sonin.mn
УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. 
 
Тэрээр үүнийгээ үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, ёс зүйн хариуцлага хүлээж буй явдал гэж тайлбарлажээ.
 
Б.Батзоригийн хүсэлтийг ирэх Даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ.
 
Э.Мягмар