УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялж, төр, засгийн эрхийг дангаар барьж ирсэн МАН-д хоёр том асуудал бий. МАН-ын хувьд “шүдний өвчин”, бусдын тухайд муухай “хэрэг” юм.
Эхнийх нь 60 тэрбумын бичлэг, хоёр дахь нь ЖДҮ-гийн хэрэг юм.
60 тэрбумын бичлэгийн асуудал хууль хяналтын байгууллагын шийдвэрээр хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, сүүлд нь 2019 оны аравдугаар сарын 31-нд шүүхээр шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээс 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд хэргийг прокурорт буцаасан.
ЖДҮ-гийн хэргийг шүүх хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд анхан шатны шүүхэд болж, хэргийг мөн прокурорт буцаах шийдвэрийг гаргасан. Энэ хэрэг шүүхэд шилжээгүй байна.
Уг хоёр асуудлын тухайд ижил төстэй байдлаар шийдэгдээд байгаа юм.
Юу гэвэл 60 тэрбумын бичлэгт дуу хоолой нь гардаг, тухайн үед байсан дөрвөн хүний хоёр нь шүүхэд очсон. ЖДҮ-гийн хэрэг ч ялгаагүй. МАН-ын хамааралтай УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, аймгийн Засаг дарга, намын удирдах албан тушаалтнууд зэрэг МАН-ын аппарат, төр засгийн албан тушаал хашдаг 40 гаруй хүний нэр яригдсан. Харин хэрэг болж шүүхэд очиход ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн таван албан тушаалтан буруутан болсон байв.
Угтаа 60 тэрбум, ЖДҮ-гийн хэрэгт золиоснууд шүүхэд очоод байна гэсэн үг.
Энэ хооронд 60 тэрбумын бичлэгийн золиос болсон эрхмүүд ямар нэг мэдэгдэл хийж, энэ тэрийг яриагүй байна. Харин ЖДҮ-гийн золиоснууд “үг”-ээ хэлээд эхэлсэн талаарх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Сайд асан Б.Батзориг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Юу яригдаж байсныг манай гишүүд бүгд мэдэж байгаа. Яривал их юм байгаа. Гэхдээ одоо ярих цаг нь биш болов уу гэж бодож байна. Би бас олон хүнтэй зөвлөж байна. Ахмад гишүүдтэй би байнга уулзаж зөвлөлдөж байгаа. Ярина л даа” гэж байсныг “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн.
Гэхдээ Б.Батзориг “үг”-ээ хэлэхгүй байгаа аж. Харин уг хэргийн золиоснууд буюу ЖДҮХС-гийн ажилтнууд хууль хяналтын байгууллагынханд “юм” яриад эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллээр тэднийг УИХ-ын гишүүд өрөөндөө дуудаж дарамталдаг, утсаар ярьж шахдаг, мессеж бичиж сануулдаг, сайдынх нь нэрийг барьж шахдаг зэргээр зээлээ “дэмжүүлдэг” байсан талаар мэдүүлжээ. Ингэж шахалт үзүүлдэг байсан эд мөрийн баримтууд ч хууль хяналтын байгууллагынхны гарт орсон байгаа юм.
Тухайлбал, нэг хэсэг нь “…Та нар санаатайгаар миний хэлсэн компанийг буруу бүртгэсэн шүү”, “Ирж уулз, холбогд”, “Сайд чинь болно гээд байхад та нар яагаад болгохгүй байгаа юм бэ” гэх зэргээр загнадаг, нөгөө нэг нь худалдааны төвийн павильонууд барьцаалж байгаад хэдэн зуун сая төгрөг авсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Тэгнэ дээ , тэгнэ ! Даравч дардайна , булавч бултайна ... Хулгайч , алуурчидын хормой чичирч байдаг юм гэнэ билээ , сайн ажиглавал хормой нь ( тэд хормойгуй хувцас омсдогтоо бардам байж мэднэ , тэгвэл нудийг нь хараарай - дальдичина !!) чичирч байгаа даа , Санж. Баяр , Эби энэ тэр гээд ...
монголд хамгийн их даварсан нэг нөхөр байсан. тэр бол элбэгдорж. муу байж балмад гэж жигтэйхэн гэж байгаа юмаа. манай улсын хамгийн том албан тушаалтай байсан тэр нөхөр учиргүй омогдож загнаад хууль хүчний байгууллагын гэр барьж дарамтлаад байхаар яаж ч болдоггүй байсан шиг байгаа юм.
Ерөнхийлөгч Элбэгдорж ЖДҮХС-г дарамталж МАН-ынханд зээл авч өглөө юу? Балайрхад бас хэмжээ баймаар л юм. Элбэгдоржид дарамтлуулсан бол хууль зөрчсөн хулгайч нар л дарамтлуулсан байх.
Энэхулгайч нарыг МАН дахин сонгуульд нэрийг нь дэвшүүлэх ЕСГҮЙ гэдгийг МАН-ын махан толгойсон дарга нар ойлгож байгаа биз дээ.
ЖДУ-чдийг бүү сонго.
ЖДҮ-ээс их хэмжээний мөнгө эрх мэдлээ ашиглан луйвардаж авсан 40 гаруй этгээдийгбүгдийг нь шүүхээр шийтгэх ёстой гэдэг нь хэлмэгдэн золиос бологчдын ярианаас ил тод болжээ. Ийм этгээдүүдийг дахин сонгуульд нэр дэвшүүлбэл сонгогчид эвлэлдэн нэгдэж унагахыг уриалж байна
Ерөнхий сайд, тэр их шударга ерөнхийлөгч нар энэ ЖДҮ-гээ шийдээч. Хариуцлага хүлээлгээч энэ улсуудаараа. Өч төчнөөн тэрбумаар нь идэж ууж, улсын эдийн засгийг хүчгүйдүүлсэн ЭНЭ ХАРИН ЖИНХЭНЭ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН хэлэлцэх ёстой асуудал юм биш үү. Тэтгэвэрийн өр тэгдэж байхаар ийм юмаа ярьж байвал ядаж овоо доо гэхсэн. Ер нь тэр 3 нөхөр хуулиа нэг уншиж, үүргээ нэг мэдэж авбал таарна. Хаа хамаагүй асуудал хэлэлцэж зөвлөмж гаргаж байхаар.
Yostoi zuv, 3 undurlug gej mahan tolgoinuud MANAN 2 -g bii bolgov!
JDU-g ES ni "udirdsan yum bish uu? UUruu hurtel duudee zeel avch ugsun hun shuu dee.
Манай монголчууд мартамхайдаа энэ МАН ын хулгайчид бүгдээрээ нэр дэвшинэ гээд хөөрцөглөөд байгаашдээ. Дахиад л энэ хэдийг сонгонодоо , манайхан мартамхай,гэнэн хөөрхийсүүд!!!
60 ТЭРБУМААР ТӨРИЙН АЛБА ХУЛГАЙЛСАН НЬ МАН-ЫГ ТАТАН БУУЛГАХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ ШҮҮДЭЭ. ДЭЭД ШҮҮХ ҮҮНИЙГ ШИЙДЭХ ЁСТОЙ
Үнэндээ.дээрээс нь шахаж л таараа ш дээ. Зүгээр ажил хариуцсан ажилтан бол дураараа тэгж зээлийг хүссэн хүн бүрт өгнө гэж юу байхав дээ.
тэднийг бүү сонго
Цагаансуваргын ордыг Нямтайшир Багандиар дамжуулан Элбэгдоржид 2 сая долларын хахууль өгч байж өөрийн болгосон гэж Мунзуй ярьсан.Үүнийг АТГ хэзээ шалгах вэ
Цагаансуваргын ордыг Нямтайшир Багандиар дамжуулан Элбэгдоржид 2 сая долларын хахууль өгч байж өөрийн болгосон гэж Мунзуй ярьсан.Үүнийг АТГ хэзээ шалгах вэ
Цагаансуваргын ордыг Нямтайшир Багандиар дамжуулан Элбэгдоржид 2 сая долларын хахууль өгч байж өөрийн болгосон гэж Мунзуй ярьсан.Үүнийг АТГ хэзээ шалгах вэ
Цагаансуваргын ордыг Нямтайшир Багандиар дамжуулан Элбэгдоржид 2 сая долларын хахууль өгч байж өөрийн болгосон гэж Мунзуй ярьсан.Үүнийг АТГ хэзээ шалгах вэ