Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэгдээд байгаа, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын талаар сүүлийн 7 хоног шуугив. С.Эрдэнэбаярын хувьд хаанахын хэн бэ гэдэг нь эхнээсээ тодорхой байлаа. Харин Б.Баттүшигийн талаар ГХЯ, ТЕГ хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй дүлгэнэсэн мэдэгдэл хийсэн нь олон нийтийг төөрөгдүүлж орхив. Баттүшиг гэж хэн бэ?
Дипломат халхавчаар ажиллаж байсан, Тагнуулын газрын ажилтан юм болов уу? Ингэж хардах нь зүйн хэрэг. Улс орнууд дипломат халдашгүй байдлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн байгууллагаасаа гадна хэд хэдэн чиглэлд ашиглахыг зөвшөөрсөөр ирж.
Юуны өмнө тагнуулын байгууллагуудын хилийн чанадад ажиллаж буй нэгжийн удирдлага, ажилтнууд дипломат эрх ямбатай байдаг. Анх тагнуулын байгууллагын ажилтнууд гадаад харилцааны байгууллагын ажилтны орон тоон дээр, тэндээсээ цалинжин, тэдний ажлыг хийхийн зэрэгцээ тагнуулынхаа ажлыг хийдэг хэлбэрээр ажилладаг байсан бол 1930-аад оноос Зөвлөлтийн КГБ, Английн Ми-6, АНУ-ын ТТГ, 1950-иад оноос Израйлын Моссад, Зүүн Германы Гадаад тагнуулын газар зэрэг хүчирхэг тусгай албад хилийн чанад дахь ЭСЯ-нд хэдэн орон тоо гаргах, хэдэн хүн ажиллуулахаа өөрсдөө шийддэг болж, төсвөө ч тусад нь батлуулах болсон. Үүнтэйгээ холбогдуулан аливаа хариуцлагын асуудал гарч ирвэл гадаад яам руугаа чихэлгүй өөрсдөө хариуцах болсон.
Мөн төрийн нууц хадгалдаг ажилтнууд, төрийн өндөр албан тушаалтнууд, улс оронд амин чухал хэрэгцээтэй мэргэжилтнүүдээ гадаадад зорчих үед нь дипломат паспорт олгож, зорчих оронд нь нот илгээж мэдэгдэх зэргээр хамгаалдаг.
ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ, Баттүшиг нь өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан болохоос манай байгууллагын ажилтан биш харин ч бид бусад байгууллагатай хамтран хэргийг шалгаж байна гэж мэдэгдэв. Тэгэхээр дипломатч Б.Баттүшиг Тагнуулын байгууллагын ажилтан биш, харин ч мөрдөн шалгагдаж буй хүн юм байна гэж ойлгов.
Гадаад яамны ажилтан юм болов уу? Д.Цогтбаатар сайд би биш, Төрийн албаны зөвлөл томилсон гээд хэлчихсэн, шууд удирддаг Консулын газрын захирал нь болохоор танихгүй хүний тухай ярьж байгаа юм шиг тойрч зугтаагаад байдаг. Би худлаа уншаагүй бол анхны мэдээ гарангуут Гадаад яамны нэг албан тушаалтан манай ажилтан биш гэж хэлсэн нь сайтуудаар цухас үзэгдээд өнгөрсөн. Тэгэхээр Гадаад яамныхан мэдэхгүй болж таараад байна.
60 тэрбумынхны нэг юм болов уу? Б.Баттүшиг нь Гадаад харилцааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхантай баз бөгөөд базынхаа дэмжлэгтэйгээр тус албан тушаалд томилогдсон байж болзошгүй. Б.Баярсайхан нь Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай маш эртнээс нөхөрлөсөн, түүнийг хаана явна, тэнд даргаар томилогддог нэгэн гэсэн мэдээ LiveTV цацав. Юу ч хийж магадгүй манай томчууд хандиваа өгсөн бол хэнийг, хааш нь ч тавьж чадна.
Олон нийт энэ тодорхойгүй байдлыг анзаарч, энэ хүний намтар түүхийг дор нь гараад ирэв. Анх манай нэрт 2 сэтгүүлч бүсгүй Баттүшигийг Тагнуулын газраас томилсон тухай, нэг нь жиргээгээ тавьсны дараа “хөөрхөн чекист банди” эргэлдээд байгаа тухай жиргэснээс хойш өнөөдрийн байдлаар Бат-Эрдэнийн Баттүшиг нь 2012 онд Банкок дахь ЭСЯ-нд тухайн үед ТЕГ-ын дарга байсан одоо Турк дахь Элчин сайд Р.Болд томилсон, тэндээсээ архи, дарсны асуудлаар эгүүлэн татагдсан, 2018 онд ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл Истанбул дахь Консулын газарт дэд консулаар томилсон, англи хэлтэй, хурандаа цолтой, улсын дээд шүүхийн шүүгч асан Бат-Эрдэнийн хүү, аав нь ТЕГ-ын дээд сургуульд багшилж байсан, өөрөө Тагнуулын ажилтан гэдгээ ГХЯ-ны ажилтнуудад ил хэлдэг тухай олон нийт нийгмийн сүлжээнээс мэдэж авлаа.
Эндээс харахад Баттүшиг нь Тагнуулын байгууллагаас томилогдсон хүн байж болох магадлал хамгийн өндөр байна. Тагнуулын байгууллагууд ганц тагнуул хийлгэх гэж ажилтнуудаа Элчин сайдын яаманд ажиллуулдаггүй. Тухайн оронд ажиллаж буй ЭСЯ-ны аюулгүй байдлыг хангах, иргэдээ алан хядлагаас хамгаалах үүрэгтэйгээр ч явуулдаг. Би ТЕГ-ыг арай ч найрамдалт Турк Улсыг тагнахаар хүн явуулаад байна гэж бодохгүй байна. Тэгэхээр Баттүшиг тагнуулын ажилтан юм бол ЭСЯ-ны аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байсан байж таарна.
Баттүшигийг олон нийтээс нуух нь хэнд хэрэгтэй вэ? Юуны өмнө томилолт өгч явуулсан хүмүүст нь хэрэгтэй, дээрх магадлалаар бол ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлд хэрэгтэй. Учир нь манай нэрт нийтлэлч нэгэн Гэрэл даргыг генерал цол, Өмнөд Солонгост суух Элчин сайдын суудал мөрөөдөж байгаа тухай жиргэсэн. Хэрэв Баттүшиг тагнуулын ажилтан бөгөөд Гэрэл дарга томилсон нь ил болчихвол даргын энэ мөрөөдөл салхинд хийсэх юм. Дээр нь Тамгын газрын даргаараа Баттүшиг Тагнуулын ажилтан биш, харин шалгагдаж байгаа хүн гээд хэлүүлчихсэн байдаг. Өөрийнхөө томилсон хүнийг хойноос нь хар тамхины хэргээр шалгаж байгаа хэрэг болж таарч бүр утгаа алдана.Уг нь Гэрэл дарга Баттүшигийг Истанбул дахь ЭСЯ-ны аюулгүй байдал хариуцсан манай ажилтан мөн гээд уучлал гуйчихсан бол ийм эвгүй байдал үүсэхгүй байсан юм. Тагнуулын ажиллагаа бүхэлдээ Төрийн нууцын хуулинд хамаардаг. Гэхдээ тэр хуулинд боловсон хүчин нь бус үүрэгт ажил нь нууц гээд тодорхой биччихсэн байна билээ.
Гадаад харилцааны сайд өөр дээрээ гал дуудаж байна. Өнөөдрийн байдлаар олон нийтийн зүгээс хамгийн их шахуулж байгаа хүн Цогтбаатар сайд. Энэ хүний тодорхойгүй, сулбагар байр суурь нь сонгууль дөхөж байгаа энэ үед өөрийнх нь карьерыг үгүй хийж байна. Хийсэн мэдэгдлээс нь харахад Баттүшиг өөрт нь хамаагүй гэж олон нийтэд ойлгуулах гээд ч байгаа юм шиг эсвэл хүчинд автаад ч байгаа юм шиг байх юм.
Дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ? Хэрэгт холбогдсон хүмүүс нь дипломат эрх, ямба нь үйлчлэх улс оронд бол хөөгддөг, эх орондоо ирээд карьер нь төгсдөг, бусад гэм буруутай этгээдүүд нь тус улсын дотоод хууль, дүрмийн дагуу шийдэгдэж байгаа өч төчнөөн жишээг дурьдаж болно.
Харин дипломат халхавчаар ажиллаж байсан тагнуулын ажилтан хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг /хурандаа Ковальчук гэгч Аргентинээс ОХУ-аар дамжуулан Европ руу хар тамхи зөөдөг гэмт бүлэг зохион байгуулсан, түүндээ Аргентин дэх ОХУ-ын ЭСЯ-ны 2 дипломат ажилтныг элсүүлсэн/ 2016 онд ОХУ-д гарч, Англи, Америкийн чиглэлийн хэд хэдэн удаагийн тагнуулын үйл ажиллагааны бүтэлгүйтэл, боловсон хүчний бодлогын алдаа гаргасан гэж шүүмжлэл хүлээгээд байсан ОХУ-ын Гадаад тагнуулын газрын дарга, хурандаа М.Е.Фрадковыг 9 жил суусан сэнтийгээс нь буулгахад дэм болсон гэж Оросын хэвлэлд бичсэн байна.
Манайхан өчигдөр арга хэмжээ авчихлаа. Ерөнхийлөгч Засгийн газарт нэг бичиг илгээгээд мөрөөр нь УИХ-ын Байнгын хороо хуралдаж, ажил сайжруулах, 1, 2 шийдвэр гаргах болов. Хариуцлага хүлээх хүн байна уу гэсэн сурвалжлагчийн асуултаас Аюурсайхан гишүүнээс эхлээд нохойд хөөгдсөн аятай тойрч зугтацгаав. Ингээд л боллоо.
Р.Цэцэгээ
Сэтгэгдэл0
ene har tamhinii heregt orootsoldson humuusiin zurgiig yaagaad olon niited haruuldaggui yum be?
тагнуулынхан нууцлаад байна
Bugdeeree holbootoi bolj taarlaa
Хар тамхины наймааны гол эзэд мафийн загалмайлсан эцэг нь МАН гэдэг нь ойлгомжтой байна.Хаалттай хуралдаан ч гэх шиг.МАН-ын хулгай луйвар хуү бус ажиллагаа илрээд иэрэхээр төрийн нууц хаалттай хуралдаан гээд явчихдаг биз дээ.Цогтбаатарыг өөрчлөхгүй үхсэнээ хийгээд байгаа өмхий хулгайчууд вэ?
Бат-Эрдэнийн Баттүшиг нь 2012 онд Банкок дахь ЭСЯ-нд томилогдсон байна.
Manai tagnuuliihan ch iim l ulsdaa!!!!!
Тагнуул Гадаад яам хоёр орос социализмаас уламжилж ирсэн удам дамжуулж бууны нохдоо авдаг системээ зогсоох цаг болчихоод байна.Тэгсэн мөртөө заавал өөр нэг хүнээр батлан даалт гаргуулж хариуцлага тооцдог байсныг нь больчихсон байгаа юм даа.Оросын техникумын бүтээгдэхүүнийг хоёр сар курсад суулгаад л Тагнуулын дарга болгохдоо бол нөгөө аав ээж нь хууль тагнуулд ажиллаж байсан эсэхийг нь байтугай мэрэгжил хүмүүжил бүгдийг мартаж байгаа юм. Гадаад яам Хурцыг Солонгост элчингээр томилох гэж оролдож бас үзсэн.Бас л нөгөө аав ээж нь гадаад яам элчинд ажиллаж байснаар нь дүгнэдэг нь онцгой тохиолдолд бол үйлчлэхгүй.Энэ хоёр яамыг задлаж цус сэлбэх цаг болсон.Гэхдээ Санжийн Баяр Дэлгэрмаа Отгонбаяр гээд тэс өөр мэрэгжлийн улс төрчдөөр биш.
GHY-nii gazriin darga Bayarsaihan ni MAH songuuld yalahaar GHY-d ajild ordog hun. Diplomatiin mergejilgui gadniin hun. GHY-nd orson gadniin humuus l hamgiin ih hor uchruuldag.
Франк гэдэг хувцас дэлхийд байхгүй. Харин фрак гэж онц хүндэтгэлтэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд өмсдөг, хар өнгийн, урд талаараа задгай,ар хормой нь тахим хүрсэн хувцас байдаг. Зураг дээр байгаа цагаан пиджак фрак,смокингны алин ч биш байна.Смокинг цагаан өнгөтэй байж болно. Гэхдээ пиджакнаас их өөр. Юм сайн уншиж судалж байх хэрэгэй.
праг шдээ юу яриад байгаа юм бэ ккк
гэж эрчүүдийн үдшийн гоёлын костюмыг нэрлэнэ. Энд арай дэндүү буруу бичжээ муухай харагдаж байна засъяа!
Муу сайн ТМС-үүд бас энд ороод ирчихсэн юм мэдэхгүй байж бас сэтгэгдэл бичээд явах юм аа, тээмсүүд чинь.
Хамгийн гол нь Монголд хар тамхины сулжээ бий болсон байжээ Тэрийг шалгаж байна уу Энэ хоертой холбоотой бух хунээс эхлэх хэрэгтэй ш дээ Монгол хуухэд залуучуудыг устгах бодлого ажиллагаа явуулж байжээ Туркидэх мафийг Ягерманд илруулчих байхаа Хар тамхины эсрэг хатуу тэмц засгийн газар Эцэг эхчууд бид шаардаж байна
Ер нь АСЕМ-аар далимдуулж, аюулгүй байдал хангах нэрийдлээр төрийн болон төрийн өмчит бүх байгуулага руу баахан хулгайч нарыг ТЕГ-ын нэрийн өмнөөс томилсон, томилуулсан. Тэр бууны нохойнууд одоо ажлаа хийсээр л байна. оффшорчин Цогтбаатар тарвага, ми, күүрц нарын дипломат албанд шургалуулсан бууны нохдоос нэгийг ч хөдөлгөж чадахгүй. Тэгвэл өөрөө алуулна.
German ulsyn ulsyn undesnii ajulgui baidald mgl toroos tomilogson humuus haldaz ee ene ulsaas uuchlalt huseh heregtei uunii tuhai yagaad tor duugarahgui bn
Turuur duuren novshnuud , Said nertei hulgaich luivarchid.Germsn uls il yariagui bol manaihan darsaar yu yasan geel yu yasaaaan hudlaaaaa
Аав Батэрдэнэ нь дээд шүүхэд байхдаа жинхэнэ авилгач, авилгаар мөнч их баяжсан даа. Яасан ч ханаж цаддаггүй хүмүүс байдаг юм.
Хулгайчаас хар тамхичин л төрж
Хоеулаа гавьяат хуульчдын хуухдууд гэж байгаа Оорсдийгоо хууль журам ес суртахуунаас дээгуур гэж уздэг булгууд байнаа
олон жилийн муу үйлийн үр нь боловсорч үр хүүхэд нь хүний газарт шоронд хатах цаг нь болж дээ
УИХ-ын гишүүн Л.Болд; ”Монголын парламент хэзээ болтол Монголын нэр төрийг гадаад ертөнцөд унагасан асуудлыг нуух юм бэ. Сүүлийн үед иймэрхүү асуудлыг хаалттай хэлэлцдэг боллоо. Монгол улсын эрх зүй чадамжийн асуудал яригдах учраас нуулгүй ил тод мэдээлэх ёстой. Хар тамхины мафийн сүлжээ дэндсэн, мэргэжлийн хүн Гадаад харилцааны яаманд ажиллах боломжгүй болсон. Юм яривал цааш нь харуулна, хонгил руу чирнэ. Бид ямар хүний сүлжээ байдгийг мэднэ, ил зарламаар байна”
Хар тамхины мафичин Б.Баттүшигийн ГХЯ дахь гол найз гэх газрын дарга Б. Баярсайхан хар тамхины сүлжээтэй холбоотой биш биз? Төв Европ дахь хар тамхины нэг гол дамжин өнгөрөх улс болох Унгарт Элчин сайдад нэр нь явж буй нь сэжигтэй.
Хар тамхины мафичин Б.Баттүшигийн ГХЯ дахь гол найз гэх газрын дарга Б. Баярсайхан хар тамхины сүлжээтэй холбоотой биш биз? Төв Европ дахь хар тамхины нэг гол дамжин өнгөрөх улс болох Унгарт Элчин сайдад нэр нь явж буй нь сэжигтэй.
Хэний мөнгийг угааж явсан бэ. ХЭн тэр боломжоор хангасан бэ. ГХЯ хангаж байгаа бол томилсон хүнийхээ мөнгийг угааж явсан уууууу
Күүрцийн мөнгийг угааж явсан. ТЕГ тэр боломжоор хангасан.
ккк Прага гэж хот байдаг, фрак гэж хувцас байдаг
харин тхх, ккк
Прагт сурч байсан юм уу
Сонгуулийн мөнгө босгож байсан юм биш биз дээ
прага гэж чех улсын нийслэлийг нэрлэдэг
Мөрдөстэй , Фрак
засаж бичсэнд талархлаа
бодоод байхнээ. 60 Тэрбумынхан гээд бг нь хил дамнасан булай гэмт хэрэгийн бүлэглэл юм бн даа. МАНАН улс үндэснийг минь гутааж байна ш дээ
МАН-АН-г өрөвдөж байна.Ард түмэн шахаад байхаар шударга гоё үг хэлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх гэх мэтчилэн сүрхий сүрхий юм ярьж байгаа нь жүжигчин монолог давтаж байгаа аятай сонсогдох юм.Үнэндээ бол МАН-АН тэр чигтээ найз нөхөд, худ ураг,ах дүү,авгай нөхөр,нууц амраг болчихсон хэн нь ч хэнийгээ яаж ч чадахаасаа өнгөрсөн өмхий ханхалсан аалзны тор болчихсон.Ард түмэн доороос нь шударга ажиллахыг шаардаад байдаг. Сайшаалтай нь Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ ,Баттулга ,Занданшатар эдний зүтгэлээр ард түмэн зоригтой дуугарч хариуцлага нэхэж эхэлсэн нь алга ташууштай үйл болж байна. МАН-АН-нхан шударга хүмүүс болох гээд нэгэндээ хариуцлага хүлээлгэвэл тор нь тэр чигтээ уначих гээд байдаг.Ухааандаа элбэгдоржийн ялт хэрэг илрээд хэргийг мөрдөж эхлэнгүүт АН гэдэг том мафи тэр чигтээ сүйрч байна шүү дээ.Тэр бүтцэд ганц ч шударга хүн байхгүй учраас бүгд хариуцлага хүлээх болох гэж байна.Эрх баригчид идэж уух,эрх ямбаа бодвол албан тушаалтай баймаар байдаг.Яана вэ.Боож үхэхд бор шидэмс дутаж байна,
Монголын том хулгайчууд олон жилийн турш босгож ирсэн хар тамхины мафийн тогтолцоо.Цагдаа, тагнуулаас элчэинд томилогдсон хүмүүс, дипломатчид бол зүгээр л курьерууд.Тэднийг эндээс томилж явуулдаг бололтой.Жинхэн гэмтэнүүд нь монголын томчууд бололтой.Тэднийг хэнч хөндөж дийлэхгүй биз дээ.Наадуул чинь үеийн үеэд золиосонд гараад л өнгөрдөг.