Халх голын цэцэг...
 
Мэлмий алдам 
Мэнэнгийн талыг туулж 
Талын тосон далай 
Тамсагбулагт хоноод
Буйр нуурын бүлээн усанд
Бүтэн биеийн алжаал тайлж
Халх голоор эмжээрлэсэн
Хоргой ногоон хөндийг гатлаад
Баатарлаг тулаан болсон
Баянцагааны нуруунд хүрэвээ...
 
Хараа үл гүйцэм Дорнын уужим талд бүлээн салхиар үнсүүлсэн өвсний толгой найгана...Өдгөөгөөс 80-аад жилийн тэртээх эдгээр өдрүүдэд Халхын голд дайны гал дүрэлзэж, дарийн утаа манарч үхэл, амьдрал тэмцэлдэн байсан билээ...Монгол Зөвлөлтийн дайчдын эрэлхэг ялалтын ачаар өнөөдөр Халх гол дөлгөөхөн урсаж, хүн мал амгалан налайж, цэцэг ногоо халиуран дэлгэрч ялалтын билэгдэл болсон дайчин алдарын хөшөө бяцхан төгөл дотроо алсын бараа ширтэн чимээгүйхэн дүнхийнэ...
 
Эрх чөлөө, тусгаар тогтнолоо эрхэмлэж, өнөөдрийн их баяр цэнгэлийг бэлэглэсэн эрэлхэг өвөг дээдсээ дурсан сайхан наадаарай

 

 

Зөвлөлтийн танкчидад зориулсан хөшөө Халх голын хөвөө, Их Бурхантын заставын ойролцоогоос Дорнын өндөрлөг Баянцагааны нуруунд цайран харагдана

 

 

Зөвлөлтийн танкчидад зориулсан хөшөө Халх голын хөвөө, Их Бурхантын заставын ойролцоогоос Дорнын өндөрлөг Баянцагааны нуруунд цайран харагдана

 

 

"Анхаар хилийн зурвас" гэсэн тэмдэг зочид гийчдийг угтаж, үдэн замын хажууд номхон зогсоно...

 

 

Саарал хөшөө, өвгөн улиас хоёр аймшигт дайны түүхийг хойчист хүүрнэсээр 80-н хаврыг үдэж байна...

 

 

Талын бяцхан төгөл...

 

 

 

 

 

 

 

 

Халх голын дайны 2 дахь үе шат түүхэнд Баянцагааны тулалдаан гэж нэрлэгджээ. Япончууд 1939 оны 7 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Халх гол дээгүүр хөвдөг гүүр тавьж Баянцагааны нуруу Долдойн овоо орчмоор Зөвлөлт Монголоос явган цэргээр 10 дахин, их буугаар 2 дахин, морин цэрэг танк эсэргүүцэх их буугаар 4 дахин их хүчээр дайрч Халх голын баруун эрэгт гарч иржээ. Харин манай тал танкаар 2, хуягтаар 200 дахин их байжээ...
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэртээх жилүүдэд тэнгэрт дарийн хар үүл нар халхалж байсан бол өнөөдөр хурын үүл хурж хурмаст тэнгэр талын дайны шархыг дэвтээх гэсэн мэт бороо зөөлөн шиврэнэ...

 

 

Ялалтанд танк онцгой үүрэг гүйцэтгэсэн байна...

 

 

...Шувуу үүрлэсэн хөгшин улиас...

 

 

Бригад командлан захирагч М.П.Яковлев 1939 оны 7 сарын 12-ны тулалдаанд баатрын ёсоор амь үрэгджээ...

 

 

...Энэ тулаанд Япончууд 9000 орчим цэргээ алджээ...

 

 

Баянцагааны тулалдаанд Тамсагбулагаас (ойролцоогоор 120-150 км) маршаар ирж явсан М.П.Яковлевын удирдсан танкийн 11-р бригад цэргийн урлагийн хувьд анх удаа марш дундаас хүч задлах операцийг зохион байгуулж шууд танк тулалдаанд орж И.М.Ремизов, А.С.Рыбкин нарын удирдсан буудлагын хороо, салбарын их буучид, Л.Дандарын удирдсан 6-р дивиз, 8-р хуягт дивизон, М.Экейн удирдсан 4-р сумангууд гарамгай гавьяа байгуулж 7-р сарын 5-н гэхэд Япончууд Зөвлөлт Монголын танк хуягтын довтолгоог Халх голын зүүн талд гаргахгүйн тулд өөрсдийн тависан гүүрээ дэлбэлжээ...
 

 

Гэрэл зургийг Ч.Явуухүү