Амьтан бүхэн насан туршдаа биедээ олон зүйлийн хорхойг агуулж, тэжээж, үржүүлдэг, тэдгээрийн бүл үүсэх, оршин тогтнох, арилах, сэргэх нь тус бүр өөрийн зүй тогтолтой, хоорондоо зохицсон байдаг. Нэг сүргийн амьтдын 10 – 90 хувь нь тухайн зүйлийн хорхойн халдварт хараахан өртөөгүй буюу хорхойгүй, хорхойтсон олонхи амьтад жирийн халдвартай буюу цөөн хорхойтой, эмнэл зүйн болон хэт халдварт өртсөн цөөн амьтан байх ба тэднийг олж эмчилдэг.
Заримдаа хорхойтохуйн тахал илэрдэг, олон жилийн завсарлагатай, олон сүрэгт олон амьтан өвчилдөг. Зарим бүс нутагт 1950–1960-аад онд хонь, ямааны ходоод – гэдэсний хялгасан хорхойтохуйн, 1960–1970-аад онд үхэр, тэмээний ходоод–гэдэсний хялгасан хорхойтохуйн, 1960-аад, 1970-аад оны эхээр адууны могой хорхойтохуйн, 1990-ээд оны бороотой жилүүдэд уулархаг нутгаар бог малын хосны годил хорхойтохуйн тахал илэрч, 1-5 жил үргэлжилжээ. Манай улсад 1950-иад оны сүүлээр бог малын хялгасан хорхойтох өвчнийг фенотиазинаар, туузан хорхойтох өвчнийг зэсийн цэнхэрээр эмчилж, энэ үеэс туулга, туулгалт гэдэг үгийг хэрэглэжээ.
Амьтны гэдэсний хананы булчингийн хөдөлгөөнийг түргэсгэж, агуулгыг нь хөөж гаргах буюу баас, чацга алдуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлийг туулга гэдэг. Ареколины бэлдмэлийг нохой, тахианы туузан хорхойг тууж гаргахад хэрэглэснээр “хорхой туулгах” хэмээх томъёолсон нэр үүсчээ.
Одоогийн хорхой үхүүлэгч бэлдмэлүүд нь амьтны гэдэсний хананы булчингийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй, баас, чацга алдуулахгүй буюу туулгахгүй, хорхойг саажуулж, хордуулж үхүүлдэг. Ийм бэлдмэлийг туулга гэхгүй, хорхой үхүүлэгч бэлдмэл гэдэг, ийм бэлдмэлээр амьтны биед буй олон зүйлийн хорхойг агнахыг хорхойгүйтгэх эмчилгээ гэнэ.
Жишээлбэл, ивомек туулга биш, ивомек тарихыг туулгалт гэхгүй, альбендазолын бэлдмэлүүд туулга биш, түүнийг амьтанд уулгах нь туулгалт биш. Нүд, тархи, уушиг, элэг, нойр булчирхай, харвин, цус зэрэг гэдэснээс бусад эд, эрхтэнд байгаа хорхойг агнахыг туулгалт гэхгүй.
Монгол Улсад 1960 он хүртэл малын хорхойгүйтгэх эмчилгээ оновчтой, хорхойтохуйн эмнэл зүйн болон хэт халдвартай, өвчилсөн амьтдыг олж эмчилдэг, мэргэжлийн эмчилгээ байв. ЗХУ-ын зээлийн мөнгийг барж ядаж байсан 1970 – 1992 оны цамаан жилүүдэд бүх суманд бүх сүргийг хоморголон “туулгаж” байв. Сүргийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг хорхойгүй хийгээд хорхойн жирийн халдвартай буюу цөөн хорхойтой бүх амьтан “туулганд” өртөнө. “Туулга” амьтны баас, шээс, хөлс, амьсгалаар гадагшилж малын хот, агаар, бэлчээр, усыг бузарлана.
Мал хувьчилсаны дараа 1993 – 2012 онд хорхойгүй болон цөөн хорхойтой амьтдыг “туулгах” явдал түр саарав. Төсвийн мөнгөөр малын эмч нарт амьтныг хорхойгүйтгэх эм тараадаг, тэд түүнийг малчдад зарж амь зуудаг байв. 2013 оноос малчид өөрсдөө малаа сүргээр нь жилд 1 – 2 удаа “туулгадаг” болов. Мал сүрэг жил бүр, сүргээрээ, хэд хэдэн удаа, олон зүйлийн хорхойтохуйн тахалд өртөхгүй, иймээс сүргээр нь эмжүүлэх хэрэгцээ хаана ч, хэзээ ч үүсэхгүй. Амьтны сүргийн арав хүртэл хувь нь хорхойтно, хорхойтсон амьтдын 10 хүртэл хувь нь эмнэл зүйн болон хэт халдварт өртөнө, энэхүү 10 хүртэл хувийг буюу нэг мянган амьтнаас аравыг олж эмчлэх бодит хэрэгцээ байна. Хорхойтож өвчилсөн арван амьтны төлөө хорхойгүй, цөөн хорхойтой, өвчлөөгүй есөн зуун ерэн амьтан “туулганд” бузартаж байна, улмаар бэлчээр, ус, агаарыг бузарлаж байна. Бид бүгдээрээ “туулганд” бузартсан мах идэж, “туулгатай” сүү ууж байна.
Хорхойн жирийн халдвар нь амьтны сүрэгт хэрэгтэй, ашигтай, амьтны биед тухайн хорхойн халдварыг эсэргүүцэх дархлааг өдөөнө, хөгжөөнө, тогтоон барина. Жирийн халдварыг арилгавал түүний өдөөж, хөгжөөж, тогтоон барьж байсан дархлаа арилна, “туулгасан” амьтан дахин хорхойтно, хүнд өвчилнө. Ийм учраас хорхойн жирийн халдварыг оролдох хэрэггүй. Хорхойн халдварыг оношлох, хорхойтсон амьтныг эмчлэх төвөгтэй бөгөөд мэдлэгтэй эмч оношилж, ур чадвараа дайчилж, ухаанаа зарж, сэтгэл гаргаж хийдэг нарийн мэргэжлийн ажил. Ганц хорхой танихгүй хуурамч эмч, техникч нар үүнийг хийж чадахгүй. Хорхой танидаг, хорхойтсон амьтныг олдог, эмчилдэг, малчдад зөвшөөрөгддөг, тусладаг, зөвлөдөг жинхэнэ малын их эмч тун ховорджээ.
Харанхуй, хавтгай эмжүүлэлт нь мал сүрэг хийгээд мал аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүнд, үнэ цэнийг бууруулна, хүрээлэн буй орчны агаар, ус, бэлчээрт эмийн бузар үүсгэнэ. Оношгүй, хоморголсон, мэргэжлийн бус эмжүүлэлт бол эрүүл, цэвэр сүрэг, хот, агаар, ус, бэлчээрээ бузарласан, бүтээгдэхүүнйхээ нэр хүнд, чансааг унаган, олон жилийн хөдөлмөрийн үр шимээ хорлон сүйтгэсэн үйлдэл юм. Хоморголон эмжүүлсэн мал сүргийн борлуулалт удааширна, үнэ хямдрана.
Соёлжсон хэрэглэгчид ивомекжүүлсэн, “туулгасан” малын бүтээгдэхүүнийг хэрэглэхээс эрс татгалзаж байна. Буруу хэрэглэсэн “туулганы” бузар нь хорхойноос мянга дахин илүү хорлонтой. Ийм “туулгалт” хийснээс хийгээгүй нь мянга дахин дээр. Эдүгээ сүргээ, нутагаа хорхойноос бус, буруу хэрэглэсэн “туулга”-ны бузараас цэвэршүүлэх нэн хэцүү сорилттой бүх хот айл нүүр тулжээ.
Хорхой барьцаалагчид хуурах, хулгайлах шуналаа “Малын өвчнөөр хулгайч тэжээдэг хуулийн” (Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль) 21.4. –т “Шимэгчтэх өвчний тархалт, халдварлалтын байдал улсын эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрсэн талаар мал эмнэлгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын зөвлөмж болон энэ хуулийн 28.9-д заасан мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн тухайн өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжилтийг зохион байгуулна.”, 33.1.3.2.-т “энэ хуулийн 21.4-т заасан шимэгчит өвчний” зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж шургуулсаныг УИХ ёсоор болгожээ.
Улсын төсөвт “туулга” шахаачид өөрсдийгөө мэргэжлийн зөвлөлийн гишүүн гэж өхөөрдөх юм байна. Хуурамчийн дуураймал “туулга зохион бүтээгч” Засгийн газрын 100 сая төгрөгийн шагналыг, Шинжлэх ухааны академийн оны шагналыг хулгайлсаныг олон нийт харж байна, шоолж байна. Зөвхөн Засгийн газар л шахаанд авдаг, малчид хэрэглэдэггүй хуурамчийн дууриамал “туулгаар” улсын төсвийн олон тэрбум төгрөгийг олон жил хулгайлсан, хулгайг нь “малын эмч” нар малчдад дамлан үзүүр цохиж амь зуусан, тус улсын эрүүл мал сүргийг, цэвэр нутаг усыг хуурамч “туулгаар” бузарласан хорлон сүйтгэлийг татвар төлөгчдийн мөнгөөр шагнадаг Засгийн газартай, ШУА-тай бид хөөрхий. Олон жил үргэлжилж буй мөнгө угаах, залилан мэхлэх, хорлон сүйтгэх зэрэг олон зүйлтэй гэмт хэргийг шагнасан Ерөнхий сайдыг, ШУА-ийн ерөнхийлөгчийг олон нийт зусардаад л, хөөргөөд л.
Малчид аа, үйлдвэрлэгчид ээ, аймаг, сумын Засаг дарга нараа, одон тэмдэгт хорхой барьцаалагчдаас, хууль барьцаалагчдаас, “туулга зохион бүтээгчдээс”, “туулга” шахаач нараас, шахаа хэмээх төсвийн хулгайн үзүүр цохиочдоос хол байгтун. Тэднээс нэрээ, малын тоогоо, гарын үсгээ, тамга тэмдэгээ нуугаарай.
О. УЛАМБАЯР
2020.11.18
Сэтгэгдэл0
"Малын халдварт өвчинтэй тэмцэх олон улсын товчоо"-ноос гаргасан зааварт Ивомек эмийг тунг нь ихдүүлэх юмуу багадуулбал үр дүн гарахгүй, энэ тариагаар тарьсан малыг 6 сарын дараа нядалгаанд оруулахыг зөвлөсөн байна. Манайд үүнд төр, засаг нь ч, малчид нь ч анхаарч, хяналт тавьж байгаа юм алга. Дээрх сэдвийг хөндсөн хүн мэргэжлийн хүн байх. Мэргэжлийн хүмүүсийнхээ хүмүүсийн хэлсэн, бичсэн, санал, шүүмжлэлийг Төрийн байгууллагууд маш сайн сонсох ёстой. Шүүмжилдэг хүн гээд ад үзэж, ялгаварлан гадуурхаж болохгүй.
Мал аж ахуй ХХААХҮЯ нд болон хэдэн газар Дамдиндорж тэргүүтэй хэсэг мафи урдаас ирсэн хороор малын вакцин, туулга, эмээр ард олны махыг хордуулж бн ма цагдаа хүчнийхэн барьж хорих ёстой.
Чухал сэдэв хөндсөн нийтлэл байна. Ийм асуудлын хариуг олох, нэг талд гарах хэрэгтэй байгаа юм. Яам цаашлаад ЗГ аас ажын хэсэг гаргаад “туулганы хэрэг”ийг шалгаж үнэийг олох шаардлагатай.
Mongolchuud bid alivaa asuudald dendvv bvdvvn baarag handdag l daa. Tuulga sain gee l oilgson bol gvitsee, bvh tuulgiig neg l yanzaar hiine,ter ni tiim, ene ni iim gej yalgahgvi. Ene hvn ih zuv bichsen bna. Yalgaagii ni sain medej, jor nairlaga, tun hemjeenii ni tohiruulj surah heregtei!
Маш чухал сэдэв баына. Яагаад хөдөөд бөөс баыхгүй болсон? Рүний бие хороор
Хүний бие хороор дүүрч биологийн тэр төрөл зүйл байхгүй болсоныг тод харуулж баына. Соёлжисондоо. биш. Ивомакийн гай.Ийм байж яаж хүн эрүүл байхав дээ?!
Монголд мал нь ч малчид нь ч улс төрчид нь ч бүгд өвчилжээ. Нэрмээд ковидчингууд нийгэмд сүрэглэлээ. Одоо яах вэ эсгий гэрээ чирээд саран дээр очицгоох уу аан?
Мөнгө л олж байвал биднийгээ яаж ч алахаас буцахгүй төр засагтай болжээ бид
Төр засаг нэрийн доор дандаа луйварчид амьдарч байна. Хулгайч нохой шиг мөнгөөр зарж идсэн гахай нар олон.
Сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр болжээ, мал эмнэлгийн хэн тайлбарлаад өгөөч ...
Бүх бурууг төр рүү чихэж болохгүй. Малчид малын эмч болон эм дамлан нийлүүлэгч ашиг хонжоо хайгч нар л буруутай шүү дээ.
За энэ ч өөдтэй амьтан бас биш байна. Ийм нэртэй нэг малын эмч байсан, тэр л бас тэрсэлдэж дуусаагүй байгаа бололтой дог.
Онож хичээж хэллээ дээ. Бодох л асуудал
Шахаачид нь ч цагаандаа гарсан этгээдүүд байдаг байх. Шахаа авагч төр засаг нь, яам нь, түмэн олон нь ухаарч сөрж ажиллаасай.
малын төрөл бүрийн өвчний гадаад эм оруулахыг зогсоогоочээ ёстой хортой шүүМАХ сүүг нь идэж уусан хүн үнэхээр өвчлөөд хар хөх үдээр болоод үхнэ эхлээд мэдэхгүй малаа тариад л байсан сүүлдээ мал өөрөө үхдэг юм билээ эийг тийм хортой гэж мэдэхгүй хүмүүс мал нь үхэх болохоор алаад хотынхонд зарчихна хөдөөнийхөн малчид муухай улс
ИВОИМК ХОРТОЙ ГЭХ ҮЛГЭР ДОМГОО БОЛИОЧ? ХӨДӨ ИВОМЕКИЙГ ШУУД УУСАН ХҮН Ч ХОРДООГҮЙ ХУРДАН МОРИНДОО АМААР НЬ ӨГЧ БАЙНА ҮХЭХГҮЙ БАЙНА, МАЛЧИД ИВОМЕКИЙГ БҮХ МАЛДАА ХИЙДЭГГҮЙ ӨТСӨН ЦӨӨН ТООНЫ МАЛАНДАА Л ХИЙДЭГ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЧААХАА БОЛИОЧ ХА ХА
О. УЛАМБАЯР уг нь зөв санаатай юм хэлэв. Одоо ШУА, ХААИС-д бэлчээрийн мал мэдэх хүн байхгүй. Байшингийн мал эмнэлэгийг л хагас хугас мэднэ. Орсоос авчисан байшин амбаарын мал эмнэлгээр монгол мал 100 гаран жил хордож бие нь давжаа мах сүү нь хортой болсон. Түүний үр дүн нь монголчуудын хагас хувь нь ухаан хомс, нас богино, элдэв өвчний үүр болсон. Төр засагт ухаан хомс хүмүүс гарсны нэг учир тэр. Эргүү гээл та нар доромжилдог биздээ. Тэр чинь тархины хорхой. Эргүүгүй сэхээтэн бараг байхгүй болсон доо. Хорхой агнах, хорхойгүйтэл гэнүү, юу юу гэнэ вэ? Уламбаяр таны хэл бас эргүү өвчинтэй, амбаарын малын хоолт дарга байнаа. Та бас үг хэлээ тэр химийн хороор туулгажээ.
Малын эм тариа замбараагаа алдсан нь үнэн. Ёстой 1 хатуу цэгцэлмээр болсон асуудал. Хавар болохоор бүх малдаа 1 тариа шахдаг. Тэр нь шимэгчгүй болгож таргалуулдаг гэж малчид ойлгочихсон бат итгэлтэй болсон юм билээ.. намар бас 1 тариа тарьдаг тэр нь малыг тураахгүй онд оруулдаг гэдэгт бас 100 хувь итгэлтэй. За ингээд завсаргүй тариулсан малын мах сүү юу болдгийг ёстой чөтгөр л мэдэх байх даа. Хөдөөгүүр хүмүүс хачин харлаад борц шиг болоод байгааг дотроо гайхаж учрыг нь олохгүй байсан нь цаанаа учиртай байж магадгүй л юм байна Бас элэг цөс нойр булчирхайн өвчин их дэлгэрсэн дээ. Өмнө нь тийм зүйл гайгүй байсан санагддаг
Манайд малын эм, вакцин үйлдвэрлэдэг Био комбинат гэж байлаа. Одоо байгаа юу?
Mash zuv sanaa gargasan baina. Haldvartai amitand em ugdug bolohoos bish buh suregt ni uguh yosgui. Yagaad bugded ni ugdug gevel neg talaas horhoitoi amitanig tanij chadahgui nuguu talaas emee borluulah gesen hoer l shaltgaan baina. Alivaa em hor gedgiig hun bur nadaar heluuleltgui medej baigaadaa.