sonin.mn
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишуун, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоироод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага туүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх- Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХхэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагуй”гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УЙХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэрхурлын үеэр гишүүд юуярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
 
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн өрдны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд бөлжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлахреферент Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХгишүүн Б.Бат-Эрдэнэ, Н. Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Зандашатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б. Чөйжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батбөлд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг,
Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нархуралдаа очоогүй байна.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
 
“...Бүлэг энэ асуудлыг эртхэн ярих хэрэгтэй байсан. УИХ-ын гишүүдийн үнэ цэнэ яг л хогийн сав шиг болж байна. Юу ч байхгүй болж байна. УИХ гээд эрх мэдэлтэй, бөөн хулгайч нар энд сууж байгаа юм шиг ойлголт байна. Бид нарын өнөөдөр энд хийж бүтээж байгаа. Гэтэл ямар цалинтай байгаа билээ дээ. УИХ-ын хэвлэл мэдээллийн алба ч юм уу, үүнийг нэг талын РК-аараа эвтэйхэн, зөв ойлголт өгөх хэрэгтэй. Сая бидэнтэй Лондон явсан АН-ынхан “...Танайхан бие биеэ чадах гээд хариу авах гээд байгаа чинь бид нарт бэлэн өгөөш болдог. Бид нар зүгээр сууж байгаад сайхан идэштэй болоод яваад байгаа шүү дээ. 2020 он хүртэл сценараа гаргасан” гэж байна лээ.
Би олон нийтийн сүлжээг яриад байна. Олон нийтийн сүлжээг дагаж бид хуйлрах биш, харин олон нийтэд хүсээд байгаа шударга ёс, хуулиа баримталдаг байдлыг үзүүлэхийн тулд Намын даргын хэлээд байгаа цэвэрлэгээ хийж байгаа.. Хуудощ- уландаа гишгэж байгаа, албаны эрх мэдлээ хууль бусаар ашиглаж байгаа хүмүүстэйгээ бид тэмцэж байгаа гэдэг РК яагаад хийж болохгүй гэж. Тэгэх ёстой шүү дээ. Тэгж байж бид цэвэр байна шүү дээ. Тэгэхгүй бол ганц Батзориг сайдыг явууллаа гээд бид нар сайхан, УИХ сайхан харагдчихна гэдэг шиг үлгэр байхгүй. Батзориг сайдыг явууллаа гэхэд эргээд бид нараас өөр юм нэхээд, нөгөө хуучин юмнуудаа шахаад, шаардаад унана шүү дээ. Тийм учраас би энэ асуудал дээр ул суурьтай хандах ёстой гэж бодож байгаа юм. Ялангуяа АСЕМ, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Моншлбанкийг бид шалгаад юу юу гаргаж ирлээ дээ. Нямдорж сайд хэвлэлийн хурал хийгээд, АТГ, прокурор дээр энэ хэргүүд гацаад цагдаад эрх байхгүй болж байна гэдгийг ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудлуудаас болж бидэн дээр аймшигтай гал ирж байна. Батзориг сайдын хувьд ЖДҮ-гийн зээлээс яг жинхэнэ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авсан байж таараа даа.
 
Тэр хүмүүсийг ч гаргаж “...Ийм хүмүүс бас авсан байна” гэдгийг нь  хэлбэл яасан юм. Та үүнийг дэмжээд өгөөч гээд, би лав хувийнхаа юмыг биш харин жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгчдийн юмыг нь дэмжүүлэх гээд энэ салбарын сайдтай нь, жижиг дундых нь даргатай нь яриад явж байсан. Тэр нь шалгарсан юм уу, үгүй юм уу бүү мэд. Батзориг сайд хүмүүсээрээ үүнийг яриулах хэрэгтэй. Таны хуулийн зөвлөх байдаг биз дээ. Энд, УИХ-д авсан хүмүүс ч байна. Гишүүд өөрсдөө уучлалт гуйгаад эхэлсэн байна лээ.
 
Гэхдээ банк бус санхүүгээр оруулж хууль бусаар мөнгө угаагаагүй гэдгээ харин тодорхой бас хэлчих хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа хэцүү байдалд орно. 2020 онд зарим нь ялалтаа тэмдэглэх хэмжээнд хүрч байна. Янз бүрийн хүмүүс гарч ирж байна. Бүхэлд нь ингэж харагдуулж болохгүй. Энэ түр зуурын л асуудал” гэж хэлэв.
 
Дараа нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан
 
“... Үүгээр асуудал дуусахгүй болов уу. Хүн болгон мэдэж байгаа. Улам хундэрнэ.Ийм мэдээлэл бид нар аваад байгаа. Тэгэхээр бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Ингээд хурал болгон дээр манай гишүүд хоорондоо хэрэлдээд байх юм бол цаашдаа улам хүнд байдалд орно. Тийм учраас би ахмад гишүүний хувьд ингэж хүсмээр байна.
Хоёрдугаарт, эндээс гарах гарцыг нь хайх ёстой байсан. Зөвхөн тэр хоёр тушаалаар, ирсэн бичгээр Батзоригийг түдгэлзүүлж болохгүй. Сайд бол тушаал гаргах эрхтэй. Тэгэхээр гарцыг нь хаймаар байна. АН-ынхан бол ямар ч хүнд нөхцөлөөс гарчихдаг юм. Нэг үед Баярцогтыг нийгэм яаж зэвүүцэж байлаа. Өөрөө сангийн сайд байсан. УИХ-ын дэд дарга байсан. Гадаадад тийм оффшор данстай гэж зэвүүцэж байсан үед тэд нар аргаа олоод мултарсан. Өнөөдөр тийм ойлголт байхгүй болсон шүү дээ. Шалгагдаад явж байна гэсэн ойлголттой байгаа. Манай Батзориг бол сайдын албан тушаалаа өглөө. Ингээд огцрохоор боллоо гэхэд хэдэн өдөр энэ нам жим болсон. Одоо дахиад асуудал гаргаж байна. Нэгэнт сайдаас огцорсон учраас бид нар дахиж бичиг өгөнгүүт хэзээ ч түдгэлзүүлж болохгүй. Ер нь манай гишүүдийн олон асуудал байна гэсэн мэдээлэл ирээд байна. Тийм учраас бид Удирдах зөвлөлийн хүрээнд ярья. Тэгэлгүйгээр өнөөдөр гэнэт хуралд оруулаад “...Яах вэ” гэсэн асуудлыг задгай тавьчихаар, хүн болгон санал хэлээд байна” гэв.
 
Түүний дараа УИХ-ын гишүүн А.Ундраа
 
 
“...Нарантуул ч юм уу, Дүнжингарав дээр суугаад наймаа хийгээд, өөрсдөө зүтгээд явж байгаа хүмүүс 30, 40 хувийн, заримдаа өдрийн зээл аваад явж байгаа. Энэ хүмүүст жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлтгэй зээл олдоггүй. Тэгэхэд улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс давуу эрхээ ашиглаад ингэж дээрэлхэж байгаа хүмүүсийг маш их бухимдуулж байгаа байх. Тиймээс үүн дээр зөв хариулт өгөх ёстой.
 
 
Би Ерөнхий сайд, Намын даргатай санал нэг байна. Нөгөө юман дээр нь санал нийлэхгүй. Манай УИХ-ьга гишүүдийн зүгээс, Засгийн газрын гишүүдийн зүгээс ялангуяа өөрийнхөө хамаарал бүхий этгээд дээр зээл авсан б.од буцааж өгөөд, уучлалт гуй гэдгийг Ерөнхий сайд, Намын дарга та хэд хэдэн удаа хэлсэн. Үүнтэй би санал нэг байна. Яах вэ, үүн дээр сая манайхан хэлж байна. Бизнесийн давуу талаа ашиглаж авчихаад зориулалтын дагуу ашиглаж байгаа бол нэг янз. Харин банк бус руу ч юм уу хийгээд мөнгө хүүлж байгаа бол бас нэг одоо янз гэж байна. Үүнийг ялгаж салгаж, тодорхой болгоё. Хэрюэ буруу маягаар гүтгэгдэж байгаа бол эртхэн шиг үүн дээр тайлбар юмаа тодорхой өгч явах нь зөв байх.
Юун дээр би санал нийлэхгүй байна вэ гэхээр Г.Занданшатар сайд ч бас яриа өгсөн байсан. Энэ Засгийн газрын шалгалтыг эхлүүлээд засаг уснаас хуурай гарч шё харагдаад, УИХ муухай харагдаад явна гэж байхгүй ээ. Бид нар бүгд нэг завин дээр байгаа. Цаашлаад энэ цуваа үргэлжилбэл гэж Содбаатар гишүүн бодож байгаа болов ууЭр зориг гаргаад бусдыгаа хамгаалахын төлөө, өөрийнхөө ч гэсэн цаашдын улс төрийн карьераа бодолцож үзээсэй гэж Содбаатар гишүүнд журмын нөхрийн хувьд хэлмээр байна” гэв.
 
 
 
Үргэлжлэл бий...
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин