ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын ард түмэнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн захидал ирүүлжээ.
Захидалд:
Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Үндэсний их баяр наадам болоод Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.
Баялаг түүхт Орос, Монголын харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу эрчтэй хөгжиж байна. Саяхан Чиндао хотноо болсон бидний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилт нь хоёр талын ажил хэрэгч харилцааг цаашид цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. Энэ нь манай орнуудын найрсаг ард түмнүүдийн ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн тогтовортой болоод аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нь эргэлзээгүй юм.
Танд эрүүл энх, амжилтыг, Монгол Улсын иргэдэд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн, В.ПУТИН” гэжээ.
Сэтгэгдэл0
Oros ah
goe bn .putin ahdaa bayrallaa .
Орос ах нар гараа сунгаж тусалдаг шүү.
Oros agaa amalsanaa nehej, sanuulj bn gej oilgo. Bayar naadam geed buhnee buu mart gej bn daa.
Rasschitivau, chto realizatsiya "DOGOVORONNOSTEI "......, gej nileed changa sanuulj, hatuuduu bichjee gej oilgov.
orosinn tuslamhtai hyataduudiig tsoolmoor bna.Suuliin ued hyatad irged mash olon orshin suuj bna.Orosuud Mongol moriig maani hundetgej hoshoo bosgoj bhad .haytaduud zerleg haritsdag.Hujaa nart mori buu zar.
Чиндаод юу болсын бол?
Путин ерөнхийлөгч авилгалчин, хулгайч, луйварчдаас бусад монголчуудад баяр наадмын мэнд дэвшүүлье гэжээ.
yag oo yag
Спасибо России. Итгэлтэй, найдвартай херш улсын Еронхийлогчид талархаж бнаа.
hudalch amlalt ogson Eronkhiilogcvhtei gedegiig Putin ah merddeg bol uu?Ard tumenii oriig teglene,ofshorchdiig ilruulne gesen yasan be?Hudalchaa......
Аугаа Путин Монголын ерөнхийлөгч, улс төрчдийг бол утгаар уншиж толгой сэгсэрч байгаа дөө. Дипломат ёсыг бодож л харьцаж байгаа болохоос
Баярлалаа.Орос,Хятад хоёр улс өнө мөнхөд оршиж, Монгол улсын тусгаар тогтнол үүрд мандан бадрах болтугай.Монгол улсыг Дээд Тэнгэр,Дээдсийн Аугаа сүлд мөнхөд ивээж байх болтугай.Монголын ард түмэн ган хүрээ мэт эв нэгдэлтэй байж, нэгэн зүгт зориглон хөдөлж цэнгэлийн манлайд хүрэх болтугай.Хурай,Хурай,Хурай.
Сайхан наадаарай гэдгийг оросоор яаж хэлдэг юм бэ, зааж өгөөч.
Сайхан наадайрай гэдгийг оросоор байна ш тээ С Хоршим Наадамом гэдэг байхаа