АТГ-ынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын 10 гаруй алба хаагчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нэгэн амралтын газарт бусдаас их хэмжээний авлига авч байх үед нь баривчилсан.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын албан хаагчид 700-гаад сая төгрөгийн авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгуулж шүүхэд шилжсэн байдаг.
Сануулахад, энэ хэргийн талаар албаны эх сурвалж “…Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр өндөг, мах, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг тэрбум төгрөгийн авлига авсан нь баримтаар тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө,бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Хадгалж байсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Дээрх мөнгийг хэрхэн олсоноо МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нар тайлбарлахгүй байсан тул АТГ-аас дээрх газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, иргэдийг шалгаж, эд мөрийн баримт цуглуулах замаар илрүүлж, авлига авдаг байсныг нь баримтаар нотолж, хэргийг нь хүлээлгэсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж авч буй авлигадаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ шалгаалан тариф тогтоосон байсныг эх сурвалжууд нотолж байгаа.
Тэд ингэж олсон мөнгөө хувааж авахаас гадна доод албан тушаалтнууддаа хувь хүртээх замаар хууль бус үйлдлээ бүлэглэн хийдэг байсан нь тогтоогдсон ” гэж байлаа.
Гэвч уржигдар Э.Аззаяа, Н. Баярсайхан болон Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын Мэргэжлийн хяналтын байцаагчдын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон. Шүүх “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үндэслэл Н.Баярсайханд 40 сая төгрөгийн торгууль ногдуулж шийдсэн байна.
Ердөө хоёр жилийн өмнө бөөн дуулиан шуугиан болж, баригдах үедээ өмднийхөө шуумагт боодол 100-тын доллар хүртэл нуучихсан байсан Мэргэжлийн хяналтын байгууллагын авлигачин байцаагчдын хэрэгт ийнхүү шүүхийн шийдвэрээр цэг хатгалаа.
Энэ хэргийг ингээд хааж байгаа юм чинь авлигын бусад хэрэг “арын хаалга”-аар ороод алга болох нь тодорхой боллоо гэж нийгэм тэр чигээрээ шүүмжилж байна.
Уг нь “…Aвлигатай хатуу тэмцэнэ” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ханцуй шамлаж, нударга зангиддаг.
Гэвч бодит байдал дээр тэдний “уриа” эсрэгээрээ хэрэгжиж, авлигачдыг цагаатгаад эхэллээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Наад томилсон шинэ пхокурорууд чинь чадахгүй ямарч чалваргүй нахдүүүдээ гхзхркавхаас нь өмнө зайлуулаач
Ерөнхий прокурор асан Энхамгалангийн Төв аймгийн "дээд төрөлтөн" гуай! Шинэ томилогдсон прокуроруудад энэ хэрэг хамаагүй.Танай Ми овогтын Нийслэлийн Шүүх цагаатгаж байна.
МАНАН-н шүүхийг цэвэрлэхгүй бол бүх юм бахь байдгаараа үлдэнэ.
Энэ хэргийгг шүүсэн шүүгч хэн бэ? Нэрийг нь зарлаач. Шүүхийн шийдвэрийг нь хуубарлаж тавиач. Тэгвэл тодорхой болно. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм сараачиж хүмүүсийн толгой эргүүлдгээ болих хэрэгтэй.
Энэ хэргийгг шүүсэн шүүгч хэн бэ? Нэрийг нь зарлаач. Шүүхийн шийдвэрийг нь хуубарлаж тавиач. Тэгвэл тодорхой болно. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм сараачиж хүмүүсийн толгой эргүүлдгээ болих хэрэгтэй.
Энэ чинь Монгол шүү дээ. Та нар ч бас гаальд ажилд орвол ийм юм хийнэ, шүүгч болбол ингэж шүүнэ. Монгол хүний онцлог гэж ийм юм байна.
Хххммммм
Radnaasediin naizuud bolxoor ix nuluu uzuulj dee
Mongo hychtei shyy mongolchuudaa
Төрт улсаа байгуулаад авилгалчдыг цаазлая
harin tiimee,udaaj udaaj bgaad hoon heleltseh hugatsaa ongorson geed haadaj bolj bna daa,hoorhii
Хөөн хэлэлцэх хууль гэдэг чинь авилгалчдын эрх ашгийг хамгаалсан хууль юм шдээ
Поп Ерөнхийлөгч Ерөнхий сайдтай нь батлагдлаа даа.Одоо шоронд суугаа бүх хулгайн хэрэгтэй хоригдлуудыг суллах хэрэгтэй.Хулгайчид хууль үйлчилдэггүй орон болох хэрэгтэй.
Ямар нэртэй шүүгч нар шийдчихвээ.Бас л хахууль авчлаа даа.Жирийн иргэдэд халтай Төрийн хулгайчдад ээлтэй орон юмаа.
ШҮҮГЧИД АВЛИГАЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА. ТИЙМЭЭС ШҮҮГЧИДТЭЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ
Radnaasediig shalga! Ter Azzaya gene uu Amarzaya gene uu ter ni Radnaa seded munguu ugsun gej "ulaisan" um b. Olon saituud bichjee.Mash tom mungunii dun yarigdsan,bas 10 garui huntei "avilgaliin buleglel baisan ni" ug ni togtoogdson. Ene Radnaa sed gedeg ni duraaraa gemt hereguudiin "huun heleltseh hugatsaag" uurchildug,heregsehgui bolgodog tom gariin nuuts etgeed gj bichigdej b.Yagaad urshuuguud,uldeegeed b?

хэрэг хөөн хэлэлцэх хугацааг багасгасан УИХ тарах ёстой.
Shuuhiin shinechleliig bur ug undseer ni uurchlun hiigeechee huun helelceh hugacaa 2 jil ch geh shig bagadaa 10 jil baih estoi shuu
Damdinochir oo?yasan ikhe hynii myyd dyrlaj bna!ene ynen bol tor zasag negent abilgagchidtai hatyy temzene gesen ychir aldaa gargaj bolohgyi dee!!ene metiig hatyy salgaj zaabal ch ygyi l salgah syylgah chag ni irjee!!!erenhiidee Mongol ylas maani deer doorgyi byheldee abilgal heel hahyyli hyyli zerchij irsen tyl ene ylas orond sorond syyhgyi hyn garah yum uu?Bygd l neg cherchiltei dyyldah yum aa?.....

ард түмний тэвчээр барагдаж дуусаасай
эба .ми нарын бууны ноходууд төрийн албанд бгаа л бол асуудлууд ингээдл дуусна энэ70хэдэн нохой .зайлж шнэ төр .шнэ паралменттэй болж 2020оны хагасаас л бдл өөрчлөгдөж магадгүй
Avilgachdiig tsgaatgaad ehleh yum bol irgenii dain garah buguud ug daind avilgachid tednii hani hamsaatnuud mash ih hohoirol amsana
Энэ хэргийг шийдэхгүй бсаар байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан шүүгч хэн бэ, нэрийг нь зарлаж, шоронд хий. Eр нь мэргэжлийн хяналт, гааль, татвар , төрийн бүх албан хаагчид аан -г дарамталж авилга авдаг .
хэзээ шудрага ёс тогтох вэ? эрхэм поркорор гуай хариу хүсье
хэзээ шудрага ёс тогтох вэ? эрхэм поркорор гуай хариу хүсье
MONGOLD SHUDRAGA YOS 100 JILIIN DARAA TOGOH BHOO LUIWARCHID VNDES UGSAAGAARAA DALD ORJ BAIJ ARILAH BHOO
Энэ төр авилгачдыг дэмжиж ард түмнийг мөлждөг.Хуульгүй шүүх прокурор хуульгүй Монгол улс болж зөв замаар явж байгаа нь хохирдог худлаа ярьж хулгай хийдэг нь дэвшиж хөгждөг цаг үеэс ямар нэгэн аргаар салцгаая хүмүүсээ!!!!!!