Ийм нэгэн соёл гэж хэлж болох арга барил манай хууль хяналтын байгууллагад үүсчихсэн байгаа ажиглагддаг. Цаг зуурын үзэгдэл гэж найдъя. Эхлээд сүр дуулиантай том хэрэг мөрдөж байна гээд эхэлдэг, тэр нь мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдохгүй болохоор нэг жижигхэн хэрэг зүүгээд Прокурор, Шүүхийн шатанд шилжүүлчихдэг явдлыг хэлээд байна. Сүртэй эхлээд дараа нь нэг жижигхэн зөрчлөөр ял заагаад явуулчихдаг жишээ зөндөө. Би энд жишээ дурдах нь илүүц. Бизнес хийдэг олон хүмүүсийн дунд болдог яриа. Зарим нь хэлмэгдсэн юм билээ.
Хэрэг мөрддөг “Монгол соёл”-оор бол намайг ТТ төслөөр буруутгаж чадахгүй бол бас нэг жижиг хэргээр буруутгах хэрэгтэй байдаг. Тийм нэгэн зүйл олсон нь албаны хэрэгцээнд авсан автомашин гэнээ. ТТЦС Төслийн нэгж нь Улаанбаатарт, төсөл хэрэгжүүлэх газар нь Өмнөговийн Цогтцэций сум. Цааш нааш хөдөө явах ажлын хэрэгцээнд ялангуяа хөрөнгө оруулагчдад орон нутагт ажиллахад нь аюулгүй байдлыг нь хангах үүднээс Лексус 570 автомашиныг 2013 онд 130 сая төгрөгөөр авчээ. Энэ нь улсад 130 сая төгрөгний их хэмжээний хохирол учруулсан юм байх. Ингэхдээ “хамаарал бүхий этгээдээс” авсан гэж. АТГ нь шинжээч гэж томилоод нөгөөдүүл нь дүгнэлт гаргаж өгөхдөө 160 сая төгрөгөөр төсөвлөсөн машиныг 75 сая төгрөгөөр авах ёстой байсан гэсэн дүгнэлт бичихдээ Төслийн нэгжид одоо ч хэрэглэгдэж байгаа автомашины гүйлтийг 2019 оны үзүүлэлтээр тооцжээ. Мэдээж 6 жилийн насаар илүүтэй хөгширсөн, анх автомашин авч байх үеийн гүйлтээс 150 гаруй мянган км илүү явсан машины элэгдэл хорогдлыг нь тооцолбол үнэ нь бага гарах нь ойлгомжтой л доо. Зах зээлийн үнэ эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтддог юмаа гээд ядаж элэгдэл хорогдлынхоо тооцоог зөв болгооч гээд хяналтын Прокурорт өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргалаа. Асуудлаа ойлгодог ч юм уу, санаатай улстөржөөд ч байгаа юм уу, ямар ч тайлбаргүйгээр саналыг чинь хүлээж авахгүй шалгах ажил дууссан гэв.
Ер нь зохиомол хэрэг дээр худал материал цуглуулах хэцүү л байгаа бололтой, энэ хэдэн мөрдөгчид нь улс төрийн захиалгаа гүйцэлдүүлэх гээд бөөн алдаа, завхрал харагдаад байх юм.
Улстөрчдөөс “захиалга”-тай хэргийг өөрийн гараас зайлуулаад дараачийн шат руу явуулчихъя тэндээ учраа олно биз гэсэн залхсан байдлаар асуудалд хандаж байна. Энэ зуур хүмүүсийн эрх, эрх чөлөө зөрчигдөж, арга ядсан зарим нь “хонгил” байдаг гэж нотолдог бололтой юм. Би хууль хяналтынхны бие даасан байдал хангагдаагүй, тэдэнд улс төрийн нөлөөлөл байдаг, тэгээд ч энэ салбарт ажиллаж байгаа зарим хувь хүмүүсийн мэргэжлийн чадал чансаа, итгэл үнэмшил сул байгаатай холбоотой хүмүүний харилцааны асуудал тул болж байгаа үйл явдлыг “хонгил” гэхээсээ илүүтэй “соёл” гэж томьёолох нь зүйтэй санагдсан.
Хэрэг мөрдөх “Монгол соёл”-оо өөрчлөх цаг болчихоод байна. Монголд хууль эрх зүй ноёрхсон тогтолцоо бий болсон уу гэдгээр нийгмээрээ шалгалт өгөх цаг үе иржээ. Уул нь мөрдөгчид нь гэмт хэрэгт хэн нэгнийг харддаг, шалгадаг байгааг буруутгамааргүй, харин мөрдөгч маань буруу ажиллаад байна уу гэж хардах, шалгах ажлаа прокурорууд нь хийдэг, мөрдөгчид, прокурорууд нь нийлээд иргэдээ хэлмэгдүүлээд байна уу гэж Шүүх нь харддаг, улмаар шийдвэрээ гаргадаг байвал манайд тогтсон “хэрэг мөрддөг монгол соёл” үгүй болж хууль дээдлэгдэж, нийгэм ардчилагдахад тустайсан.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарыг хэрэгт холбогдуулах зориудын санаатай улс төр явж байгаа бололтой гэмээр хэвлэлийн хурлууд үзээд бараг дөжирч байна даа. Өмнөх удирдагчдаа бүгдийг хоморголон шалгаснаа гайхуулах нь улс төр шиг л харагдана. Хэрэг хийсэн албан тушаалтантай биш, Хэлмэгдүүлэлтийн машин угсрах гэж байгаа бол тийм улс төр гадныхны дохиураар хийгдэж байж тун магадгүй.
Түүхийн ой санамж гэдэг ард түмэнд олон зуун жилээр өвлөгддөг. Хоёр хөршөө байлдан дагуулж байсан Монголыг хувааж захирах бодлого тэрхүү ой санамжаас үүдэлтэй. Өнөөдөр Монгол маань авторитар дэглэм бүхий хоёр том хөршийн дунд орших “эрх чөлөөний арал” болчихоод байна. Монголд ардчилал, эрх чөлөө ямар байгааг бидний хоёр хөрш оронд байгаа мах цусны тасархай монгол үндэстнүүд харж байгаа. Монгол Улс эрх чөлөөний өлгий нутаг болж нийт эсгий туургатнуудад үлгэр жишээ болохыг хөрш орны захирагчид юу гэж л дэмжээд байхав. Коммунизмаасаа татгалзаад илүү оросжсон, илүү хятадчилагдсан Орос, Хятад орнуудын дунд “эрх чөлөөний арал” байх нь авторитар дэглэмүүдэд тийм ч таатай бус байгаа даа. Тийм улс төр явж байхыг хэн байг гэхэв. Болгоомж монголчуудад ерөөсөө илүүдэхгүй.
Авлигал эдийн засгийн хөгжилд хортой гэдгийг хүн бүр мэддэг боловч түүнтэй тэмцэхэд сэтгэл байхаас гадна улс төр, эдийн засгийн ухааны тодорхой мэдлэг хэрэгтэй. Авлигалтай нийтээрээ зөв тэмцэж чадвал эдийн засгийн өсөлтөд том хувь нэмэр оруулж болно. Өөр хоорондоо шууд хамааралтай асуудал юм.
Авлигыг жигшүүлэхийн тулд төрийн албан хаагчдын үйлдлийг ёс суртахуунтай нь холбож тайлбарлаж байгаа харагддаг. Тэглээ гээд төр цэвэршээд, төрд үлдэгсэд нь цэвэр ариун харагддаггүй. Дээр нь төрийн нэр хүндийг улам л шавартай хутгаад байна уу даа гэж бодогдох юм. Авлигалтай тэмцэхийн чухлыг ойлгуулахад хэцүү л дээ. Гэвч арай өөр өнцгөөр асуудлыг харж үзмээр.
Авлигыг улс төрийн эдийн засгийн ухаан талаас нь харвал бас нэгэн тайлбар тустай байж магадгүй. Тухайлбал, нийт хүмүүсийг нэг талаас “баялгийг бүтээгчид”, нөгөө талаас “баялгаас хүртэгчид” гэж хоёр ангилж болно. Аль аль нь аливаа нийгэмд байдаг, бас хэрэгтэй хүн амын давхарга. Ялгаа нь аль хэсэг нь давамгай байна вэ гэдгээр улс орнууд ялгагддаг.
“Баялаг бүтээгчид” гэдэг нь эрсдэл дундуур явж олон улсын зах зээл дээрээс, гадаад, дотоодын банкнуудаас санхүү, зээл босгон үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн хийж, түүнийгээ экспортод гаргаж бодитойгоор баялаг бүтээж, бодит валют эх орондоо авчирч буй хүмүүс юм. Харин тэдний бүтээсэн баялгийг дахин хуваарилах явцад дэлгүүр, ресторан байгуулж ашиг олж, олсон ашгаа импортын машин, бараа, хүнс авчрахад зарж байгаа бизнесмэнүүд, барилгын компаниуд, сургууль, соёл, бусад үйлчилгээний байгууллагуудад ажиллагчид бүгд “баялгаас хүртэгчид” ангилалд орох юм. Энэ ангилалд төрийн бүх шатны улс төрийн болон мэргэжлийн албан хаагчид мөн багтана. “Баялаг бүтээгчид”, “баялгаас хүртэгчид” аль аль нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлэгчид гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Эрүүл нийгэмд “Баялаг бүтээгчид” “баялгаас хүртэгчид”-ээсээ илүү байдаг.
Хэрвээ “Баялаг хүртэгчид” нь дэндүү их болоод байвал нийгэм бүхэлдээ авлигажиж байнаа гэсэн үг. Учир нь “Баялгаас хүртэгчид” өөрийн олох ашгаа ахиухан болгохын тулд төрийн албан хаагчидтай үгсэн өндөр үнэтэй тендерт оролцож чөлөөт зах зээлийн зарчмыг алдагдуулж өндөр өртөгтэй, төсвийн хөрөнгө мөнгө түшсэн буруу эдийн засгийн тогтолцоо бий болгож байгаагаараа нийгэм бүхэлдээ авлигажих процесст орж байгаа юм.
Авлигалтай тэмцэнэ гэдэг нь хувь хүмүүстэй гэхээсээ илүүтэй нийгэмд болж байгаа гаж үзэгдлийг хазаарлахтай холбоотой юм.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хаана төрийн алба нь данхайж томорсон, хаана чөлөөт зах зээл ажиллах нөхцөл бололцоо хумигдаж байна тэнд “Баялгаас хүртэгчид” нь томорсон, авлигал бодит бэрхшээл болсон байдаг. Тэнд дээд сургууль төгсөгчдийн дийлэнх нь хуульч мэргэжлийнхэн байдаг.
Харин хаана “баялаг бүтээгчид” нь “баялгаас хүртэгчид”-ээс их байна тэнд дээд сургууль төгсөгчдийн дийлэнх нь инженер мэргэжлийнхэн байдаг.
Манайд одоохондоо авлигалтай тэмцэх тугийн дор ардчилалтай, бас дээр нь “баялаг бүтээгчид”-тэйгээ тэмцээд байгаа харагдана.
Улс төрийн салхи шуургагүйгээр авлигалтай нямбай ухаалаг тэмцэж чадвал хэрэг мөрддөг “монгол соёл”-ыг өөрчилж болмоор санагдаж байгаа. Улс төрийн эдийн засгийн ухаанаас жаахан суралцахад л болох асуудал.
М.Энхсайхан
Сэтгэгдэл0
zov l bichij, schuuch ,chuul chaaz avilgad er idegdej bolochgui. Ene chelmegduuleltee yaraltai zogsoo.
Энхсайхан бол авилгалч хүн. Сайдын суудал өгсөнгүй гэж Алтанхуяг ЕС-тай муудалцаж байсан, дараа нь Сайханбилэгийн үед шадар сайд болоод ТТ -г Мега төсөл гэдэг нэрээр Монголд ямар ч ашиггүй Хятадуудад өгч хувьдаа ашиг унагах гэж мөн ч их зүтгэсэн. Зи түүнийг зогсоосон. Хэрэв Энхсайханы зүтгэснээр ТТ Хятадуудад өгсөн бол өнөөдөр ард түмэн 1072 хувьцааны ашиг хүртэхгүй байлаа. Үүнийхээ төлөө шоронд сууж байгаагаа ойлгохгүй юм. Энхсайхан гэгч авилгалчаар АТГ заалгахгүй, ард түмэн түүнээс сургааль сонсохгүй. Өөрийгөө хичээ дээ шоронгийн хадаас минь.
ЭЛБЭГ ХУЛГАЙЧИЙНХАА ҮЕД Л САЛГА СААРАЛ Ч ТЭР, САДАР БАЯР Ч ТЭР, ЭНЭ ЭНХСАЙХАН Ч МӨН АДИЛ ТЭМЦЭЖ БАЙДАГ БАЙЖ ДЭЭ. ТЭР ХУЛГАЙЧ ЧИНЬ Л ХАМАГ ЮМЫГ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЖ БУЗАРЛАЖ ОРХИСОН ШҮҮ ДЭЭ.
Тавьтиртайхан шиг ялаа эдлэ зулын гал болсонн эрдэнэний тухай эргэцүүл новшоо
1996 онд бүх татвар тэглэж аж үйлдвэрийн салбар дампууруулсан.Одоо цар тахал гарч Монгол улс дотоодын үйлдвэргүйгээс болж бүтээгдэхүүний хомсдолд орох болсон гол шалтгаан бол үйлдвэргүй болсонтой шууд холбоотой. Үхэж далд ор Энхсайхан.
Өнгөрсөн зууны дунд үеийн ЗХУ-ын дарангуйлагч сахал Жугашвилийн үед бий болсон нэг хэллэг байдаг. " Хүнээ л олоод ир,зүйл анги нь бол бэлэн ш дээ" гэсэн.... Энэ ёс зүйгээр олон сая гэмгүй сэхээтэн,сор болсон хүмүүс хойд хөршид ч монголд ч хэлмэгдэлд өртөн амиа алдсан түүх бий. Жугашвили там руугаа тонилсны дараа байдал бага зэрэг зөөлөрсөн ч яг энэ Энхсайханы дурьдаад байгаа шоронч Эрүүгийн хууль өнгөрсөн зууныг дуустал орос монголд оршин тогтнож байлаа,Нямдорж мэтийн үхширсэн коммунистуудын ачаар одоо ч хүчтэй хэвээр байна.Зүйл ангийг ньНямдорж бэлдэнэ,хүнийг нь ЖенкоЗика олж өгнө,харин зүйл ангиуд дээр манипуляц хийхийг нь Женкогийн тавьсан байцаагч,шүүх,прокурор гүйцэтгэнэ.Нэр нь том юм шиг боловч х энгийн арга. Одоогоор Энхсайхан,Баяр нар өртөөд байгаа боловч дараа нь Нямдорж Женко,Ухна нарыг бас л адилхан хувь заяа хүлээж байгаа..... Берия Ежов гээд Жугашвилийн гар хөл бологчид бүгд дараачийн хүмүүсдээ цаазлуулсан байдаг !!!????
Гэхдээ Энхсайханыг яллалдаг нь зөв болсон. Женко,тэрнийгар хөл болсон шүүх прокурор хүчний байгууллагын үнэн нүүр царай монголын ухаалаг хэсэгт болоод дэлхийд ил болсон. Ямар өчүүхэн,явцгүй арга барилаар ажиллаж байгаа нь харагдсан. Одоо Энхсайхан дараагийн шатны шүүхээр цагаадна. С.Баяр нарыг шийтгэх үндэслэл Энхсайханыхтай яг адил тул бантсан шүүх прокурорууд чаддагаараа шүүх хуралдааныг хугацаагүйгээр хойшлуулсаар дуусна
луйвар бүр цагаандаа гарчээ 60-70 сая-ыг жижиг гэдэг болсон байна. Үнэндээ ч тийм болж
60-70 saya togrog ed nart bol kopeek yum bna
Ter huuliin humuusiin zuragiin tabiach
103.111.68.3 m хариу өгөх нь , Чиний унасан машиныг 6 жилийн дараах үнээр худалдаж авах тэнэг олдох уу , Тэрчлэн улсад 160 тэрбумын хохирол учруулсан луйварчдыг 2 жилээр шийтгэдэг ,хүн алсан хүнийг хэдэн удаа хойшлуулсаар 13- хан жилийн ял өгдөг шүүх прокурорын ажиллагаа зөв байх нь уу . Ийм байдал удаан үргэлжилвэл чамайг ч нэг өдөр хийгээгүй хэрэгт чинь ял өгч шоронд явуулах цаг ирнэдээ малаа
Харин тийм Чи хийгээгүй хэргийнхээ төлөө яввал олон юм битгий гоншигноорой.Хараал зүхэл хар толгойн дээр буцаж буудаг юм
Бодит амьдрал дээр шинэ машиныг унасан өдрөөс үнэ нь буурч эхэлдэг. 6 жил монголын бартаат замд явсан , албаны гүйлттэй машины үнэ 40-60% найдвартай унана. М. Энхсайхан гуай тэр хулгайч Баттулга, Элбэгдорж нар шиг биш энэ хүнд асар өндөр боловсрол ёс суртахуун бий.
Үхсэн нохойн оцгор. Энэ бид хоёрын боловсрол гэж юу байдаг. Бэлэн байгаа баялагыг ухаад зарах юмыг заавал Хятад ах дүүдээ өгч өөрөө тэрбумтан болох гэсэн нохой. Неолиберал гахайнуудын бодлогыг хэрэгжүүлэгч новш. Монгол хүн биш энэ.
Энхсайханы зөв Элбэгдорж новшийн сүүдэр л Энхсайхныг хальт дайраад байгаа юм.Элбэгдоржийг Энхсайхантай харьцуулж болохгүй шүү
Та нар өнгөрсөн жилүүдэд хуулийг бүгдийн засаад өөрсөндөө тааруулсан юм чинь аргагүй байхаа. Тагнуул, үндэсний эрх ашиг, монгол хүний төлөө бүгдийг гуйвуулаад засаад. Бурууг нь мэдээд байдаг гэвч хууль нь байхгүй.
ӨМХИЙ ХУЖА ӨМХИ АМАА ТАТ ЭНХСАЙХААН
Ялтан хүн ингээд л дэмий яриад байх хэрэг байна уу. Тийм л сайн юм бол хууль зөрчихгүй байх нь яасан
Tiishd shunaltai hujaa yalaa edel
Энхсайхан гуайг буруутгах гэж хуулийнхан бүх чиглэлд ажилласан байх. Та шударга эх оронч үнэхээр цэвэрхэн хүн юм. Ийм зүйлээр иргэнээ ялладаг төр гэж юу байхав дээ. Дээд шатныхан нь залруулж цагаатгах байлгүй. би таниар бахархаж байна.
Huulia dagadag orond iluu changa shiitguuleh baisan
Энэ маш үнэн юм бичсэн байна танд амжилт хурдан гараараа мөрдөн, шүүх үнэнийг олох ёстой
Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчим байсаар байвал Харааж ерөөсөн эрхэм зочин та биш юм гэхэд таны ойр дотны нэг хүн маргааш бас хэрэгтэн болно. тэр үед юу болох бол.
Манан гэж ямар аймшигтай бүлэглэл байдгийг, УИХ-н 5 гишүүн сүүлийн 3 жил ярьж тэмцэл явуулж байгаа. Одоо дэслэгчдийг Т.Бадамжунай, Б.Хурц, О.Баасанхүү нарын бичлэг шиг олон бичлэгүүд гарна. Манан-н бузар булхайг УИХ-н 5 гишүүн улам их илчлэх болно. Манан-н эсрэг тэмцэл үргэлжилнэ. Монгол төрөөс манан-г зайлуулахын төлөө “шинэ эвсэл” энэ сонгуульд бүх хүч чадлаа дайчлан оролцох болно гэдгээ та бүхэнд дуулгаж байна
aluurchin elbegdorjiin bogsiig doloogch enhsaihan hulgaich hutsaa. hyzyygyi aluurchin tarvagan tahaltai niilj mongoliig husaj hulgailj, mongolchuudiig basamjlan doromjilson hulgaich chi yalaa edel. mongolchuudaas urvaj manan mafiin bogsnii alchuur bolson enhsaihan hulgaich olon um hutsalgyi dald or. mongolchuudad os honzon sanaj orvolzohiin orond cham shig golgoor baasaa archaad chinii garaar erdenet yilsver, 5 tolgoi ouy tolgoig huvidaa avah zorilgoo bielyylsen aluurchin elbegdorjtoigoo terseld. mongolchuudaas urvaj aluurchin elbegdorjid hudaldagdsan enhsaihan hulgaich yalaa edel
ENXSAIXAN CHI OLON DOLOON YUM XUZALGUI BANTANGAA ZOOGLOOD XONOGOO TOOLOOD XEBTEJ BAI XOXCHIN GEJ MONGOLOOR XELGDEG YUM TOLGOIRUUGAA TOM XADAAS SHAA
Nyamdorj yagaad duugui ba
Өөрөө л энэ бүхнийг эхлүүлсэн хүн шүү дээ
Hujaa enhsaihan Mongol huuliig muulaad baina uu?
за энхсайхан минь тэр сайханбилэг баяр нар бол чиний дэргэд жинхэнэ авилагчид. харин чи тэдний дэргэд авилагч биш байж ,юу болоод сайханбилэг баяр нарын тухай шал өөр юм хэлнэ вэ .баттулга чамайг ингэтэл занаж шоронд хийлгэмээргүй л юм .баттулга ч бас цэвэр хүн биш .бүх насаараа ерөнхийлөгч байгаад байхгүй .атг шүүхийнхэн үнэхээр ялгамжаатай харилцаж байна аа баярцогт батүүл нар аймаар авилагчид гэтэл тэднийг их хуралд нэрийг нь дэвшүүлэж байх бас л сонин өгөгдөл .шанкар хар лам хоёр өөр өөрсдийн дуулгавартай зарцуудаа буцааж их хуралд оруулах санаатай .монголын төр шиг юм дээрх хоёр шашины тэргүүнийг ч мөн ч олон жил тэжээлээ .2016оны сонгуулиар шанкар хар лам нараас гадна өөр шашин ч бий . гол гол тэжээгчээ их хуралд оруулаж чадаагүй алдсан. монголчууд минь авилагчид хэн бэ гэдэгийг эрх биш мэддэг болсон баймаар юм .нямхүүгээс бусад нь сонгууль яриад ухаан алга эрүүл мэндийн сайданцард вирус 19 хамаагүй юм байхдаа .нэрнээс цаашгүй сайданцар сайдын албаа нямхүүд өгөөд зай болоосой..
Женко хун хэлмэгдуулчлээ дээ гэхдээ мэхт мэхэндээ гэж нэг уг байдагдаа
Хужаа Энхсайхан хохь чинь шүү, сайхан мэдээрэй. Юун олон үгтэй луухаан бэ??
tanar luivarchidad mongolchuud bid er ny yamar ortei yum tana ulsaa tsolmochikood zuv zugeer ongorox estoi yu ugui ee bitgii goryd
Tanai hujaagiin hereg morddog soyol bol buur aimshgiin yum baigaa bailgui
Манай томчууд идэж уух болхоор хэдэн тэрбумаар нь идэж уудаг ял авах болхоор өвчин зовлон, хэлмэгдэж байна гээд гоншигноод эхэлдэг зантай улсууд
хэрэг мөрддөг " монгол соёл" засах бүхэл бүтэн 30 жил байлаа. Засах боломжоор улаан цэнхэр гэлгүй ард түмэн хангаад сонгоод л байсан даа..
яасан олон үгтэй өмхий луухаан бэ. өөрөөсөө бусдыг тэнэг гэж бүү бод,,шорондоо дуугай л яв,
Hulgai luivriig medej bsn duugui ungursun, uur deer ni irehed oilgoson. Sain ilchleed ug l du. Esvel bas duugui unguruh yumuu.
Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчим байсаар байвал Харааж ерөөсөн эрхэм зочин та биш юм гэхэд таны ойр дотны нэг хүн маргааш бас хэрэгтэн болно. тэр үед юу болох бол.
chamaig ter shorond chin hutga shaana aa za
Монголыг өөрчлөе гэвэл МАН, АН 2-т нэгч санал өгөхгүй сонгууль болгох хэрэгтэй.
Монголыг өөрчлөе гэвэл МАН, АН 2-т нэгч санал өгөхгүй сонгууль болгох хэрэгтэй.
Enkhsaihaniig chuluul
Enkhsaihaniig chuluul
Ялаа эдэлж сураа хөө Хэдэн сайхан ном биччих ээ хөө
Ene hynii yhaantai tolgpig ajsiglah heregtei baimaar yum .