МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгах гэсэн өнгө аястай, худал мэдээ, мэдээллийг санаатайгаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого цөөнгүй гарах боллоо.
Тухайлбал, олон нийтийн Нүүр ном (Facebook)-ын “Хатуу мэдээ” хуудаст 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Б.Дэлгэрмаа нь Эрдэнэтийнхэнтэй нийлж хар тамхины наймаа хийдэг үү? 089 гэдэг бол Монголын ЭСЯ-ны дипломат код бөгөөд тэрбээр 25000 доллараар зардаг гэнэ…” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд “Москва дахь ЭСЯ-нд бүртгэлтэй автомашинаар бүлэг дипломатууд хар тамхи зөөвөрлөж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. 2017 оны 3 дугаар сард Оросын цагдаагийн байгууллага Москва хот дахь Монгол Улсын ЭСЯ-аас мөрийтэй тоглоомын газар илрүүлсэн” зэрэг тус ЭСЯ-ны нэр хүндэд санаатайгаар халдан, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэх зорилгоор хуурамч мэдээлэл удаа дараа тарааж байгаад гүнээ харамсаж байна.
Дипломат автомашины “089” дугаар бүхий кодтой бүртгэлийн дугаарыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй Москва дахь Монгол Улсын ЭСЯ, Улаан-Үүд дэх ЕКГ, Эрхүү дэх ЕКГ, Кызыл дэх ЕКГ-т эзэмшиж буй автомашинд олгодог бөгөөд дээрх мэдээлэлд харуулсан “089 193 77” дугаартай автомашин нь тус ЭСЯ-нд хамааралгүй, уг дугаарыг хуурамчаар үйлдэж ашигласан болохыг холбогдох байгууллагууд тогтоосон.
Тус ЭСЯ-ны ажилтнууд ХБНГУ-ын Дрезден хотод албаны болон хувийн зорилгоор дипломат дугаартай автомашин ашиглан зорчсон гэх, мөн Москва дахь ЭСЯ-ны байранд мөрийтэй тоглоомын газрыг илрүүлсэн зэрэг нь худал мэдээлэл болохыг хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын хоёр иргэн “089 193 77” хуурамч дугаартай автомашин жолоодож яваад ХБНГУ-д саатуулагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа талаарх албан ёсны тайлбарыг зохих байгууллага нь хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, түүний удирдлагын үйл ажиллагаа гагцхүү Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд хуулиар олгогдсон албаны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа эдгээр үйлдлүүдийг шалгуулах, холбогдох арга хэмжээ авах талаар хууль, хяналтын байгууллагад хандсан болно.
Сэтгэгдэл0
ккк. хэний өөрийгөө өмгөөлсөн мэдэгдэл вэ? нэр усгүй, хэзээний юмыг одоо яриад явж байнаа, наад гар чинь?
Буриад Баяр Москвад элчин байхдаа Монголын Элчинг Орос янхануудын казино баар олгочихоод Кремлээс сануулга авсан байхаа?
Баяр элчин сайд байхдаа Монголын элчин сайдын яамны албан есны байрлуу согтуу утсаар орос янхан дууддаг байсан танхай этгээд
Хуурамч мэдээлэлийг тэр луйварчин. гэмт хэрэгтэн Амарсанаа гаргаж байгаа шуу дээ..Дэлгэрмаа сайдын хувьд ааш муутай ч зарчимч ажил хэрэгч хун..Амарсанаа байр хелслех гэрээгээ зерчиж (1.байрны менгее жил шахуу телеегуй 2.байрны дотоод зохион байгуулалтыг дур мэдэн сольсон 3.байрыг цааш нь турээслэх г.м) байгаагын хувьд байраа суллаж егех шаардлага тавсанбайсан..емне нь энэ хун элчин сайдын яамны ажилтаныг цээжинд нь хутгалж гэмтээж байсан балмад этгээд юм.аа
Дэлгэрмаа гэж энэ нүдгүй мэгж социализмын үед гэрээрээ их зовж хэлмэгдэж байснаа гайхдаг байхаа? Монголчуудын эдлээгүйг эдэлж идээгүйг идэж амьдарсан ээж Норовсамбуу нь буриад байгаагүй биз? Энэ охин нь нэг л бишээ.
Дэлгэрмаа гэгч хятад цустай авгайг хэзээ буцааж татах вэ? Монголын элчид сайдад заавал хятад цусны хүмүүсийг сонгож явуулдаг нь ямар учиртай байдаг юм бэ?
Зааавал монголын элчин сайдад хятад цусны хүн тавих ес той гэсэн жанжин чиг шугам байгаа бол 100 айлд Го Лүй Жанг гэгч ногоо тарьдаг дипломатч хүн байна.Энэ хүнийг Америк руу элчин сайдад томилье.Цэвэр хятад цусны хүн эрлийз хурлийзаас илүүтэйгээр төрсөн газар нутгаа гэх биз..
Ми данжаад хэн хэнийгаа хэлна баа гэж баахан хятадыг төрийн албанд шахсан.Ми данжаадын шахсан хятадуудыг яаралтай зайлуулах шаардлагатай.
Дэлгэрмаа бээжин жингэрээ үнэн ш дээ казино болгосон чинь үнэн ш дээ
энэ элчин чинь бара 49%-н төлөөлөгчийн газар болоод удаж бна ,эби бүгдийг мэднэ дэлгэрмаа бол босоо ороолон гэсэн үг ,амарсанаа чинь бараг хувиараа элчингийн үүрэг гүйцэтгэж бгаа иргэн шүү,монголчуудад гараа сунгадаг ниь энэ хүн шүү
ТЕГ маань ажлаа хийхээ болио юу даа. Юу болж байгааг тэд л мэдэж байх учиртай баймаар. Улаанбаатарт элжэгдорж юу дуртайгаа хийж байхад тэнд гэмт хэрэгтнүүд дураар дургих бол байх асуудал биз дээ.Монгол улсад ХЯНАЛТ ,ХЯНАЛТ, БАС ДАХИН ХЯНАЛТ шаардлагатай байна.