sonin.mn

Тэнүүн сайхан талын минь "чимэг" гэж хэлж болохоор цагаан зээр өдрөөс өдөрт тоо толгой нь цөөрсөөр устаж үгүй болох вий гэж санаашран суух нэгэн байхад ашиг хонжоо хөөн амьдрал ахуйдаа хэрэглэхээр хууль бусаар зээр агнах хүмүүсийн тоо олширсоор л байна. Саяхан их хэмжээгээр агнасан цагаан зээрийг аймаг руу оруулж байсныг БОАЖГ, Дорнод хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид эргүүл хийн илрүүлжээ.

 

Хэрлэн сумын 9-р багийн иргэн Д.Боргилчулуун 15ш зээр хууль бусаар агнан 59-70 ДОА Ниссан маркийн авто машинаар тээвэрлэж байсныг илрүүлэн 15,0 сая 280800 төгрөгийн торгууль ногдуулж хэргийг аймгийн Цагдаагийн газар шилжүүлжээ.

 

Манай аймагт 2013 оны судалгаагаар 1600 гаруй цагаан зээр тоологдоод байгаа боловч хууль бус ан, зээрийн өвчлөл, өвөлжилтийн хүнд байдлаас дүрвэх гэх янз бүрийн шалтгаанаас болж тоо толгой нь хорогдон цөөрч л байгаа. Энэ мэтчилэн хууль бусаар агиаж, зарим нь ч дүрвэсээр цагаан зээр устаж үгүй болох нь ээ...


Эх сурвалж: “Дорнод”