sonin.mn
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хоёр орны гадаад харилцааны хүрээнд хийсэн хэлэлцээрүүдийн талаар ГХЯ-ны Мутрын түшээ танхимд мэдээлэл хийлээ. 
 
 
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ "БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ өдрүүдэд айлчилж байна.
БНХАУ-ын шинэ Засгийн газар томилогдсоны дараах анхны айчлал гэдгээрээ онцлогтой.Мөн энэ уулзалтаар уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ.  Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна хэмээсэн бол,
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: Хоёр тал тус, тусын язгуур эрх ашгыг хүндэтгэн үзэхээ илэрхийлж, цаашид өндөр, дээд түвшний төрийн айлчлалыг хадгалахад анхаарч ажиллана. Монголын талаас нэг Хятад зарчмыг баримтлаж,Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг гэж үздэгээ дахин илэрхийлсэн. Мөн Хятад, Монгол, Орос гурван орны харицааг хөгжүүлж, эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх жил БНХАУ-д айлчилна гэдэгт бид их баяртай байна гэв.  Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.