sonin.mn
Монголбанкнаас санаачилсан “Дижитал гарц” өдөрлөг онлайн төлбөр тооцоо болон финтек технологийг дэмжих, олон нийтэд таниулах зорилгын хүрээнд өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдлаа. Өдөрлөгт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниудын төлөөллүүд оролцож тэргүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцуулснаас гадна онлайн төлбөр тооцооны шинэ эриний гарц, шийдлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Бид салбартаа энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банкны Мэдээлэл технологийн газрын захирал М.Сайнбилэгтэй өдөрлөгийн талаар ярилцлаа. 
 
Та өнөөдрийн арга хэмжээний онцлог, ач холбогдлыг юу гэж дүгнэж байгаа вэ?
 
Технологийн дэвшлийг ашиглан банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа ихэнх банк, финтек компани болон Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо бүгд нэг дор цуглаж, төлбөр тооцооны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох арга хэмжээ зохиож байгаа нь анхны тохиолдол юм. Дижитал шилжилтийн эрин үед төлбөр тооцоо хэрхэн хийгдэх боломжтой, үр өгөөж нь иргэдэд яаж хүрэх талаар иргэн, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр засаг нэг ойлголттой болох нь чухал. Цаашлаад Цахим, Онлайн, Дижитал гэсэн ойлголтуудын төстэй, ялгаатай болон давуу талууд дээр нэг ойлголттой болсноор тэдгээрт шаардагдах эрх зүйн орчин, суурь дэд бүтэц нь тодорхой болох юм.
 
Таны хувьд Цахим, Онлайн, Дижитал гэсэн гурван ойлголтын ялгаа нь юу вэ?
 
Энгийнээр бол Цахим (Electron) гэдэг нь технологийн хувьд цахим төхөөрөмж ашигласан үйлчилгээ. Жишээ нь АТМ бол цахим банкны нэг хэлбэр. Онлайн (Online) гэдэг нь интернэт сүлжээг ашигласан үйлчилгээ. Жишээ нь Интернэт банк бол Онлайн банкы нэг хэлбэр. Харин Дижитал (Digital) гэдэг нь ганц технологи талаас тайлбарлах нь учир дутагдалтай. Мэдээж үүний ард талд Цахим, Онлайнд ашиглагдаж байгаа технологиос гадна хиймэл оюун ухаан, дата майнинг зэрэг сүүлийн үеийн гол технологиуд холбогддог хэдий ч тухайн үйлчилгээний арын процесс, хэрэглэгч зэрэг бүхий л оролцогч талуудын үйл ажиллагаа нь эхнээсээ дуустал шийдвэр гаргах түвшинд бүрэн автоматжсан байх ёстой. Ингээд үзэхээр энгийнээр бол Дижитал гэдэг нь зүгээр нэг суваг биш Бизнес загвар юм. Жишээ нь Дижитал банк гэдэг нь банкны бизнес загвар.     
 
Арга хэмжээнд Голомт банк ямар бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байгаа вэ?
 
Технологийн дэвшлийг ашигласан бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа түрүүлж хүргэдгээрээ Голомт банк банкны салбарт манлайлдаг. Үүний хамгийн сүүлийн тод илрэл болох SocialPay application-н давуу тал, боломжийг харилцагчдадаа түлхүү танилцуулж байна. Энэ оны 9 сард SocialPay 2.0 буюу “SocialPay Дижитал хэтэвч” хувилбарыг зах зээлд нэвтрүүлсэн. Цахим банк, Онлайн банк, Smartbank зэрэг бүтээгдэхүүнийг бид анхлан зах зээлд гаргаж байсан бол “SocialPay Дижитал хэтэвч” нь мөн Монгол улcын анхны Дижитал хэтэвч болж байна. Уг хувилбарын гол функцуудаас дурьдвал харилцагч өөрийн AMEX, Master, VISA, Unionpay картаа Socialpay application дээр бүртгэж онлайн төлбөр тооцоо хийх, хэрвээ тухайн харилцагч карт байхгүй бол SocialPay виртуал картыг хормын дотор нэг товч даран авах, хувьцааны арилжааны данс нээх, IPO арилжаанд онлайнаар оролцох гэх мэт шинэлэг боломжууд багтаж байгаа. Эдгээр боломжууд нь харилцагчийн цаг хугацаа, зардлыг маш их хэмнэх юм. Жишээ нь Сошиалпэй виртуал карт нь олон улсын эрхтэй карт, мөн физик байдлаар хэвлэх шаардлаггүйгээр шууд онлайн төлбөр тооцоонд ашиглаж болно.   
 
Бусад банкны харилцагчид дээрх давуу талуудыг ашиглах боломжтой юу?
 
Бүрэн боломжтой. Голомт банкны харилцагч биш ч заавал банкны салбарт биеэр ирэлгүйгээр SocialPay application-ийг татаж суулгаад хэрэглэгч болох давуу талыг бид бүрдүүлсэн. “SocialPay Дижитал хэтэвч”