МУГЖ Г.Золбоотыг танихгүй хүн тун цөөхөн. Түүхэнд мөнхөрсөн баатруудаас эхлээд зэвсэгт хүчний хурандаа, Хилийн цэргийн генерал, Онцгой байдлын хурандаа гээд олон сайхан цэрэг дайчдын дүрийг бүтээсэн монголын урлагын дунд үеийн төлөөлөл болсон түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Гавьяат аа, та өнөөдөр цаг, нартай уралдаж ямар ажил амжуулж явна?
-Урлагийн бид чинь завгүй байх заяатай хүмүүс. Энэ нь бидний сонгосон мэргэжилтэй холбоотой. Хүн ер нь завгүй л гүйж байвал их зүйлийг амжуулдаг шүү дээ. Өнөөдрийн хувьд "Нинжин сэтгэл" уран сайхны киноны зураг авалтад орно. Тэгээд л төлөвлөгөөт ажил ар араасаа хөвөрнө дөө.
-Ажлын гараагаа Армийн театраас эхэлж байсан, гэл үү. Энэ үеийн дурсамжаасаа хуваалцвал...
-1989 онд сургуулиа төгсөөд л Армийн театрт ирсэн. Ирээд удалгүй Ардын уран зохиолч Б.Лхагвасурэнгийн "Дутуу хээтэй тооно" жүжигт анх тоглож билээ. Монголын бас нэгэн алдарт жүжигчин Д.Сэдэд гуайн тоглосон Гэндэн хэмээх хөгшний идэр насны дүрд ч тоглож байсан Анхны жүжигт тоглоод асар их зүйлийг мэдэж авсан. Хүмүүс ч урмыг харамгүй өгч байлаа. Тэр эрчээрээ "Бүлээн нурам" кинонд дүр бүтээсэн боллоо. Анхны кино, жүжиг маань хоёулаа Б.Лхагвасүрэн ахын зохиол байсан нь их сонин тохиолдол шүү. Манай ангийнхнаас У.Батбаатар бид хоёр Армийн театрт урилгаар, О.Энхтуул, И.Одончимэг хоёр Улсын хүүхэд, залуучуудын театрт, Д.Цоодол МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр, бусад нь орон нутагтаа хуваарилагдаад явцгаасан. Армийн театрт бид цэвэрлэгчээс, жүжигчин гээд хийж болох бүх л ажлыг амжуулдаг байсан. Тухайн үед бид өөрсдийн гэсэн театр байгуулна гээд орон сууцны суурийн давхрыг хүртэл ухаж явлаа. Ийм л сонин хувь тавилантай театр маань татан буугдсан учраас кино урлаг руу орж, чөлөөт уран бүтээлчийн замаар эргэлт буцалтгүй зүтгэж явна.
-Урлагийн тогоонд "чанагдана", урлагийн буян гээд л ярьдаг. Та хэр "чанагдаж", урлагийн буяныг хэрхэн хуртэж явна?
-Урлагт арын хаалга байдаггүй. Урлагийн сургууль төгсч ирээд шууд жүжигчин, дуучин болчихлоо гэж бодож болохгүй. Өөрийгөө байнга хөгжүүлж, боловсруулах шаардлагатай. Аливаа хүн би сурч мэдэж гүйцлээ гэж хэзээ ч цээжээ дэлдэж болохгүй. Өөрийгөө хөгжүүлэхийг уран бүтээлч хэн бүхэн хүсч, тэр зарчмаар ажил амьдралаа зохицуулах хэрэгтэй. Энэ нь урлагийн тогоонд чанагдаж яваа нэг хэлбэр.Урлагийн буян гэж бий. Үүнийг үгээр хэлж, үйлдлээр үзүүлэх боломжгүй. Өнөөдөр урлагийн тогоонд орж байгаа залуусын зарим нь энэ салбарыг амар хялбараар төсөөлөөд байх шиг байна Нуулгүй хэлэхэд олны танил "од" болох юмсан гэж мөрөөдөх нь их болж. Бидний үеийнхэн болон биднээс өмнөх ахмадуудын маань толгойд "од" болох хүсэл гэж огт байсангүй. Жүжигчний хувьд харагдах байдал нь өөр болохоос бусадтай л адил мэргэжил. Бид энэ мэргэжлийг эзэмшсэн учраас кино, жүжигт тоглох ёстой. Үүнийгээ хийх ёстой ажлаа гүйцэтгэж байна гэж боддог байлаа. Ингэж ч сургасан.Тэгээд ч урлагийн тогооноос хоолоо олж идэх чинь тийм хялбар биш. Өмнө нь Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын анги 4 жилд ердөө 15 хүүхэд л жүжигчнээр бэлтгэдэг байсан. Тэдний олонх нь төгсөөд орон нутгийнхаа театрт хуваарилагддаг байж билээ. Өнөөдөр манайд драмын, дуурийн, хүүхэлдэйн театр, хошин урлагийн хэдхэн продакшн байна. Гэтэл СУИС-ийг жилд олон тооны жүжигчин төгсдөг Тэднээс хоёр, гурав нь л жүжигчин болж байна. Бусад нь телевиз, радиод ордог ч юм уу, эсвэл студи байгуулаад энд тэндээс мөнгө "босгож" кино хийхийн тулд үйлээ үздэг.
-Монголын орчин цагийн кино урлагийн уналт, дэвшилтийн аль ч үед та эрэлттэй жүжигчин. Кино найруулагч нар дандаа л эерэг дүр өгөөд байдаг нь таны дүр төрхөөс гадна зан чанартай холбоотой юу?
-Кино найруулагч нар "Золбоот энэ дүрд л тохирно" гээд байгалиас заяасан өгөгдлийг хараад сонголтоо хийдэг байх. Манай говийнхон ер нь нутаг шигээ намбайсан, тулхтай хүмүүс байдаг. Нутаг ус, удам судраа ч дагадаг юм байлгүй, надад илүү дутуу зан байдаггүй. Хэнтэй ч сайхан нөхөрлөж, худал хуурмаг зүйлээс хол байхыг эрмэлздэг. Эр хүн ноён нуруу, тулхтай байх сайхан. Тэр хэрээр найз нөхөд олон бий. Өнөөгийн нийгэмд түгээмэл ажиглагдах болсон "Би л болж байвал бусад нь хамаагүй" гэдэг хандлага эргээд биднээс их том төлөөс нэхэх вий. Хоёр амьдрах биш гээд үр хүүхэд, эх орныхоо ирээдүйд цөвтэй үйл хийчихгүй л юмсан гэж хичээж амьдардаг.
-Та цөөнгүй цэргийн дарга нарын дүр бүтээсэн. Магадгүй иймэрхүү дүрийг бүтээхэд илүү ойр байдаг байж болох юм?
-Цэргийн сэдэвтэй уран сайхны кинонд дүр бүтээх дуртай. Яагаад ч юм цэргийн дүрэмт хувцас өмссөн хүн худлаа хэлж, хуурмаг зүйл хийдэггүй юм шиг санагддаг Энэ боломжийг ашиглан улсын сүр хүч, өнөөгийн бахархал болсон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд энэ өдрийн цогтой халуун мэндийг дэвшүүлье.
Дэслэгч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Ээ Золбоот минь чиний бүтээдэг цэргийнхэний дүр ч яахав худал хэлдэггүй хуурмаг хийдэггүй байх Гэтэл шагналаар, сонгуульд гүйгээд цол форм өмссөн генералуудаас эхлээд шүүх цагдаад ихээхэн үл бүтэх хонины нэхийтэй чононууд олон болсон Ийм гэнэн байж болохгүй ээ. Ямар чиний явсан Сэргэлэнгийн дивизийн сарын каранти биш.
Шудрга сайхан байгаасай гэж хэлсэн бодлоготой үг байх аа хө, БҮҮ БУХИМД
Ах худал шааж бна. Дандаа арны хаалгаар орсон жүжигчэн дууч амьтанууд тоголдог болхоор сайн кино хийж чададгүйшт. Сөнөх урлаг арын хаалгаар дүүрэн байдаг ёумшт.
байхаар тарлах уу.хэтэрлээ.аль чадваргүй муу юмнуудаа эрын хаалгаар авч арай чадалтайгаа жииж байгаа дүр зураг хаа сайгүй.
Золбоот чинь манай ангийн хүүхэд байсан. Сурлагадаа сайн, их нөхөрсөг, ангийнхаа сул дорой нэгэнд хамгийн цагаа гаргаж тусалсан шиг тусалж чаддаг жинхэнэ нөхөр байсан даа. Одоо эвдрээгүй, нуруу нь хугараагүй л явна. Амжилт хүсье. Ээ дээ уудаггүй ч гэсэн бор дасрнаас холхон бай.
аРЫН хаалгагүй салбар бас байнаа.
ene ah chin olon jil hanilsan hania huuchin oims shig hayasan baih ....uudgui zan gargajdee gej bodsn ...ungut ineediin hugjiltei egch baidag shdee ....gants tom hvvtei baij ter muu egchiig ymar umaar solih gej hayasan boldoo ...nvvree tatuulaad davhraa hiilgeed jaahan emegteileg bolood bnuu daa ah guai .....
Жирийн л нэг сайхан монгол эр хүн шиг санагддаг
Гоё жүжигчин. "Хайр эргэсэн хавар" кино хөөрхөн кино. Сайхан дүр бүтээсэн шүү. Амжилт!