“Оном”-ын Дашдоржийн Наранбаатарыг бид мэднэ. Тэр бол монголчуудын том жижиггүй машид анхаардар эрүүл мэндийн сэдвээр ярьдаг, бизнес эрхэлдэг нөхөр юм. Физикийн шинжлэх ухааны доктор “Оном” Д.Наранбаатарын эрүүл мэндийн салбарт салахын аргагүй хайртай болсны шалтгаан нь ердөө л тендер буюу бизнес нь ажээ. Америкт амьдардаг “Оном” Д.Наранбаатар зөвхөн “ялсан” тендертээ гарын үсэг зурахаар Монголд түр ирээд буцдаг этгээд юм. Өөрөөр хэлбэл, “Оном” Д.Наранбаатар Монголын эрүүл мэндийн салбар дахь санхүү, хөрөнгө оруулалтад гараа гүн гүнзгий дүржээ. Олон юм нуршилгүй яг одоо түүний “ялаад” хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, тендер, түүний явцын талаарх мэдээллийг хүргэе.
НЭГ. 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨЛГҮЙ НАЙМАН САР БОЛЖ БАЙНА
Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдөл болон мэдээллийн технологийн стандарт боловсруулах” олон улсын нээлттэй тендерт Шведийн “Корус” компани шалгарч, нэг жилийн хугацаатай 199 950 ам.доллар буюу 600 шахам сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн Монголын талын туслан гүйцэтгэгчээр “Моносолюшн” ХХК ажиллажээ. Энэ “Моносолюшн” ХХК бол 2017 оны 11 дүгээр сарын 1-нд гадаад худалдаа, вэбсайт хийх, программ хангамжийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Энэ компанийн хувьцааг Дашдоржийн Наранбаатартай төрсөн ах дүүгийн холбоотой Дашдоржийн Наранжаргал эзэмшдэг. “Оном” Д.Наранбаатарынх гэсэн үг. Дээрээс нь “Оном” Д.Наранбаатар зөвлөхөөр ажилласан. Цалин нэмж цохидог гэсэн үг.
Гэрээт ажлын гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах байв. Гэвч гүйцэтгэгчид ажлаа хугацаанд нь дуусгаагүй учир ажлыг нь бүрэн хийлгэж гүйцээхийн тулд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны хүртэл сунгажээ. Гэсэн атал гэрээний нийт дүнгийн 159 950 ам.доллар буюу ойролцоогоор 450 сая төгрөгийг авчихсан байна.
Одоо 39 990 ам.долларын үлдэгдэл бий. Түүнийг дээрх гэрээний төгсгөлийн тайлан, үр дүнг ЭМЯ-нд хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх юм байна. Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар “Оном” Д.Наранбаатар тайлан ч үгүй, ажил ч үгүй Америкаас “лайвдаж” сууна.
ХОЁР. ДАРААХ 200 МЯНГАН ДОЛЛАРЫН ТЕНДЕРИЙН АЖИЛ НЬ ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУГАЦАА ХОЦОРЧ ЯВНА
Дээрх Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн өгөгдлийн тайлбар толь боловсруулах” олон улсын нээлттэй тендерт дахиад Шведийн “Корус” компани шалгарсан байна. Энэ хүрээнд ЭМЯ-тай 2020 оны 1 дүгээр сарын 7-нд нэг жилийн хугацаатай 199 950 ам.долларын гэрээ байгуулжээ. Мөн л Монголын талын туслан гүйцэтгэгчээр нь “Оном” Д.Наранбаатарын “Моносолюшн” ажиллаж, Д.Наранбаатар, Д.Наранжаргал нар зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж. Энэ төслийн эхлэлтийн тайлангийн дагуу 19 950 ам.долларыг нь тэдэнд шилжүүлсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хугацаа хоцорч яваа юм байна. Төслийн үлдэгдэл төлбөр нь 180 000 ам.доллар байна.
ГУРАВ. ДАХИАД 6 САЯ ДОЛЛАРЫН ТЕНДЕР АВАХААР ӨРСӨЛДӨӨД “САНХҮҮГИЙН ЧАДАВХИГҮЙ” ГЭЭД ХАСАГДЖЭЭ
Мөн л Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд “Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны платформ боловсруулах, хэрэгжүүлэх, туршин нэвтрүүлэх” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг Дэлхийн банкны худалдан авалтын журмын дагуу урьдчилсан сонголт бүхий олон улсын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын урьдчилсан үе шат нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын хооронд, тендер шалгаруулалт нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд явагдсан байна.
Энэ төслийн урьдчилсан үе шатанд “Оном” Д.Наранбаатар “Оном сан”-гаа АНУ-ын “Ар Ти Ай Интернэшнл”, Шведийн “Чорус” компаниудттай хамтарсан түншлэл болгож оролцуулжээ. Гэвч “Оном сан” нь урьдчилсан сонголтын баримт бичигт шаардсан санхүүгийн чадавхийн шаардлагыг хангаагүй байна. Тиймээс оролцогчдод тавьсан урьдчилсансонголтын шаардлагын дагуу үнэлж эрэмбэлсэн хураангуй жагсаалтад багтаагүй аж.
Тодруулбал, Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтын журмын 6 дугаар хэсгийн “Зөвхөн хамгийн өндөр үнэлгээ авсан хүсэлт гаргагчдыг урих боломжоор хангах” гэсэн, 6.25 дугаар заалт, урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн Оролцогчод өгөх зааварчилгааны “Хүсэлтийг үнэлэх болон урьдчилсан” шалгаруулалт явуулах гэсэн F хэсэг, урьдчилсан сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Хүсэлт гаргагчдыг тавигдсан шаардлагын дагуу үнэлж эрэмбэлэн урьдчилж шалгаруулах” гэсэн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу хураангуй жагсаалтад багтаж чадалгүй хасагджээ.
Сэтгэгдэл0
Угаасаа яриж байгаа нь их буруу гарын этгээд байсан
Харлуулах гээд ядчих юмаа.ямар 1 хууль бус юм хийгээгүй заралсан тендерт ялаад ажилаа хийгээд өгцөн.зүгээр л наранбаатрын илчилсэн луйвар булхайгаа тайлбарлаа ЭМЯам
Яг үнэндээ математик бодолттой зүйлийг хаа хамаагүй худал ярьж мэддэг болох гэсэн хүнээс нийгэм юу хүлээх вэ дээ. Монголд новширч болно гэж боджээ.
Энэ Наранбаатар гэгг нэг муу физикч эрүүл мэндийн салбарын хамаг л ашигтай том төсөл, тендерүүдийг хуу хусдаг болоод удаж байна дөө.
ЯАМНЫХАН Ч БӨӨН ТЕНДЕРИЙН МАРГААН БАЙДАГ ГАЗАР ЮМ.
shinjleh uhaanii undeslel gechiheed eleg avsan teneg yum yariad baidag naranbaatar chini iim l hogiin luivarchin gar shuu dee!
За маш хэрэгтэй мэдээлэл байна . Адгийн луйварчин байсан байна.Холоос ард түмний тархи угаагаад санхүүгийн чадамжгүй байж тендэрт оролцоод чадахгүй байж монголдоо байгаа хэдийгээ хэмлээд , мөнгөгүйгээр тэр мөрөөдлийн эрдмийн ажилуудаа хий зүгээр тэр Эйнштейн Ньютон эд нар чинь ядуу л байсан юм билээ..ккк. Нам мамгүй байж юун тендер мендэр татаас түлхээсгүй байж юун тэр короно мороно вакцин макцин хэрээ мэдэж хэрзэгнээрэй чи...
Энэ новш яаж баяжсан шууд тодорхой зүгээр сууж байгаад тэгж баян болдог хүн шууд хулгайч байдаг.
Наранбаатарыг яагаад харлуулаад эхлэв ээ.Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар ярьсан санагдах юм.
ЭМЯ-ны хамаг л ашигтай том төсөл, тендерүүдийг хуу хусдаг Наранбаатарын хувьд дээр дурдсан тендерүүд бол зөвхөн зах зух нь л байна дөө. Цаана нь ““Элэг бүтэн монгол”-оос авахуулаад олон арван тэрбумаар үнэлэгдэх өчнөөн төчнөөн луйвар байгааг хууль хяналтынхан шалгаж таслан зогсоох хэрэгтэй.
ЭМЯ ны тендерээр гаршсан гэмт бүлэг Наранбаатрыг буруутгахаар улайрч эхэллээ. ЭМЯ нд Мөрдөн байцаах газар, АТГ, ТЕГ ын хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгалт оруулах, хөндлөнгийн аудит оруулж санхүүгийн шалгалт оруулж улсад учруулсан хохиролын тоо хэмжээг гаргах цаг болсон.
ЭМЯ-ыг Наранбаатарын “Оном сан” гэгчтэй нь хамт шалгавал их юм гарнаа.
Энэ хүн нэг яамны хөрөнгөнд хутгалдсан гадаадад байгаа нөхөр. Бүх яам гадаадад төлөөний хүнтэй. Тэр бүү хэл гадаад хүмүүс ч байгаа. 1978 оноос хойш Эрдэнэтийг атгаж байгаа хүмүүс ч бхйгаа. Томчуудын мөнгө угаадаг хүмүүсч байдаг
Xudlaa gar. Odoo boliosoo.
эрүүл мэндийн салбарын бүх удирдлагыг сольж шинэ агаар оруулах шаардлагатай болжээ. дэндүү бохир нүд нь сохорчээ
tiim bhaa bi bur ene huniig yanar neg ashig sonirholyn asuudaltai bna gej bodood bsinj.neg l ih mongold hairtau buh yumyg meddeg buh yum ruu hushuugaa dursen nohor bsiin.
Ер нь олон улсын байгууллагаас санхүүжилттэй судалгаа нэртэй тендер хэрэгжсэний эцэст биет юм байхгүй хэдэн хуудас цаас л үлддэг. Гадаад харилцаатай хэдэн нөхдүүдийн гадаадын компани удтай нийлж мөнгө хулгайлах арга
ЭМЯ-ны хамаг л ашигтай том төсөл, тендерүүдийг хуу хусдаг Наранбаатарын хувьд дээр дурдсан тендерүүд бол зөвхөн зах зух нь л байна дөө. Цаана нь ““Элэг бүтэн монгол”-оос авахуулаад олон арван тэрбумаар үнэлэгдэх өчнөөн төчнөөн луйвар байгааг хууль хяналтынхан шалгаж таслан зогсоох хэрэгтэй.
Ulaan bal-aar byh qmiig ni zarlasan chin! Amia tavichih geed sorgyyleed PR hiij ehelj bh shiv! Iimhen mongo Americ-d Dr hyn amarhan hiine shyydee! Shaana gehed saihan shaah qm a! Hamag qmiig ni heleed ogchihson chin hulgaich nat yhlee! Naranbaatar shig shuud helj,zovloj baigaa hyn bhgyi!
Баас шиг хүн америкийн хэвэлсэн цаасан дээр доктор гэж бичүүлчихээд юу ч чадахгүй зальтай хулгайч байна. Патент байхгүй доктороос авах юм юуч байхгүй.
Д. Нарамбаатар өөрийн амаар энэ улсаас "сохор зоос ч аваагүй" гээд хэлчихээд бхад та нар мянга юм гаргаж ирэх гээд амжихгүйн блгүй хэхэ.
Энэ Наранбаатар гэгч муу физикч эрүүл мэндийн салбарын хамаг л ашигтай том төсөл, тендерүүдийг хуу хусдаг болоод удаж байна дөө.
ЭМЯ-ны хамаг л ашигтай том төсөл, тендерүүдийг хуу хусдаг Наранбаатарын хувьд дээр дурдсан тендерүүд бол зөвхөн зах зух нь л байна дөө. Цаана нь ““Элэг бүтэн монгол”-оос авахуулаад олон арван тэрбумаар үнэлэгдэх өчнөөн төчнөөн луйвар байгааг хууль хяналтынхан шалгаж таслан зогсоох хэрэгтэй.
ЭМЯ-ны газрвн дарга гэх Оюунханд авгайн гутгэлэг байна
АТГ,ТЕГ болон ЦЕГ бас Аудитын Газар гээд Терийн байгууллагууд хамтран шалгаж Асуудлыг хурдан шийдвэрлэх хэрэгтэй ?!
ЭНЭ ХОГ ТЭГЭЭД Л МӨНХСАЙХАН САЙДЫГ ШИНТАЖИЛЖ ГҮТГЭЭД БАЙГАА ШААР БАЙНА Ш ДЭЭ. ЭРҮҮГ НЬ ХУГА ШААЧИХМААР НОВШ ВЭ? ШААЖ УНАГААД НҮҮРИЙГ ЦӨМӨРТӨЛ ДЭВСЭХ ЮМСАН.
Heniihene zuw ym be Shalagdag gazarna shalgaad vnen buruugine togtoogood helmeer hudlaa baahan medemhiirsen garuud nowsh
энэ хүнтэй энэ асуудал огт хамаагүйвта нар арай өөр юм олж энэ хүн дээр тохмоор юм..яадаг ч байсан ЭМЯ хан цар тахлаар зоолсон нь ил баттай асуудал...
Ene novsh bol neg torliin bodliin xulgaich baina. Orgil suvillliin ardcyamar xorongoor bair,surguuli bariulaad ....
эр эм нь мэдэгдэхгүй шахам ийм наль наль гэсэн юмнууд олширчээ.муу эр дайнд хөөрнө гэдэг шиг.
ийм хэцүү үед хэрүүл хийж байхаар нэгдэж зөв замаар явах ёстой. Манай халдвартын мэрэгжилтнүүдийн арга зөв ч хоцрогдсон арга. Хятадууд шиг энэ аргыг орчин үеийн аргатай нь хавсарч хийвэл бид Хятад шиг ялж гарна. Айл бүрээс нэг хүнд PCR хийдэг хятадын арга маш зөв байсан. Сүүлдээ айлаар яваад гэртээ өвдсөн хүн байна уу шалгаад явсан шүү дээ. Зөрүүдлээд байх сэдэв ч биш
Энэ Ономынхон математикийн гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульдаа олон хүүхэд элсүүлж их мөнгө авсан атлаа юу ч сургаж чаддаггүй гэж сонссон Яасан цаддаггүй бирднүүд вэ?
Үнэнийг л бичсэн байна.
Наранбаатар гэгч физикч эрүүл мэндийн салбарын аль ашигтай төсөл тендерийг хуу хусдаг болоод удаж байна дөө.
Гутгэх бус баримттай мэдээлэл егч дугнэх нь чухал
Эндээс Наранбаатарын зөв байсан гэдэгийг тэнэг л биш бол ойлгоно
Элэгний С вирусны эмийг авахдаа бид Оном сангийн аптекаас авч тэнд нь 1200 ам доллар төлж байсан. Тэр үед Монголын засгийн газраас мөнгийг нь гаргасан гэж хэвлэлээр мэдээлж байсан. Яагаад энэ 1200 ам доллар ЭМЯ-ны дансаар ордоггүй юм бол доо гэж бодоод өнгөрч байж билээ.
Ямар ч нэр усгүй нийтлэл байна. Тэгэхээр энэ бол худал мэдээлэл гэсэн үг
Ганц эрүүл мэндийн салбар биш Монголын бүх яам тамгын газар тендэр гэх бизнесийн хохирогч болдог болоод даруй 30 жил боллоо .Ямар ч шударга ёс байхгүй баахан $ туух гэсэн эрдэмтэн доктор сайд гэх гоё нэртэй хулгайч нар хоорондоо тендэр булаалдан алалддаг нэг ч шударга хүн байхгүй бүгд хулгайч .Хэн ялагдсан нь ялсанаахаа хамаг муу муухайг нь ичилэж баахан хэрэлдээд дуусдаг хэн ч араг хэмжээ авахгүй тийм гаж тогтолцоог ардчилал гээд Монголын нийгэмд бий болгочихсон .Оном Наранбаатар ч сая тендер авсан Эрүүл мэндийн сайдын баг ч адилхан ноотой хулгайчид .халуун хэмждэг түргэн оншлуур гэх юмаар мөн ч их мөнгө туулаадаа сэтгэл нь зовохгүй юм тэр нь тэгээд ажилдаг бол бас яахав эвдэрхий .Тоймч Гантулга гуайн хэлдэг үнэн шүү .гэтэл Монголд тийм оношлуурыг Монголчууд өөрсдөө хийчихсэн байхад худалдаж авахгүй байгааг ер нь юу гэж ойлгох вэ ?
Бүгдээсээ цөөн цөөнийг авч чанартай эсэхийг шалгаж байж эцсийн худалдан авалтыг хийдэг тогтолцоо чухал юм.
Iim hogiin gar baisan bolood sandraad Monhsaihantai mochoorhood baisan yum baina!
Юуны тулд ерөнхий сайд гэдэг албан тушаалыг хашаад юуны тулд салбар болгон тус тусын сайдтай байдаг юм ?тэдгээр сайдууд ,ерөнхий сайд нь ч үүрэг роль хариулага гээч юмыг огт мэдэхгүй эрх мэдэл олж аваад л хэсэг бүлэгээрээ нийлээд Төр гэдэг нэрийн дор хулгай хийж хувийн амьдаралаа авч явах гэж л сайд болдог ёс Монголд тогтжээ .Тэр ерөнхий сайд гэх хүн энэ хүнд цаг үед эрүүл мэндийн тэндерийн хулгайг шударгаар явуулахд огт анхаараагүй зүгээр л зөнд нь хаясан учираас вирус 19 ээр далимдуулсан хулгайч нар гаарч байгаан юм биш үү ?Сарангэрэл эрүүл мэндийн даатгал,тусламжаар тоглож дууссан бол дараагын залгамж халаа нь мөн л идэхтэй хулгайгаа хийж ажилаа эхэлсэн нь үнэн .
Монгол улсад амьдардаг,монгол нэртэй,монгол хэлтэй гамингууд Ан гэдэ хорлон сүйтгэх байгууллага байгуулаад Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх ажлыг 30 жилийн турш тасралтгүй явуулж буйг бид харж байгаа шүү дээ.баярцогт,да.ганболд,эрдэнэбат,ми овогт гээд юу хийцгээж байгааг харж л байгаа.Энэ бол хүний сэтгэл хоёрдож золбирохын жишээ юм. Түүн шиг гадаадад гарсан монголчууд/яг монгол уу гамин уу гэдэг бас эргэлзээтэй/ монголыг муулж тэнд иргэншил,орон зай олох гэж хичээж суудаг нь тодорхой болсон зүйл шүү дээ.Энэ этгээд бол тэдний л нэг. Хятадууд олсон боловсрол,хураасан хөрөнгөө эх орондоо зориулдаг бол монголын золбингууд эх орондоо өширч амьдардаг.Ялгаатай байгаа биз. Гэвч бас үнэхээр эх оронч монголчууд цөөн боловч байгааг үгүйсгэж болохгүй ээ.Тэдэнд сайн сайхныг хүсье. наранбаатар золбин үйлийн үрээ эдлэх болтугай.
Энэ сэжгийн амьтныг төрүүлж хүмүүжүүлсэн дашдорж гэж ямар амьтан байна аа. Ядаж төрүүлсэн зулбасгаа эх орноо хайрладаг хүн болгож чадсангүй.
Зөвийг хэлсэнд нь их л зэвүүцэн амь тэмцэцгээх юм даа.Тендерт луйвар их байгаа.Цаг нь болоод илчлэгдэж байна гэж л харж бна.
Яг үнэндлээ бол тендерт ялагдсан хулгайчууд л ялсан хулгайчаа өширхөж, атаархаж шүүмжлээд явдаг болохоос мань мэт бол эрүүл мэндийн яамны тендерт юу байдгийг ч мэдэхгүй шүү дээ.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
БУРХАН МИНЬ, ЭМНЭЛГИЙН МОРГИЙН ӨРӨӨНҮҮД ДҮҮРЭЭД ИРЭХЭЭР ЭРДЭМТЭД, ДАРГА НАР НЬ ХЭРЭЛДЭЭД СУУЖ БАЙХ УУ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ОЮУНЧИМЭГ ЯАСАН ХАРИУЦЛАГАГҮЙ ХҮН БЭ. ТОО ГАЙГҮЙ БАЙГАА ДЭЭР СОНГУУЛЬ ЯВУУЛДАГ ЗААЛАНДАА ЯДАЖ Л АЙЛ БҮРЭЭС 1 ХҮНД PCR ХИЙ Л ДЭЭ. ТЭГВЭЛ ЯДАЖ Л ХҮНДЭРЧ НАС БАРАХААС ӨМНӨ БАРЬЖ АВНА. САЙД НЬ БИ 400 АППАРАТТАЙ Ч ГЭХ ШИГ, ЯМАР ХААШАА ГЭНЭН ТЭНЭГ ЮМ ЯРИАД БАЙНА АА, НААД АЙЛЫН ЭРХ ХҮҮГЭЭ САЙДААС НЬ БОЛИУЛААЧ ЭЭ
Чи Шархаданд очиж шинжилгээ өгөөч ээ.
Gutgeleg bna
Энэ нийтлэлийг бичсэн хүнийг #ЦЕГ #НЦГ яаралтай анхааралдаа авч шалгана уу!!! Энэ бол үнэхээр шалгах ёстой нийтлэл байна энэ цэвэр гүтгэлэгийн чанартай мэдлэгтэй хүнээ нухчин дарах гэсэн захиалгат бохир нэг сценари байна. Яаралтай шалга ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР болон ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС
Зөвхөн төрийн үүрэг бүхий этгээдүүд л өвчинтэй тэмцье.
Turd shurgalsan lalriin avilgachdiin trolluud nileen ajiltai baih chin ee/
Ner usgui iim medeelel tavij l baidag. Lalriin sonin.mn hogiin site bna shd ee
гэнэт л гарч ирээд мундаг царайлаад байсан угаасаа луйвар хийх төлөвлөгөөгөө сайтар бэлдэж. шоронд нь хий
Солонгосоос эмнэлгийн ажиллахааа больсон эвдэрхий тоног төхөөрөмж авчирч 18 тэрбумаар шахсан бузар булайг нь илчилсэнд хорссон МАН-ын авлигачид сөрөг сурталчилгаа хийж эхлэж байна.Чамайг наашаа тэр хадам ах лам чинь явуулсан уу гэдэг чамаар наад юмыг чинь МАН чинь бичүүлсэн үү? Та нар тийм л их хүн ардынхаа төлөө санаа тавьдаг байсан юм бол аль эрт элэгний хавдарт шаналсан иргэдээ эдгээх арга хэмжээ авч энэ ОНОМ сангаас өмнө сэтгэхгүй яасан юм бэ? Энэ ОНОМ сангийн гаргасан саналыг Ж.Амарсанаа эмч 2012-2015 онд Эрүүл мэндийн дэд сайд байхдаа дэмжиж хэрэгжүүлэн над мэтийн өчнөөн мянган хүнийг элэгний С вируснээс салгаж өгсөн буянтан.Та нар МАН-ын авлигачид эдний санаж хэрэгжүүлж эхлэсэн ажлаар худлаа шоудаж "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр гаргаж үргэлжлүүүлж байгаа шүү дээ. Харин тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хичнээн тэрбумыг замаас нь завшсан бол доо, та нар? Монгол хүний зарчмын саналын цаана өөрийнх нь өчүүхэн муу эрх ашиг нуугддаг гэгчээр та нарын аливаа сайн санал санаачлагын ар
Олон юм хуцалгүй өөрийнхөө Ан гэгч өмхий жорлонгийнхоо дотоод ардчиллыг хамгаал. Жорлон чинь сөнөлөө.
Татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад боловсрол олоод эргэж ирээгүй олон зуун бэртэгчид байгаа.худлаа хуцдаг нохой шиг гаднаас цор цор хийгээд элдэв тендэр будлианд гаднаас оролцдог амьдрах аргаа болгоцон муу новшийн алнууд.
Энэ луйварчинд төр төмөр нүүрээ харуулаач ээ. Завшсан мөнгөөрөө гадаадад тансаглаж явна. Чирч авчраад мөнгийг төлүүлж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй. Луйвардсан мөнгөнөөс нь хишиг хүртсэн новшнууд энийг өмөөрч хаацайлаад байгаа юм. Хөлсний бичээчүүдийг нь ч шалгах хэрэгтэй. Ойрын хүмүүс нь байгаа нь ойлгомжтой. Интернетээс мэдээ уншиж байгаад хүмүүсийн тархийг угаадаг ийм илий балай юмыг байранд буцааж тавих хэрэгтэй.
Өвчнөөр баяжих гэсэн нөхөр. Ажил нь бүтэхгүй болоод хорсоод байж ядах юм даа.
Цар тахал гээд Дарханы замаа дуусгаагуй Энэ залуугийн ажил ч бас л гацаад байгаа байлгуй Хариуцлага нэхвэл туслан гуйцэтгэгчээс биш Шведийн компаниас л нэхмээр юм
Лорхууз өвөөтэйгээ их адилхан юм. Царайгаараа ч хийж байгаа үйлдлээрээ ч. Лоохууз Цэ даргатай Эрх Мэдэл булаацалдаж хуйвалдаан зохион байгуулж Байсан. Энэ үр удам нь бас ийм хэл ам таталсан заваан амьтан байх гэж. Амаарва Унгас Алдаж ажил хийж байгаа хүмүүсийн эсрэг хов базаж суудаг яасан дүүрцэн улсууд гнж ийм байдаг бхына аа.
iim bandiig buudchih honshoortoi aaviin huu baidaggui yum baih daa chingisiin mongolchuud geed baigaa iim tomson tolgoitoor hulgai hiilguuleed nuur luugee nulimuulaad yu ch boloogui yum shig suuj baih yum daa mongolchuud mini chaavaas daa
Ийм дампуу байх гэж, сүхдээрэй
Энэ наранбаатарыг эрүүл мэндийн салбарын эрдэмтэд хэн ч тоодоггүй шүү.Физикчид ямар байдаг нь мэдэхгүй.Яг үнэндээ энэ хүн чинь шизотой.
Лорхууз ч гэсэн шизотой байсан. 109 эрхэмээр орсон нэвтрүүлгийг нь үзт.
Монгол хүн шинэ төрсөн үрдээ лоохууз гэдэг нэр өгнө гэдэг санаанд багтамгүй зүйл.Монголчууд голдуу ламаас нэр авдаг уламжлалтай бөгөөд түвд нэр олон байдаг. Гэтэл лоохууз гэдэг нь хятад үг бөгөөд Лао хүзе буюу хөгшин сахалт гэсэн утгатай нэр юм.Өндөр нас насалсан, амьдралын ухаан хуримтлуулсан, ном үзсэн мэргэн гэсэн санаа агуулсан үг бололтой байдаг. лоохуузад энэ нэрийг өгсөн гэхээр энэ банди ямар угшилтай нь тодорхой биш үү. Гамин бололтой.