Өнгөрсөн жилийн өдийд хорих ангийн хонгилд хийсэн эрүүдэн шүүсэн бичлэг ил болж нийгэм даяараа айдаст автсан. Эхлээд УИХ-ын гишүүд, дараа нь сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэг тойрсон асуудал, хариуцлага нэхсэн хөдөлгөөн лав бүтэн жил тойрлоо. Түүхэнд анх удаа эрүүдэн шүүсэн бичлэгийг парламентын танхимд үзсэн гишүүд нэлээд айдастай. Гайхаж балмагдаж гарч ирснийг олон нийт мартаагүй. Төрийн түшээд бүгд л үнэн зөвийг олох ёстойг ам уралдан хэлж байв.
Мөн салбарын сайд тэргүүтэй улстөрчдийн хүний эрх ярьж, хариуцлага нэхсэн мэдэгдэл өдөр алгасахгүй хөвөрч, гурван шатны шүүхээс ял авсан хэрэгтнүүдийг суллах гарын үсэг хүртэл цуглуулж байв. Нэг ёсондоо төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх 27 минут найман секундын бичлэг улстөрчдийн хожооны хөзөр болсон гэхэд болно. Гэтэл энэ өдрөөс хойш жил гаруй хугацаа өнгөрөхөд юу өөрчлөгдөв. Хэдийгээр гэмт хэрэгтэн ч Монгол Улсын иргэнийг шоронгийн хонгилд оруулж байгаад тамласан хүмүүс нь хариуцлага хүлээсэн билүү. Хохирогчид хэмээн өндөр дуугаар өмөөрч хамгаалсан эрх дархтай албан тушаалтнууд хаана хүрээд зогсов гэдгийг эргээд нэг харъя. Эрүүдэн шүүсэн бичлэг ил болсны дараа ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа нарын есөн хүнийг хүнийг шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна. Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд долоо хоног үргэлжилж Дээд шүүх хүртэл “явсан” ч саяхан анхан шатны шүүх рүү буцаасан. Энэ янзаараа хэрэг хэзээ хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй. Мөн шахаж шаарддаг хүн ч үгүй боллоо.
Өөрөөр хэлбэл, тухайн үед эрүү шүүлттэй холбоотойгоор хариуцлага нэхэж хамгийн их хашхирсан улстөрчид өнөөдөр хаана явна вэ. Өдөр алгасахгүй хөвөрсөн тэдний сүржин мэдэгдэл нийгмийг айдаст автуулж, сонгуулийн жилийн шоу болоод үлдэх вий.
Тиймээс эрүүдийн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор хамгийн олон удаа сүр дуулиантайгаар мэдэгдэл хийсэн төрийн сайд, УИХ-ын гишүүдийн үгийг эргэн сануулъя. Энд зөвхөн хэвлэлийн хурал хийснийг тоймлоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 5-6 удаа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар 4-5 удаа олон нийтэд ханджээ.
2019.03.21:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
-С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү.
2019.03.27:
-Эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг 2-3 жил судалсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу. Би баримтгүй зүйл ярихгүй. Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш, дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй.
2019.03.29:
-Миний ганц зорьж байгаа зүйл бол гурван хөгшнийг амьдад нь хүүхдүүд нь алуурчин биш байсан гэдгийг л мэдүүлэх юм сан гэж зүтгэж байна. Би энэ хэргийг хөөцөлдөөд хоёр жил зургаан сар өнгөрлөө. Маш их хугацаа алдаж байна. Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бүгд шалгагдах ёстой. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр.
2019.06.07:
-Эрүүдэн шүүсэн гэх хэргийг бүрэн шийдвэрлэсний дараагаар эдгээр гурван хүний асуудлыг тавина гэж хуулийн байгууллагынхан хэлдэг. Уг нь шүүхэд суллах эрх мэдэл нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Манай улс эрүүдэн шүүлтийн эсрэг байж, олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хуулийн байгууллагуудыг улс төрийн зорилгоор ашигласны нэг үзэгдэл нь энэ онцгой нэг тохиолдол юм.
2019.03.27:
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
-Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсныг батлах УИХ-ын гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын материал, бичлэгтэй танилцлаа. Монгол залууд хэрэг тохохын тулд жорлонгийн баастай, шээстэй усыг толгой дээр нь асгаж байхыг харлаа. Ийм аймшигтай гэмт хэргийг зориуд зохиомол хэрэг үүсгэж С.Зоригийн хэргийг хаах зорилготой ажилласан прокурор, мөрдөн байцаагч, тагнуулын ажилтныг үтэр түргэн өөрчлөх ёстой.
2019.06.05:
-Эхний 24 минутын буюу зургаа хоногийн турш эрүүдэн шүүсэн бичлэгээс түүвэрлэн үзүүлсэн. Цаашид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас гадна цорын ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор бэлдэж байна. Эрүүдэн шүүсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Түр хорооны ажил ахицтай яваа.
2019.09.02:
-Амгаланбаатар 16 настай байхдаа С.Зоригийг хөнөөсөн гэх мэдээлэл өгсөн этгээд эрх мэдэлтнүүдэд захидал ирүүлсэн. Захидалд “Эрүүдэн шүүсэн этгээдүүд мөнгө өгнө, гадаадад гаргаж амьдруулна гэж амласан” гэсэн байна. Одоо прокурор ажлаа хийх ёстой. Эрүү шүүлт явуулж иргэдийг хэлмэгдүүлсэн Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
2019.10.10:
-ОУПХ-ны дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хууль хяналтын байгууллагынхан 30 жил ард түмнээс хууль бус үйл ажиллагаагаа нуусан. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя.
2019.04.24:
УИХ-ын гишүүн Л.Болд
-Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг ил болсноос хойш том аалзны тор хөндөгдөж, том сүлжээ задарч байна. Шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд зоригтой ажлаа хийж байна гэж бодож байна. Өдөр өдрөөр МАНАН бүлэглэл аажим аажмаар нурж байна гэж харлаа.
2019.08.09:
-Б.Хурц нарын 9 хүний шүүх хуралд миний бие оролцоно. Эрүү шүүлтийн улмаас хэрэг хүлээж, ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэдэгт хатуу зогсоно. Мөн УИХ-ын таван гишүүн нэгдэж, томоохон 23 хэргийг шалгуулахаар УЕП-т хүсэлт хүргүүлсэн. Эдгээр хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлсэн.
2019.10.10:
-Монголын төр хүний эрхийн зөрчлийг зогсоож, энэ иргэдийг чөлөөлөөд энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй бол Монгол Улс өөрөө олон улсын шүүхэд очно, төр нь өөрөө террорист төр гэдэгтэй адилтгагдана. Монгол Улс бүрэн эрхт тусгаар тогтносон улсынхаа үүргийг биелүүлэх ийм нөхцөл хязгаарлагдмал, хаагдмал болно.
2020.01.22:
-Шүүх жүжиглэж байна. Асуудлыг 30, 30 хоногоор хойшлуулж байна. Ард түмнээрээ тэднийг эрүүдэж шүүж байгаа бичлэгийг үзсэн. Гэтэл түүнийг цаасан дээр нотлох ёстой гэж шүүх үзэж байна. Ер нь дараагийн шатанд томоохон улс төрийн акц өрнүүлнэ.
Энэ мэтээр эрүүдэн шүүлттэй холбоотой хэргийн хариуцлагыг нэхсэн мэтээр хамгийн олон удаа шоудсан улстөрчид яагаад таг болов. Хүсвэл бүхэл бүтэн салбар хариуцсан сайд, төрийн дархан эрхтэй түшээдэд боломж гэж бий. Ер нь эрүү шүүлт хэмээн эмзэг сэдвээр жил тойрон шоудчихаад дорвитой ахиц ч гаргаагүй тэдэнд иргэд дахиад итгэх болов уу.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Төргүй улс нэг иймэрхүү л байдагдөө. Одоо бид жинхэнэ эх орончдоо сонгож Төрөө эмхлэн байгуулах цаг болжээ.
ЭНЭ БОЛ АЙМШГИЙН ХЭРЭГ. ӨӨР УЛСАД БОЛ ЮУН ИНГЭЖ ХҮМҮҮСИЙГ ТАМЛАЖ ХИЛС ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЧИХЭЭД ТАВЛАЖ БАЙГАА ЮМ ШИГ ГОЛ ГЭМТ ХЭРЭГТЭН ЯРГАЛЛЫГ ХЯНАХЫН ТУЛД КАМЕРЬ ЗООЧИХООД ӨӨРИЙН ТОМИЛСОН ТАГНУУЛЫН ЭТГЭЭДИЙГ ХҮРТЭЛ ХАМТ ХОРЬЖ ЯРГАЛУУЛААД ОДОО ТЭГ ИНГЭ ГЭЭД ЗААВАРЧЛААД ТЭХИЙЖ ХЭВТСЭН ХУВАЛЗ ХУРЦ, АНИВЧАА ЭРДЭНЭБАТ НАРЫН НӨХӨД ИНГЭЖ СУЛ ЧӨЛӨӨТЭЙ БҮР БОЛООГҮЙ СОНГУУЛЬД ОРНО ГЭЖ СОЛИОРЧ БАЙХ ВЭ. ХУРЦ НАРЫН ЭТГЭЭДҮҮД ХҮМҮҮСИЙГ ЯАЖ ЯРГАЛЖ БАЙЛАА, ӨӨРСДИЙНХӨӨ АМИН ДЭЭР ТУЛААД ИРЭХЭЭР САР Ч ШОРОНД БАЙЖ ЧАДАХГҮЙ ХОГИЙН ХУЛГАЙЧИД. ИЙМ ЭТГЭЭДҮҮДЭД ТӨРИЙН ХАТУУ ЦЭЭРЛЭЛ ҮЗҮҮЛЖ ЦААШИД ИЙМ АЙМШИГТ ХЭРЭГ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ НЬ АМИН ДЭЭР ТУЛСАН ХЭРЭГ ШҮҮ. ХУДЛАА ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРААГҮЙ ЭНЭ ТЭР ГЭЖ ТОГЛООМ БОЛГОЖ, ТЭР ДАВАРСАН ЭТГЭЭДИЙГ СОНГУУЛЬД ОРУУЛДАГ ЮМ БОЛ АРДЧИЛСАН МОНГОЛ УЛС ГЭЖ БАЙГААД Ч ХЭРЭГГҮЙ, АРД ТҮМЭН ЖИГШИХИЙН ИХЭЭР ЖИГШИНЭ. ЭНЭ ХЭРЭГТ ОНЦ ИХЭЭР ХОЛБОГДСОН ЭТГЭЭД БОЛ ИЙМ БУЗАР ХЭРГИЙГ ЗОРИГЖУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ДАВАРСАН ГАР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МӨН. АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ, ХЭН ЯМАР ОРОЛЦООТОЙ ЭНЭ ХЭРЭГТ ОРЖ ВЭ ГЭДГИЙГ ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН ШҮҮХ ЗЭРЭГ НЬ АРГАЦААЖ БАЙХ ХООРОНД АЛЬ ХЭДИЙНЭЭ ТАНЬЖ МЭДСЭН. ОДОО БОЛНОО, ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР. ЯЛАНГУЯА АРД ТҮМНЭЭРЭЭ ДААЖИГНАСАН ТОГЛООМОО ЗОГСООХГҮЙ БОЛ БҮР Ч АЮУЛТАЙ. ЭРХ ДАРХТАЙ ХЭДЭН ХҮН ЯМАР МУНДАГ ЮМ ШИГ БАЙВЧ ОЛНЫ ӨМНӨ ЮУ Ч БИШ БАЙДГИЙГ ТҮҮХ ХЭДИЙНЭЭ ХАРУУЛСАН. ОДОО ШИЙТГЭХ НЭГНЭЭ ШИЙТГЭЭД АЛИАЛЖ МАРЗАГНАЛГҮЙХЭН ШИГ ТӨРИЙН АЖИЛ ЖАМААРАА ЯВАХ ХЭРЭГТЭЙ. АЛИЙН БОЛГОН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭР ТОГЛУУЛАХ ЮМ БЭ. ЭЛБЭГДОРЖИЙГ Ч ГЭСЭН БАРЬ. ОЛНЫ ДУРГҮЙЦЭЛ ЗЭВҮҮЦЭЛ ЯМАР ИХ БАЙГААГ ОЙЛГО.
Б.Хурц аа , чи хэнээс даалгавар авч , бусдад хэрэг тохох болсон оо улайх болж . Одоо нэг ярих уу , яах уу гээд нэг гое шаагаач хамаа . ха ха ха
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм.
Ha...ha...Ene delhiin hamgiin dampuu humuus hamgiin dampuu turuu baiguulnaa gej ene dee huurhii!!!!!
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм.
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм.
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм.
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм.
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм.
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм.
нямдорж батзандан 2.улс төрөөс арчигдах ёстой хүмүүс . хажууд баасанхүү арай дээр гэж бодогдох боллоо
ЮУН ХУРЦ ГЭГЧ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ҮНЭН ЖИГШҮҮРТЭЙ, ЯРИХ Ч АРГАГҮЙ БУЗАРТАМ. ИЙМ БАЛАЙРАЛ ГЭЖ 21-Р ЗУУНД БАЙЖ ХЭРХЭВЧ ТААРАХГҮЙ. ОДОО ХҮМҮҮС ХАТУУ ШИРҮҮН ҮГЭЭ ХЭЛЖ, ЗОРИГТОЙ ЭРС ТЭМЦЭХ БОЛСОН. ЭЛЭГ БАРЬЖ, ДАРЛАЖ ХАНААГҮЙ ЮУ. ИЙМЭРХҮҮ ХЭРГИЙГ ЗОРИУД СУНЖРУУЛААД ТЭГС ИНГЭСХИЙЛГЭЭД БАЙВАЛ ИТГЭЖ НАЙДАЖ СОНГОСОН ОДОО ХЭР НЬ ИТГЭСЭЭР БАЙГАА ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТМААГИЙН БАТТУЛГА, ХАМГИЙН ӨНДӨР РЕЙТИНГТЭЙ БАЙГАА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ, ГАЙГҮЙ НЭГДЭЭД ЗӨВ ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ НЬ УУ ГЭЖ НАЙДСАН ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР НАРТ ИТГЭЛ АЛДАРНА ШҮҮ. ОЛНЫ ИТГЭЛ АЛДРАХ АМАРХАН, ЭРГЭЖ СЭРГЭХ ХЭЦҮҮ. ЯАХ ГЭЖ ИЛ ЦАГААН ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮЖ НЭГ ТАЛД НЬ ГАРГАХГҮЙ, ДАВАРСАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ООДРООЖ БҮР СОНГУУЛЬ ЯРЬЖ, ДЭНЧИНГИЙН МӨНГӨ ТАВИУЛЖ АРД ТҮМНЭЭРЭЭ ШУДАРГА ЁСООР, ХУУЛЬ ЗҮЙТ ТӨРӨӨР ТОГЛООД БАЙГААГ ЭНЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ОЙЛГОХОО БАЙЛАА. ИЛЭРХИЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ТАЛ ЗАСААД БАЙВАЛ ТА НАР Ч ТОГТОХОД ХЭЦҮҮ Л БОЛОХ БАЙХ. НОМХОН ЮМ ШИГ БАЙВЧ НЭГ УУРЛАЖ ХОРССОН АРД ТҮМНИЙ СЭГСРЭЛТ ХЭЦҮҮ ШҮҮ!!!

Энхбаярыг баривчилж байхад ард түмэн түрхрэн эсэргүүцэж байсан. Элбэгдоржийг баривчилбал шаагитал алга ташин дэмжих нь памжиггүй.
ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧИЙГ БАРИХАД АРВ ТҮМЭН ОЛИМПЫН АВАРГА ТӨРСӨН ЮМ ШИГ БАЯРЛАХ БАЙЛГҮЙ. ТИЙМ ХОГ ДЭЭР ГАРСАН НЭРТЭЙ ХҮН СҮГ БОЛ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ
Юун сүртэй юм одоохон каринтинийх нь хугацаа дуусаад очдог газраа очих гэж байхад ганц хоёр 7 хоног амраахгүй 8 жил ерөнхийлөгч хийсэн хүнээ хүнлэг биш гэж муу ч гэсэн ерөнхийлөгч байсан хүн зайлуул тэндээс амьд мэнд гараа ч билүү, ядаж л 20 жил авах нь тодорхой.
Бас алуурчин С Эрдэнээг баригдвал олон Монгол хун баярлах байхдаа.

Ард түмэн шүүхийг шударгуу үгүй юу гэдгийг харах гээд каринтин дуусахыг сэтгэл тэвчин хүлээж байна !!!!

МАН захиалгч нь, Нямдорж сайд болоод зарлах юм амалсан нь хаанх байна? Хэдэн жил худал ярих юм 20 жил, 5 сонгууль худлаа яривдаа

Ц.Нямдорж энэ хэргээр маш олон жил шоу хийж байгаа шүү. Чи ичнэ гэж байдаг уу, худалчаа. Үүнийг хурдан зайлуулах хэрэгтэй!

Нямдоржийг зайлуулбал захиалагч нь илэрнэ.МАН захиалагчийг илрүүлэхийг хүсэхгүй байна.
Сүржигнэж шударга дүр үзүүлсэн Нямдорж, Батзандан, Болд нар бол өөрсдөө хүнд байдалд орохоороо элдэв жүжиг тоглодог туйлбаргүй этгээдүүд шүүдээ.
Хурцтангуудыг хориогүй байхад Со даржаа, Чимгээ нарыг гаргаж болохгүй байхаа. Хэрэв гаргачихвал тэдний амь насанд аюул учирч болох талтай
Өнөө Нямка ах зөөлөн сандалдаа тухлаад одоо таг чиг. Бусад руу буруугаа жихсэн шиг ээ.
Амьдрал бол жүжиг..... Жүжиг бас амьдрал. Ард олон ингэж доромжлуулж байхдаа таардаг юм."Элбэгдорж"