12 насандаа төрсөн нутгаа орхин харь нутагт очиж хааны хатан болсон эрэлхэг монгол бүсгүй нойрсож буй цогцолбор газар өдгөө БНАСАУ-ын Көсэн хотноо бий. Солонгосын түүхэнд 31 дэх хаан болсон Гоу Мин 19 насандаа Монгол нутгаас хатан болох хүнээ сонгосон нь Ванги байжээ. Ийнхүү хааны их хатан болохоор нутгаасаа гарсан монгол гүнжийн нэрийг зарим эх сурвалжид Ванчен, Ногук зэргээр дурдсан байна. Тэрээр Солонгос дахь гурав дахь харийн гүнжээр өргөмжлөгдсөн түүхтэй.
НУТГИЙНХАА ЗҮГ ШИРТЭН УЙЛАН СУУДАГ БАЙЖЭЭ
1341-1374 онд Солонгосын хаан ширээг атгаж байсан Гоу Мин хааны их хатан Вангиг Хубилай хааны ганц охин байсан, эсвэл зээ охин нь байсан гэх зэргээр олон янзаар домогт өгүүлдэг байна.
Ванги хатан 12 настайдаа гэрийн сургууль төгсөж хааны хатан болоход бэлтгэгджээ. Ингээд Солонгосыг зорьж, очих хүртлээ нэг жил яваад 13 насандаа хааны хатан болсон. Улмаар 15 насандаа анхны том тулалдаанд цэрэг удирдаж байлдаад ялалт байгуулан тус улсын түүхэнд эрэлхэг монгол гүнж нэрээр мөнхөрсөн баатарлаг түүхтэй. Монгол гүнж нутгаасаа 200 цэрэг дагуулан гарсан бөгөөд өөрийн итгэлт зөвлөхүүдтэй хамтдаа очсон байж. Нас бага гүнж гэрээ маш их санадаг байсан тул уулын оройд гаран Монгол нутгийнхаа зүг харан өдөржин уйлан суудаг байжээ. Түүний энэ ганирхлыг хаан Гоу Мин хараад Монгол нутгийг нь санагдуулам нуур байгуулж өгч, эргээр нь дүүрэн бэрцэцэг тарьж өгсөн гэдэг. Хөөрхий гүнж хааны хатан болсноосоо 20 гаруй жилийн дараа буюу 36 насандаа төрөхийн хүндрэлээс болж нас баржээ. Түүнийг нас барахад Солонгос даяар 45 хоногийн турш гашуудал зарлаж, бүх хоригдлыг чөлөөлж байсан түүхтэй юм байна.
Уй гашууд автсан Гоу Мин хаан эрэлхэг хатнаа маш сайхан газар оршуулахын тулд яг тохирох газрыг улс даяар хайлгажээ. Тэр хатнаа оршуулаад өөрөө дараа нь хажууд нь нойрсохоо хэлж байж. Санал болгосон, эрж олсон газарт хаан заавал өөрийн биеэр очиж үздэг байсан бөгөөд сэтгэлд нь нийцэхгүй бол цагаан алчуураар даллана. Хэрэв цагаан алчуураар даллавал тус газрыг олж хаанд санал болгосон түшмэлийн толгойг тэр дор нь цавчиж, цаазалдаг байж. Ийнхүү явсаар бунхан байрлаж буй одоогийн Мансүсан уулыг нэгэн түшмэл нь олоод хаанд хэлжээ. Гоу Мин хаан уулын орой хүртэл алхаж, эргэн тойрны газрыг хартал сэтгэлд нь тун нийцсэн тул нөгөө түшмэлийг шагнахаар шийдэв гэнэ. Харин уул руу алхахдаа гарсан хөлсөө арчихаар санаандгүй цагаан алчуураа гаргаад иртэл холоос харж суусан бараа бологчид нь цаазын ял гэж буруу ойлгоод нөгөө шагнал хүртэх ёстой түшмэлийн толгойг авчихаж. Хаан уулнаас бууж ирэн энэ тухай сонсоод “Хөөх минь ээ” хэмээн дуу алдсан бөгөөд тэр уулыг тухайн үед “Oh my буюу хөөх минь ээ” гэж нэрлэдэг байсан түүх байна. Монгол хатан Ванги хаан төрийн ажил үйлсэд мэргэн зөвлөгөө өгдөг цэцэн хатан байснаараа алдартай байжээ.
МОНГОЛ ГЭР, ХОНЬ БҮХИЙ БУНХАН
Гоу Мин хаан, Монголын хатан хоёрын эл бунхан бүхий цогцолбор нь өдгөө БНАСАУ-ын аялал жуулчлал бүхий хамгийн том газар болжээ. Жил бүр олон орны жуулчид тус газрыг зорьж, монгол хатны бахархам боловч өрөвдөлтэй дээрх түүхийг сонссоноороо тэмдэглэн, буулгасныг орчуулан, тоймлон хүргэж байгаа нь энэ юм.
Хаантан хатныхаа дурсгалд зориулж тус бунхны загварыг өөрөө гаргасан бөгөөд шилдэг урлаачдаар долоон жилийн турш бариулж 1372 онд дуусгажээ. Нутгаа орхисон монгол гүнждээ зориулан бунхныг эртний монгол хаадын гэр тэрэг хэлбэрээр боржин чулуугаар барьсны өндөр нь 6.5 метр, бүслүүрийн урт нь 13.7 метр хэмжээтэй. Булшны доод талд чулуун шалтай. Гэрийг тойруулан зургаан хонь, зургаан барыг чулуугаар урлан байрлуулсан нь нийлбэр тоогоор жилийн 12 сарыг бэлгэддэг байна. Мөн хонь нь зөөлөн сэтгэлийн илэрхийлэл болж монгол хатныг бэлгэддэг бол бар нь хүч чадлыг бэлгэдэж хаанаа илэрхийлдэг. Хоньдын дүрслэл нь монгол хонийг яг дуурайлган хийсэн байдаг аж. Гоу Мин хаан өөрийгөө болон хайртай хатныхаа сүнсийг хамгаалуулахын тулд бунхны хажууд Күнзийн түшмэл хоёр, цэргийн түшмэл хоёрыг боржин чулуугаар урлуулжээ.
Хаан, хатан хоёрын нойрсон буй бунхны урд талд боржин чулуугаар бүтээсэн хоёр метр гаруй өндөр дэнлүү хэлбэрийн гэрэлт цамхаг байрлуулсан бөгөөд бунханд очсон монголчууд тэнд арц, хүж уугиулан хүндэтгэл үзүүлдэг заншилтай ажээ. Уг булш нь Хойд Солонгосын нэлээд боловсронгуй булшны онцлогийг харуулж чадсан бөгөөд өнөөг хүртэл өвлөн ирсэн булшнуудаас хамгийн сайн хадгалагдсан талаар судлаачид онцолсон байдаг аж. Энэ газрыг 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан байдаг.
БНАСАУ-ыг зорьсон монголчууд болон төрийн өндөрлөгүүд тус бунханд зочилж монгол хатандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид гурван жил дараалан монгол хатны бунханд залбирал үйлдэж байгаа бөгөөд энэ жилийн дөрөвдүгээр сард яваад ирсэн билээ. Дашрамд сонирхуулахад Монгол хатны бунханд зорин очсон монголчуудад л дүрст бичлэг хийхийг зөвшөөрдөг гэнэ лээ.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хатан хаан Ногук (1365), мөн Индёк хатан нэртэй Монголын гүнж сүүлдээ Юань гүрний уламжлалаар Гүрёогийн ноёнтой гэрлэсэн түүхтэй. Түүний монгол нэрийг Боржигин Будашири гэдэг байлаа. Тэрбээр шинэчлэгч ван Гон Мины хатан байсан юм. Тэрбээр хэдийгээр Монголын гүнж байсан ч байнга Гүрёо Улс болон хаан эр нөхрөө дэмждэг байжээ. Тэдний дундаас үр хүүхэд төрөхгүй байсаар 15 жилийн дараа хатан бие давхар болсон ч төрөхийн хүндрэлээс болж 1365 онд нас барсан гэдэг. Түүнийг нас барсны дараа хаан Гон Мин төрийн хэрэгтээ санаа тавихаа больж энэ хариуцлагаа Буддын лам Пён Жод үүрүүлсэн байна. Харин Пён Жо 1371 онд цаазлуулж, ван Гон Мин 1374 онд нас баржээ. Энэ түүхэн хатны тухай өгүүлсэн олон ангит киног 2005 онд Солонгосын MBC телевиз "Монгол гүнжийн домог" /Shin Don/ нэртэйгээр хийж Боржигин Будашир хатны дүрд жүжигчин Сё Жи Хү тоглосон билээ. Үнэхээрийн өрөвдмөөр бахдмаар түүх.
Тэр чинь их гоё кино
хаан хатан хоёрын дундуур буддын хар лам пён жо хараал хийж хатаныг нь төрөх үед нь аминд хүрээд, хаан -аас хаан төрийг бузар заль мэхээр авсан бөгөөд бузар үйл нь илэрч хааныг амьд байхад цаазлуулсан
Тэр монгол гэр чинь аль вэ? Хонины сүүл хаачив? Ширтээд уйлаад байсан нутаг гэж Бээжин үү?
Энгийн нэгэн эмэгтэйгээс дор эрчүүд бсаар л байхым үгээ олж хуцаач..
Баахан домог бичиж холион бантан хийх хэрэггүй. Бөөгийнхөн гэж нэг мангар юмнууд очиж одоогийн уул овоо тахидаг мангаруудтайгаа адил хог новш тарьж, байгаль бузарлахаас хэтрэхгүй.
12 настай хүүхэд чинь үсрээд л бичиг үсэгт тайлагдсан байх байлгүй. Хатан ухаанд сурч амжих уу. Шал хүүхдээрээ байхад том тулалдаанд цэрэг удирдаж оруулах уу.
Ene Gunjidmaa gegch , bugsuu ch archij chadahgui bj tursun nyalh uree huchirhiildeg adgiin amitdiin l neh n bj taarna, ergelzeegui.
орос хятад хоёр Монголын эзэнт гүрэнтэй холбоотой бүх барилга хөшөө дурсгал ном судрыг устгасан Харин Солонгос Иран Ватикан Польш орнууд болон Христийн Несториан шүтдэг зэрэг Сири Иракийн нутагт Монголын түүхийг сайн хадгалсан байдаг Энэ нь эргээд оросууд Монголын эзэнт гүрэн Чингис хаан байгаагүй Чингис хаан Хубилай хятад хүн байсан түүхийг батлах пиарт том цохилт өгөх материал шүү
сирид дэлхийн түүхийг хадгалаж байсан ном бичвэр мөн чингис хаантай холбоотой ховор баримтууд байсан номын сан сирийн дайны бөмбөгдөлтөнд байхгүй болсон .харамсаад барамгүй
даан ч тийм байх монголын хар бөө тэнд очих ёстой хүнээс түрүүлээд очихоод бузар бугын үйлээ хийж байсан болоод бөөг үзэж чадахгүй байж , монголын хар бөө, хар захтай лам нарын хэн нь ч тэнд очиж янз бүрийн шашины зан үйл үйлдэж болохгүй гэдэгийг ёстой анхаарууламаар юм байна! монголын их хаад хатад түүний үр удам хэзээч лам, бөө нарын дуудлагаар бууж ирэхгүй ёстой тоож үнэрлэхгүй үмхий ханхлуулсан лус савдагын үйлтэнүүд тэр ариун газар ороноос хол байх нь дээр