Австрали Улсын Мельбурн хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Сайд Д.Сумъяабазар өнөөдөр Австрали Улсын Санхүү хөрөнгө оруулалтын төвд тус улсын хөрөнгө оруулагчдыг цуглуулан уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шинэ таатай орчин бүрдэж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй гаргах бэлтгэл ажлыг хангаж байгааг дуулгаад, уг төслийг Дэлхийн хэмжээний том төсөл болгох ажлыг хамтран хэрэгжүүлэхийг уриалав.
Уулзалтад Австрали улсын томоохон хөрөнгө оруулагчдаас гадна УИХ-ын гишүүн А.Ундраа гишүүн, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар оролцов.
Энэ үеэр сайд Д.Сумъяабазар УУХҮЯ-ны дэргэд Төр хувийн хэвшлийн хамтарсан Олон улсын хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх хороог санаачлан байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгалаа.
Австрали улсын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын дараа УУХҮ-ийн сайд Блүүмберг Австралиад Монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.
Сэтгэгдэл0
Сайхан үгээр,уран панаалаар урьж авчираад,тонож дээрэмдээд,цэнэхр гошноготой орончдоороо дарамтлуулж,шорон оронгоор айлгаад хөөж явуулдаг нь Монголын ёс оо.Хан Ресурсыг яалаа,Сентерраг яалаа,Саус гобиг яалаа,Ареваг яаж байна,ОТ төслийг яаж байна? Монголд 3-дагч хөршийн бодлогыг илээр биш далдуур эсэргүүцдэг нөлөө бүхий том хүч байгаа юм биш үү,барууныхан энийг мэдэхгүй л байв гэж.
цэнхэр гошноготой эх орончдоороо
hurungu oruulalt . neriin doir yas gordison hulgaich 65 yanhan tachaaldan tsag vrseer...
Oyutolgoigoo yasaniig bitgii martaarai naaduul chini hoshgiruulj baigaad Mongoliin gadaad oriig nemegduulne shuu
Далчиганасан мантуугийн ах махан толгой эргүү сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг удаа дараалан зохицуулж чадаагүйгээс болж он гарснаас хойш нийтдээ 6 удаа үнэ нь нэмэгдлээ. Тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 20.000 төгрөгөөр нэмэгдсэн. Одоо ч бас л гадаадад дэмий тэнэж явна, өөрийнх нь хэлдгээр ихэнхи хугацааг агаарт өнгөрөөж байгаа бололтой. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү эргүү махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ эргүү махыг яаралтай огцруул!!!