Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркетын хамт олон нийгмийн сайн сайхны төлөөх “Итгэл найдвараа хуваалцъя” аяны ээлжит ажлын хүрээнд бүх нийтээр мод тарих өдөр ЕБ-ын 35-р сургуулийн хашаанд монгол гацуур, хус модыг тарьж, ногоон байгууламжийг бүтээн байгуулахад үнэтэй хувь нэмрээ орууллаа. 
Тус сургууль нь 6 буудал буюу нийслэлийн агаарын бохирдол өндөртэй хэсгийн нэг болох гэр хороолол дунд байрлалтай ба гацуур, хус гэх мэт агаар цэвэршүүлж, хүчил төрөгч ялгаруулах чадвар өндөртэй, байгаль орчинд ээлтэй модыг сургуулийн орчим тарьж өгсөн нь маш зөв шийдэл, нүдээ олсон ажил болж чаджээ.
 
 
Мөн модныхоо чанар, ургалтад маш их анхаарал тавьж байсан ба мэргэжлийн агрономичийн зааварчилгаагаар 35-р сургуулийн “Эко клуб”-ын сурагчидтай хамтран тарьж, тарьсан моднуудыг тус клубын сурагчид нэг бүрчлэн хүлээн авч цаашдын авч усалгаа, арчилгааг тогтмол хийхээр болжээ. Имартын зүгээс мөн байнга эргэж тойрч байхаа амлаж байсан ба тус ажлыг уламжлал болгон тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа дурдахын сацуу цаашид нийгэм рүү чиглэсэн илүү олон ажлуудыг ээлж дараатайгаар зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.