Манай улсад дагаж мөрдөж буй Замын хөдөлгөөний дүрэм нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход чиглэсэн болохыг нийтлэг үндэслэлд нь заасан байдаг. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх хүнд хамааралтай гэж ойлгож болно. Гэтэл уг дүрэмд тусгасан явган зорчигчтой хамаарал бүхий цөөхөн заалтаас иргэд гэрлэн дохиогүй газарт давуу эрхтэй гэдгээ л сайн мэддэг. Харин Замын хөдөлгөөний дүрмийн 5.3,5.13-т заасан зохицуулагч /замын цагдаа/ болон явган зорчигчид хамаарах чухал заалтыг төдийлөн мэддэггүй буюу мэдсэн ч үл ойшоодог бололтой. МУИС-ийн хичээлийн I байрны урд талын дөрвөн замын уулзварт өглөөнөөс эхлэн ачаалал их болдог. Энэ үед зохицуулагч замын голд зогсож, эрээн модоо гялалзтал эргүүлж хөдөлгөөнийг зохицуулж байхтай бараг өглөө бүр таарах юм.Замын цагдаа явган зорчигчдыг дохиураар зохицуулж эс дийлээд эцэст нь шүглээ үлээж, амаараа хашгираад ч барсангүй. Иргэд түүнийг ч анзаарах сөхөөгүй, шуурганд уруудсан мал мэт ногоон гэрлээр цагаан шугамаар зам хөндөлсөн хуйлрав.
Дүрэм ёсоор (5.3) замын цагдаагийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй байх нөхцөл үүсдэг. Энэ нь таны зам хөндлөн гарах чигт /өөдөөс чинь харсан дохион дээр/ сөрөг урсгалыг зөвшөөрсөн байвал цагаан шугамаар нэвтрэх эрхгүй, хөдөлгөөнийг хориглосон гэсэн үг.
Энэ тохиолдолд явган зорчигч зөвхөн зохицуулагчийн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрдөг гэдгийг томчууд төдийгүй хүүхэд багачууддаа зааж сургахад илүүдэхгүй юм. Энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.13 дахь заалт буюу “Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл болон дүрмийн бусад заалтаас давуу байна’’ гэсэнтэй нийцэж байгааг онцлон дурдъя.
Дашрамд хэлэхэд, МУИС-ийн хичээлийн I байрны өмнөх дөрвөн замын уулзвар дахь гэрлэн дохионы нэг талын ногоон нь асахаа болиод удаж байгааг Замын хөдөлгөөний төвийнхөнд дуулгая.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Наад мануухайнууд чинь явган зорчигчийг огт харгалзахгүйгээр машинуудаа бодоод зохицуулаад байхад явган зорчигчид юу гэж тэрний үгээр явах юм. Ёстой нөгөө "түй май" гэдгийг үзүүлье.
Тийм шүү. Бид хүүхдүүдэд ногоон гэрэл цагаан шугам гэж заагаад байдаг. Гэтэл зохицуулагч явган зорчигчийн ногоон гэрэл ассан байхад тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулаад байдаг. Зохицуулагчийн дохио ойлгохгүй хүмүүс ялангуа хүүхэд хөгшид явган зорчигчийн ногоон гэрэл аслаа гээд хөдөлгөөнд оролцох эрсдэл их гарч байдаг. ХУД-ийн арын гэрлэн дохион дээр өглөө орой болгон ийм зүйл ажиглагддаг. Хажуудаа 18-р сургуултай болохоор хүүхдүүд зохицуулагчийн дохиог мэдэхгүй замын хөдөлгөөнд оролцох нь эрсдэл ихтэй. Үүнийг замын цагдаа нар маань ойлгоосой.
zamyn tsagdaa yavgan zorchigchdyg ogt boddoggui shuu dee, huleej baig, zogsoj baig l gede yum shig. Yer ni uursduu hund uilchilj baigaagaa meddeg yum uu daa ta nar, arai shuu
Ehleed gadaa daarch baigaa yavgan zorchigchidoo bodoh heregtei!
Ehleed gadaa daarch baigaa yavgan zorchigchidoo bodoh heregtei!
гэрлэн дохиогоор явж болоод байхад цагдаа ирээд л будлиулна
zamiin tsagdaa gedeg luivariin systemiig boliochee
Удирдаж болно л доо. Гэхдээ түгжрэлийг бууруулж байна гэсэн үндэслэлээр хөхөө өвлийн хүйтэнд явган зорчигчдыг 10 минут хашиж болохгүй. "Та нар зогсож бай. Наана чинь машин бөөгнөрөөд, бөглөрөл үүсээд байна. Зогсож бай гэж байна" гэж загнаж байгаад л машинаа явуулдаг. Энэ хотод машин л явах эрхтэй юм бол явган явж болохгүй гэсэн дүрмээ гаргаад өг. 2.Ордон руу ойртох тусад ингэж хашигдах нь олширч, хугацаа нь уртасдаг ба нэг даргын машин яваад өнгөрсний дараа овооруулсан хүн, машинаа "хаяад" явдаг. Энэ хотод машинтай даргаас өөр хүн чөлөөтэй зорчих ёсгүй юм бол тэрийгээ ил тод зарла. 3-т, хүн багтах зайгүй хашаа барьсан газар гэрлэн дохион дээр машинд дайруулчихгүй байх үүднээс хааяа зохицуулагчийн хажуугаар алхаад гардаг аа, би. Жишээлбэл, Гранд офисын ханшаанд шахагдаад Гадаад яамны уулзвараар гүйгээд гарчихдаг шүү.
Bayan goliin B.Baterdene geed zamiin tsagdaad handaj heley. Chi sainaa uzehgui hogiin er mini chi. Er hunii zamiin huzuu urt baidag ym shu. Haa ch yawsan chinii ajil torol uil hergiig chin booh bolno. Ur hiihed ger bul chin hurtel chamaas bolj zowno harj baigaarai golog mini. Hunii zowlong oilgodoggui ym bol chamd yas mahand chin taarsan gazar bolgon chin medruulnee. Owoo toriin suldeer dalailgdag shees bailaa shu chi
Зам зохицуулагч ослоос сэргийлэх хууль бус барааг цагдаа нь гэхдээ замын биш
Зам зохицуулагч ослоос сэргийлэх хууль бус барааг цагдаа нь гэхдээ замын биш