Тонныг нь 70 ам.доллараар худалдаж байсан нүүрсний үнэ буурч 56 ам.доллар болов. Энэ бол Хятадын “Чалко”-той хийсэн манай төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гэрээ юм. Төр хамгийн муу менежер байдгийн, болгодгийн эхний жишээ энэ. Дээрх гэрээний дагуу манай улс 350 сая ам.доллар урьдчилаад авчихсан учир одоо яалтай нь билээ.
Хамгийн гол нь уурхайн үйл ажиллагаанд зарцуулах ёстой байсан тэр мөнгөө иргэддээ халамж хэлбэрээр цацаад дууссан нь төр хамгийн муу менежер гэдгийг Монгол Улс тод томруунаар харуулсан явдал байв. Үйл ажиллагаагаа сайжруулаагүй “Эрдэнэс Тавантолгой" хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж чадахгүй, мөнгө босгож чадахгүй байгаа нь төр тааруухан менежер гэдгийн дараагийн муу үр дүн нь юм.
Тиймээс шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа дээрх гэрээг засах гэж сууна. Төр муу менежер байдгийн хоёр дахь жишээг автобус баазынхны зургаан цагийн ажил хаялт харуулав. Оюутнуудаас аваад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчилснийхээ оронд төсвөөс cap бүр сая саяар нь нөхөн олговор авдаг автобусны компаниуд, тэр дундаа төрийн өмчит автобус баазын удирдлага жолооч, кондуктор, засварчдынхаа цалинг олигтойхон шиг өгч, ажиллах нөхцөл байдлыг сайжруулаад засвар үйлчилгээгээ хийгээд явж чадахгүй байгааг зарлага, орлогоо үндэслэлтэй тогтоогоогүй, цалин хөлсний нормыг ном ёсоор нь шийдээгүй нөгөө л төр хамгийн муу менежер байдагтай холбохоос аргагүй.
Манай улс Голланд улстай байгуулсан давхар татварын гэрээг саяхан цуцалсантай холбоотойгоор сайн, муу хоёр мэдээ сонсогдож байна. Юу гэвэл манай улсын томоохон бүтээн байгуулалтын нэг Оюутолгой төслийг гүйцэтгэгч “Оюутолгой" компанийн Монгол дахь толгой компани Голланд улсад бүртгэлтэй байж. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манайх тус улстай давхар татварын гэрээтэй учир “Оюутолгой” ХХК зохих татвараас чөлөөлөгдөж байж.
Одоо харин дээрх гэрээ цуцлагдаж байгаатай холбоотойгоор тиймгүй болж байгаа нь дуулгах сайн мэдээ нь юм. Дашрамд дурдахад манай улс Голландаас гадна Люксембург, Кувейт, Арабын Эмират, Австрали, Сингапур улстай давхар татварь гэрээтэй. Үүнээс эхний гурван улсынх нь цуцлагдаж байна. Манай улс зах зээлд шилжих үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүднээс ийм гэрээ байгуулж байсан нь зохих үр дүнгээ өгч байсан гэж үзэх талтай ч өнөөдөр ийм гэрээ хэрэггүй болсон гэдэг нь ойлгомжтой болоод байна.
Жишээ нь, хэрэв Голланд, Кувейт, Люксөмбург, Эмират улстай хийсэн гэрээг цуцлаагүй бол млнай улс 1-2 их наяд төгрөгийн татвараа цуглуулж авч чадахгүйд хүрэх байж. Давхар татварын гэрээ нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрхзүй орчинг эргэн харж өөрчлөх болсныг нэг талаар харуулж буй. Hөгөө талаас зах зээл өргөжин, гадаад дотоод хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр дээрх шиг олон улсын чанартай гэрээ, хэлцээрийн ач холбогдол, үр дагаврыг сайн судалж мэдэх шаардлага гарсаар...
Гэтэл манайд давхар татварын гэрээгээр мэргэшсэн, энэ талын дүн шинжилгээ хийх мэргэжилтэн, хууль эрхзүйн хүн ховор, бараг байдаггүй дуулдана. Тиймээс бүхэл бүтэн улсын хувьд олон улсын зарим гэрээ контракт дээр Монгол улс хохирох явдал гарахгүй гэх баталгаа үгүй. Гадаад улс орнуудад энэ чиглэлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хувийн компаниуд гэрээгээр гүйцэтгэдэг байна.
Эх сурвалж: “Бизнес Таймс”
Сэтгэгдэл0
niilj tor bariad huvaagaad idej boldog yum chini ,hamtraad naad ulsaa hol deer ni bosgohgui yu daa yamar eh ornoo gesen setgelgui yuls be,ta nar monhiin bish ,er ni buh namuudiin uls torchid idej uuj tsadsan bol uls ,ard tumnee bodooch dee ,
Төр муу менежер биш төргүй болгоод байгаа хэдэн луйварчин л муу менежер гэдгээ харуулж байгаа хэрэг юм. Манайхаас бусад улсад улсын үйлдвэрийн газар нийгэмд гол үүргийг гүйцэтгэж байна шүү дээ. Ялангуяа стратегийн чанартай үйлдвэр үйлчилгээг аль ч улс оронд төрийн мэдлийн үйлдвэр аж ахуйн газрууд эрхлэдэг нь нууц биш шүү дээ.
Социалист нийгмийн үед манайд баригдсан бий болсон Эрдэнэт үйлдвэр л үндсэндээ улс орныгш тэжээж байна. Харин үүнийг эрх барьж буй луйварчид хувийн болгшоод авчих гэж яаж шүлсээ гоожуулж, өөрсдийн гар хөлөө удирдлагад нь байршуулаад яаж дундаас нь завших хулгайлах гэж оролдож ирснийг Монголчууд мэднэ. Хэрэв үүнийг хувьд шилжүүлвэл улсад, ард түмэнд наалдах юм өчүүхэн ч байхгүй болж, хувьчилж авсан этгээд яаж гараа угаах нь хэнд ч ойлгомжтой. МАК-ийн Номтойбаяр гэх мэт шиг л .... Гэтэл Монголын хамаг алтыг хоослож байгаа этгээдүүдийн нэг энэ МАК гэгч компани Монголд, ард түмэнд ямар сайн сайхан зүйл өгсөн юм бэ. Муу хулгайчууд ашиг орлоготой улсын үйлдвэрийг хулгайлах хувьдаа завших болохоор Төр муу менежер гэсэн сурталчилгаа явуулдаг юм.
tor muu manager geed l baruunihni heldegiig tot met dawtan yariad baih um, TOR MUU baisan bol Hyamarl ehlehed Amerikiin TOR gar bie orolcono hyamralaas bank, puusuudee AWRAH baisan uu????
zov ehleed tataad yildver barihaar ni changalj eheldeg yum daa hyyhdyyd mini harin het changalj yrgeej bolohgyi dee
Та нар оорсдоо ийм хулгайчуудыг сонгоод байгаа шуу дээ? Наадуул чинь Монгол орны газрын хорсон дэхь бух баялагыг хямдхан унгуй шахам зарж дуусахаас нааш наад торийн ондорлогоос буухгуй. Дараа хоосон Монгол улсыг та бидэнд ( ардуудад ) улдээгээд гадаад руу гэр булээ аваад арилна даа харж байгаарай. Эхнээсээ гараад яваад байна шуу дээ сохор ардууд минь. Ямарч хариуцлага хулээхгуй алга болоод байна шуу ардуудаа.Уг нь бидний овог эцэг нар Монголын газар нутаг тусгаар тогтнолийн толоо оорсдийн халуун цус амиа бидний толоо тавиж ирсэн билээ.Одоо бидний Монголийг 100 хурэхгуй хэдэн шуналтай хумуус гадаадынхантай хувааж идээд дууслаа. Бидний ур хуухэд хойч уе маань юугаараа амьдрах болж байна даа