Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, явган хүний зам талбайг чөлөөллөө гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.
Сэтгэгдэл0
Mash baga ajil hiisnee medeelsen bh yum. Ulaanbaatar hotod zailshgui chuluulj zam gargah 4000 orchim bairshil bgaa
Иргэдээсээ мэдээлэл авах зохицуулалтаа ил тод болгож, хүн бүрт хүргэж мэдээлэл өгөөч, ямар хаягаар, хэнд зам чөлөөлүүлэх талаар мэдээлэл зургийг явуулж, хариугаа хэрхэн авдаг юм бэ? Тодорхой биш байгаа нь энэ ажлыг үнэн сэтгэлээсээ хийх хүсэл зорилго байхгүй байгаагийн илрэл шүү.Ажил сайжруулах хамгийн үр дүнтэй арга бол ГОМДОЛ САНАЛыг хүлээн авч засан сайжруулснаар Бренд бий болно гэж Менежментээр үздэг