Монгол Улсынхаа төв цэг, цохилох зүрх нь, гал голомт нь болсон нийслэл Улаанбаатар хотын хүндэт Иргэд ээ.
Хуанлийн хуудас эргэж, шинэ оноо угтах торгон мөч ойртож байгаа энэ үед улиран одож буй оныхоо ажлыг дүгнэж, ирж байгаа жилийнхээ зорилтыг тодорхойлдог нь дэлхийн хүн зоны уламжлал билээ. Нийслэлчүүд та бүхний дэмжлэгтэйгээр улиран өнгөрч байгаа 2018 ондоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараалан өрнүүлж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа.
Ялангуяа дэд бүтэц, хот тохижилт, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит ахиц гаргасан жил байсан гэдгийг тодотгон хэлье. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг”-ийг шинээр ашиглалтад оруулаад зогсохгүй Налайх, Багахангай дүүрэгт шинэ эмнэлгийн барилгаа хүлээн авч, иргэддээ үйлчилж эхэлсэн төдийгүй нийслэлийн төсвийн хөрөнгөөр улс, нийслэлийн 6 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолыг нэмэгдүүлэн, иж бүрэн тохижууллаа. Хоёр жилийн хугацаанд 18 эмнэлгийн гадна тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж чадсанаараа иргэддээ тохилог орчинд, тухтай үйлчлүүлэх боломжийг олгосон нь та бидний хамтын хүчин чармайлт юм.
Мөн 60 жилийн насжилттай Яармагийн гүүрийн шинэчлэл, өргөтгөлийн ажил бүрэн дуусч, олон түвшний огтолцол бүхий анхны гүүрэн байгууламжаа нийслэлчүүд авто замын салбарт хүлээн авлаа. Замын цагдаагийн уулзвар болон Сонголон, Баянзүрхийн гүүрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаагийн зэрэгцээ гадна тойруугийн авто замын сүлжээ эрчимтэй хийгдэж байгааг онцлоё.
“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэгийн 100 гаруй обьектын газар чөлөөлөлтийг 98 хувь хийж, бүтээн байгуулалтыг өрнүүлж чадлаа. Түүнчлэн “Зам чөлөөл”, “Явган зам” аяны хүрээнд иргэд, аж ахуй нэгжтэй хамтран ажилласнаар хууль бусаар хашсан 243 га газрыг нийтийн эзэмшилд эргүүлэн өглөө.
Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтийн хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хот анх удаа 200 өрх айлыг хамарсан “Сервис центр” байгуулах төслийг Чингэлтэй дүүргийн 7 хороонд хэрэгжүүлж, энэ оны эцэст ашиглалтанд оруулж байна. Ийм дэд бүтцийн төвийг 50 байршилд байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан юм.
2019 оны босгон дээр Нийслэл хот өргүй болж, төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ирэх онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа зорилтыг ч НИТХ-аар батлууллаа.
Нийслэл хотын ажил өөдрөг, өнгөлөг, бүтэмжтэй байхад иргэн, өрх бүр, аж ахуй нэгж байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал байдаг. Тиймээс ч та бүхэндээ талархахын ялдамд ирэх ондоо хамтдаа хотоо хөгжүүлэхийн төлөө гар нийлэн ажиллахыг хотын удирдлагын зүгээс уриалж байна.
Ирэх онд бид хөгжлийн эрчээ алдалгүй ажиллана.
Та бүхэн минь шинэ ондоо амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН
ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТБАЯСГАЛАН
Сэтгэгдэл0
Мэндчилгээ яах вэ, ажлаа л сайн хий.
Zaza bas l zaganana
https://www.youtube.com/watch?v=K46OiE7C8I4
Tsunh barigch
Нийслэлэд зах зээлийг нийгэмийн нэгэн чухал зуйл болох хувийн сектор тууний дотроос эруул мэндийн сектор уусч хогжоод 27 н жил болж бна Энэ салбарт тууний хогжилд тортом огсон дэмжлэг Маш баг эмч нар оорсдоо хамаг Ачаагаа уурч яваа билээ ЖДУ ч олдохгуй шуудээ Энэ шалтгааныг та бугд сая олж мэдсэн Гэтэл ссаяхан нийслэлийн том чуудийн шийдвэрээр 100 аад эмнэлэг мэрэгжилийн алдаа гаргаагуй мортлоо уудээ хаалгах дээрээ тулаад бна Энэ талаар нааштай шийдвэр гаргаж огоход Р Руслана у Энэ салбарийг хогжуулэхийн толоо 28 жил зутгэж яваа эмч бнаа Би Энэ хугацаанд Энэ салбарт засагийн дэмжлэг багадаж дарамт хэрээс хэтэрч ирсэн юмаа Энэ саналийг еронхий сайд хуртэл тавихаар бэлтгэж бгаа билээ Бид улс торжжоогуй олиф хурсэн салбар шуу Уулзаж яривал Маш баярлана Эмч нарийг толоолж бичив Утас 98881608
Erguu solio tuschaagui bol hun oilgohoor yum bicheech emch gene shuu
Энэ чацага яагаад мэндчилгээ дэвшүүж байдаг билээ?