Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Авлигатай тэмцэх газраас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн байна.
ЗӨВЛӨМЖ-д түрээсийн орон сууцанд хамрагдахаар бүртгүүлсэн иргэний хувийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг зорилтот бүлгийн ангиллаар нь ил тод мэдээлж, цахим хуудсандаа байршуулах, бүртгэлд авагдсан мэдээллийг эрэмбэлсэн байдал, бичиг баримтын бүрдлийн шаардлага хангасан байдал, сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэх талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар иргэд, олон нийтэд нээлттэй байлгаж хяналт тавих боломж олгох, иргэдээс холбогдох материалыг хүлээн авахдаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах явцад оролцож буй албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар тусгажээ.
Сэтгэгдэл0
Түрээсийн байр гэдэг бөөн дарамт байдаг. Нэгэнт хотын захиргаанаас болж хохирсон иргэд /сүрлэн байр гм/байгаа бол нэгдээд шүүхдэх хэрэгтэй
АТГ шууд шалга Дансыг нь шалга Бүгд 5-6 саяыг дансруугаа хийлгээд тэр хүмүүсээ сугалаанд тааруулж шахдаг баг командтай юм билээ. 8 хүн байдаг гэсэн. Ард түмнийг ингэж доромжилж болохгй. Өмнөх шалгаруулалтуудыг шалга. Ах дүүсээрээ таараад бөөн бөөнөөрөө ороод байж болох уу? Тийм их аз нь шовойсон гарууд уу? Та нар яасан азтай юм бэ яаж шалгарчихав гэхээр ...гэж ярьцгаадаг юм билээ
Naad bairuud chin alin wrt ezeneen Olson bvrtgel bol xudalaa shvv