sonin.mn
Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой хэргийн талаар түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас цөөн асуултанд хариулт авлаа.
 
-Таны үйлчлүүлэгч Д.Дорлигжав нарт холбоотой хэрэг мөрдөн байцаалтын ямар шатандаа явж байна вэ?
 
-“Алтан Дорнод Монгол” компанийн Еренхий захирал Т.Ганболд Ерөнхий Прокурор асан  Д.Дорлигжавт дөрвөн сая ам.доллар хувийн дансаар нь хахууль болгон өгсөн хэмээн нэр заан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан. Хэн нэгнийг гэмт хэрэгт холбоотой мэтээр нэр заан мэдээлэл тараагдсан учраас хууль хяналтын байгууллага шалгах үүрэгтэй байдаг юм. Энэ хүрээнд Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавыг хэрэгт холбоотой эсэхийг шалгаж байна.
 
-Хэрэгт авагдсан баримт нотолгоог нь шалгасан уу, дансны хуулга гэх мэт?
 
-Миний үйлчлүүлэгч Д.Дорлигжав болон Голомт банкны зүгээс нотлох баримтаа хууль хяналтын байгууллагад гаргаж өгсөн. Мөрдөн байцаалтын явцад 3-4 хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн санхүүгийн шинжээч гарч сар шахам шалгалаа л даа.
Өөрөөр хэлбэл Т.Ганболдын данснаас гарсан гэх мөнгө хаашаа орсон, гарсан, хахуулийн мөн үү, биш үү гэдгийг мөрөөр нь ороод тогтоочихсон гэсэн үг. Шинжээч нарын дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Д.Дорлигжав, Д.Баатар нарын хувийн дансаар дөрвөн сая ам.доллар ороогүй, гараагүй, хахуулийн хэрэг биш болох нь нотлогдож байна.
 
-Таны үйлчлүүлэгч Д.Дорлигжав “Шударга бусын Хонгил” гэгчээр ороод гарч байна уу. Тийм яриа бас байна шүү?
 
-Хонгил яах вэ. Ямартай ч Т.Ганболд нэр заан гэрчлэн мэдээлэл хийсэн учраас хуульд зааснаар заавал шалгах ёстой. Шинжээчийн дүгнэлт болон холбогдох материалаас хархад хэрэг шалгах ажиллагаа төгсгөлийн шат руугаа орж байгаа гэж үзэж байгаа.
 
-Тордайн Ганболдыг АТГ-ын дуудсан цагт очихгүй байгаа гэсэн мэдээлэл бий.
 
-Энэ талаар холбогдох газраас нь асуу.