sonin.mn

“МИАТ”-ийн удирд­лагуудтай холбоотой мөнгө угаасан гэх хэрэг өнгөрсөн онд дуулиан шуугиан тарьж шүүхээр эцэслэн шийдэгдэж нэр бүхий хүмүүс зохих ялаа эдэлж буй билээ.

Тодруулбал дээрх мөнгө угаасан гэх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр шүүг­дэгчдэд өндөр ял оноож байсан ч тэдний ялыг Улсын Дээд шүүхээс хөнгөрүүлж байсан юм. Тэгвэл эл хэрэгт бу­руутгагдаж ял сонссон Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ нар өдгөө Амгалангийн хо­рих ангид эдлэх ёстой ялынхаа 1/2-ийг нь эдлээд бай­гаа аж.

Тиймээс тэднийг хо­рихын удирдлагууд “Сайн хүмүүжигч” хэмээн магад­лангаар оруулж эрх чөлөөтөй бол­гох шийдвэрийг зохих газарт нь хүргүүлэхээр болсон байна.

Харин зарим нэг учир мэдэх хүмүүс дээрх хэрэг маш олон шүүгдэгчидтэй байсан. Анхан бо­лон давж заалдах шатны шүү­хийн байгууллага энэ хэрэгт хам­гийн бага оролцоотой хүмүүст олон жилийн ял өгч байсан учраас тэд Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл гаргаснаар ялаа хөнгөлүүлж чад­сан гэж байв.

Түүнчлэн дээрх нэр бүхий хоёр хүнийг эл хэрэгт хамгийн их хэлмэгдсэн гэж үзэх хүмүүс ч олон байсан юм.

Эх сурвалж: