.jpg) 
                
                
                Үндэсний жигүүрээс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх талаар мэдээлэл хийлээ.
Уг уриалгад: " Өнөөдөр Монгол Улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 37 улстөрийн нам үйл ажиллагаа явуулж байна. 1992 оноос хойшхи найман удаагийн сонгуульд улс төрийн намууд Үндсэн хуулийн хүрээнд ижил тэгш эрхтэйгээр оролцож, ардчиллын үнэт зүйл, зарчмыг сахиж ирсэн. 2024 оноос мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулийн дагуу намууд үндсэн дүрмээ шинэчлэн, намаа даргаа сонгож дээд шүүхэд бүртгүүлсээр байгаа нь улстөрийн тогтолцооны шинэ шат юм.
Гэтэл 100 жилийн түүхтэй МАН-ын даргын сонгуулийн маргаан нь Монгол төрийн хямрал болж, Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон нь төрийн хариуцлагатай албан тушаалтны мэдэгдлээр ил болсон.
Үүнтэй зэрэгцэн МАН-ын олон хууль бус үйлдлүүд илчлэгдэж эрх баригч нам хоорондоо талцан хуваагдаж УИХ-ын дарга, Засгийн газар огцорлоо.
МАН-ын удирдлагын хууль бус үйл ажиллагаа, ёс бус үйлдэл, хулгай, дээрэм, авилга, хээл хахууль, дарамт заналхийлэл хэрээс хэтэрснийг бид сүүлийн 10 жил хангалттай үзэж, сонслоо.
2016 он 60 тэрбумын хэрэг, 2017 он ЖДҮ хулгай, 2018 онд МАНАН мафи, 2020 онд КОВИД-ын хулгай, 2023 он Ногоон автобус, 2022 оноос Нүүрсний мафийн гэх хэргүүд илэрсэн ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч, цаашид ч хууль шүүхийг худалдан авч нуун далдалсаар л байх болно. Харин энэ хугацаанд ахмадууд, багш, эмч нар амжиргаандаа хүрэхгүй цалин тэтгэвэртэй, хүүхдүүд сургууль цзцэрлэггүй, эмнэлгүүд эм тариа, хэвтэх оргүй, иргэд бензин, түлшгүй, хорт утаанд амиа алдан өдрөөс өдөрт иргэдийн амьдрал улам уруудан доройтсоор. Гэсэн ч эрх баригч нам энэ их хулгай, дээрмийг зөвшилцөл, эвлэрлийн ажлын хэсэг нэрийн дор хаацайлж хуулийг наймаалцаж, дахин дахин нуун дарагдуулахаар оролдсоор байна.
Иймээс Монгол эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй хүн бүр энэ мэт шударга бус байдлыг дахин хэзээ ч хүлцэн тэвчих ёсгүй юм. Монгол улсын иргэн, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтдаа МАН-ын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хариуцлага хүлээлгэх, шүүхээр тараах тэмцэлд эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.Мөн Ардчилсан нам улстөрийн сөрөг хүчний үйл ажиллагаагаа идэвхжүүлж, иргэдийнхээ талд хатуу бат, тууштай зогсох цаг иржээ.Монгол улс үүрд мандан бадраг. " гэсэн байв.
Мөн энэ үеэр тус хөдөлгөөний гишүүн Х.Алтанхуяг: "УИХ-ыг тараах тухай ярих боллоо. Энэ бол байж болохгүй. Бид ардчиллаа, парламентын засаглалаа хамгаална. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та, ардчиллын буянаар л төрийн тэргүүн болсон. Иймээс УИХ-ыг биш МАН-ыг тараах ёстой" гэсэн юм.
Н.Отгончимэг
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл28
Оюун-Эрдэнэ сайдын хийсэн ажил болгон Монголын ард түмэнд итгэл төрүүлж, 1072 хувьцааны ноогдол ашиг тарааж байсан зөв үйлдлийн илрэл нь Монгол улсын зээлжих зэрэглэлд асар их нэмэр болжээ. Улс гэж байгаа юм бол ард түмэндээ итгэл өгч, урам зоригтой ажиллаж амьдрах зорилго нь яах аргагүй төрөөс амалсан 1072 хувьцааны ноогдол ашиг мөн. Коронагаар улсыг Хүрэлсүх маш муу удирдсан тул ерөнхий сайдын ажлыг өгч буусан. Ингээд Оюун-Эрдэнэ засгийн газрыг удирдаж төр, улсаа аварсан. 2024 оны сонгууль бол коронагийн үед муу ажилласан бүх улс төрчдийг унагаах төрийн сонгууль болсон. Үүнд Занданшатар унасан. Занданшатар муу ажилласан гэж үзсэн ард түмэн түүнийг сонгоогүй. Гэтэл Хүрэлсүх зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс ард түмнийг үл бодсон шийдвэр гаргаж байна. Ард түмэн Хүрэлсүхийг огцоруулах шаардлага үүслээ гэж харж байна. Төрийн жолоог муу ажилласан хүнээс сонгуулийн аргаар буцааж авдаг. Энэ зарчим одоогийн улс төр дотор хэрэгжиж байгаа. Занданшатар бол зөвхөн Хүрэлсүхийн дэмжлэгтэй байна.
хуцаад суулгүй одоо шууд гараад багш нартай цуг жагс тэгвэл бараг болчих гээд байна
Хуцаад байгаарай
Ардын намыг тараагаад цэнгэлийн манлайг олно гэж ямар хувилгаан нь айлдсан юм болоо. Энэ намын дотор сайн муу янз бүрийн хүн байдаг л байх. Дээшээ гарсан хэдийн дотор олон хулгхйч байгаа нь ч үнэн л байх гэхдээ.Гэхдээ л арай тулхтай улстөрийн хүчин мөн. Хэдхэн үл бүтэх хүний эрх мэдлийн хэрүүлээр ЗОО ООО хүнтэй намыг дүгнэж таарахгүй л дээ.
намаас нь дандаа л үл бүтэх хүмүүс, худалч хулгайч луйварчид дэвшиж гарч ирээд улсыг самраад сүйрүүлээд байхад нөлөөлж чадахгүй, шүүмжилж чаддаггүй л юм бол 300,000 намын гишүүн-мануухайнууд байх ямар хэрэгтэй юмб ???? хэнд хэрэгтэй юм бэ ?
Нэр хүндээ алдсан Занданшатарыг зайлуулаад болоо.
аль 1990 онд л тараах ёстой байсан юм ш дээ, гэхдээ одоо ч оройтоогүй л байх
Яг үнэндээ МАН ч АН ч ХҮН ч бусад жижгүүд ч адилхан АН богино хугацаанд засгийн эрхэнд баыхдаа яаж бужигнууллаа МАН засагт удсан учраас илүү олон хуогайчтай нь үнэн Намууд бүгд шинэчлэгдэж хөгжих естой Үүний тулд намуудын хуулийг шинэчилж Дээд Шүүх харижцлагаа дээшлүүлж намуудад хөтлөгдөх биш үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж байх естой юм. аТГ намуудын дарга нар үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа эсэхэд байнга хяналт тавих хэрэгтэй Намуудын дээр төр байгааг иргэд ойлгох цаг болсон
БҮРЭН ДҮҮРЭН ДЭМЖИНЭ!
"Үндэсний жигүүр" гэдэг ямар байгууллага, бүтэц ....... юу юм бэ ?
Женко ингэж хэлж байсан даа ардын намаас илүү их хурал тарсан арай илүү хурдан байхаа
MCS-ийн (Занданшатарын) Засгийн газар нь санал хураалтад биеээр оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 хүн буюу олонхийн саналаар Үндсэн хуулийн дагуу огцорсон. Гэтэл Цэц болон Ерөнхийлөгч хоёр MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцорууллаа гэж худлаа дүгнэжээ. Үнэн хэрэгтээ Цэц, ерөнхийлөгч хоёр өөрсдөө Үндсэн хууль ноцтой зөрчжээ. Хорвоод нэг л үнэн байдаг.
"Олигархиудыг Засгийн эрхээс Үндсэн хуулийн аргаар зхйлуулах ямар ч боломжгүй бөгөөд гагцхүү зэвсэгт тэмцлийн аргаар зайлуулах боломжтой" гэж агуу Карл Маркс 1860 онд улс төрийн онолын алдарт бүтээлдээ бичжээ. Карл Марксын онолын энэ дүгнэлт нь туйлын үнэн болох нь MCS-ийн (Занданшатарын) Засгийн газрыг огцоруулах, хууль бусаар дахин сэргээх үйл явдлуудаар нотлогдов. Одоо үгүйрч хоосорсон 3,5 сая Монголчууд Засгийн газрыг Үндсэн хуулийн бус буюу зэвсэгт тэмцлийн замаар огцоруулах ганцхан зам үлдэв.
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
Ман их хурлыг харцгаая Нүүрсний хулгай засгийн эрхиыг хууль бусаар авах гэсэн хуывалдаандаа улс төрийн дүгнэлт хийж чадахгүй эвлэрүүлэх нэрээр дахин хуйвалдах гэвэл иргэд аяндаа МАН г тараая гээд жагсах баыхаа
"Төрийн өмчийг хувьчилна, төрийн өмчит компанийг хувьцаат компани болгоно" гээд одоо Занданшатарын засгийн газар донгодоод эхэллээ. Энэ нь цаагуураа төрийн өмчийг, төрийн өмчит компанийг баячуудад (олигархиудад) найр тавин өгч монголын 3,5 сая ядуу монголчуудыг 3,5 сая үгээгүй ядуу монголчууд болгох маш хортой, далд бодлого шүү. Болгоомжлогтун монголчуудаа.
төрийн өмчинд байгаа үйлдвэр ашигтай ажиллана хэзээ ч байхгүй ээ, бөөн паразитууд л шигчихсэн байгаашдээ :)
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлагатай хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
Женког нүүрсний уурхайтай холбогдуулаад бсн тэр юу болсон бэ сайдаа.
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
РиоТинто мэтийн үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай орнуудад эхлээд дааж давшгүй өндөр хүүтэй их хэмжээний зээл олгоод, дараа нь уг зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй болохоор нь оронд нь байгалийн баялагийг (ашигт малтмалыг) нь дээрэмдэн авдаг 100 жилийн агуу туршлага Африк, Латин Америкийн орнуудад хуримтлуулжээ. Авилгад бүрэн хэмжээгээр идэгдсэн ядуу буурай Монгол улс үндэстэн дамнасан РиоТинто компанийн хавханд 2009 онд гүн бат орсон бөгөөд одоо Оюутолгойн бүх баялагийг Рио Тинтод үнэгүй өгөөд дээрээс нь 20 их наяд төгрөгийн зээлийн хүү төлөх өрөнд унасан нь тодорхой байна. Усан тэнэг монголчууд РиоТинтогоос зээлийн хүүгээ бууруулж өгөөч гэж өвдөг сөхрөн гуйхад РиоТинто хариуд нь зээлийн хүүгээ нэмэгдүүлнэ гээд гүрийнэ шүү дээ. Монгол улс байгалийн баялагийн тусгаар тогтнолоо 2009 онд алджээ.
МАН -ыг тараавал гадаад, дотоодын дайснууд ямар шан харамж амалсан болоод ингэж хуцаад байна. Алдаа гаргадагүй ажил үйлс гэж байхгүй. МАН -ын нэг жижиг алдаан дээр дөрөөлж энэ намыг тараахыг санаархагчид Монголчуудын дайсан гаднын гар хөл бологсод л байгаа шүү гэдгийн Монгол хүн бүр мэдэхтэйгээ
ажил хий здануудаа
Ed chin etsesdee unuu l 2 ah duugiin tuluu yriad bn uu ? huvitsaa taraah n ynen , gevch uunii ard ulsiin olon ih naydiig tsuivchuulsan n bas ilreed bg bizdee? 3 sar garuihan ajillaj bg ene ZG yagaad 5.6 jil hiisen ih luivariig uureh yostoi ym be ? ard tumen tolgoigoo ajiluulj bodooroi !
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
МАН-ийн толгойлогчид яриад тоxирч. Тэр нэгтгэгчид Том толгой луйварчид баяжсанууд нь. Оюун-Эрдэнэ-ийн өмчийг шалгаx ажлыг амжилттай мартагнуулллаа, одоо нэг жил болоxод тэгээд замxрана. Амарбаясгаланг нэг жил сунжруулаxын цагт xүмүүс залxана гэж үзэж. Энэ Занданшатар Энxбаяр энэ тэр бүгд xудлаа гэнэ. Ингэж ялзарсан МАФ үүссэн тоxиолдолд, дэлxийн түүxээс xараxад ард түмэн босоx, xувьсгал xийx цорын ганц зам үлддэг байна !!!
Батерей яаж ч цэнэглээд цэнэгээ барихаа байдаг даа. МАН яг тийм болсон. Байнга тогноос уяатай хир удах бол.