Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй “Эко Алтан Заамар” компанийн уурхайд энэ сарын 28-нд осол гарч, дөрвөн хүн сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн гурав хоногт уурхайд аврах эрэн хайх ажиллагаа явуулж өчигдрийн байдлаар хоёр иргэний цогцсыг гаргаад байна. Аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч явуулж байна. Эрэн хайх ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм.
Олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болсноор энэхүү харамсалтай үйл явдал болсон байна. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Ажиллах нөхцөл байдал хүнд байна. Усны түвшин өндөр болохоор дахиад нуралт үүсэх магадлал өндөр байна. Ер нь осолдсон жолооч нар амьд байх магадлал бага. Карьерын хана нурж, ийм осол болсон гэж таамаглаж байна” гэсэн байна.
Заамар сумын Засаг дарга Б.Самбуу “Усны ундарга карьер талаасаа нэвчиж байгаа тул аврах ажиллагаа удаашралтай байна. Газар бүрэн гэсээгүй байгаа учраас мөстэй, нуранги нь том чулуутай, байгалийн эрсдэл ихтэй байна. Дээд талын мөстэй хэсгийг экскаватороор хусаад шумбагчид дотор нь шумбан ажиллаж байгаа. 2016 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа энэ газарт Төв аймгийн мэргэжлийн хяналт, тодорхой байгууллагууд хяналт шалгалтаа тавьдаг. Өнгөрсөн зун “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүссэн.
Иргэд Туулын хэсэг дээр байгаа тохойг эрүүлээр нь авч үлдэж, лицензтэй талбайгаас хасуулахаар шаардлага тавьснаас асуудал үүсэж байсан” гэлээ. “Эко Алтан Заамар” компани нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохироо урсгаж байгаа асуудлаас үүдэн үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байжээ.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бортолгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Мөн тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Б.Базарын өмч гэх мэдээлэл бий. Тус уурхайд өмнө нь мөн энэ төрлийн осол болж байжээ.
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Монгол улсын иргэн 4 хүний амь насыг хохироосон “Алтайн хүдэр” компанийн эзэн Б.Базарыг цаазлах ёстой. Алтны төлөө нэг иргэн нөгөө 4 иргэнээ үхэхэд хүргэсэн байна. Базарыг уг карьерт нь нөгөө 4 хамт булж цаазал.
Za dargaa
БАЯН БАЗАРЫГ АМЬДААР НЬ КАРЕРТ НЬ БУЛАЯ. АЛТТАЙ ГАЗАРТ АМЬДААРАА БУЛУУЛЖ АЛТТАЙГАА АМЬДАРЧ, ҮХ НОВШОО
баен базар нэртэй хүн шуналын хүүдийг баривчил хүний амь эрсдээд байхад
Заамар сумын нутагт ийм замбараагүй явдал олон жил үргэлжилж байгаа. Энэ асуудлаар нутгийн иргэд мөн ч олон удаа эсэргүүцсэн манай хяналтынхан очоод хаасан болоод л алга болдог маргааш эргээд уурхай ажилдаг байсан шүү дээ. Энэ чинь тэд хоорондоо холбоотой гэсэн хардал бий болсон Төв аймаг дарга нар нь яаж ч чаддаггүй юм билээ. Ийм л юм болон гээд байсан юм.Энэ уурхай 4 хүний ам аваад зогсох юм уу эсвэл цааш амь нэхэх юм болов уу.Төр очоод үйл ажиллагааг нь зогсоож чадах юм уу
Энэ хана нурах гэж нурсан байна. Монголын бүх ХАБЭА нар үер усны аюул, бүүр цаашилбал далайн цүнамигийн тухай ч сайн зааж өгөх нь зөв.
Болзошгүй гэсэн нь ойлгомжгүй. Ослын шалтгаан нүдэн дээр ил байна шүү дээ. Наад уурхайн төсөл,уулын ажлын төлөвлөгөө хийсэн баталсан,хэрэгжилтйиг хянаж байсан хүмүүс үгээ хэлэх байх.
Yamar medreltei xvn n iim garchig ugdug bna