Ардчилсан нийгэмтэй Монголд ирсэн шашин шүтэх эрх чөлөө маань сүүлийн жилүүдэд шүүмжлэлд өртөх боллоо.
“УИХ-ын зарим гишүүн хууль санаачилж Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай санал гаргахад цахим орчинд нь бараг “дайн” болох хандлага ажиглагдлаа. Зөвхөн сошиал орчноор ч хязгаарлагдахгүй, шашны асуудлаас болж суварга нураасан хэрэг гарсан.
Сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн зөрчилдөөнөөс болж соёлын үнэт зүйл устаж үгүй болох, түүнийг нураах, үнэ цэнэгүйдүүлэх аюултай. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл бид өөрсдөө алдагдал хүлээнэ. Энэ мэтчилэн замбараагүй байдалд төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж бодлого баримтлах шаардлагатай нөхцөл үүссэн” гэж хагас жилийн өмнө МУИС-ийн Философийн ухааны их доктор, Философи шашин судлалын тэнхимийн багш С.Янжинсүрэн www.news.mn сайтад ярьсан байна.
Ганц түүний үг, жишээ дурдсан нь бус ерөөс цагийн шаардлагаар үүнийг зохицуулсан тусгай хэрэгцээтэй болсон байгаа юм.
Тиймээс ХЗДХЯ-наас Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийг боловсруулжээ.
“Мордохын хазгай” гэдэг шиг эхнээсээ шүүмжлэл дагуулж байсан энэ хууль цаашаа явбал УИХ-ын босгыг давах ямар ч боломжгүй гэдгийг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан мэдэгдлээ.
Түүний ярьсан нь маш ноцтой байв.
Тэрээр ХЗДХЯ-ны боловсруулсан уг хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн титэм заалт бүрийг ноцтой зөрчиж, тэр чигээрээ гадаадын улс төрийн бодлогод үйлчилсэн байна гэв. Мөн энэхүү Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн англи хувилбар нь ГХЯ-ны албан тушаалтны өрөөнөөс гарч ирсэн хэмээлээ.
Хамгийн гол нь англиар буулгасан, Монгол Улсын ХЗДХ-ийн сайд гарын үсэг зурахад бэлэн болчихсон хувилбар нь нэр бүхий улсын албан бичгийн хэв маягаар боловруулагдсан байсныг тэрээр онцолсон юм.
Ер нь бол Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан ХЗДХЯ-ны боловсруулсан Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль гадаадын захиалгатай байж болзошгүй гэж хэллээ.
Ингэж хардах тодорхой үндэслэлүүд байгаа ажээ.
Тухайлбал, манай ГХЯ-ны Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Баясах, 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 09:30 цагт АНУ-ын Төрийн департаментын байранд АНУ-ын Төрийн департаментын Шашин шүтэх эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбэктэй уулзсан байна. Энэ уулзалтад Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, ЭСЯ-ны Гуравдугаар нарийн бичгийн дарга А.Хулан, АНУ-ын талаас Олон улсын шашин шүтэх эрх чөлөөний газрын Элчин сайдын туслах Х.Чиун, тус газрын ажилтан К.Корман, Ази, Номхон далайн газрын Монголыг хариуцсан ажлын туслах Ширина нар байлцжээ.
АНУ-ын Төрийн департаментын Шашин шүтэх эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбэк: -Шашин гэдэг агуулга хянагдашгүй зүйл. Хүний итгэлийг хянах боломжгүй. Үүний оронд Засгийн газар, иргэдийн итгэл үнэмшилийг овжин аргаар ашиглаж, иргэдийн бодолд нөлөөлөх бүрэн боломжтой юм.
Уулзалтын үеэрх зарим анхаарал татсан яриануудаас дурдвал ГХЯ-ны Шашны эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Ж.Баясах “ГХ-ны сайд Д.Цогтбаатар танд 2019 онд Улаанбаатар хотноо болох шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар бүс нутгийн хурал зохион байгуулах талаар хэлсэн байх. Бид хурлыг 2019 оны гуравдугаар сар, зургадугаар сард хийх төлөвтэй байгаа”, мөн “Манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь Христ, 35 хувь нь Буддын, таван хувь нь Исламын болон өөр шашин шүтдэг гэсэн баримт шинээр хэлэлцэгдэж буй Шашны эрх чөлөөний хуульд орсон байна. Гэвч миний бие эдгээр баримтыг нягталж судлахаар ажиллаж байгаа бөгөөд нарийвчилсан мэдээлэл цуглуулж, ажиллах шаардлагатай тулгараад байна. Удахгүй хуулийн төслөө хянаж, УИХ-д өргөн барина”, “Иймд миний бие шашны тэсвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийж ажиллах болно”, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “Монгол Улс бол дэлхийн олон шашинтан цугласан газар гэж би боддог. Европоос дэлгэрсэн Христийн шашин, Азиас гаралтай Бурханы шашин, Ойрхи Дорнодоос үүдэлтэй Исламын шашин зэрэг бүхий шашны урсгал Монголд дэлгэрч, зогссон байдаг”, “Ортодокс шашны урсгал ОХУ-д арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахад их хэмжээний татвар төлдөг байсан бол Монголд ирээд татвар төлөлгүй, улмаар их хөрөнгөжсөн гэсэн мэдээлэл бий” гэх зэргээр тайлбарлан ярьжээ.
Харин АНУ-ын Төрийн департаментын Шашин шүтэх эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Сэм Браунбэк “Хурлын эхний хоёр хоногийг Буддын шашинтнуудын дунд, сүүлийн нэг хоногийг дипломат болон олон улсын төрийн байгууллагын хүмүүсийн дунд зохион байгуулах боломжтой юм. Учир нь шашны байгууллагын хүмүүсээс төрийн байгууллагын албаныханд хандаж хэлэх санал, санаачилга, гаргах гомдол ихээхэн гардаг тул хурлыг нэгтгэснээр асуудлуудаа нэгэн зэрэг шийдэхэд хялбар болох магадлалтай юм”, “Шашин гэдэг агуулга хянагдашгүй зүйл. Хүний итгэлийг хянах боломжгүй. Үүний оронд Засгийн газар, иргэдийн итгэл үнэмшилийг овжин аргаар ашиглаж, иргэдийн бодолд нөлөөлөх бүрэн боломжтой юм”, “Бид Монгол Улсыг шашны эрх чөлөөний асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаад үнэхээр талархаж байна. Бидний санал санаачилгад ихэвчлэн Европын орнууд дэмжиж ирсэн бол Монгол нь Азиас дэмжиж буй анхны улс” гэсэн байна.
Энэ мэтчилэн манайд боловсруулагдаж буй хуульд хамааралтай сэдвээр “нарийн ширийн” зүйлийг ярилцжээ.
Энэ бол зөвхөн нэг л жишээ. Өөр олон уулзалт, ярилцлага хэлэлцүүлэг өрнөсөн байдаг.
Тэр байтугай АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны сайтад 2019 оны есдүгээр сарын 19-нд https://mn.usembassy.gov/2018-international-religious-freedom-report-mn/ “АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ ,аймгийн удирдлага, НИТХ зэрэг өндөр түвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Долдугаар сард АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай уулзаж, шашны эрх чөлөөний хуулийг сайжруулах явдлыг дэмжсэн. Аравдугаар сард тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд шинээр томилогдсон Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан”, “Христийн болон бусад шашны цөөнхийн эсрэг хэвлэл, мэдээлэл ба нийгмийн сүлжээгээр дарамталсан мэдээлэл байна. Жишээ нь, нэгэн христийн сүмийн адис хүртээх ёслолын зураг Facebook дээр тавигдсан нь олон сөрөг сэтгэгдэл хүлээж авсан байна. Нэгдүгээр сард зохион байгуулсан шашны залуу төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийн үеэр нэгэн казах мусульман багш ажил олгогч нь түүнийг ажлын байран дээрээ толгойн алчуураа авч байхыг хүссэн гэж байв. Мөн тэр арга хэмжээнд оролцсон католик шашинтай их сургуулийн оюутныг “гадны” шашин шүтдэг болохоор бусад оюутнууд гадуурхдаг талаар ярьсан”, “Зарим шашны тэргүүнүүдийн үзэж буйгаар шашны эрх чөлөөнд хандах олон нийтийн хандлага ерөнхийдөө сайжирсан. Жишээ нь, нэгэн шашны цөөнх бүлгийн төлөөлөл хэлэхдээ тухайн шашныхныг “үнэнч шударга, ёс зүйтэй” гэж үздэг учраас ажил олгогч нар тэдний гишүүдийг ажилд авах дуртай байдаг гэж байв. Гэхдээ зарим христийн шашныхан олон нийт христийн шашны нөлөө ихэсч байгаад дургүй байдаг нь хэвээр байгаа гэж хэлж байв”, “Долдугаар сард АНУ-ын олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзаж, шашны эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийг сайжруулах явдлыг дэмжсэн” гэсэн байна.
Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгчийн зөвлөх асаны хэлсэнчлэн өдгөө ХЗДХЯ-ны албан ёсны сайтад санал авахаар байршиж буй Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль нь гадаадын захиалгатай байж тун болзошгүй гэж байна.
ГХЯ-наас англи хувилбар олдсон нь дээрх хуулийн “эх” нь үү, аль эсвэл хянуулах зорилгоор илгээх гэж байв уу гэсэн ноцтой асуудлыг Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан хөнджээ.
Монгол Улсын “уураг тархи”, “нүд, чих”-үүд үүнийг болгоох биз ээ.
Монгол Улсын Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн ГХЯ-наас олдсон англи хувилбар.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Төвд шарын шашны цөм нь Далай лам тэргүүн нь.Төр засаг хууль шүүх бүгд Монголд хэрэггүй.Хутагт хувилгаадыг нь Далай лам тодруулж ирснийг ч Монголчууд анзаардаггүй.
Энэ үнэн бол нэн аюултай тул үүний эсрэг тэмцэцгээе
Хонц хонц доо дургуй гэдэг болж байна. Бузар тангадын шашин анх Монголд орж ирэхдээ бас ийм хууль баталсан. Энэ хонцын шашныг шүтсэн Монгол хүн эх орондоо хонц шиг сэтгэлээр хандаж эхэлдэг.
Шарын шашин өнөөдөр Монголын ядуурлын, мунхарлын, хүн ам цөөрсний гол шалтгаан болчихоод байна. Мунхарсан ард түмэнтэй улс яг хөгжиж харагдаач 1990 оноос өмнө соц нийгэмд хүн ард яагаад сэтгэл сайнтай сэтгэж байсан бол шалтгаан бол мунхаг шашнаас хол байснаас юм байна. 1990 он гараад хүн шүтэх эрх нээгдээд ёстой мунхар дууслаа ажил хийхгүй ангайж хэвтэж мөнгө нэхдэг боллоо. Монголын 30 жилийн доройтол Ардчилалаас биш мунхаруулагч шашнаас болсон. Ардчилсан системтэй сайхан хөгжсөн улсууд дэлхийд тэргүүлж байна. Харин мунхарсан Түвэд, Балба, Монгол хөгжлөөрөө хоцор байна. Захын тэнэг хүн шашин шүтээд өөдлөхгүй байгааг хар ухаанаар мэдээд ойлгохоор олон жил өнгөрөөд байхад энэ мунхарсан авай хүртэл юу ярьж байгаагаа ойлгохгүй байна. Шашныг хязгаарлах хууль юм энэ үнэн хэрэгтэй. Шарын шашин шүтээд өөдөлсөн нэгээхэн түүх байхгүй.
Далай ламын тодруулсан хутагдууд бүгд монгол улсын тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан жинэхэн язгууртанууд байсаныг түүх гэрчилнэ. Өнөөдрийн Монгол Улсыг байгуулсан монголын түүхэн эх орончид билээ.
Хун амын 60 гаруй хувь христэд итгэдэг гэж худлаа шуу Хулангийн мэдэгдлийг харсаан Маш суржин экстремист байна лээ Тусгаар тогтнол аюулд ч гэх шиг Урвагчдыг шороонд гээд л Сонгуульд нэрээ дэвшуулсэн гэлуу Харин ч оор оор шашин шутдэг хумуусийг хооронд нь турхирч буй мэт харагдсан шуу Хуулийн тосол баталчихаагуй юм бол шинждэх ухааны ундэстэй ярьж хэлэлцээд сайжруулаач дээ Англи хэл дээр эгэ хуулийн тосол л байна ш дээ Бодвол гадныханд танилцуулах гэсэн биз Ундсэн хуулиар хунийг шашнаар ялгаварлан гадуурхпхгуй гэж заасан шуу Хулан ундсэн хуулиа судал Уламжлалт буддын шашнаа иргэд хундэлдэг дэиждэг шутдэг Хучээр шутуулэх гэж оролдох хэрэггуй ээ
Яг зөв.
Яг зөв.
Боловсролгүй янхан зайл наад хужаа шашнаа тэврээд Монголоос зайл.
Путин бужигнуулж эхэллээ дээ
Ymarch shashin hereggui shu.Ouynhorol gj avgai burhani eder ch bas neg edertei bolgoson.Ta nar negch heregtei uom sanaachlahguiee.Duu huur.naadam nargia.eder shenegui sogtuu bailgah bodlogo barij vga.Horioni urd ch Arhi l gants cheleetei bn.
Баясах, Ё.Отгонбаяр нар зайлаа
MONGOL CHUUD MIN EE : BID SHUTEEN NI TUSGAR TOGTONOL AAN OLOJI AVAH HEREGTEI .MARTIN LUTHER YAAJI EUROPE D SHUTEEN NI TUSGAR TOGTONOL IIN KHUVSGAL IIG HESEN IIG SAIN MEDEJI AVAKH KHEREGTEI
Монголын хууль ийм байдаг. Нэг бол баахан хуулсан copy&paste хууль байна. Эсвэл захиалгаар хийгдэнэ.
Bujignuulah um bagadaagui l bailtai. CORONA-tai temtsej yadaj baihad bas neg dain dajin duudsan um hereggui dee. Uvuljin mongoldoo tsahim hicheel uzej duussan, Londongoos irsen ach zee 2-oo amraahaar Hodoo oron nutgaar yavaad irlee. Tsahim hicheel gej gaihamshigtai um b. "Mid-term"gedeg shalgaltaa ch avchij b. Usee zulgaamaar unetei surguuli ch ih undur shaardlagatai, ontsgoi chanar chansaatai, bagsh nar ni tsahimaar, yag hajuud Mongold bgaa um shig tulj ajilladag "tailor-made".Emee uvuu bid ch bas hamtdaa suraltsaj, hamgiin sain emee uvuu gesen shagnal hurtev.
Huduu oron nutagt l Mongoliin maani ediin zasag,ireedui, ard tumen gurav b. Taivan,tohitoi,shunalgui, baigaa umandaa hanasan ,az jargaltai, gundaj gutardaggui ard tumen tend l b. Huuk Ouyk nar min surtalchilgaagaa sain hiigeerei.MAHN-iig songono gesen humuus ih b. Bi 100- 150 tanidag ailuudaaraa orj asuusan bugded ni hariuulj Huukiin Zasgiin ololt amjiltiig nudiig ni bultertel ni taniuulj, busad Erunhii Said naraas uyygaaraa ers yalgaataig tailbarlaj l yavav. Huukd hiisen um ih bolhoor amarhan bsn ch medeelel ter bur hurdeggui um b.
Suhbaatar aimagt Ulaan Saidiig alahad ch bagadana gj b. Hajuud ni Huukiin ner tur asar muuhaigaar havchuulagdaj bh jisheetei. Hentiid Ouyk sain nertei,nuluutei baigaa ch, hangalttai sain bas bish b. Erthen tiisheegee yav! Tashiraaraa yalah estoi shuu!!!!! Huukiin ner devshuulsen humuus taalagdaagui b. Shine MANAN uuslee gedeg yaria tend hursen b.
uls ornig muhuuh irehsheeldee oruulahiin tuld hel soyl shashin shutlegiig n ustaga gedeg iim ym bj bolohgui baihaa hulangiin medegdel mash nosttoi asuudal anhaaraldaa avah hetegtei!!!!!!!!!!!
Гол шашин будда болоо.Гадний шашин шүтвэл Бид баян болох цагт бүх орлогын 10 хувь гадагшаа урсан.Төвдүүд сонгох ч худлаа юм байна дээ.Ялгуусан хутагт нь инээд алдаж баячуултай тамхилаад ядаруу хүмүүс руу муухай хараад яваад өгдөг юм даа.Онлайнаар Лууяаа гээд лам ном айлдав.Энэ насанд мөнгө ажил бүтээдэг гээд хуцаж өгөв.Энэ нийгэмд лам хүн тэгэж ярих муухай болохгүй.Их сэтгэл ярьж бага сэтэгдэг улс боллоо.10 богдоо хахууль өгөөд хуурамчийг тод оруулах болсон гээд тв 9 өөр гарав.Гачин хутагт наадам болгоноор үүдэн дээр нь очоод хүн хүнрүү залгаад орж ирээд гишүүдтэЙ гичий шиг суудаг болов.Ном айлдах үзэхын хамгийн том нь тэрс үзлийг дарах.Гэтэл мөнгө ярина.Баян олигархи айлаас 10 богд төрвөл хуурамч гэдгийг ойлгов.Зонхав гэгээн миний дүрийг битгий тодоруул гэж айлдсан үнэнд зөвийг олсон л үг .Би Будда шүтдэг гэхдээ хатуу үг чихэнд эвгүй ч явдалд тустай.
Өөрийн хүслээр лам болох ерөөлтэй олон түмний төлөө гэсэн буянт бодолтой.Эгэл жирийн айлаас төрөөсэй билээ.10 богд минь.Одооны баячууд хааны сэнтийд харц ын хүү суух ерөөлтэй цөв суусан цагт үйлийн эрээ хурааж буй хүмүүс.Энэ хүмүүс буян хүсэх сэтгэлгүЙ болноо.
Tsogtbaatar hulgaichiig Toroos zailuulah heregtei@
Nevtruulgiig yzsen herev ene hyyli batlagdval tun ayultai irgediig hoorond ne alaltsuulah nuu Mongol uls orshin togtnoh eshed shuud hamaatai
Шашний хуульдаа бас байгаа юм биш бидний хэрэглэдэг энэ олон цааз чинь хаана нэг гадаад улсын хуулбар байх нь даанч элбэг. Ийм байж бүгдийг хуулийнхан хамгийн мундаг гэж хэлүүлэх нь инээдэмтэй. Төрийн бүх том албан тушаалд хуульч хүн байх ёстой гэж хэлдэг зүйл шиг худал юм байхгүй.
Хувилгаан гэгээн тодруулах хулхи ёсыг хоригловол Монголд мундаг дэвшилт болноо.
Ер нь энэ Хулан гэдэг хүн өөрийнхөө хугас ойлголтоор бусдыг дагуулах гэдэг явцуу үзлээсээ салж эмээ болж ээ.
олон янзын шашин дэлгэрэх боломжийг 100% олгосон үндсэн хуультай .монголчуудыг олон янзын шашины боол орон болгох бодолго 90оноос монголд орж ирсэн .ер нь монголчууд олон нам, олон шашинаар хуваагдаад ямархан янзтай байгаагаа мэдэхээсээ мэдэхгүй нь их .гадаад хэрэгийн сайданцар цогтбаатар бол эрх мэдэлгүй утсан хүүхэлдэй шүү дээ түүний гараар юу ч ороод юу ч гараад явж мэднэ хянадаг барьдаг төрийн хууль хүчин мөхс байна .монголчууд түвдийн ламын шашин, шанкар хоёрын боол барлага нь болсон энэ хоёр дээр кристийн гэх мэт маш олон шашины
маш олон шашины зан үйлээр ард иргэдийг хуурч бас өвчилүүлэж байгааг мэргэжилийн өндөр түвшинд хянадаг таслан сэргийлдэг байгуулага манайд алга байна .
монголчууд монгол хэлээр биш англи хэлээр ойлгодог болчихсон юм уу ?үүнийгээ монгол хэлээр орчуулаад ард түмэнийхээ нүдэнд харуулаж чихэнд нь сонсгооч ээ .
Nongol gaj ursgaluudiin hogiin sav bishiig l haruulaad ugmuur bna
Хулан монголын нийт ард түмний үзэл бодолд зөвөөр нөлөөлж,хүмүүсийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандаж зохицуулж чадах хүн биш шүү.Их явцуу залуу хүн байж монголыг үндсээр нь устгах бодлого явуулж байсан шарын шашины нөлөөг хүчээр дэлгэрүүлэх боплого барьдаг ,худлаа үндэсний өв уламжлал гэсэн нэрээр дүр эсгэдэг хоцрогдсон фиодал үзэлтэй орчин үеийн Монголыг уруудуулах үзэл бодолтой эмэгтэй
маш үнэн.
Улс дамжсан мафи болон масоны бүлэглэлүүдийн нөлөө эрчимтэй орж байгаа юм байна.
Hulan avgaid analiz dugnelt hiih medleg chadvar baihgui hun dee
Монголчууд бид дээр үеээс эхлэн Шарын шашинаа шүтэж биширч,хүмүүжиж ирсэн. Монголд үүнээс өөр шашин байхыг хуулиар хорих,эсвэл хязгаарлах хэрэгтэй.Дэлхийн нийтийн жишиг хараад байхад улс орны салан тусгаарлалт,дайн дажин бүгд л Шашинаас улбаатай байна.Манай Төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг бол тэргүүн ээлжийн нэг гол зорилт энэ байх ёстой шүү,манайд ч зөндөө олон шашин замбраагүй хуульгүй юм шиг үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоовол таарна.
Монголчууд бид дээр үеээс эхлэн Шарын шашинаа шүтэж биширч,хүмүүжиж ирсэн. Монголд үүнээс өөр шашин байхыг хуулиар хорих,эсвэл хязгаарлах хэрэгтэй.Дэлхийн нийтийн жишиг хараад байхад улс орны салан тусгаарлалт,дайн дажин бүгд л Шашинаас улбаатай байна.Манай Төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг бол тэргүүн ээлжийн нэг гол зорилт энэ байх ёстой шүү,манайд ч зөндөө олон шашин замбраагүй хуульгүй юм шиг үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоовол таарна.
Эргүү новш наад новшийн шашнаас чинь болж Монголчууд хэдэн үеэрээ хоорондоо дайдсан юм. Наад новшийн хужаа шашныг чинь өвөг дээдэс шүтээд олигтой явсан түүх байхгүй үнэхий шашны ном уншиж суухаар түүхийн ном олж унш үхдэл минь.
202 179 21 204 чи мөн ч их төөрөгджээ. Ай хөөрхий.Яаж хорвоог барнаа чааваас
Гадагшаа шаашны сургуульд суралцахаар явж буй хүүхэд , залуучуудын тоонд шашны зөвлөлөөс ч юм уу квот тогтоохгүй бол одоо ямар ч хяналт байхгүй байгаа санагдана.
hun medleg bolovsrolgui baij bolnoo, hel usgui ch baij bolno, gehdee ene avgai shig erguu teneg, horlon suitgegch baij bolohgui. uneheeriin bolovsrolgui, medleggui hun yamar gai duudaj boldogiig ene shulegch ch bish, setguulch ch bish, emsiin hureelengiin met guaglah maanag emees olj harlaa. songuuld oruulah ni bitgii hel hajuugaar ni ungorohod buzartmaar baliar avgai
Хулан тэнэг авгай хуулийн төслөө ч уншаагүй байна
Монголд байгаа бүх шашны сургаалийг маш нарийн нухацтай судалж байж аль шашин зөв бурууг сонгох хэрэгтэй. Түүнээс биш энэ шашны бурхан нь гадаад, эсвэл монгол гээд таамгаар шийдвэр гаргаж болохгүй.
Копи хууль. Копи хуулийг дэмжигчид гадны бузар сэтгэлт үйлдэл шингэсэн .мөнгөнд шунасан. өвгөн европ. канад америкийн эзлэн түрэмгийлэгч.гаж донтой дээрэнгүй үзэлт.копи итгэгчид. Хотонд орсон чоно үзэлтэнгүүдээс үтэр түргэн холд. Өвөг дээдсийн ариун голомтыг бузартуулахгүйн тулд монгол туурагтангууд нэгдэцгээе.
Богд хааны маань байгуулсан тусгаар Монгол улсын хүн ам өсөөд одоо 4 сая болох гэж байна.. Буурсан гэдэг бол дээрэнгүй үзлийн худлаа тоо.
Эргүү авгайн бичсэн соц.үеийн хоцрогдсон улиг суртал ухуулга өнөөгийн үзэл баримтлалд үнэхээр нийцэхгүй бөгөөд улс орнуудыг залгиж буй өрнөдийн хурдацтай.дээрэнгүй эзлэн түрэмгийлэлтэй хөл нийлэхгүй байгаад сэтгэл зовинож байна.
МОНГОЛ ОРОН ТӨВДӨӨ ӨМНӨ 5 ЗУУНЫ ҮЕД ШАШИНТАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ТҮҮХ УНШААД МЭТГЭЛЦЭЭРЭЙ МОНГОЛ УЛАМЖЛАЛТ БУРХАНЫ ШАШИНТАЙ ОРОН ХЭНИЙЧ ХАМААРАЛГҮЙ
Монголын үндэсны хэл соёлыг устгах бодлого явж байна даа ЦОГТБААТАР МӨНХОРГИЛЫГ СОНГОХГҮЙ
Нацист шинжтэй уг мэдэгдэл, нэвтрүүлэг нь улстөрийнхнийг гүтгэх, асуудлыг албаар хурцатгах, гадаад харилцааг муужруулах, дотоод эв нэгдлийг бутаргах, шашныхныг үймүүлэх, тэнэгүүдийг өдөөн улс орныг самрах аюул бүхий гэж үзэж байна! Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хуланг шалгана уу!
Энэ асуудал наанаа тэрхүү муу хуулийн төслийг хөндөж буй юм шиг боловч цаанаа шашнуудыг ялгаварлан гадуурхаж, хүчээр тулгах гэсэн оролдлого байна. Үүнээс болж буддын шашинд дургүйцэх хүмүүс дахин нэмэгдлээ.
Ц.Хулан Монголын Эх үрсийн баярын өдөр ирж буй энэ үед гашуун зовлон ханхалсан будда шашны хар элчийн төлөөлөл болон хүний эрхийг дур мэдэн эсэргүүцэн булаан авах ноцтой мэдэгдэл Хийж буйг эсэргүүцэж байна. Олон эхчүүд хүүхдүүдийн гашуун зовлонгоос та үүрэлцэж үзсэн үү? Эр нөхөртэй зодуулаад очих газаргүй уйлах дуунд та юунд баясаав.Монгол улсыг цаазын ялгүй улс болсонд Дээдийн дээд Тэнгэрлэг ЭЦЭГ алдаршдаг. Бурханы арван хуулинд хүн бүү ал .!!!!!!! Абортоор үр удмаа бүү ал !!!!!!!!! Эхийнхээ хэвлийн амь гуйж бяцхан амин сүнс,амин сэтгэлийн ёолон гинших дууг сонсож байна уу? Зогс.Уучилаарай.ТӨРИЙН дээр Тэнгэрлэг Мөнхийн ЭЦЭГ оршдог юм. Үргэлжлүүлэн тэмцэх болно.