Монголын нэгдсэн улсыг байгуулж, төрийг засахдаа монголчууд дан ганц цэргийн сүр хүчийг гол болгоогүй гэдэг. Төрийг хүчтэй байлгахын тулд ёс суртахуун, үзэл санааны хүчин зүйлд онцгой анхаарал хандуулдаг байсныг эрдэмтэн мэргэд одоо ч нотолдог. Чингис хаан "Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, сэтгэл бөх аваас олныг ялъюу" гэж сургаад овог овгийн хүмүүс чухам юу бодож, сэтгэж байдгийг олж мэдэх, эзэлсэн аймаг, харь улсуудын аж байдлын эх сурвалжийг хөндөлгүй хадгалах, зан заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх нь чухал гэж үзсэн байна. Ер нь "Хүнийг дагуулна гэдэг сэтгэлийг дагуулахын нэр, сэтгэлийг алдваас бүгдийг алдана" гэж Чингис хаан үзэж байжээ. Энэ бүхэн нь төрийн хууль цаазын зэрэгцээ сэтгэл оюуны хүчээр хамтатган барьж төвшитгөх гэсэн улс төрийн бодлого юм. Чингисийн "Их засаг" хууль, "Билиг" сургаал зэрэг нь хууль зүйн хийгээд зан суртахууны нэгдмэл зарчим болж байжээ. Эв нэгдлийн үзэл санааны дор Чингис хаан хоорондоо дайсагналцаж байсан олон овог, аймгийг нэгтгэж, нэг захиргаанд оруулж чадсан нь Чингис хааны үйл ажиллагааны гол агуулга, дэвшилтэт санаа байсан гэдгийг судлаачид онцолдог.
Гэтэл өнөөдрийн нийгэмд Чингис хааны их үйл хэргийн үргэлжлэл, үзэл санаа бүдгэрч байгаа төдийгүй хэт үндсэрхэг үзэлтнүүд төрийн гадаад бодлогын хэм хэмжээг зөрчиж, шашин хоорондын ялгааг илт гаргах, ялгаварлан гадуурхалт ихсэх хандлагатай байна. Үүх түүхтэй, байгалийн онгон дагшин байдлаараа дэлхийд гайхагддаг манай орныг гадаадын жуулчид ихээхэн сонирхдог боловч гагцхүү хэт үндсэрхэг үзэлтнүүдээс үүдэж тэд Монгол Улсыг зорихоосоо айдаг гэнэ. Тодруулбал, Дэлхийн аялал жуулчлал өрсөлдөх чадварын байгууллагаас гаргасан судалгаагаар "Монгол зочломтгой бус орон" гэсэн дүгнэлтийг гаргажээ. Судалгаанд оролцсон жуулчдын олонх нь Монголд үндсэрхэг үзэлтнүүд их байдаг учраас гадаадын иргэн халдлагад өртөх аюултайг анхааруулсан байна. Ийм тохиолдолд хэн ч танд туслахгүй гэдгийг ч анхааруулжээ. Тэдний бас нэг онцолсон зүйл гэвэл, сүүлийн үед Монголд хэт үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэг олноор гарч монгол цэвэр цус, Чингисийн цус гэж ярьж эрлийз хүмүүс болон казах, хятад, вьетнам иргэдийг хоморголон гадуурхаж дарамтлах нь ихэссэн. Тэд гадаад нүүр царайтай иргэдийг зориуд зогсоож бичиг баримтыг хууль бусаар шалгах, бүлэглэн дээрэм хийх, айлган сүрдүүлэх, эмэгтэйчүүдэд хүч хэрэглэн бэлгийн дарамт учруулж бие болон сэтгэл санааны хохирол амсуулах нь элбэг болсон. Ийм байдлаар "Босоо Монгол", "Хас Монгол", "Даяар Монгол" зэрэг бүлэглэлийн залуус эрүүгийн хэрэгт холбогдсон баримт ч байна. Тухайлбал, 2016 онд Монголын казах залууг хэт үндсэрхэг залуучууд бүлэглэн зодсоны улмаас амь насаа алдсан тохиолдол гарчээ.
Мөн нацист бүлэглэл гэх "Хөх Монгол" бүлэглэлийнхэн 2015 оны дөрөвдүгээр сард Хятад улсаас ирсэн жуулчныг Хэнтий аймгийн Бурхан халдун ууланд гарах үед барьж авч жуулчныг өвдөг сөхрүүлэн, дарамталсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулан гутаан доромжилсон билээ. Энэ бүхний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд мэдээлэл хийхдээ "Хэт үндсэрхэг үзэл ямар хортой гэдгийг харуулсан хэрэг боллоо.
Монгол Улс бол олон улсад нээлттэй, найрсаг улс билээ" гэж мэдэгдсэн удаатай. Энэхүү бүдүүлэг асуудлын улмаас Улаанбаатарт суугаа Хятадын элчин сайдын яамнаас мэдээлэл хийсэн бөгөөд "Монголын хэт даврагчдын үйлдэл нэг улсын нэр хүндэд ноцтой халдсан хэрэг боллоо" гэж Синьхуа агентлаг онцолж байв. 2018 оны долоодугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий хотын ихэнх хэсэг үерт автаж, олон айл өрх орох оронгүй болж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстсөн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 530 гаруй өрхийн 2500 орчим казах иргэн ихээхэн хэмжээний хохирол амссан. Гэтэл энэ байдлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Баян-Өлгий аймгийнхан тэр чигтээ усанд урсчих нь яасан юм. Тэд хүнийрхүү сэтгэлтэй хүйтэн хүмүүс, Монголоос зайлах хэрэгтэй" гэх мэтчилэн ард иргэдийн санал бодлыг зориуд хагалган бутаргаж байсан нь төрийн бодлого бус, зөвхөн хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хорон үйл ажиллагааны нэг хэсэг юм. Хэт үндсэрхэг үзэл бол хэт туйлшралын цэг байдаг ажээ. Тиймээс ийм үзлийг дэвэргэн хөөргөх нь тухайн улсын иргэдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Өнөөдрийн даяаршлын нийгэмд улс эх орон, нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар ялгаж, иргэдийг хар, шар, бор өнгөөр гадуурхах, шашин шүтлэгээр ялгаварлах, бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд зориуд хохирол амсуулах нь ардчилсан Монгол Улсын хувьд байж болшгүй зүйлийн нэг. Цаашдаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад хэт үндсэрхэг үзэлтнүүдийн баримтлах хэм хэмжээ, хязгаар байх ёстой гэдгийг анхааруулмаар санагдлаа.
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Маш чухал асуудлыг хөнджээ.Монголд үнэндээ яс үндэсээр үзэн ядах үзэл Германы нацизмын төвшинд хүрсэн.Ерөнхийлөгч нь Хужаа Америк гэж Монголчуудыг 20 жил турхирч,"Монгол ялна" гэж лоозогнодог.Биднийг дотроо Дөрвөд хүн биш,Орос Буриад, Хужаа Өвөр Монгол,Лалын Хасаг, Хужаагийн эрлийз,Америкийн еврей, Христчин,Муунаар нь цоллож өөрсдийн буруу бүхнээ чихэж,луйвар хулгайгаа нуудаг байдлыг Оросын хүргэн Женко бий болгож байгаа.
Монголд нацизмыг Азийн Чукча Чурка Мангол доод төрөлтнүүдийн газар нутгийг дээрэмдэн орж ирсэн 16-р зуунаас "дээд төрөлтөн Европ Оросууд" явуулж ирсэн.Энэ үеэс л эхлээд нүүдэлчин Казах Зүүнгарыг аль алиныг нь газрын хөрснөөс арчсан дайныг Оросууд өдөөсөн байдаг.За тэгээд Монгол доройтсон шалтгааныг ганцхан Манжид (бас болоогүй Хятад гэж тэд сурталчилдаг) тохоод Азийн энэ хэсгийн ард түмнүүдтэй Монголчуудыг бүгдийг нь муудалцуулж байгаа юм.
Үндэсэрхэг үзэл сайн юман хүргэхгүй ээ Одоо дэлхий даяарчилагдаж байхад энэ тэнэг үзлээ больцгоо.Харин Үндэсний үзлээ дээдэлж болно оо
английн хатан хаан амбан захирагчдаа цэвэр англи хүнээр томилохыг хуульчилсан байдаг бас израйлд чи еврей хүн биш бол босгоны цаанаас харьцчаад хаалгаа хаадаг зарчимтай гээд нацизмын тухай ярьж болно манай монгол шиг хэнээ янаагаа ялгахгүй сайхан гарууд байхгүй шүү үндсэрхэх үзлээ улам нарийн дэглэхгүй бол индианчууд шиг л мөхөх болно
Монголын төрд ажилладаг хүмүүс хачин заваан юм хийдэг болохоор баасны бүдүүн ялаа шиг шантажчингууд энд тэндгүй дүнгэнэж гадна дотнын хүмүүсийг тавгүйтүүлж ирээдүйгээ муугаар төсөөлөөд байна
Хубилай хаан монголын төрд хятад цусны улсыг орохыг хуульчилж хориглосон байдаг.Гэтэл одоогийн төр хүний сэтгэлтэй албан тушаалын наймаачин террорист эрлийзүүдээр дүүрчихээд байгаа нь ямар учиртай юм бэ?
Хаха
Санаандаа орсноо бурж, тэрэндээ итгэдэг гэнэн тэнэгүүдийн сонгодог жишээ нь, та өөрөө. Хубилай хааны үед Юань гүрний төрийн дээр монгол хүн хаан сууж байсан ч төрийн ажлыг хятад, түрэг, солонгос, зүрчин, перс, араб хүмүүс хийж байжээ.
Санаандаа орсноо бурж, тэрэндээ итгэдэг гэнэн тэнэгүүдийн сонгодог жишээ нь, та өөрөө. Хубилай хааны үед Юань гүрний төрийн дээр монгол хүн хаан сууж байсан ч төрийн ажлыг хятад, түрэг, солонгос, зүрчин, перс, араб хүмүүс хийж байжээ.
МАН төрийн албанд голдуу хятад цустай улсыг сонгож тавиад байдаг нь ямар учиртай юм бэ?
Мөнгө
Хас тэмдэгтэй малнуудаас болж үндсэрхэг гэдэг үг хог шаар гэдэг үгтэй утга нэгтэй болж байгаа. Ер нь хаа газрын лүүзерүүд ингэж яваад байх шиг.
Энэ бол үндсэрхэг үзлийг дэврээж ,Монголыг хагалан бутаргах санаархал. Гадны явуулга. Иймэрхүү зүйлийг тэр дор нь дарж авахгүй бол Монголыг дотор нь үймээн самуунтай байлгаж,тогтворгүй байдалд хүргэнэ.
Үхэр монголчууд үндсрэхэг байна уу үгүй юу хэнд хамаатай. Удахгүй сөнөж мөхөж устах гэж байж. Ар өвөр хоёулаа нийлээд нэг үзвэл япаг юм гэхээс.
Mongolyn tord Uigur-n Tatatunga, Tataryn ShihiKhutga, zurchin / tungus garaltai/ Ei Lui Ju Tsao nar huchin zutgej bailaa. Auguu suu bileg gej ene bolgoo.
AVILGA-d idegdsen tor undserheg uzel-g bii bolgoj bn. AVILGA bol ganshig!!!
haha boli2
Энэ хэдэн тэнэгийн үндсэрхэг үзэл гэж юу байдгийн. Зүгээр л рекетчин, шантаажчин, дээрэмчин луйварчингууд Чингис цэвэр цус Гитлер гэсэншүү юм ярьж гэмт хэргээ далдалдаг ухаантай юмшдээ.