Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод холбогдох асуудлыг хяналт шалгахад тэрээр мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй байна.
Мэдүүлээгүй хоёр аж ахуйн нэгжтэй 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, үйл гүйцэтгүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрлээ.
Түүнчлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон юм.
Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
Сэтгэгдэл0
Монгол орны өнцөг булан бүрт хаа сайгүй хулгайч нүүрэлчихээд бнаа.хүрэлсүхээ,баттулгаа.Хараа хяналтаа сайн тавиж үзээчээ.энэ улсын эзэн ни та хоёр гэдгийг бүү март.өнчин ишиг ч гэсэн энэ улсын өмч, хөрөнгө гэсэн сэтгэлээр хандвал яаасан юм бэ
Монголчууд саяхан болтол худал хулгайг ингэж ил хэлдэггүй байсныг сана! Бид маш их өөрчлөгдөж байна.
аа чааваас хөөрхий муу тэнэг авгай хотод ажил олдохгүй байхад зүгээр суугаад цалигаа аваад байж болдоггүй лениний хэлдгээр ямар ""их санаачлага"" вэ монгол хүн чингэсээ дууриахаа хэзээ болих юм бол
аа чааваас хөөрхий муу тэнэг авгай хотод ажил олдохгүй байхад зүгээр суугаад цалигаа аваад байж болдоггүй лениний хэлдгээр ямар ""их санаачлага"" вэ монгол хүн чингэсээ дууриахаа хэзээ болих юм бол
аа чааваас хөөрхий муу тэнэг авгай хотод ажил олдохгүй байхад зүгээр суугаад цалигаа аваад байж болдоггүй лениний хэлдгээр ямар ""их санаачлага"" вэ монгол хүн чингэсээ дууриахаа хэзээ болих юм бол
Монголчууд урд нь хулгай худалыг хараад чимээгүй суудаг байсан.Ми овогт Хотын даргаас буухдаа хүртэл Багахангайгаас тас хөдөө Төв аймгийнхаа улаан хацартай Батбаярыг авчирч өөрийн хувийн суудал шиг албан тушаалдаа тавьж доромжилж байхад Улаанбаатарчууд чимээгүй л залгидаг байлаа.Одоо ард түмэн сэрж байна.Худал хулгайг хэлж заадаг болж бид өөрчлөгдөж байна.Энэ хэний гавьяаг Монголчууд санаж тэднийг хамгаалж байх үүрэгтэй.
Sain b a seek b a
Halaad ongorch bolohgui ulsiin mongiig toluuleh heregtei
төрийнхөө их сүлдэндээ чингэс хаандаа залбирч та дэлхийн их алуурчин тонуулчин хулгайч дээрэмчин хүйс тэмтрэгч мөний мөн тул бид алтан ургийн бооржигин овгийн ард байхыг хүсч алтан аргамжны үзүүрээс чирэгдэн явна бид таныг гэсэр шиг үлгэрийн биш жангар хонгор шиг биш хятад тангад самарканд чантуу хасг славяныг европ хүртэл алж явсан түүхийн баатар гэж үзнэ одоо сөнөж мөхөж байгаа үед ид шидээ үзүүлээч бүх хүнийг та гадаадад аваачиж алуулаад одоо хэдэн зуун жил хүн эзгүйрч нутаг цөлдөж манж хятадын дарлалд хоёр зуун жил орж байсан бол одоо хоёр дахь удаагаа таван зуун жилээр орох шинэ үе ирлээ та хар нүхнээс оч шиг үсрэн гарч ирсэн бол биднийгээ болгооно уу мөнх тэнгэрийн бошигт илээв