sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханг Монгол Улсын сайдаар ажиллаж, мега төсөл хариуцаж байх үедээ "Тавантолгойн төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, "хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд" Эрүүгийн хуулийн 19.6-1-ээр зүйчилж, анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй" гэсэн шийдвэрийг Прокурорын Газар гаргасан билээ. Түүнийг өнөөдөр дуудан яллах дүгнэлттэй нь танилцуулжээ.
 
 
 
М.Энхсайхан энэ тухай: "Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо.
 
 
 
Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв." гэсэн байна.
 
 
Э.Мягмар