Талх уу? Талхчин уу?
Мэдлэгийн мөн чанар
Хүн төрөлхтөнд үнэн, баталгаатай мэдлэг үүсээд 2600 орчим жил болжээ.
Мэдлэг нь хүн төрөлхтний хамтын, дундын өмч байдаг учраас үнэн мэдлэг байгаа газар Community болон Commonwealth (Community нь common буюу communis= com+immune, нэг нандинтай, нэг зөвтэй, нэг сайнтай гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Commonwealth нь хүн өөрийн бүтээсэн үнэн мэдлэгээр хамтын, нийтийн нандин (Value), зөв (Right), сайн, сайханаа цогцлуулж чадсан нийгмийн тогтолцоог илэрхийлсэн политикал философийн ойлголт) жинхэнэ утгаараа бүрэлдэн тогтсон байдаг.
Монголчуудад өнөөдөр яагаад хамтын, нийтээрээ нандигнах зүйл, нийтээрээ хүлээн зөвшөөрсөн сайн, муу, сайхан муухай, зөв буруу байхгүй байна вэ? Монголд яагаад нийгэм бүрэлдэн тогтож чадахгүй байна вэ?
17-р зууны Английн политикал философич Томас Хоббс Leviathan: The Matter, Form and Power of a commonwealth номондоо Commonwealth бүрэлдэн тогтоход мэдлэгийн ямар нөхцөлүүд шаардлагатай талаар номны эхний бүлэг болох Of Man-д онолдсон байдаг.
Тэрээр мэдлэгийг ерөнхий шинж чанарын хувьд хоёр хуваасан байдаг.
1. Хүний хүчин зүйлээс огт хамааралгүй байгалийн юмс, үзэгдлийн цаад шалтгааны мэдэх зорилготой мэдлэг буюу Science.
2. Хүн, хүмүүсийн хамтын амьдрал, нийгэмд хамаарах үзэгдлийг судлах мэдлэг буюу Civil Matters.
Эхний бүлэгт хамаарах мэдлэг байгал дээрх, хүний хүчин зүйлсээс огт хамааралгүйгээр оршин буй юмс, үзэгдэл яг юу вэ, яагаад байдаг, яаж байдагийг судалдаг ба өнөөдрийн бидний хэлж заншсан байгалын шинжлэх ухааныг (Science) хэлсэн. Харин дараагийн бүлэгт хамаарах мэдлэг нь байгалаас өгөгдөөгүй ба хүн өөрийн, хамтын, нийгмийн амьдралаа сайн, сайхан болгохын төлөө зөвхөн хүн л бүтээсэн мэдлэг ба энэ нь моралын философийн салбарт харьяалагдах бүхий л мэдлэгийг хэлсэн.
Хүн төрөлхтөний бүх мэдлэг Аристотелын үеэс эхлэн 20-р зууны эхэн хүртэл натурал философи (Natural Philosophy) буюу байгалын философи болон моралын философи (Moral philosophy) гэсэн 2 том салбарт харьяалагдаж ирсэн. Байгалийн философийн салбарын гол сэдэв нь байгал харин моралын философийн салбарын гол сэдэв нь хүн.
Байгалын философийн салбар цааш олон дэд салбаруудад хуваагдаж орчин үеийн шинжлэх ухаан (modern science) үүсэх эхлэлийг тавьсан бол моралын философийн салбар мөн адил социологи, эдийн засаг, хууль, теологи, бизнес, санхүү зэрэг олон дэд салбарт хуваагдаж өнөөдрийн дүр төрхөө олсон байдаг. Хэдий мэдлэг олон салаа мөчирт хуваагдаж, биеэ даасан шинжлэх ухааны салбаруудыг үүсгэсэн ч тэдгээрт нэг л нийтлэг чанар байдгийг Томас Хоббс сануулсан. Тэр нь юу вэ гэвэл тэдгээр бүх мэдлэгийг хүн л бүтээсэн, хүний оюуны л бүтээл.
Төр, мөнгө, шашин, засаглал, институци, бизнес, санхүү, морал этик гээд бүгд л хүний өөрийн сайн, сайханы төлөө бүтээсэн мэдлэг.
Үнэн мэдлэг өөрийгөө л критик хийдэг
Хүн төрөлхтөнд талх барих, хоол хийхээс эхлээд сансарт огторгуйд аялах хүртэл хэдэн зуун сая гаруй нарийн мэдлэг бий. Талх барих бол нэг л төрлийн мэдлэг. Талх барихад орцоо зөв сонгоно. Хөрөнгөө зөв бэлтгэнэ. Галын темпратураа тааруулна. Давс хачираа тааруулна гээд нарийн мэдлэг шаардана. Энд нэг талх баригчийг төсөөлөе. Тэрээр амттай, чанартай, сайхан талх хийхийг хүснэ. Даан ч түүний барисан талх нэг л амт султай, өнгө зүс муутай, бусдад борлуулах байтугай өөрөө идэхэд ч хэцүү тийм л эцсийн бүтээгдэхүүн болсон гэж төсөөлөе. Энэ тохиолдолд талх баригч маань өөрийн мэдлэгийн эцсийн бүтээгдэхүүн болох талхаа сайжруулахын тулд яах ёстой вэ? Тэрээр өөрийн талхны талаарх мэдлэг, талх барих арга барил, процессоо эргэн харж, алдаа нь хаана байсан, хөрөнгөө зуурахдаа аль нэг орцоо ихдүүлээгүй байгаа гэж критик (шүүмж) хийхийн оронд талханд хамаг буруугаа тохлоо гэж төсөөлөе. Эцсийн бүтээгдэхүүн талхаа муулаад, буруугаа талханд тохоод, зүйл бүрийн үгээр доромжлоод, шоглолоо гээд талх өөрөө сайжрах уу? Талх муу байна гэдэг нь талх баригчийн мэдлэг дутуу, алдаатай байна гэсэн дохио биш үү? Эсвэл лам дээр очиж талх хийх мэдлэгт суралцах уу? Ингэж амархан шантрах байсан уу? Хэрэв тийм бол талх баригч гэсэн цол хүртэх нь буруу байсан хэрэг биш үү? Талхаа амттай, үзэмжтэй барьж сурсан, чадсан хойноо л талх бариг гэдэг цолыг албан ёсоор хүртэх ёстой биш үү?
Философи, түүх, социологи, эдийн засаг, улстөр, бизнес, психологи, теологи (Theology, шашин гэж юу вэ гэдгийг судалдаг моралын философийн нэг салбар) зэрэг мэдлэгийн салбарын гол сэдэв буюу эцсийн бүтээгдэхүүн нь “хүн байх”. Талх баригчийн жишээ адилаар эдгээр мэдлэгүүд хүн гэж юу вэ, хүн байна гэж юуг хэлэх вэ, хүн яавал сайн/муу байдаг/хийдэг, яавал сайхан/муухай байдаг/хийдэг, буруу зөв нь юу вэ, яавал түүнийг сайжруулах/хөгжүүлэх вэ зэрэг зөвхөн хүнтэй л хамааралтай асуултуудын хариултыг хайдаг. Хэрэв тухайн мэдлэгийн эцсийн бүтээгдэхүүн болох “хүн” нь муу, моралгүй байлаа гэж төсөөлөхөд, түүндээ элдэв янзын хоч өгөөд, ертөнцийн муу муухайгаар дуудаад “хүн” нь сайн болж өөрчлөгдөх үү? Судалгааны үндсэн өгөгдөл, таамаглал (assumption), арга барил, явагдсан процессоо эргэн хараач ээ, критик (Self-Critique) хийгээч ээ гэсэн үг биш үү?
Хүн талх хоёр тэс ондоо зүйл, харьцуулшгүй шүү гэсэн аргумэнт гарч болно. Гэтэл хэрэв хүн ямар ч гадны нөлөө байхгүйгээр өөрөө, байгаалаасаа, эхээс төрөөд л зөв, сайн, сайхан, ухамсартай, ухаантай байх чадвартай юм бол энэ олон мэдлэгийн салбар үүсэх, байх ямар ч хэрэггүй биш үү? Хүн байгаалаасаа л перфект юм бол түүнийг сайжруулах гэж судлаад, цагаа бараад, нэрвэтээд суух харин ухаантай хэрэг үү? Талх гэдэг зүйл өөрөө өөрийгөө амттай, үзэмжтэй, чанартай бариад, хүний ходоодонд ороход бэлэн байвал талх баригч оршин тогтнох ямар ч шаардлагагүй. Тухайн салбарын мэдлэгийг сурсан, мэдсэн гэж авсан диплом, элдэв цол гуншин, одон медал нь хогийн цаас, хаягдал төмрөөс өөрцгүй зүйл болж хувихар нь.
Мэдлэгийн эрэмбэ
Дээр дурдсанчилан, талх барихаас эхлээд төр, шашин, мөнгө, шүтээн, морал, этик болон бусад мэдлэгийн бүх салбаруудыг хүн л бүтээсэн ба анх 2600 орчин жилийн өмнө эртний Афинд шав нь тавигдаж, өнөөдөрийг хүртэл зогсолтгүй хөгжиж, хүн төрөлхтөний хөгжлийн хөдөлгүүр байсаар ирлээ. Шашин болон феодализмын дарангуйлал зэрэг олон ч саад, харанхуй үеийг туулаад гарсан.
Хүн байгаалаас айж, сүрдэж, тахил өргөхөө больж, харин байгалыг өөрийн хүссэнээр өөрчилж чадахуйц өндөр түвшинд хүрч хөгжиж байна. Сэтгэл судлал, тархи судлал зэрэг салбар хараахан хөгжөөгүй байхад сүм хийд явж, сэтгэлийн тайтгарал олоод, төлбөрөө хийгээд явдаг цаг ард хоцроод хэдэн зуун өнгөрлөө.
Хүн байх суурь философи, мэдлэгийн тухай ойлголтууд болох этикс болон моралын талаар анх Аристотел Никомикийн Этикс (Nicomachean Ethics ) номондоо бичсэн ба хожим түүнээс Христ болон бусад шашнууд авч хэрэглэсэн байдаг.
Хэрэв ёс суртахуун, ёс зүйгийн талаар ярих бол хүн төрөлхтөний баталгаатай мэдлэгийн эх сурвалжаас авсан мэдлэгээ ярих ёстой. Хэрэв шашны хүн ёс суртахуун, ёс зүй ярих бол түүнийгээ зөвхөн тухайн “шашны ёс суртахуун” гэж тодотгож, ялгаж салгах ёстой. Шашин бол хүний бүтээсэн мэдлэгийн нэг л салбар болохоос биш бүх дэлхийг ноёрхдог, өмчилдөг, уландаа гишгэдэг үе 400 жилийн өмнө таалал төгссөн гэдгийг мартаж болохгүй.
Теологи (Theology) буюу академийн түвшинд шашин, шүтээн гэж юу вэ, түүний бичээс, судрууд юуны тухай өгүүлнэ вэ, мэдлэгийн салбартай харшлаагүй байгаа, түүнийг уландаа гишгисэн алдаагаа дахин давтаагүй байгаа гэдгийг судалдаг, шүүмжилдэг (Critique) эртний Афинд үүссэн филосиофийн салбар ба шашнаас тусдаа, мэдлэгийн салбар байдаг. Энэ салбар академийн төвшинд хөгжилгүйгээр дан ганц шашин, сүм хийд байна гэдэг мэдлэгийн салбарынхан ажлаа хийгээгүй байгаагийн л шинж.
Талх баригчийн жишээ адил Монгол хүн ёс суртахуунгүй, 10 хар нүгэлийн эзэн байгаа бол талх баригч юу хийх ёстой вэ? Хэрэв хүн байгаалаасаа, эхээс төрөхдөө л төгс ёс суртахуунтай байдаг бол шашин үүсэх, оршин тогтнох шаардлага бий юу? Шашны эцсийн бүтээгдэхүүн, эрхэм нандин нь үнэхээр Монгол хүн юм бол шинэчлэл өөрийн салбар дотроо л эхлэх ёстой биш үү?
Дүгнэлт
Өнөөдөр Монгол орон даяар Монгол хүн муу байна. Ёс суртахуунаа алдсан байна. Үхэр байна, орк байна. Монгол хүний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ гэцгээж байна. Уул нь зөв Монгол хүн, сайн Монгол хүн, сайхан Монгол хүн, бахархам Монгол хүн, дэлхийн Монгол хүн Монголын бүх мэдлэгийн салбаруудын, мэдлэгтнүүдийн эцсийн бүтээгдэхүүн, эрхэм зорилго байх ёстой биш бил үү?
Монгол хүн муу, муухай байгаа нь тодорхой энэ үед эцсийн бүтээгдэхүүнээ шүүмжлэх биш өөр өөрийн шинжлэх ухаан, мэдлэгийн салбарынхаа алдааг критик хийх хэрэгтэй биш үү? Мэдлэгийн мөн чанар нь өөрийн арга барил, өгөгдөл, таамаглалуудаа критик хийж, алдаагаа засч, буруугаа ухаарч, цааш хөгжих биш бил үү? Мэдлэгийн салбар ажлаа хийгээгүйгээс болж Монголд феодалын тогтолцоо буцаад ирлээ. Мэдлэгийн салбарын орон зайг шашин, мухар сүсэг эзлээд авлаа. Феодализмд харц ард ноёндоо алба гувчуур төлөх жамтай. Мэдлэгтэй хүний нүдэнд хулгай дээрэм гэж харагдах үзэгдэл нь феодал ноёны хувьд авах ёстойгоо авч л байгаа жам ёсны хэрэг. Цаашид ч ямар нэг хэлбэрээр авах ёстой феодалуудын төлөө үйлчилдэг ёс зүйн тогтолцоо бүрэлдсэн байхад Монгол хүнээс яг ямар ёс суртахууныг шаардана вэ? Дуугүй, ноомой, алба гувчуураа төлөөд явдаг харц, албатын ёс суртахуун уу?
Монголд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй л гэнэ. Парламентын засаглал сайн л гэнэ. Монгол хүний төлөө биш бол хэдий дэлхийн шилдэг, шалгарсан, сонгодог загвар байгаад хэнд хэрэгтэй юм бэ? Үндсэн хууль өөрчилнө л гэнэ. Хэрэв зөв, сайн, сайхан Монгол хүн түүний эцсийн бүтээгдэхүүн, эрхэм нандин нь биш бол ямар ч хөгжилтэй орны үндсэн хуулийг орчуулж, хуулж тавилаа гээд 0-н цаас л болно.
Энэ ч шашин Монгол үндэстнийх, тэр ч шашин хүнлэг нигүүлсэнгүй, өрөвч л гэнэ. Монгол хүний төлөө биш бол хэдийн 1000 далай лам, хувилгаан ид шидтэн, Мухамед, Мозес байгаад яг хэнд сайн, сайхныг авчрах юм бэ? Монголыг ямар ч хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай шашин 300, 400 жил шүтээний хувьд клончлоод ч, Монгол хүн нэг нэгэндээ дайсан мэт, хонь чоно мэт, ахан дүүсэг биш байвал тэр 4 зуун дамнасан худалын уурхай биш үү? Тэр хүнлэг, нигүүлсэнгүй, хүндэлдэг ёс суртахуун хаана байна вэ? 1000 жил хүлээвэл болох байх даа?
Ямар ард түмэн байна тийм төр байна гэж бид ярьдаг. Төр, ард түмэн хоёр чинь ердөө хүний бүтээсэн мэдлэг, эцсийн бүтээгдэхүүн биш үү? Эцсийн бүтээгдэхүүн муу байгаа нь тухайн бүтээгдэхүүнийг бүтээсэн мэдлэг муу байна гэсэн логик биш үү? Талх баригчид нь алдаа байгаа юм биш үү? Мэдлэгийн салбар өөрөө өөрийгөө шүүмжлэх ажлаас эхэлсэн нь дээр гэсэн логик биш үү?
Монголд үнэн мэдлэг бүрэлдэн тогтох нөхцөл байсан уу? Нийгэм байх нөхцөл бий юу? Бидэнд хамтын, дундын Нандин (Common Value) байна уу? Нийтээрээ зөв/буруу, сайн/муу, сайхан/муухай гэж хүлээн зөвшөөрсөн ойлголт (Commonwealth) үүсээгүй байхад яг хэний эрх ашгийн төлөө ёс зүйн тогтолцоо байна вэ? Хэнээс ямар ёс суртахуун шаардана вэ?
Монголчууд ямар зарчим, ямар үнэт зүйлийн төлөө нэгдэх вэ? Монголд хүн төрөлхтөний мэдлэг Монгол хүний байж чадаж байна уу?
Моралтай Монгол Сан
Сэтгэгдэл0
Данзанравжаа бороонд нордоггүй байсан гэдэгт итгэдэг бол та мунхрагч!
3.1. ҮНЭТ ЗҮЙЛС "Монгол хүний үнэт зүйлс” сэдвээр доктор Б.Хэрлэнгийн судалгааны үр дүнгээс товчлон иш татахад: “... Сүүлийн 27 жилийн туршид манай нийгмийн шинэ харилцаа, монгол хүний үнэт зүйлсийг эрс өөр болгож байна. Ялангуяа монголын нийгэмд баян ядуугийн, шинэ хуучны, ахмад болон залуу үеийн, хот хөдөөгийн, улс төр болон шашин шүтлэгийн итгэл үнэмшил, үзэл бодлын ялгаа зааг өдөр тутмын амьдралд өнөөдөр хурцаар илэрсээр байна. Энэ янзаараа ялгаа даамжирвал ялгаварлан харьцах байдал, зөрчил үүсгэх, улмаар нийгмийн эв нэгдэл, хамтын ажиллагаанд ноцтой хүндрэл бэрхшээл учруулж болох юм. Судалгааны үр дүнгээс харахад монголын нийгмийн бүлгүүдийн үнэт зүйлс нэлээд ялгаатай байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн үнэт зүйлсийн системд нэгдүгээрт бусдад санаа тавих, хоёрдугаарт хувь хүний эрх мэдэл-амжилт, гуравдугаарт хувь хүний болон нийгмийн аюулгүй байдал, дөрөвдүгээрт бүх нийтийн сайн сайхны төлөө санаа тавих гэсэн нийтлэг санаа ийм эрэмбэтэйгээр агуулагдаж байна. Тиймээ, өнөө үе
Сайхан нийтлэл байна. Өнөөгийн монголчуудын оюун ухааны ялзрал, хоосон сүсэг бишрэл ард түмний ядууралтай холбоотой. өөрөөр хэлвэл эх орны эдийн засгийн уналттай би холбодог. энэ ниймийн ядуурал өөрөө оюуны ядуурлыг авчирч байна. Тэхээр монгол хүн монгол хэвээрээ л үлдэх хэрэгтэй үүний тулд залуу үеэ монгол хүний хамгийн нандин чанараар өвлүүлэх хэрэгтэй. Тэгсэн цагт л жинхэнэ моралтай хүн үлдэнэ.
У.Хүрэлсүхийн танхимын Б.Батзориг, Я.Содбаатар хэмээх хоёр сайд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар зэрэг зээлдэгчээс эхэлсэн дээрх сангаас мөнгө авсан төрийн өндөр албан тушаалтнуудын дуулиан үргэлжилсээр байгаа. Тэдний араас улсын ерөнхий прокурорын орлогч, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Амгаланбаатарын “Цагаан согоот”, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын “Хос эрхэс”, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хамаарал бүхий “Ред стар клуб”, 128 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх компани болон банктай УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компани дээрх сангаас зээл авсан нь тодорхой болоод байгаа. Олонд ил болоогүй ч УИХ-ын зарим гишүүн өөрийнхөө, найз нөхдийнхөө аж ахуйн нэгжид тус сангаас тодорхой хэмжээний зээл авч өгсөн баримт бий гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.
монголчууд 400 жил шашинд дарлагдсаар өнөөг хүрсэн социализмийн үеийн 40 орчим жилийг хасвал 300 гаруй жил . социализмын эхний 30 гаруй жил шашиныг устгах иргэний дайны хэмжээнд байсан энэ дайнд монголчуудын оюун ухаан ялсан .асар богино хугацаанд монголчууд эрүүл хүн болсон .90 онд ялсан шашиндаа эргээд ялагдсан .шашин иргэж ирэхдээ монголчуудыг ёстой занахын ихээр занаж ирсэн бүгд найрамдах монгол ард улсыг төрийн тэргүүнтэй нь, улс төрийн товчоотой нь, бүх ард түмэнтэй нь хамт голомтоор нь харааж төрийн эрхийг булаан авсан .хамагын өрөвдөмөөр нь хараагдсанаа мэдэхгүй ерөөгдсөн юм шиг даган мунхарч дарлагдаж байгаа нь дэндүү харалган .нийгэмийн амьдаралыг ,төрийг шашин удирдах юм бол тэр улс сүйрдэг .
монголчууд 400 жил шашинд дарлагдсаар өнөөг хүрсэн социализмийн үеийн 40 орчим жилийг хасвал 300 гаруй жил . социализмын эхний 30 гаруй жил шашиныг устгах иргэний дайны хэмжээнд байсан энэ дайнд монголчуудын оюун ухаан ялсан .асар богино хугацаанд монголчууд эрүүл хүн болсон .90 онд ялсан шашиндаа эргээд ялагдсан .шашин иргэж ирэхдээ монголчуудыг ёстой занахын ихээр занаж ирсэн бүгд найрамдах монгол ард улсыг төрийн тэргүүнтэй нь, улс төрийн товчоотой нь, бүх ард түмэнтэй нь хамт голомтоор нь харааж төрийн эрхийг булаан авсан .хамагын өрөвдөмөөр нь хараагдсанаа мэдэхгүй ерөөгдсөн юм шиг даган мунхарч дарлагдаж байгаа нь дэндүү харалган .нийгэмийн амьдаралыг ,төрийг шашин удирдах юм бол тэр улс сүйрдэг .
монголчууд 400 жил шашинд дарлагдсаар өнөөг хүрсэн социализмийн үеийн 40 орчим жилийг хасвал 300 гаруй жил . социализмын эхний 30 гаруй жил шашиныг устгах иргэний дайны хэмжээнд байсан энэ дайнд монголчуудын оюун ухаан ялсан .асар богино хугацаанд монголчууд эрүүл хүн болсон .90 онд ялсан шашиндаа эргээд ялагдсан .шашин иргэж ирэхдээ монголчуудыг ёстой занахын ихээр занаж ирсэн бүгд найрамдах монгол ард улсыг төрийн тэргүүнтэй нь, улс төрийн товчоотой нь, бүх ард түмэнтэй нь хамт голомтоор нь харааж төрийн эрхийг булаан авсан .хамагын өрөвдөмөөр нь хараагдсанаа мэдэхгүй ерөөгдсөн юм шиг даган мунхарч дарлагдаж байгаа нь дэндүү харалган .нийгэмийн амьдаралыг ,төрийг шашин удирдах юм бол тэр улс сүйрдэг .
Дэлхийн бүх шашин хүнийг араатгнаас хүн болгож ёс суртахуунтай болгодог номлолтой. Ямар ч шинжлэх ухаан хүнийг ёс суртахуунтай болгож чаддаггүй болохыг хөгжингүй орнуудын ёс суртахуунгүй иргэд нотолж баталж өгч байна. Тэгээд ч энэ бол шинжлэх ухааны үүрэг биш.Дэлхийн түүхэн дэх коммунист намаас бусад ямар ч нам ёс суртахуун номлож чадахгүй.Ялангуяа ямар сэдлээр хэн хаанаас удирдаад байгаа нь тодорхойгүй морал ярьдаг сан бол бүүр ч хүчрэхгүй. Тиймээс үнэхээр моралтай монголчууудыг төлөвшүүлэх гэж байгаа нь үнэн бол шашинтай тэр тусмаа Буддын шашинтай ойр дотно хамтран ажиллах ёстой.Шашныг түлхчихээд үүссн хоосон орон зайг та нар дүүргэж дөнгөхгүй шүү.Коммунист нам л чадна гэж дуугарах байх.Та нар явж явж нэг бол Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам юмуу эсвэл ХКН-н бууны ноход болж таарах гээд байна уу үгүй юу.
Шашин ёс суртахуун номнодоггүй! Хамба нь худлаа яриад сууж байдаг Монголын Бурханы шашин бүүр ойлгомжтой.
ШАШИН ЁС СУРТАХУУН НОМЛОДОГ. БУДДЫН ШАШИН Ч, ИСЛАМЫН ШАШИН Ч, ХРИСТИЙН ШАШИН Ч БҮГД Л ЁС СУРТАХУУНЫГ НОМЛОЖ, ХҮНД ХҮН ШИГ БИЕЭ АВЧ ЯВЧ, НҮГЭЛ ҮЛ ҮЙЛДЭХИЙГ САНУУЛДАГ ЮМ ШҮҮ. ИЙМ Ч УЧРААС ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ШҮТЛЭГТЭЙ АРД ТҮМЭНТЭЙ АМЕРИК УЛС БАЙГУУЛАГДААД 100 ГАРУЙХАН ЖИЛИЙН ДАРАА ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ УЛС БОЛСОН ТҮҮХТЭЙ.
ШАШИН ЁС СУРТАХУУН НОМЛОДОГ. БУДДЫН ШАШИН Ч, ИСЛАМЫН ШАШИН Ч, ХРИСТИЙН ШАШИН Ч БҮГД Л ЁС СУРТАХУУНЫГ НОМЛОЖ, ХҮНД ХҮН ШИГ БИЕЭ АВЧ ЯВЧ, НҮГЭЛ ҮЛ ҮЙЛДЭХИЙГ САНУУЛДАГ ЮМ ШҮҮ. ИЙМ Ч УЧРААС ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ШҮТЛЭГТЭЙ АРД ТҮМЭНТЭЙ АМЕРИК УЛС БАЙГУУЛАГДААД 100 ГАРУЙХАН ЖИЛИЙН ДАРАА ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ УЛС БОЛСОН ТҮҮХТЭЙ.
Mubhaglalaas salah haa ch bhiin.end tendgui suvarga, tarhi ugaasan sektuud
Uneniig l helj. Shashin heregtei ni unen. Gehdee manaid baih yostoi hemjeeneesee hetersen ni unen. Uuriin medlees hetersen yum yarij ywaa ni unen.
Моралтай монгол сан минь наад гарчигныхаа "шашин" гэдэг үгний наана Шарын гэж бичвэл таарна. Монголчууд харин ч шашингүй харин мухар сүсэг, хувиа хичээх үзэлд баригдсан ард түмэн гэдгийг би АНУ, баруун европт 30 жил шахам амьдрахдаа мэдэж байна. Шашин Америкийг бүтээсэн юм шүү.
МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ БИШ БОЛ ШАШИН ХЭРЭГГҮЙ ГЭНЭ ҮҮ?! ЯМАР ТЭНЭГ ЮМ БИЧДЭГ ҮХЭР ВЭ?! ИЙМ ЮМИЙГ НИЙТЭЛЖ БАЙДАГ ЭНЭ САЙТ БАС НЭГ ҮХЭР РЕДАКТОРТОЙ ЮМ БАЙНА. ЯМАР Ч ШАШИН ХҮНД ХҮНЛЭГ БАЙХЫГ Л СУРГАДАГ ЮМ. ТЭР СУРГААЛИЙГ НЬ ОЙЛГОН УХАМСАРЛАЖ, АМЬДРАЛДАА ЗАРЧИМ БОЛГОЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ТЭР ҮХЭРИЙН Л ӨӨРИЙНХ НЬ Л АСУУДАЛ. ШАШНЫГ БҮҮ БУРУУТГА!
МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ БИШ БОЛ ШАШИН ХЭРЭГГҮЙ ГЭНЭ ҮҮ?! ЯМАР ТЭНЭГ ЮМ БИЧДЭГ ҮХЭР ВЭ?! ИЙМ ЮМИЙГ НИЙТЭЛЖ БАЙДАГ ЭНЭ САЙТ БАС НЭГ ҮХЭР РЕДАКТОРТОЙ ЮМ БАЙНА. ЯМАР Ч ШАШИН ХҮНД ХҮНЛЭГ БАЙХЫГ Л СУРГАДАГ ЮМ. ТЭР СУРГААЛИЙГ НЬ ОЙЛГОН УХАМСАРЛАЖ, АМЬДРАЛДАА ЗАРЧИМ БОЛГОЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ТЭР ҮХЭРИЙН Л ӨӨРИЙНХ НЬ Л АСУУДАЛ. ШАШНЫГ БҮҮ БУРУУТГА!
Монгол хүн ёс суртахуунгүй үхэр байгаа бол тархиных нь хэмжээ бага байгаагийнх, шашныг буу буруутга. Дашрамд шашин хүнд, ард түмэнд ямар хэрэгтэй талаар 20-р зууны хамгийн агуу хүмүүсийн нэг C.S.Lewis-ийн Mere Christianity, The Case for Christianity, Christian Behaviour, The Problem of Pain зэрэг бүтээлүүдээс мэдэж болно. Энэ дээрх бичсэн өрөвдөлтэй нийтлэл бол үнэндээ цагийн гарз
Монгол улс, эх орныг минь булаан эзэрхийлэх гэсэн харийн хорон санааны үзүүрт тэдний элдэв шашин Монголд орж ирж хүмүүсийнх нь оюун санааг хоослон дарангуйлж байгаа! Монгол төр нь үүнийг мэдэх мөртлөө юу ч хийж чадахгүй даган баясаад, мэлийгээд сууж байна. ГУТАМШИГТАЙ! Оюун нь ядууран хоосорсон ард түмэн хэн юу л гэнэв түүнд нь үхэн хатан итгэж, бүр амиа ч егүүтгэж буй. "Ааваа намайг аваач", "Далай ламаа эд мөнгө хайрлаач" гэж харийн харгис суртлын өмнө арчаа алдан сөгдөж, аврал эрэн гонгинох мухар сүсэгтнүүд өөрснийг нь хөнөөж, газар шороог нь эзэгнэх гэж байхад түүнийгээ хамгаалан босож тэмцэх биш, ХАРИН Ч бүүр найр тавин, амь нас, эх нутгаа харийнханд хадган тавиад өргөсөн гашуун түүх давтагдах нь энүүхэнд байна шүү Монголууд аа! САНАГТУН: ШАШИН БОЛ АЛИВАА ТҮРЭМГИЙЛЭГЧДИЙН ТУЙЛЫН ХОРТ ЗЭВСЭГ ЮМ!
Baih yostoi ym baih bairandaa l baiy gej zuw sanal bnaa. Medleg ene ter gsn nuhduud ter medliin ajlaa l hiigeed. Shashin bas shashnii l ajlaa hii. Buynii uilsee hii. Oron gergui, arhind orson,zowson zunduu hun bna. Tedend l tusal l daa. End tend uls tur biznesiin sedewt orj guih yamar shaardlaga bgan be. Shashin uul ni zowson olnii l tald unench nuhur ni bh bsan biz dee. Getel yg zowson mongol hunee ashiglaad bn shd. Ene bodit bdal. Hun bur harj bn
Zuv zuv. Demjij bna. Shine agaar orj bna. Moraltai mongol san bayarlalaa. Iim medlegtei oyunii ym unshih shan bna.