sonin.mn

“ХААН” банкны АТМ-ээс хуурамч картаар их хэмжээний мөнгө авсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Сүх­баатар дүүр­гийн дөрөвдүгээр хо­рооны “Хаан” банкны АТМ-ээс хуурамч картаар их хэмжээний мөнгө ал­дагд­сан байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 30-ны 13:30 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу шал­гахад гадаадын иргэд хуу­рамч карт ашиглан гурван сая төгрөг авсан хэр­г­ийг илрүүлсэн байна. Тиймээс иргэд өөрсдийн картны мэдээллийг бусдад алдахгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: