sonin.mn
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт химийн үйлдвэрлэл явуулж байсан “Их нуур” компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. 
 
Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн I хороо, ЮНЕСКО-гийн гудамж, XIII хорооллын шинэ гүүрний баруун урд байрлах хувийн байшинд химийн үйлдвэрлэл явуулж байна. Үнэр танар ихтэй, амьдрах орчинд нөлөөлж байна” гэх дуудлагын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид шалгалт хийсэн байна. 
 
“Их нуур” компанид 32-06-357/227 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 32-06-357/95 тоот актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон аж.
Д.Тэмүүлэн
 
Эх сурвалж: