sonin.mn

Улсын онцгой комиссоос гаргасан журмаар "Гашуун сухайт-Ганцмод" чиглэлд явж буй жолооч нарыг тусгаарлахаар болсон боловч "Оюутолгой" ХХК-ийн тээвэрчид хамрагдахгүй байгаа нь ижил нөхцөлд тээвэр хийж буй жолооч нарт ялгавартай хандаж байгаа талаар "Баянзам" тээвэрчдийн холбоо", Тээвэрчдийн зөвлөл", "Тээвэрчдийн гэргий нарын холбоо" хамтран хэвлэлийн бага хурал хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ТАНАА

 
Уулзалт хийх талаар:
2019 оны 4-дүгээр сард таны санаачлан ажиллаж уламжилж өгснөөр Ерөнхий сайд нүүрс тээврийн асуудлыг анхаарч уулзалт хийж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой чиг үүрэг өгөгдсөн.
Үүн дотор төдийлөн үр дүн гарахгүй байгаа асуудлууд цөөнгүй орхигдсон бөгөөд нүүрс тээврийн жишиг үнэ тариф мөрдүүлэх, улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн асуудал улам бүр ужиг хуйвалдааны шинжтэй болж, тавьсан зарим асуудлууд яам газруудын дунд шийдэгдэхгүй үлдэж, цаашид тээвэр жигдэрсэн нөхцөлд олон сөрөг үр дагавар үүсэхээр байгаа тул танд хандаж байна.
Зам тээврийн сайдын баталсан жишиг тарифыг нүүрс тээвэрт мөрдөх эсэх талаар яам газруудын зөрүүтэй байр суурь болон, энэхүү жишиг тариф мөрдөгдөхгүй байгаагийн улмаас тээврийн гэрээнд зуучлал нэрээр хуйвалдан оролцож ашиг сонирхолын зөрчилтэй үйл ажиллага явуулдаг бүлэг хүмүүс бий болсон асуудлаар тус холбоо болон нүүрс тээврийн чиглэлээр идэвхтэй ажилладаг бусад ТББ-ын төлөөллүүд “80+ аян-ыг өрнүүлж тээврийн жишиг тарифыг нүүрс тээвэрт бүрдүүлэх тодорхой шаардлагыг шат дараатай хүргүүлж ажиллаж ирлээ. Гэвч 2020.03.31-ний өдөр ЭТТ ХК-иас “ Тээврийн үнэ хөлс тарифын асуудал нь ЗТХЯ-ны эрхлэх асуудал болно” гэсэн ажлын хэсгийн дүгнэлтээр үндсэндээ тээврийн тариф мөрдүүлэх,уртын тээврийн үнэ тариифыг 80+ болгох асуудал мухардалд ороод байна. Цаашид хүндрэлтэй асуудлыг нэг мөр шийдэх үүднээс нүүрс тээвэрт оролцоотой талууд анхан шатнаасаа дээд удирдлага хүртлээ бүх талын байгууллага албан тушаалтнууд сүлбэлдсэн, авилга хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилтэй байгааг ил болгож, нүүрс тээврийг цэгцэнд оруулах “ 80+ИЛЧИЛЬЕ ” хөдөлгөөнийг эхлүүлж байна.
Дээр дурьдсан болон бусад нүүрс тээврийн хүндрэл, зохицуулалтын талаар зарим асуудалд төрийн оролцоо шийдвэр зайлшгүй болж байгаа тул УУХҮЯ, ЗТХЯ, ЭРДЭНЭС МОНГОЛ ХК, ГЕГ-ын тээвэрчдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж ажиллах, дурьдсан асуудлыг МУ-ын ерөнхий сайдад уламжилж өгөхийг танаас хүсье.
 
/Санал дүгнэлтийг хавсралт №1 т хүргүүлэв/
 
БАЯНЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО ТЭЭВЭРЧДИЙН зөвлөл ТЭЭВЭРЧДИЙН ГЭРГИЙ НАРЫН ХОЛБОО