hyatad baagii yum bicheed bna
ЭНЭ ДАЙН МОНГОЛД ЯМАРЧ ХАМААГҮЙ.ТЭР АМЕРИКАА Л УХУУЛ.
Худалдааны дайн бол явж явж янкуудын өөрсдийнх нь сурталчилдаг байсан даяаршил буруу гэдгийг нотолж байна.Дэлхий дамнасан сувдаг компаниудын дэлхийг эзэгнэх бодлогын золиос нь пролетари нар байна гэсэн Маркс,Лениний шинжлэх ухааны коммунизмын онол үнэн болохыг давхар нотолж байна.Хорон санаат жүүдүүдийн сувдаг шуналын золиос нь америкийн ажилчин анги болох ёсгүй.Тэд даяршил,дэлхийн чөлөөт худалдааг дэмжиж байгаа нь энэ гээд ажил,орлогогүй сууж байх ёстой гэж үү.Үндэстнээ хамгаалсан ерөнхийлөгч яагаад буруутдаг юм.Тэр ард түмнийхээ төлөө л ажиллаж байна.Трампад амжилт хүсье.Бид ч бас Баттулгыг дэмжиж үндэсний эрх ашгаа хамгаалах ёстой.баабар мэтийн урвагч ноход хятадад хямд хийдэг барааг бид хийх шаардлагагүй гэж тархи угаадаг.Энэ бол хорлон сүйтгэх тархи угаалт юм.Тэрнийхээр бол монгол хүн ажилгүй, хятад ажилчин орлоготой байх юм байна.Энэ ариун явдал уу.
гурван хар ламын буруу! хятад америк хоёрыг хооронд нь алалцуулахад гурван бугт гарз байхгүй трампд дургүй, хятад дургүй гурван буг өөрсдийн хорон санаагаа хоёр улсын нөхцөл байдалыг ашиглан хэрэгжүүлэх гэж байна ! .гурван буг хойд солонгосын цөмийн зэвсэгээр далимдуулаж япон америкийг намнах сонирхол маш их байсан ч тэр нь бүтээгүй !.тийм учираас трампыг муухай харагдуулах гэж хятадыг эдийн засагаар хавчих гэж байж ядан байгаа гурван бугын бодлогод цагаан ордон ухамсартай ул суурьтай хандах хэрэгтэй ! .буш ,овама нарын үед цагаан ордонд дураараа дургиж байсан байдал нь тармпын үед хумигдсан учираас гурван буг ийм арга сэдсэн .харагдах байдал дээр трамп нарын гурван хүн байгаа ч тэдний ард холион бантан хутгадаг гурван буг ажилаа хийж байна ! тэдгээр гурван бугыг ийм хор найруулаж байгааг хүмүүс тэр бүр анзаарахгүй байх шиг байна .
Хятадын эдийн засгийн түрэмгийлэлээс болгоомжил
худалдааны дайн гэдэг бол дэлхийн 3 -р дайны эхлэл ойртсоны шинж дэлхийг хямаруулсан капитализимийн хямрал одоо дэлхийг нөмөрлөө
Trampiin zov
Ard tumnee, ulsaa bodson trampiin zuv. Tsaaguuraa delhiig hiamd hulhi baraagaar duurgej, olz ashig olj baigaag davhar eserguutsen zogsooj delhiig ch avrah gesen trampiin zuv. Manai erh barigchid shig ard tumnee hiatad hortoi hunseer horooj, hiatad ruu uursduu guij ochdog bodlogo mayagiin esreg zogsdog trumpiin zuv. Zah zeelee 90 huviaar aldchaad hugjil yaridag teneguud shig bish shuu,tramp. Dotoodiin zah zeelee uhen sehen hamgaalahiin tuld dotoodiinhoo ch kompanuudiig bahi shig hargis havchin,nohoi met tuuj butsaan avchirch,tumur nuur uzuulj chadsan hun. Tatvariin huuliaar dalailgaj ofshor mungiig avchirch chadsan hun. Hiih heleh 2-iin engiin yalgaa ene dee.
Хтадын сонины юу ч гэж бичээд нэмэргүй ш тээ. Америк бол Агуу орон
Манайх ч гэсэн Хятад уруу гаргадаг нүүрс, нефть, арьс шир, ноос ноолуур дээрээ өөр бодлого хэрэгжүүлмээр байна. Бас Хятадаас орж ирдэг хүнсний бараанд өндөр төвөр ноогдуулмаар байна. Бид ч гэсэн дотоодын зах зээл үйлдвэрлэлээ хамгаалах ёстой
Манайх ч гэсэн Хятад уруу гаргадаг нүүрс, нефть, арьс шир, ноос ноолуур дээрээ өөр бодлого хэрэгжүүлмээр байна. Бас Хятадаас орж ирдэг хүнсний бараанд өндөр төвөр ноогдуулмаар байна. Бид ч гэсэн дотоодын зах зээл үйлдвэрлэлээ хамгаалах ёстой
би ингэхэд хятадад амьдраад байна уу???