sonin.mn
Энэ амьдралд “тѳгс тѳгѳлдѳр хүн” мэт харагдах гэж жүжиглэдгээс бусад бүх хүмүүс алдаа гаргадаг. Ѳѳ тэгээд тэр алдаа нь хѳгийн. Хэн нэгэнд тал алдахгүй гэж бодсондоо худлаа хэлэх, гэнэт сайхан бүсгүйтэй тааралдан зохицоод нэгэн шѳнийг ѳнгѳрүүлэх, ууж сууснаа гэнэт онгирмоор санагдаад худлаа амлах, зүгээр л далжиганамаар санагдахдаа марзаганах, нэрэлхэхдээ “лаг” хүн болох гээд шал хѳгийн түүх зохиож ярих,  дэргэд нь томроод байгаа новшид дургүйлэхдээ хамар руу нь гэнэт тавих, мѳнгѳгүй мѳртлѳѳ баян хүн болох гээд хѳгийн байдалд орох гээд юу эс тохиолдох билээ. Яг үнэндээ уучлах талаас нь харах юм бол “инээдтэй”, ёс суртахуун талаас нь харах юм бол “бүдүүлэг” бас “тэнэг”. За тэгээд үүнийхээ дараа шаналж гарна даа. “Амиа хорлох “ ч багадмаар зовлонтой цаг мѳчид ёс суртахуунлаг хүмүүсийн сургааль үглэл шиг “там” үгүй. Хэхэхэ, тэр хүн ёс суртахуунлаг, бас “гэгээрсэн хүн үү?” гээд далжийж харвал маны л ѳрѳѳсѳн дугуй. Зүгээр л ёс суртахууныг бодон намайг буруутгаж байгаа түүнийг зогсоох хэцүү. “Ам нь үнэн хэрнээ харц нь худлаа”.
 
Энэ амьдралд ѳѳрсдийгѳѳ “тѳгс тѳгѳлдѳр” гээд итгэчихсэн, үгүйдээ л тэгж мѳрѳѳдѳх хүсэлтэй хүмүүс бусдын тухай хов жив ярьж буруутгадаг. Намайг буруутгахдаа ѳѳрийгѳѳ дѳвийлгэн тодруулж харьцуулдаг нь тэдний болхи араншин. “Би муу хүн, харин тэр хосгүй сайн хүн” гэх ѳгүүлэмж бол хов живийн үндсэн фактор. За тэгээд новшийн санаа бодлынхоо эсрэг ухаалаг тѳрх үзүүлэн ярьж байгаа тэдэнтэй “ѳрѳѳсѳн дугуйнууд” нь нийлэн хэлээ амаа “билүүднэ”.  “Ѳѳрѳѳ ѳмд ч үгүй байж бусдын ѳмдний цоорхойг шоолдог” нь тэдний араншин. “Ѳѳрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, ѳрѳѳлийн толгой дээрх ѳвсийг шоолдог” нь тэдний араншин. Уг нь байна шүү дээ, миний гаргасан алдаа тэдний амьдралд нѳлѳѳлѳѳгүй бас нѳлѳѳлѳхгүй гэдгийг мэдсээр атлаа намайг буруүтгадаг араншинг би хүлээн зѳвшѳѳрч чаддаггүй юм аа, новш гэж. Алдаа гаргаад ѳнгѳрсѳн тохиолдлуудыг бүх амьдралдаа “хонзон” санан ярьж явдаг “үйлнүүд” байнаа.  20 жилийн ѳмнѳ зуусан шүд нь одоо хэр сулраагүй тэдэнд “энэ амьдрал богинохон шүү дээ?” гэж ойлгуулах хэцүү. Хэрвээ би түрүүнд нь үхвэл миний шарил дээр ирж нулимах нь л дээ, тэд. Ѳнгѳрсѳн цаг хугацаа руугаа нулимж байгаа хүн бүхэн ирээдүйдээ ѳѳрѳѳ нулимуулна гэдгийг тэд ухаардаггүй, хэцүү.
 
Хүмүүс ээ, энэ амьдрал дэндүү богинохон. Тэгээд ч энэ амьдралаас хэн ч амьд буцдаггүй юм аа. Энэ  амьдралд баян ядуу, ухаантай тэнэг, сайн муу байхаас үл хамааран бид үхэж авсандаа орон амьгүй биесийг минь л оршуулдаг. Ѳнгѳрүүлсэн амьдралын минь алдаа оноо, хайр хар, буян нүгэл болгон минь үлдсэн хүмүүсийн сэтгэлд хайр харууслын нулимс болон тогтдог. Түүнээс хойш бид учрах ч үгүй, уулзах ч үгүйгээр хумхийн тоос болон холдоцгооно. Гэсэн атлаа энэхэн орчлонгийн зурвасхан амьдралд бие биенээ яагаад ингэтлээ үзэн ядна вэ? новш гэж. Яг үнэндээ намайг үнэлж миний шарил дээр сийлсэн бүхэн тань дараагийн үеийн хэнд ч сонин биш. Амьдралын урсгал улам ихээр эрчилдэг болохоос ширгэж хатдаггүй юм даа.  Харин чи энэ амьдралд хүссэнээрээ л амьдар л даа. Хүссэнээ хий, таалагдсандаа дурла, чадах хэмжээндээ амьдар. Бусдын алдааг уучилж, сайхан инээмсэглэ. Ѳѳрт таалагдаагүй нэгнээс зүгээр л холд, ѳѳрт таалагдсан нэгэнтэй ойртон дотнос. Таараагүй салсан нэгнээ бүү үзэн яд, уучил. Таалагдсан нэгэнтэйгээ жаргалтай амьдар, бусад нь юу гэх бол? гэж бүү ай. Жор байдаггүй энэ амьдралаас хүссэнээ л ав, зовлон шаналалыг ѳѳрѳѳ л үүрч гар. Яг үнэндээ байна шүү дээ, энэ амьдрал чинийх болохоос бусдынх биш. Тэгэхээр лайгаа чи ѳѳрѳѳ л үүр, бусадтай бүү хуваалц. Чи үгүй болсны дараа энэ амьдрал хэв хэвээрээ үргэлжлэх болно. Зүгээр л ѳѳрийнхѳѳрѳѳ амьдар. Чи энэ ертѳнцѳѳс амьд буцахгүй.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах