sonin.mn

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт барилгын төмрийн худалдаа эрхэлдэг “Дөл түшиг” ком­пани хууль бусаар ашиг олж байсныг ШӨХТГ-аас тог­тоосон. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани худалдсан төмрийнхөө нэг тонн тутамд 60-80 кг ду­тааж ашиг олдог байсан нь нотлогдсон юм.

Тодруулбал, энэ са­рын эхээр тус компани барил­гын төмөр худалдан авсан “Дега-Монгол” ком­панийн ажилчдыг хуурч 800 ор­чим мянган төгрөгийг нь залилжээ. Улмаар ШӨХТГ-аас уг газарт зөрчлөө арилгах шаардлага удаа дараа хүр­гүүлсэн тул тэд залилсан ком­паниасаа уучлалт гуйж нөхөн төлбөрийг төлж эхэл­сэн байна.

Энэ мэт “Дөл түшиг” компаниар залилуулсан ир­гэд, аж ахуй нэгж байвал ШӨХТГ-т хан­дахыг зөвлөж байна.

Эх сурвалж: