Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.
Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа.
ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.
Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.
Сэтгэгдэл0
Галын дөл өөдөө гэж ярилцдаг бидний Монголчууд баярлах ёстой бөлгөө.Их дэлгүүрийн том хувьцаа эзэмшигчид хамгийн түрүүнд.
УИД-д зардаг шингэн сүүнээс тэжээл үнэртэж, масло ч юмуу ямар нэг тос хийж хутгасан байлаг учраас маш их үл мэдэгдэх зузаан шар тос хөвөж цай чанаж уух аргагүй байна. Энгийн биш өтгөн маш хурдан гашилж байна. МХЕГ-аас шалгаад өгөөч
Монголын 30 баян гэр бүлийн нэг аав хүү Шагдарсүрэн, Баярсайхан нарын олон дэлгүүрийн нэгийх нь дээд хэсэг шатлаа.МАН-н энэ бачн гэр бүл өөрсдийнхөө хувийн "Номин Даатгал"-д энэ дэлгүүрээ даатгуулсан байдаг байлгүй дээ
Rev garden unetei mortloo bair mortloo hananuud gipsen bair zarsan gal garval bairaa shatna shuu dee tsahilgaan baraanuud chanargui zuragt 1jil ajilaad evderdeg unetei nomin turees irgediig asar unetei tureeseldeg shulaach shulj bdag
INGEED L MONGOL ULC URUUDAJ EXLEJ BAINA DAA ENE BOL GALZUU CONGUULIIN EXLEL CONGUULIAAR BAC L END TEND GAL GARNA DAA
MAXH,MAH,AH-BYGDEEREE SHATAX BOLNO SHATAJ BAIXDAN GAL CONOOGCH AX NAARAA BITGII OJIJ GALIIN UNTRAAGAARAI YNC BOLCON XOINON OJIJ YNCIIG N TSEBERLEN BIZ