Сошиал сүлжээний од, төрийн албаныхны “овгор” Загдаа гэдэг нэг этгээдтэй боллоо. Түүнийг хэн ч дийлдэггүй. Тэрээр камертай гар утсаар зэвсэглэж, хараалын голдуу үгээр “ярьдаг” ажээ.
Загдаа гэгч нь “Зөв амьдрах ухаан” гэдэг ТББ ажиллуулдаг юм байна. Баянзүрх дүүргийн V хороо, Моносын 1-19 тоот хашаандаа бусдыг амьдруулдаг. Загдаагийн ТББ-ын танилцуулгад “…”Зөв амьдрах ухаан” ТББ нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи мансууруулах бодист донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эхлүүлэх, сэтгэл зүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг байгууллага юм.
2006 онд байгуулагдаж гадна, дотны ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд 250 орчим иргэнд ямар нэгэн хэлбэрээр тусалж дэмжсэнээс өнөөдрийн байдлаар 0-72 насны 112 иргэн тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байна. Үүнээс цэцэрлэгийн насны 15 хүүхэд, сургуулийн насны 16 хүүхэд бусад нь хөдөлмөрийн насны болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Та бүхэн манай байгууллагыг дэмжихийг хүсвэл бидэнд ажил захиалж хийлгэхэд л хангалттай” гэж бичсэн байдаг.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр өнөөдөр Загдаагийн ТББ буюу хашаанд насанд хүрсэн 65 хүн, 62 хүүхэд амьдарч байна.
Мөн өнгөрсөн хугацаанд Загдаагийн ТББ-ыг төрөөс дэмжиж хэдэн зуун сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байх юм.
Үүнийг харахаар Загдаагийн хийж буй ажил нийгэмд тустай, хүн ёсны гэж харагдаад байгаа юм.
Гэвч Загдаагийн дайсан нь Монголын төр үү гэлтэй, хэдэн жилийн турш төрийн байгууллагуудтай “заамдалцав” шүү.
Эхлээд Баянзүрх дүүргийн ЗДТГ, дараа нь НЗДТГ, тэгээд Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа газар гээд үзэлцээд, сошиалд бичлэг цацаад л явдаг байв. Загдаа дургүйг нь хүргэсэн төрийн албан хаагчийг нэр ус, удам судартай нь сошиалд байршуулна. Өөрөө харааж зүхэж байгаа бичлэгээ хүртэл тавина. Харин уг бичлэгийнх нь сэтгэгдэл нөгөөх төрийн албан хаагчийг “байхгүй” болгоно доо. Загдаагаас дутахгүй хараал, шүүмжлэл хэлэгчид эрх чөлөөгөө ханхлуулан өнөөх хүнийг боорлоно.
Яг үнэндээ төрийн албаныхан иргэн Загдаад хууль ёсны шаардлага л тавьдаг байгаа юм.
Загдаа нь ТББ-даа Хүүхэд хамгааллын хуулийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэлтэй юм байна. Энэ нь хүүхдэд өдрийн цагаар үйлчилгээ үзүүлчихээд орой гэрт нь хариулах хэмжээний эрх ажээ.
Гэтэл Загдаа өнөөдөр 62 хүүхдийг 24 цагаар байлгадаг болж таарсан. Гэхдээ 62 хүүхдийн 55 нь тэнд амьдардаг хүмүүсийн хүүхэд гэж байгаа. Тэгэхээр долоон хүүхэд дээр асран хамгаалагчийн асуудал үүссэн гэсэн үг.
Хэрвээ Загдаа ТББ-даа хүүхдийг байнга амьдруулах юм бол асрамж, халамжийн газрын зөвшөөрлийг хуулийн дагуу авах ёстой юм байна.
Уг асуудлыг л хуулийн дагуу болгохоор төрийн алба ажиллаад байгаа аж.
Харамсалтай нь хэн ч очоод нэмэргүй. Загдаад зад загнуулаад л хөөгддөг. Үг сөргөвөл өөрөө сошиалын од болно. Загдаагийн фэнүүдээр газар доогуур ортлоо хараалгана.
Ийм байдалтай хэдэн жил боллоо. Загдаа сүүлдээ цагдаагийн албан хаагчид руу орлоо.
Хэд хоногийн өмнө дөө, Загдаагийн бас нэг бичлэг сошиалд тавигдлаа. Баянзүрх дүүргийн бололтой цагдаагийн албан хаагчдыг баллаж тавьж байна. Өөрийнх нь тайлбараар цагдаа нар шөнийн 02:00 цагт хулгайч шиг хашааг нь даваад ороод очсон. Тэгээд хөөгдсөн гэв.
Загдаагийн цагдаатай ярьсан яриаг нэг бүрчлэн буулгаад дэмий биз. Төрийн цагдаа түүхэндээ сонсож байгаагүй үгээ иргэн Загдаагаас сонссон байх. Юутай ч “…Дамбийнямыгаа дууд” гэж Загдаа томроод л байна лээ. Т.Дамбийням гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга хүн л дээ. Түүнээс том хүмүүсийг ч “..Дууд” гэж зандарна. Загдаа ийм л том болчихсон. Том гэдэг нь хуулиас дээгүүр гэсэн үг. Дунд ранкийн офицер энэ тэрийг бол хэн ч гээд байгаа юм, бүү мэд.
Хэрвээ өөр нэгэн цагдаатай тэгж харьцсан бол өдийд торны цаана гавтай сууж байхгүй юу.
Ер нь Загдаа яагаад цагдааг, төрийн албыг ингэж үздэг болсон бэ. Загдаа яагаад давраад байна вэ. Гээд харахаар шалтгаан нь бас харагдаад байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2017 оны зургадугаар сарын 15-нд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын дарга М.Энхболд Загдаагийн “Зөв амьдрах ухаан” ТББ дээр ажилласан.
Жил хагасын өмнө, 2018 оны наймдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Загдаагийн ТББ дээр очсон. Тэр цагаас хойш Загдаа улам оодорчээ.
Ерөнхий сайд тэнд очоод дэмжихээ илэрхийлж, дэмжлэг үзүүлснээс хойш Загдаад үг хэлдэг төрийн алба үгүй болсон. Загдаагийн ТББ хууль зөрчсөн ч нүдээ аниад л өнгөрөөхгүй бол өнөөх нь Ерөнхйи сайд руу мессеж бичиж ховлоод, эсвэл сошиалд тавьж “матарлаад” сүйдийг нь холино.
Яг үнэндээ өнөөдөр Загдаа бол хүүхдийн төлөөх байгууллагууд, нийслэл, дүүргийн энэ чиглэлийн албан хаагчдын “хадны мангаа” болчихсон.
Хамгийн сүүлд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул Загдаатай халз тулжээ. Н.Мандуул дараахан нь хэвлэлээр Загдаад тал зассан ярилцлага өгсөн байгаа юм.
Н.Мандуул бас л дээр хэлснээр хоёр хүүхдийн асуудлыг хуулийн дагуу болгохоор ажил хэрэг ярьж очоод хэрүүл уруул болоод гарч ирсэн байдаг.
Магадгүй, Загдаа энэ ТББ-ыг байгуулахдаа маш зөвийг бодож, бусдад буян хийнэ л гэж бодсон байж таарна. Одоо ч том, жижиг 100 гаруй хүнийг байлгаж байгаагаа тэгж л үздэг биз.
Гэхдээ биш. Иргэн Загдаа өөрөө зөв амьдрах ухаанд суралцах хэрэгтэй. Цагдаа ч гэсэн хууль биелүүлэхгүй байгаа иргэн Загдааг чирж аваачаад хуулийн өмнө суулгадаг байх ёстой.
Үүний үр дагаврыг бод доо. Өнөөдөр ганц Загдаа цагдаа, төрийн байгууллагад томроод л байна. Загдаагийн бичлэгийг үзэж, ааш авирыг нь дэмжиж “хуруугаа гозойлгож, зүрх дарж” байгаа болгон маргаашийн “Загдаанууд” болно.
Нөгөө талаас Загдаа мэтийг дэвэргэж, алдаагаа зөвтгөх боломж олгодгоо Ерөнхий сайд ч тэр, төрийн байгууллагын удирдлагууд болих ёстой. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед “трэнд” болоод байгаа “энтертайнмент”-аас татгалзахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд уриалж байна.
Эцэст нь хэлэхэд, нийслэл, дүүргийн ЗДТГ, агентлагийнхан, цагдаагийнхан чинь Ерөнхий сайд танаас айгаад Загдаад хууль биелүүлүүлж чадахгүй байгаа юм. Таныг Загдааг өмөөрнө гэж айдаг учраас цагдаа хүртэл “заамдуулаад” зогсож байдаг боллоо.
Ийм байдал л Монголын төрийг хүчгүйдүүлж, “…Хөөрхий” болгодог билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Манай цагдааг МАН удирддаг биз дээ.
Энэ муу өөрийгөө олигтой тэжээгээд явна уу гэхээс биш төрийн өмнүүр орж төрөөс мөнгө авч хүн тэжээнэ гэдэг үлгэр шүү дээ. Энэ газрыг хаагаад хүүхдүүдийг улсын асрамжид өгч мөнгийг тийш өгч энэ лаларыг шооронд хий. Жип аваад уначихсан ч байх шиг алт мөнгө зүүчихсэн ч байх шиг.
Хэдэн ядарсан хүн цуглуулад хөдөлмөрийг мөлжөөд бас тэтгэвэр тэтгэлэг халамжийг нь хурааж авч талыг нь хусаад нэмж төрөөс зардал батлуулаад идээд байж байдаг өвгөн Загдааг давруулж болохгүй Шоронгийн харгалзагч юм уу Юу юм
Дамбийням нь өөрөө ирээд шийдчихэж чаддагүй хурандаа юм байх даа
Яг Хүрэлсүх шиг аашилж сэлэм эргүүлэхэд шахна.ха ха
Ene hun chinii hajuud yadarsan olon hund tus bolj bga buyntai hun .
Ene hun chinii hajuud yadarsan olon hund tus bolj bga buyntai hun .
Uneheer heleh uggui.Yahaara Hurelsuh ochdog bnaa.Tiim hogiin bolovsrolgui tenegiind.Uls turiin kok avna gevel hudlaa.Neg huniig tusd n gargaagui.zuvhen tednii munge l heregtei.Iim tanhai huniig horichih tsagdaagui.hotiin dargagui.turiin alban haagchiig bol mai l gedeg.Estoi nudnii bulai .zende shan tuvuud bn tend n shiljuuleed.eersdiig n shorond n ilgeevel yasan uom.Hel yria n bol shoron heveeree.Gol n ulsaas egsen mungee teluulj.eruugiin hereg uusge.Shuuh bol arai l ylgavartaai l bn.Ard tumen uzen ydaj bga shuu

Ер нь яагаад хоер хуухэдтэй тор ноцолдоод байгаа юм, цаана чинь тэрнээс илуу шийдэх асуудал зондоо байгаа юм биш уу?
Энэ хүнийг өмөөрөх гэсэнгүй ээ.Гэхдээ л зөв юм хийгээд байгаа харагдах юм.Жаахан уур омогоо хараал зүхэлээ больчихвол .Төр ,болон түшээдээс гараагүй сэтгэл гарсан байдаг.Тэр хүсэж хүсэмжилж буй зүйл дээр анхаараад нэг тийш нь шийдээд явах хэрэгтэй. Уг нь хувь цэцэрлэгт зохих хэмжээний санхүүжилтийг өгдөг биздээ.Тэгээд хяналт шалгалтаа хийгээд зөв,бурууг нь тогтоогоод өгөх хэрэгтэй. Хүн юм хийхээр л хардаж сэрдээд л байдаг түүгээр нь таашаал авдагаа болих нь зөв монголчууд. Ер нь нэг нэгнийхээ мууг л үзэжчих гээд байдаг болж. Хэнд хэрэгтэй юм бэ?
Олон хүн тэжээж байгаа сайhan setgeltei hun .olon huniih n omnoos bayrlaj bn aa
Олон хүн тэжээж байгаа сайhan setgeltei hun .olon huniih n omnoos bayrlaj bn aa
Энэ өвгөний зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын татан буулгаж үйл ажиллагаагын бүр зогсоох энэ өвгөнийг яллагдагчаар татаж шоронд хорь. Тэр эмзэг бүлгийн хүмүүс нь гудманд хая.
ширээ шааж хумуусээ сурдуулснээр улс орон хегжиж ажил урагшилахгуй ээ Сурданзангууд энэ мэтийн даварсан гаруудаар шоу хийвэл толгойг чинь цусдана гэдгээ ойлгохгуй бол яая гэхэв
энэ шоронжсон нехер еерийн менгеер тэр олныг тэжээдэггуй юм Улсаас халамжийн нэрээр менге авах хэрэгсэл бас ажиллах хуч болгон ажлуулах хоер зорилгоор ашиглаад байгаад л гол учир нь байна ард олоон
Ар гэр ах дүү нар нь тоохоо байсан архичин,шоронгоос гараад очих газаргүй болсон ялтан байсан хүмүүсийг өөд нь татаж нийгэмжүүлж байгаа нь сайн хэрэг.Гэхдээ сүүлийн үед бие тоож намайг хэн хэлэх вэ гэсэн шиг маш муухай хүмүүстэй харьцаж байгаа нь өөрийг нь муухай харагдуулаад байна .ухаан байдаг бол үүнийгээ засах хэрэгтэй .Хэнч байсан төрийн хуулинд захирагдана .Төр энэ хүнд арга хэмжээ авах хэрэгтэй.
Загдаа сайн муудаа ч биш Загдаагийн гарын дор сонгууль өгөх 500 хүн байгаа юм. Мөнгөгүй сонгуульд нэр дэвшигч нарт толгойны өвчин.
Энэ улсууд чинь бүгд халамж тэтгэвэр авдаг улсууд түүгээрээ бас амьдралаа залгуулдаг улсууд шүү бүгдийг загдаа болгодог гэвэл худлаа загдаагшоронд нь хорих хэрэгтэй тэр хэрүүлч гахай авгаа энэ байгуулгаа аваад явж чадвал чад чадахгүй бол чаддаг газарт нь өг өөр зүйлгүй

Орох орогнгүй ийм хүмүүсийг болгоод байгаа нийгэмийн тогтолцоогоо эргэн харж хүн бүр ажилтай орлоготой амьдралаа аваад явдаг болговол Загдаагийн хэрэг байхгүй шүү дээ. Яг одоо бол Загдаа шиг хэрэгтэй хүн Монгол байхгүй учир ингэж даварч байгаа юм даа....
Энэ Загдаа чинь Хех хотын Менхэрдэнийн аавынх нь ах юмуу дvv юм гэнээ!! Хэл ам нь ойролцоо байгааз??!! Ккк.

xurandaa Dambiinyamiin neriig bariad bgaa naad xunteigee uulzaad xandiig ni draachee, Xurandaa Dambiinyamaaa,,,unxeer Zagdaa bol davrsan gar bna leedeee
Bygdeeree menge, avilgald idyylsen mehdyyd iim l hychgyi bolchihdogiig oilgoh heregtei. Yneniig heleed zad zagnahaar duugaa huraagaad butsaad yavchihaj biagaad bygdeeree harj baina sh dee. iim l tsagdaa, alba, uls ter baina.
Цагдаа гэдэг бол Монголын төр. Монголын төрийг гутаах гэж оролддог Баасан авгай, Загдаа мэтийн хүмүүст холбогдох шийтгэлийг ногдуулах хэрэгтэй. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг нь монгол сургааль
ийм хүмүүсийг хэн давраадаг гэхээр улс төрчид л давраадаг шүү дээ төр төмөр нүүрээ загдаад харуулах цаг болжээ
Загдаа цагдаагаас айхгүй байлээ бүдүүлэг эвгүй хэлвэл зодчих цохих шинжтэй очиж очиж загдаад зодуулна гэж юу байсан эрчүүд минь
Шоронгийн Ялтан. Шоронгийн Өвөр дамжсан Янхан Эмгэн 2 ын Шоронгоос Хүүхэд Суллач!!!
Дэд хурандаа руу Төрийн албаны Хүмүүсруу Салаавч гаргаад Бичлэг хиыж кайф авдаг Гаж Донтон!!! Шоронгийн Татан Буулгаач!!! Бүр давараад Хүний наймаа Сүлжээ Ажилуулна шдээ!!
Шоронгийн Ялтан Шоронжсон Эмгэн 2я. Шоронгийн хааж Татан Буулга!!! Өнчин Хүүхдүүдийн нь Улсын Асрамжинд Хүлээлгэж Өг!!!
Убпаласт мөнхнаран ээж залбирал байнга болдог
Убпаласт мөнхнаран ээж залбирал байнга болдог
Убпаласт мөнхнаран ээж залбирал байнга болдог
Даварсан хөгшин янхнан бэ.
нэг талыг барьсан тэнэг бичвэр байна
ene zagdaa gegch hulgaichiig handiig n haga darad baih yostoi gazar n bailgaachee negmuu gudamnii hulgaich oodordog tsag bolj busdiin zovlongoor mongo olood hanaj tsadahgui
zagdaa muuhai baij. getel tyynees muuhai um bas baina. amerik ba baruunii ornuudaas mongoliin gudamjnii hyyhdyyd, emzeg bylgiin hyyhdyyded zoriulj ilgeesen olon Saya dolloriig aluurchin elbegdorj ehner ba orchuulagchdiinhaa baiguulsan san luu tataj avaad ter mongoor ni oodorch danalzaj baina. olon ulsiin hemjeend onts gemt hereg hynii naimaa, ter dundaa hyyhdiin naimaag mongold tsever utgaar ni hiisen aluurchin elbegdorj odoog hyrtel orgomol nertei hyyhdyydiin tsugluulgaaraa olon Saya dollor idseer baina. 20 ilyy hyyhed byy hel 20 tahia, honi hudaldaj avahad huulitai ulsuudad shalgalt hiideg. aluurchnii bogs dolooson mongol byalduuchid tenemel hyyhdyydiin erh ashgaas urvaj hyzyygyi aluurchind bolomj olgoson tul aluurchin delhii toiron guilga guij orgomol nertei hyyhyydiin zurgiig delgej yzyylen nulims unagaj bi iim saihan hyn shyy geed jyjiglene. orgomol nertei hyyhdyydiin ner deer allaga hulgai luivriin mobgoo gadaadad nuuj ord harsh yildver avsaar baina hyzyygyi tarvagan tahal.
Хужаа нарт зодуулсан цагдаагаа хамгаалаагүй төр шүүдээ
Хужаа нарт зодуулсан цагдаагаа хамгаалаагүй төр шүүдээ
Ta narin hen chini tor chini Zagdaa shig hynd tus bolj baina uu hyn muulj gutaaj l chadna
Ta narin hen chini tor chini Zagdaa shig hynd tus bolj baina uu hyn muulj gutaaj l chadna
Olhiogyi toriin ajiltanuud hyniig harluulj muuchilj chadna ayataihan oilguulaad hamtarch ajilj chadahgyi bol zailtsgaa