"Капитал" банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, Санхүү удирдлагын газрын дарга З.Мөнхсүрэн, теллер Х.Мандах нарыг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болж шийдвэрээ гаргалаа. Шүүхээс А.Ариунболд, Т.Мөнхсүрэн нарт холбогдох хэргийг "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна.
Харин Х.Мандахыг Банкны хууль тогтоомж зөрчиж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутай хэмээн үзэж 5.1 жил, бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөн 10.1 жилийн ял оноолоо.
Ингээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасны дагуу хөнгөн ялыг хүндэд нь оруулж тооцсоноор биеэр эдлэх ялыг 10.1 жил байхаар тогтоол гарчээ. Мөн шүүгдэгч Х.Мандахаас шүүхийн шийдвэрийн хүрээнд 100 мянган төгрөг, 200 мянган төгрөгтэй тэнцэх эд хөрөнгө битүүмжилж, хохирогч Ж.Бямбацогтод 924 сая төгрөгийг төлүүлж, хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хохирогч А.Адилбек, Ц.Авдил, Т.Наранцэцэг нарын дансыг мөрдөн байцаалтын явцад битүүмжилсэн шүүхийн шийдвэрийг цуцалжээ. Хэргийг эргэн дурдахад "Капитал" банкны ажилчид үйлчлүүлэгчдийнхээ хоёр тэрбум төгрөгийг "маржин худалдаа" хэмээх арилжаанд оруулж тоглоод алдсан байна.
Энэ дагуу тус банкны албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байсан юм. Улмаар "Капитал" банкны дотоод хяналт муу, албан тушаалтнууд нь ажилаа зохих хууль журмын дагуу явуулдаагүйгээс дээрх хэрэг гарсныг тогтоосон байна.
Улмаар харилцагчдийн мөнийг олон удаагийн үйлдлээр өөр дансанд шилжүүлж байсныг тус банкны хяналт хавих ёстой албан тушаалтнууд зохих төвшинд үүргээ биелүүлээгүй, удирдлагын мэргэжлийн ур чадвар муу, банкны ердийн үйл ажиллагаа сул байсантай холбоотой гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж:

Бямба - 11 сарын 22,
2025

Сэтгэгдэл0
ardaa huraasan horongotei , shorond zahialgiin hool hiilgej ideed,orshooloor garaad irne gej yaridgiin bilee.huuli sul,yal ni baga bolood ene hergiig hiij baigaa.
bayartsogt ene ter hezee yal avah yum bol ain
Darga nar ni multaraad jiriin ajilchin yagaad iim hund yal avdag bilee?Shuugchid gar hundruuleh mongo ogooguigees boloo yu
Manaid neg gajig togtoltsoo yavaad baih yum. Bankind ogson munguu banknaas avah yestoi. Bank daraa ni hariutslaga aldsan ajiltnaasaa avah yestoi baimaar yum.
Яг л монгол маягаар ШУДРАГА шийджээ
Татварын Гансүх, Эрдэнэтийн Ганзориг, Төрийн өмчийн Сугар, Жамп Батхүү нартай холбоотой хэрэг бас ийм байдлаар шийдэгдэнэ, гар хөлийнх нь үзүүрт гүйж байсан нөхдүүд бушуухан амь амиа бодоорой
Ямар шудрага шүүгээ бэ, Бурхан минь
Зөв бусад хүмүүсийг мөн яллах хэрэгтэй. Татварын Гансүх , МИАТ-ийн хэрэг мөн Сугар нарт олон жил өгөх хэрэгтэй.
Дарга нар нь зүгээр өнгөрчээ
http://businessnews.mn/read-interview/16950/kapital_banknii_sanhuu_udirdlagiin_gazriin_dilyer_h_mandah_baigaa_buh_munguuruu_marjin_ariljaa_hiij_bolohgui